Жорлонгоо өөрчлөхгүйгээр бид хөгжихгүй

Жорлонгоо өөрчлөхгүйгээр бид хөгжихгүй
“Жорлонгоо ѳѳрчилье” нэртэй тѳсѳл санаачлан хэрэгжүүлж байгаа Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нарын тухай “Уг нь их зѳв сэдэв барьж авчээ. Гэхдээ эд нар үүгээрээ 2020 оны сонгуульд нэр дэвших боломжоо хангаад, хэргээ бүтээвэл хаяж орхих байх даа” хэмээн харамсангүй бодож байснаа нуух юун. Улстѳрд хүний эрхийн чиглэлээр ѳѳрийн байр сууриа бэхжүүлж, УИХ ын гишүүн, ЗГ т сайд хийж байсан Ц.Оюунгэрэлийн талаар сайн муу элдэв мэдээлэлтэй байснаас нүүр тулан уулзаж байсангүй. “Түүнтэй уулзаж ярилцлага хийгээч” хэмээн А.Хандсүрэнгийн тавьсан саналыг хүлээж авсан юм. Түүнтэй уулзан нүд рүү нь харж байгаад эргэлзээгээ тайлах хүсэл надад байлаа.
 
…Бид уулзахаар болзсон газраасаа огт ѳѳр газар ярилцлага хийхээр дуудахаар нь очоод жаахан гайхав. АНУ ын нийслэлд ярилцлага хийж болохоор аятайхан газар зѳндѳѳ байхад хуучирсан жижиг далангийн хажууд ярилцлага хийх саналын тухайгаа тэрээр бидэнд тайлбарлав.
*Жоржтауны гудамжны үзүүрт байх энэ жижиг далан, үйлдвэрлэлийн тоног тѳхѳѳрѳмж болон түүхий эдийг урсган хэрэгтэй газар нь хүргэж ѳгдѳг усан замын зориулалтай хийгдэж л дээ. Олон жил ашиглаж дуусаад хотын захиргаа энэ даланг дарж цардмал зам тавих шийдвэр гаргасныг олон нийт эсэргүүцэн хэвээр нь үлдээсэн гэдэг. 2 талаараа цементэн хашлагатай жижгэвтэр далангийн усанд нь замганд ургадаг элдэв ургамал тарьж ургуулсан нь бохирдсон усыг байгалийн бүтцээр нь цэвэршүүлэх арга юм байна. Тэрхүү намгийн ургамлууд сайхан ургах хэрээр усанд нь жижиг биет болох хорхой шавьж үржин усны шувууд хѳвѳх болжээ. Түүхэн байгууламжийг нурааж устгалгүй сайжруулан үлдээсэнд, үйлдвэрийн зориулалтаар бохирдсон усыг байгалийн аргаар цэвэршүүлж буй энэ үйлдэл нь бидний одоо хэрэгжүүлж буй “Жорлонгоо ѳѳрчилье” тѳслийн технологитой тѳстэй болохоор энэ газрыг сонгож авлаа хэмээн тэрээр учирласан юм.
 
*Ѳнгѳрсѳн хавар “Америкаар 10 000 бээр” нэртэй ТВ тѳслийн зураг авалт хийж Үндэсний Хүрээлэнгүүдээр нь аялж явахдаа, Монголд аялал жуулчлал хѳгжүүлье гэвэл:
 
1.     Дэд бүтэц
2.     Бие засах газар
3.     Хогийн сав зэрэг стандартуудыг хамгийн багадаа 1-3 сая жуулчин хүлээж авах хэмжээнд бэлтгэж байж хѳгжих юм байна гэдгийг ойлгосон болохоор, бид 2 ын яриа “ОО” буюу бие засах газрын тухай ѳрнѳсѳн юм.
 
 
-Би улстѳрѳѳс холдсоны дараа Монголдоо бодитой бүтээн байгуулалт хийе гэж шийдэн нилээд судалсаны дараа “Жорлонгоо ѳѳрчилье” тѳслийг санаачилсан юм. Энэ олон жил Монгол улс хѳгжлѳѳ гээд л байдаг, гэтэл бид модон жорлонтойгоо хэвээр л байсаар. Тэр тусмаа Улаанбаатар хотын гэр хороолол, хѳдѳѳ орон нутгийн хэмжээнд энэ бол хамгийн эмзэг хэрнээ чухал асуудал байв.
 
