Хонконгийн удирдагч улсынхаа нөхцөл байдлыг үл харгалзан Японд айлчилна
Хонконгийн удирдагч Кэрри Лам даваа гарагт буюу өнөөдөр Японд айлчлал хийх гэж байгааг Ройтерс мэдээллээ.
Хонконгийн гудамжнуудад хэдэн арван мянган хүн ардчиллын төлөө тэмцэж байгаа бөгөөд цаашид ч тэдний тэмцэл үргэлжлэх төлөвтэй байна.
Кэрри Лам мягмар гарагт Токиогийн эзэн хааны ордонд болох Нарухитогийн хаан ширээнд залах ёслолд оролцож, тэр оройноо гэртээ харих болно.
Даваа гарагийн эхээр Хонконгийн Ковлон хойгийн эрэг орчмын дүүргүүдэд хүчирхийлэл газар авч эсэргүүцэгчид тайван жагсаал хийснийхээ дараа дэлгүүрүүд рүү буудаж, зам дээр будаг цацаж, цагдаа нартай мөргөлдөж эхэлжээ.
Таван сарын турш үргэлжилсэн улс төрийн хямралын үеэр өнгөрөгч хоёр долоо хоногт харьцангуй тайван байдал үүсэх хандлагатай байв. Гэвч ням гарагт болсон эсэргүүцлийн томоохон хөдөлгөөн нь олон нийтийн аюулгүй байдалтай холбоотойгоор хууль бус гэж тодорхойлогдсон ч энэ нь иргэдийг засгийн газрын эсрэг хүчтэй тэмцэж байгааг харуулав.
Олон хүмүүс Азийн санхүүгийн төвийн гудамжаар тайван жагсаал хийн, маск зүүж, шүхэр барьж, нүүрээ халхалж байв. Гэсэн хэдий ч голдуу залуу насны эсэргүүцэгчдийн бүлэглэл үймээний үеэр цагдаа нартай мөргөлдсөн байна.
Тэд Хятадтай холбоотой гэж үзсэн банкнууд болон бусад бизнесийн байгууллага, дэлгүүрүүдийн зарим хэсгүүдийг эвдэж, Ковлон хойгийн голд байдаг Натан замын худалдааны төв, худалдааны гудамжнуудад гал тавьжээ.
Жагсагчид засгийн газарт дарамт шахалт үзүүлж, бүх нийтийн сонгох эрхийг хангах, яллагдагчдад өршөөл үзүүлэх, жагсагчдыг үймээн дэгдээгч гэж тайлбарлахыг зогсоохыг шаардаж байгаа юм.
Метро оператор MTR Corp нь даваа гарагт болох эсэргүүцлийн жагсаал эхлэхээс өмнө Юэн Лонг станцыг шөнийн 2 цагт хаана гэдгийг мэдэгдэв.
Ингэснээр метроны хэд хэдэн гарц хаагдаж, нийт сүлжээ нь өглөөний 10 цагт буюу хоёр цаг тутамд хаагдах аж.
Түүнчлэн эдийн засаг хүндэрсэн тул засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд бүх талаар анхаарч байна гэж Хонконгийн санхүүгийн нарийн бичгийн дарга Пол Чан хэлэв.
Цөөн тооны хүмүүс даатгалтай байсан тул мөргөлдөөний дараа бизнес эрхлэгчид энэ явдалтай холбоотойгоор хуулийн төслийг боловсруулах хэрэгтэй гэж салбарынхан үзэж байна.