Ховд аймгийн иргэд АТГ-ын салбарыг орон нутагт байгуулах шаардлагатай гэж саналаа илэрхийлэв

Ховд аймгийн иргэд АТГ-ын салбарыг орон нутагт байгуулах шаардлагатай гэж саналаа илэрхийлэв
Авлигатай тэмцэх газраас баруун бүсэд томилогдсон ажлын хэсэг Ховд аймгийн иргэд, олон нийттэй уулзаж, “Шударга ёс, хөгжил дэвшилд” сэдэвт уулзалт, "Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг"-ийг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд зохион байгуулав.
 
Уулзалт, өдөрлөгийн эхэнд АТГ-аас сүүлийн үед авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомж, авлигын хор хөнөөл, хөрөнгө орлогын мэдүүлэгт тавих хяналт зэрэг сэдвээр Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийж, авлигатай тэмцэхэд иргэд ямар үүрэг, оролцоотой байх талаар ярьж таниуллаа.  
 
Дараа нь иргэдийн дунд чөлөөт микрофон аялуулж, санал бодлыг нь сонсож, гомдол хүсэлтийг нь хүлээн авав. Уулзалтад ирсэн иргэд орон нутагт төрийн үйлчилгээ ялгавартай хүрдэг, хүнд суртал гаргаж чирэгдүүлдэг, авлигын хэрэгт шалгагдаж байгаа хүнийг албан тушаалд дэвшүүлэн томилдог, орон нутгийн төрийн байгууллагууд ажлаа хангалттай түвшинд хийдэггүй, худалдан авах ажиллагааг танил талдаа шийдвэрлэдэг зэрэг гомдол, мэдээлэл зонхилон хэлж байлаа. АТГ-ын ажилтнууд зорин ирж, өөрсдийг нь сонсож, харилцан ярилцаж нэг өдрийг өнгөрөөж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн. Иргэн Пэлжээ “АТГ харьцангуй сайн ажиллаж байгаа гэж ойлгодог. Гол нь авлигын том хэргүүдийг шүүх дээр яаж шийдвэрлэдэг нь ард иргэд бидэнд ойлгомжгүй байна. Миний бодлоор шүүх дээр олон хэрэг байхгүй болдог юм шиг байна.
 
Тэгэхээр АТГ-ыг улам илүү өргөжүүлэх, хүч чадалтай болгох ёстой” гэж саналаа хэлэв. Иргэн Чинбат "АТГ-ын ажлыг би үргэлж дэмждэг. Та нар хүнд хүчир ажлыг хийдэг хүмүүс. Авлигатай тэмцэхэд иргэд бидний дэмжлэг маш чухал. Иргэдтэй хамтран ажиллая гэж холоос зорин ирж байгаа нь тун сайшаалтай. Иргэд бид АТГ-ын нүд, чих болж ажиллах болно" гэж санал сэтгэгдлээ илэрхийллээ. Уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийг хурдасгах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, шүүх, прокурорын шатанд хэрэг шийдвэрлэх явцыг иргэдэд нээлттэй байлгах, АТГ-ыг орон нутагт салбартай болгох шаардлагатай гэдэг талаар тодорхой санал гаргаж дэвшүүллээ. 
 
Соён гэгээрүүлэх өдөрлөгийн үеэр иргэдийн дунд хууль таниулах асуулт, хариултын АХА тэмцээн болон үйлдэл дамжуулах хөдөлгөөнт тоглоомд оролцуулж, гомдол мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг сурталчилж, авлигын хор хөнөөлийг харуулсан гарын авлага, зурагт хуудсуудыг тарааж, АТГ-ын ажилтнууд иргэдтэй нэг өдрийг өнгөрүүлэв. Ажлын хэсгийн ахлагч Т.Энхболд тус аймгийн нийтийн номын сангийн эрхлэгч Д.Эрдэнэтуяад АТГ-аас эрхлэн гаргасан “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Ашиг сонирхлын зөрчил”, “Найзын яриа” комикс, DVD болон бусад гарын авлага, номуудыг хүлээлгэн өгч, номын сангийн үйлчилгээгээр дамжуулан нийтийн хүртээл болгохыг хүсэв.
 
Ховд аймагт ажиллах хугацаандаа АТГ-ын ажлын хэсэг тус аймгийн нийтийн албан тушаалтнуудыг хамруулан сүүлийн үед авлигын эсрэг болон эрүүгийн хууль тогтоомжуудад орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, төрийн албан хаагчдыг авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлээс зайлсхийх чиглэлээр бодит тохиолдол, жишээн дээр мэдээлж сургалт хийв.
 
АТГ-аас 2017, 2018 онд Ховд аймагт ажиллахдаа илрүүлсэн зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр хоёр удаагийн Зөвлөмж хүргүүлсэн бөгөөд эдгээр Зөвлөмжийн хэрэгжилт тус аймагт ямар байгааг Ажлын хэсэг хянан шалгав. Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагт ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан талаар танилцлаа. Ховд аймагт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн бодитой ажил үгүй, энэ чиглэлээр Зөвлөл ямар нэгэн ажил төлөвлөөгүй байсан тул Ажлын хэсгээс цаашид анхаарч ажиллах асуудлын талаар зөвлөж, чиглэл өгөв. 
 
АТГ-ын ажлын хэсэг Ховд аймаг дахь ажлаа дуусгаад Баян-Өлгий аймагт 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс ажиллаж эхэллээ. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417