-Гэр хороололд жорлонг шийдэхэд технологийн хувьд “нойтон”, “хуурай” гэсэн хоёр сонголт байлаа. “Нойтон” технологийн хувьд бохирын усыг урсгах хоолой, цуглуулэх усан сан, соруулах техник гээд зардал ихтэй. Монголын хувьд энэ нь ѳндѳр зардлаасаа гадна эрсдэл ихтэй. “Хуурай” технологийн хувьд арай хялбар, тэгээд ч зардал багатай байсан болохоор бид сонгосон юм. Европын технологийг сонгосон хэдий ч Монголынхоо онцлог нѳхцлийг харгалзаж тооцсон.
-Тѳслийн хувьд нилээд хялбар аргаар шийдлээ санал болгож байгаа. Бие засах тохитой байр, ѳтгѳн нь үртэс маягийн бодистой холилдоод бордоо болох, шингэн нь тусгай хоолойгоор урсаад түүнийг нь энэ далан шиг байгалийн аргаар цэвэршүүлэх боломжтойгоор хийж байгаа. Тѳслѳѳ эхлүүлснээс хойш янз бүрээр оролдсоор одоо жинхэнэ туршлага сууж, зѳв шийдлээ олж байгаадаа баяртай байгаа. Эхэндээ хүмүүс ойлгохгүй цэрвээд байсан бол одоо  ойлгон дэмжин оролцож байна.
-Хүмүүс яг ѳѳрсдийнх нь амьдрал дээр тулсан асуудал болохоор илүү их сонирхож байна. Бидний хувьд тѳлбрийг нь тэдэнд дарамтгүй хэрнээ хамгийн боломжтой хувилбраар шийдэхийг хичээж байна. Эхний шийдлүүд амжилттай болж хүмүүст таалагдаж байгаа. Яг бүтээцийн хувьд орон нутагт ЖДҮ хѳгжүүлэх хамгийн боломжтой байдлаар ажиллаж эхэлсэн. Нэг сумд байгаа гарын уртай хүн жорлонг үүдний амбаарт нь бүтээж урлаад бид технологийнх нь хувьд тусалж, бүтээгдэхүүнийг нь ханган нийлүүлэхийг ѳѳр нэгэн бизенсмэн шийдэж болно гэх мэтээр.
-Америкийн Стенфорд, Колорадагийн Коллеж, Харвард, МИТ зэрэг Их сургуулиудын урилгаар “Жорлонгоо ѳѳрчилье” тѳслийнхээ тухай лекц уншиж явахдаа тэднийг ийм ѳндѳр хэмжээнд сонирхож дэмжинэ гэж тѳсѳѳлж байгаагүй л дээ. Бид ийм тѳслийг иргэдийнх нь ѳѳрсдийн оролцоотойгоор байгальд ээлтэй, бүтээмжийн үр дүнтэй хийж чадаад байгаа нь тэдний сонирхлыг татжээ. Онолын хувьд дэвшүүлээд байгаа тэдний санааг бид амьдрал дээр бодитой хэрэгжүүлж байгаа нь, бид их зѳв шийдэлтэй зѳв замаар яваад байгааг нотолж байгаад би лав их баяртай урамтай байна.
 
-БОАЖЯ ны сайдаар ажиллаж байхдаа “Жорлонг шийд” гэдэг үүрэг ѳгѳѳд байсан боловч амжилтад хүрээгүй. Аливаа асуудлыг дээрээс нь үүрэг ѳгѳѳд бус, дороос нь санаачлан дэмжүүлж байж хийдэг юм байна гэдгийг одоо л ѳѳрийн биеэр мэдэрч байна. Тэгээд ч “шийд” гэдэг үүрэг ѳгѳхѳѳс, яаж шийдэхийг нь ѳѳрийн туршлагаараа заан сургаж байж л бодитой ажил хэрэг болгодог юм байна. Бид ѳѳрсдѳѳ энэ тѳсѳлдѳѳ дурлаад байгаа. Бидэнд маш сонирхолтой хэрнээ ѳѳрсдѳѳ суралцаж, ѳѳрсдѳѳ гаргалгаа олж, ѳѳрсдѳѳ шийдэж байгаа нь хамгийн чухал байгаа. Одоо энэ тѳслѳѳ улам ѳргѳн хүрээнд улам сайн технологиор, бодит үр дүнтэй хийхийг л хүсч хичээж байнаа.
-Энэ тѳслѳѳ улстѳржүүлэхгүй байхыг маш их хүсч, хичээж байгаа. “Ардын намын баас”, “ардчилсан намын баас” гэж байхгүй шүү дээ. Энэ бол Монгол Улсын хэмжээний монгол хүн бүрт хамаатай асуудал, бас бидний хѳгжлийн гарц. Сум аймгийнхаа хэмжээнд “Жорлонгоо ѳѳрчилье” тѳслийг хэрэгжүүлэх санаачлага, гадаадад байгаа монголчууд энэ тѳслийг дэмжиж оролцох санал гарч байна. Бид сурталчилгаа бага хийж байгаагаа мэдэрч байнаа. Тѳслийнхээ хэмжээнд бодит үр дүнг мэдэрч эхэлж байгаа болохоор одоо нилээд идэвхитэй ажиллана. Гадаадын байгууллагууд, Монголын бизнесмэнүүд, олон нийт, иргэд гээд хүн болгонд ойлгуулан хамтарч ажиллахыг хүсч байна, тэгж чадах болно. Та бид хоёрын ярилцлага  жаахан ч атугай зѳв мэдээллийг бусдад хүргэж чадвал болох нь тэр.
 
