Бяцхан Грейсийг хэн алсан бэ

Бяцхан Грейсийг хэн алсан бэ

Техас мужийн Галвестон хот АНУ-ын өмнөд хэсэгт оршдог арал хот. 50 гаруй мянган хүн амтай энэ хот наран шарлагын газруудаараа алдартай. Тиймээс оршин суугчид нь далайд завиар зугаалах бас загасчлах дуртай. Роберт Спинн ч мөн адил өөрийн жижигхэн завиараа амралтын өдрүүдээр загасанд явдаг байв. Сэвэлзүүр салхитай намрын тэр нэгэн үдэш далайн ус долгиотой загас муу баригдаж байлаа. Роберт арай нөмөр газар олохоор шийдэн баруун тийш явсаар нэгэн жижиг арлын эрэг рүү ойртон зангуугаа буулгажээ. Гэтэл түүний анхаарлыг эрэг дээр хөвөн гарсан бололтой нэгэн цэнхэр өнгийн хуванцар хайрцаг татжээ. Роберт ойртож очоод, савыг дээш харуултал дотор нь нэлээд хүнд зүйл байгаа бололтой түг хийн дуугарах нь сонсогдов. Загасчин муу совин татсан ч хайрцагыг нээж үзвэл дотор нь хогийн гялгар ууттай зүйл байв гэнэ. Роберт гараараа уутыг задлан хартал ягаан өнгийн шаахай угласан бяцхан хүүхдийн хөл байх нь тэр. Тэрбээ цааш гүнзгийрүүлж харж зүрхлэлгүй тэр даруй цагдаагийн дуудлага өгчээ.

Галвестон тойргийн цагдаагийн газраас ирсэн мөрдөгчид Робер Спинны таамгийг баталсан байна. Хуванцар хайрцаг дотроос үнэхээр бяцхан хүүхдийн цогцос олджээ. Задлан шинжээчдийн дүгнэлтээр цогцос хоёроос таван насны орчим эмэгтэй хүүхдийнх бөгөөд гаднын нөлөөллөөр нас барсан нь тогтоогдлоо. Эрлийн багийнхан хэргийн газрын ойр орчмыг сайтар нэгжиж  шалгасан боловч ямар нэгэн баримт болох зүйл олдоогүй аж. “Хүн амины хэрэг дээр арав,хорин жил ажиллаад барагтай юманд дасал болж орхидог бол, хүүхэд хохирсон тохиолдолд хэзээ ч дасаж чадахгүй юм” гэж хэргийн газар ирсэн мөрдөгч Майк Барри дуу алдсан байдаг. Бяцхан охины алуурчныголохоос өмнө хохирогчийн нэр усыг тогтоох том ажил байлаа. Бас охины эцэг эх хаана байна вэ? Бодвол тэд хүүхдээ эрэн сурвалжилж буй биз. Гэвч алга болсон хүүхдийн мэдээллийн санг шалгасан боловч ямар нэгэн үр дүн өгсөнгүй. Эрлийг хаанаас эхлэх вэ? Галвестон хот бол АНУ-ын өмнөд эргийн боомт хотуудын нэг. Эл боомтод дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун усан онгоц ирдэг. Цогцостой хайрцгийг тэдгээр хэдэн зуун хөлгөөс аль нэгээс хаясан гэх газаргүй. Эрэлийн ажил бухал өвсөн дотроос зүү олохтой адил болов. Тиймээс тойргийн цагдаагийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эрлийн ажилд татан оролцуулж, дэлхий даяар охины тухай мэдээ цацахаар шийджээ. Задлан шинжлэлийн зураачид охины амьд ахуйдаа байж болох дүр төрхийг гаргаж зурсан байна. Ягаан даашинз өмсөж, ягаан шаахай хөлдөө угласан хонгор шаргал үстэй, том цэнхэр нүдтэй өхөөрдөм хөөрхөн охины зураг дэлхийн өнцөг булан бүрд хүрэх болов. Галвестон тойргийн Цагдаагийн газар хэвлэлийн бага хурлаар хийсэн мэдэгдэлдээ хохирогч охины ягаан шаахайг харуулаад “Энэ алгын чинээ шаахай талийгч охины хөлд углаастай байсан. Өнөөдрөөс эхлэн энэ хохирогч охин бидний охин болсон. Бид түүнийг бяцхан Грейс гэж нэрлэсэн. Эрлийн ажил цаг хугацаа шаардаж магадгүй ч бид хэзээ ч шантрахгүй. Эрт орой бид алуурчныг олох болно. Ингэхийн тулд бид Америкийг төдийгүй шаардлагатай бол дэлхийг ч онгичих болно” гэсэн байдаг. Хэзээ нэгэн цагт, хэн нэгэн охиныг танина гэсэн мөрдөгчдийн найдлага талаар өнгөрсөнгүй. Бяцхан Грейсийн тухай мэдээ цацагдсан өдрөөс эхлэн АНУ-ын муж, хот болгоноос төдийгүй бусад улс орноос хүртэл хэдэн зуун мэдээлэл ирэх болов. Зээ эсвэл ач охиноо удаан хараагүй эмээ өвөө нар, салаад тусдаа амьдарч буй эцэг эхчүүд гээд түмэн олон хүн бяцхан Грейс өөрсдийнх нь үр сад байж магадгүй хэмээн санаа зовон мэдээллийн хамт ДНХ-гаа явуулж байв. Галвестоноос хэдэн мянган бээр алсад орших Португали, Испани, Чех улсын цагдаагийн газраас хүртэл мэдээлэл ирсэн аж. Цагдаагийнхан мэдээлэл болгоныг уйгагүй шалгаж байлаа. Ингэхдээ тэд ямар олон хонгор шаргал үстэй бяцхан охид алга болсонд цочирдон гайхсан гэдэг. Галвестоны зэргэлдээ Ламарк хотоос ирсэн мэдээлэл мөрдөгчдийн сонирхлыг татлаа. Тус хотын оршин суугч мэдээлэхдээ эсрэг талын байшинд нь бяцхан Грейстэй тун адилхан охин амьдарч байсан бөгөөд тэдний гэр бүл нэг өдөр гэнэт нүүн алга болсон гэжээ. Мэдээллийн дагуу Ламарк хотын цагдаагийн дэслэгч заасан байшинд очиход эзэд нь үнэхээр нүүн явсан байлаа. Харин хоосон байшингаас эмэгтэй хүүхдийн хувцас тоглоом зэрэг