 
*Бид хоёрын ярилцлага АНУ д үйл ажиллагаагаа явуулдаг UMON ТВ ээр гарах байх. Хэрэв та бүхэнд таалагдаад бусдад түгээвэл бид баярлах болно. Түүнээс олон зүйл асуух санаа байсан боловч бидэнд цаг хүрэлцсэнгүй. Түүний талаар тѳсѳѳлж байсан элдэв бодлыг энэ ярилцлага эерэг тал руу нь эргүүлж орхисон. Хэн нэгний тухай сургаар сонссон мэдээлэл бүхэн үнэн байдаггүй. Заримдаа эрх мэдэл хүнийг зѳв тал руугаа хѳгжихѳд тусалдаг байх. Ямартай ч “Жорлонгоо ѳѳрчилье” нэртэй энэ тѳсѳл бидний сэтгэлгээн дэх ѳмхий үнэрийг арилгаж, эрүүл таатай сэтгэлгээ рүү чиглэхэд сайнаар нѳлѳѳлѳх болно гэж итгэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох линкүүдийг энд байрлууллаа. Та бүхэн хэрэг болгон сонирхож танилцаарай.
 
ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ Төсөл
 
Цахим хуудас: https://www.jorlon.org/homemn
Facebook: https://www.facebook.com/groups/171024616934504/
 
Хандив өгөх:
АНУ болон бусад орноос
https://store.hesperian.org/mm5/merchant.mvc…
Монгол улсаас:
Дансны мэдээлэл:
Данс эзэмшигчийн нэр: Local Solutions
Дансны дугаар (Төгрөгийн): 3055 020999
​Банкны нэр: Капитрон банк
Гүйлгээний утга: Эко жорлонд хандив
 
“Жорлонгоо Өөрчилье” Ном
https://www.internom.mn/ном/жорлонгоо-өөрчилье (цаас)
https://mplus.mn/@nutgiin-shiidel-tbb (үнэгүй, M+ аппликэйшн дээр)
Номыг цаасан хэлбэрээр үнэгүй захиалахыг хүсвэл энэхүү формийг бөглөөрэй.
https://bit.ly/33C3IVA
 
*Монголчууд бид улстѳржиж хийрхэлгүйгээр, намчирхаж талцалгүйгээр, хоосон цэцэрхэж маргалдалгүйгээр дэмжиж болох бодитой тѳслүүдийн нэг нь “Жорлонгоо ѳѳрчилье” тѳсѳл мѳн. Аймаг, сум, сургуулийн ой тэмдэглэх санаачлагуудын хүрээнд энэ тѳслүүдийг дэмжиж болно, “Нутгийн зѳвлѳл” нэртэй байгууллагууд энэ тѳслийг дэмжиж болно, гадаадад байгаа монголчууд орон нутаг болоод аав ээж эх дүүс хамаатан садангуудаа энэ тѳсѳлд хамрагдахад нь дэмжиж болно. Зүгээр яриад суугаад байх биш, ѳѳрсдѳѳ санаачилж гар бие оролцон үлгэрлэж буй “Ид шидийн орон”, “Жорлонгоо ѳѳрчилье” зэрэг Монголын хѳгжилд түүчээлж буй бодит санаачлагуудыг бид одоо дэмжиж, хамтран хѳгжих цаг нь болжээ. Цаашид ийм бодитой тѳслүүд олон олноороо гарч ирж монголчууд бидний итгэл урмыг нэгтгэх болноо.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417