олдсон байна. Үүнтэй зэрэгцээд Галвестон хотын нэгэн зочид буудлын менежерийн мэдээлэл тун үнэтэй мэдээлэл санагдав. Менежерийн ярьснаар бол зочид буудалд гэр бүлийн хос буусан бөгөөд хэд хоног тэндээ хоноогүй аж. Тэдний ачаанд хүүхдийн эд зүйлс олон байсан авч хөршүүд болон буудлын ажилчид ямар ч хүүхэд хараагүй байна. Өрөөг нь шалгах гэж орсон менежер тэндээс бяцхан Гревстэй төстэй охины зурагтай цомог олжээ. Энэ хоёр мэдээллээс ямар нэгэн гогцоо гарна гэж цагдаагийнхан ихээр найдаж, нарийн нягт шалгасан боловч харамсалтай нь аль аль нь холбогдолгүй болох нь тогтоогдов. Энэ хугацаанд бяцхан Грейсийг хэн ч сураглахгүй байгаа нь мөрдөгчдийг нэгэн дүгнэлтэд хүргэжээ. Охиныг гэр бүлийн гишүүн нь алсан байх магадлалтай хэмээн тэд үзэх болов. Удалгүй цагдаагийн газар хоёр залуу ханджээ. Тэдгээр хоёр залуугийн мэдээлэл эрэлийн үзүүр мөн гэдэгт цагдаа нар итгэжээ. Бяцхан Грейсийг олдохоос хэд хоногийн өмнө эдгээр хоёр залуу загасчилж байх үеэрээ нэгэн сэжигтэй зүйлийг харсан аж. Эрэг дээр томгүй завь ачсан машинтай хос ирээд завиа усанд тавьжээ. Цэнхэр өнгийн хуванцар хайрцгаас өөр зүйлгүй, загасчлах ямар ч хэрэгсэлгүй тэднийг юу хийх гэж байгааг хоёр залуу гайхсан гэдэг. Хосууд далайд гарч яваад цагын дараа эргэж ирэхдээ цэнхэр хайрцаггүй байжээ. Харамсалтай нь загасчид машины дугаарыг санахгүй байв. Юун хосууд, ямар учиртай хайрцаг авч яваад орхисон байх нь вэ? Тэдгээр эрэгтэй эмэгтэй хоёрыг олохын тулд цагдаагийнхан загасчдын заасан газрын эргэн тойрондох 300 км газрын бараг төө болгоныг нэгжиж шалгасан боловч хэрэгтэй хүмүүсээ хэрэгтэй машинаа олсонгүй. Тэгэхээр цагдаагийнхан өөр арга сэджээ. Тэд бяцхан Грейсийн дурсгалд зориулсан нэгэн арга хэмжээ зохион байгуулав. Учир нь тэр арга хэмжээнд алуурчин биш юмаа гэхэд эцэг эх нь эсвэл хамаатан садан нь ирж таарна хэмээн бодсон аж. Арга хэмжээний үеэр нууц ажиглалт хийхийн зэрэгцээ хоёр загасчин залууг ч авчирчээ. Тэд зөв төлөвлөсөн байлаа. Арга хэмжээний үеэр нэгэн эмэгтэйн биеэ авч яваа байдал тэдний анхаарлыг татсан байна. Хоёр загасчин ч завьтай хосуудын нэгтэй төстэй байна гэдгийг ч хэлж. Гэтэл цагдаагийнхан ямар нэгэн арга хэмжээ авахын завдалгүй эмэгтэй алга болсон байлаа. Ингээд эрлийн үзүүрээ алдсан мөрдөгчид мухардалд ороод байтал цагдаагийн газар руу нэгэн эмэгтэй утагджээ. 47 нгастай Шерил Сойер гэгч цахим сүлжнээс бяцхан Грейсын тухай олж мэдсэн байна. Эмэгтэйн анхаарлыг охины хувцас татжээ.Шерил Сойер өөрийн ач охин хоёр настай Райнид зурган дээрх шиг ягаан даашинз, ягаан шаахай худалдаж өвч өгсөн аж. Харин зурсан зураг тийм ч адилхан биш байв. Хатагтай Сойер ач охиноо харалгүй хэдэн сар болжээ. Учир нь Райни охины эцэг эх салсан бөгөөд хүүхдээ авах эрхийн төлөө шүүхдэлцэж байх үеэрээ эх нь охиноо аваад хэнд ч хэлэлгүй хаа нэгтээ явсан байв. Хэсэг хугацааны дараа Шерилын гэр бүл Райнигийн ээж өөр хүнтэй суугаад Техас муж руу шилжсэн гэдгийг олж мэджээ. Ингээд хатагтай Сойер бяцхан Грейсийг өөрийн ач охин Райни гэдэгт итгэхгүй байсан ч охиныг зүгээр байгаа гэдгийг шалгаад өгөхийг цагдаагийн газраас хүсчээ. Цагдаагийхан Райни охины ээж Кимберли Тренэр болон хойд эцэг Рой Зиглер нарын амьдарч буй газрыг олоод очжээ. Зиглерынх нүүж байлаа.

-Танайх Райни гэдэг охинтой юу гэсэн цагдаагийн дэслэгчийн асуултад гэрийн эзэн

-Тиймээ. Гэхдээ охиныг халамжийн газрынхан аваад явсан. Учир нь хэн нэгэн намайг охиндоо бэлгийн дур сонирхолтой гэж гүтгэсэн гэсэн хариулт өгөв.

Ройн эхнэр Кимберли ч түүний үгийг нотлон халамжийн газрын албан захидлыг үзүүлсэн байна. Эл захидал Техас мужийн бус харин хаа хол Огайо мужийн халамжийн газрынх байсанд дэслэгчийн сэжгийг төрүүлжээ. Ингээд шалгатал “Ямар ч Райни охин манайд байхгүй бөгөөд ямар ч захидал Зиглерын гэр бүлд явуулаагүй” гэсэн хариу Огайо мужийн халамжийн газраас ирэв. Цагдаагийн газар хатагтай Сойерт түүний ач охин Райни эцэг эхтэйгээ цуг байхгүй агаад хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж мэдэгджээ. Шерил тэр дороо Рой Зиглер руу утастан “Райни хаана байна” гэхэд охины хойд эцэг ямар ч хариу өгөлгүй утсаа тасалсан аж. Бяцхан Грейс Райни охин мөн болов уу? Хэрэв тийм бол түүнийг гэр бүлийн гишүүн нь алсан гэсэн мөрдөгчдийн дэвшүүлсэн таамаглал үндэслэлтэй болоод иржээ. Үүнийг мэдэхийн тулд охины эхээс ДНХ-ийн шинжилгээ авах хэрэгтэй. Энэ таамгаа цагдаагийнхан Райни охины аав,эмээ хоёрт хэлэхэд, тэдний хэн ч үүнтэй санал нийлэхгүй байжээ. Тэдний тодорхойлсноор Ким охиндоо хайртай, сайн ээж аж. Роберт Шерил, Киберли Тренэр хоёр дунд сургуульд байхдаа танилцаж үерхсэн байна. Бие биендээ хайртай болсон хосууд гэрлэн, удалгүй охинтой болжээ.Хүүхэдтэй болохоо мэдсэн Ким нөхрөөсөө илүү баярлаж байсан гэдэг. Харамсалтай нь хэсэг хугацааны дараа эхнэр нөхөр хоёрын харилцаа хөрч эхэлжээ. Роберт гэр бүлээ тэжээх гэж өдөр шөнөгүй зүтгэж байсан бол, Ким өдөржингөө компьютер ширтэн, цахим сүлжээгээр тэнэж, таних танихгүй хүмүүстэй харилцах болжээ. Хосууд удалгүй салсан байна. Хэдий салсан ч Роберт охиноо байнга эргэж тойрч, халамжилдаг байжээ. Ким нэг л өдөр охины эцэг болон эмээд дуулгалгүй Техас яваад өгсөн аж. Тэрбээр цахим сүлжээгээр танилцсан Рой Зинглер гэгчтэй гэрлэхээр явсан байв. Түүнээс хойш Райни охиныг эмээ нь ч, аав нь ч хараагүй аж. Ингээд Бяцхан Грейсийг олсны таван долоо хоногийн дараа мөрдөгчид Киберли Тренэрын ДНХ-ийн шинжилгээ авахаар болжээ. Гэтэл тэднийг ДНХ-аас ч илүү зүйл хүлээж байв. Киберлии Тренэр ярьж эхлэв. Түүний хэлсэн эхний өгүүлбэр бол “Бяцхан Грейс бол миний Райни” гэжээ. Аймшигт түүх түүний нөхөр Рой Зиглерээс улбаатай байв.

Кимберли Тренэрийн мэдүүлгээс:

- Рой охиныг жижигхэн, шалихгүй зүйл хийснийх нь төлөө маш хэрцгий шийтгэдэг байсан. Тэр намайг хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байна гэж гэж үргэлж загнадаг байлаа. Долдугаар сарын 25-нд Рой охины дуулгаваргүй байдлаас залхаж ядарч байгаагаа гайхаад, яаж хүүхдийг сахилга батад сургах хэрэгтэйг үзүүлнэ гээд ажлаасаа чөлөө авсан. Энэ үеэр Райни печень авч идэх гэж байгаад газраар нэг асгачихсан. Рой “Би чамайг юм авахаасаа өмнө асууж бай гэж хэлсэн үү” гээд суран бүс аван охиныг ороолгож гарсан. Райни нүүрээ дэрэнд наагаад орилоод байсан. Дараа нь тэр намайг охины толгойг усанд дүр гэж тушаасан. Би Ройн үгийг өөрийн мэдэлгүй дагасан. Би хоёр дахь нөхрөө алдчихгүйн тулд охиныг зодоход оролцсон. Зодуур өдөржин үргэлжилсэн. Би ч бас суран бүсээр охиноо зодсон. Энэ аймшигтай явдал эцэс төгсөлгүй мэт санагдаж байсан. Охиныг уйлаад байхаар нь өвчин намдаах эм өгч, хөхөрсөн газар нь мөс тавих гэж зодуураа түр зогсоосон. Тэр үед охин минь бид хоёр руу хараад “Би чамд хайртай гэж” дуугарсан. Рой охиныг хөл дээр нь зогсоох гэсэн боловч Райни чадахгүй байсан. Түүний хөл мэдээгүй болсон байх. Гэсэн ч зодуур үргэлжилсэн. Райнийг ухаан алдахад л аймшигт зодуур дууссан. Намайг очиж охиноо хартал түүний хамаг бие хөрчихсөн байсан. Бид мөснөөс болоод даарчхаж гэж бодон халуун жин тавьсан боловч охин ухаан оролгүй өнгөрчихсөн. Тэр миний гар дээр амьсгал хураасан. Рой эмнэлэг дуудахыг зөвшөөрөөгүй. Тэрний оронд бид дэлгүүр яван хогийн хар уут, хуванцар сав худалдаж аваад түүн дотор Райнигийн цогцсыг хийгээд гараж дотор тавьчихсан. “Зуны халуунд цогцос ялзарч, танигдахгүй болох хэрэгтэй” гэж Рой хэлсэн. Тэгээд хоёр сарын дараа Рой бид хоёр хайрцгийг далай руу аваачиж хаясан...

Эмэгтэйн энэхүү мэдүүлэг хал үзэж, халуун чулуу долоосон мөрдөгчдийг хүртэл цочирдуулсан гэдэг. Хоёр том хүн хоёрхон настай бяцхан охиноо зодсоор байгаад ална гэдэг тэднийг араатнаас доор гэдгийг гэрчилнэ. Араатан амьтан хүртэл үр төлдөө үхтэл харам байдаг шүү дээ. Рой Зиглерийн гэрт нэгжлэг хийж байхад хайрцаг дотроос Ройн бичсэн нэгэн зурвасыг олджээ. Тэрхүү зурваст Рой өөрийгөө аймшигт аллага хийсэн хэргээ хүлээгээд өөрийнхөө үхэлд хэнийг ч буруутгахгүй байхыг хүссэн байв. Кимын ярьснаар бол Рой амиа хорлохыг завдаж байсан удаатай гэнэ. Өөдгүй залууд үүнийгээ гүйцэлдүүлэх зориг дутах нь мэдээж. Техас мужийн шүүх Рой Зиглер болон Ким Тренэр нарт бүх насаар нь хорих ял оноожээ. Харин бяцхан Грейс буюу Райнигийн төрсөн газар Огайо мужийн Ментор хотод нь оршуулжээ. Мөрдөгч Майк Варри болон түүний багын бусад гурван гишүүн бяцхан Грейсийг сүүлчийн чамд нь үдэхэд оролцсон гэдэг.

 

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417