Өөрийн хүслээр хүүхдээ "алдаг" хүний эрх...

Өөрийн хүслээр хүүхдээ "алдаг" хүний эрх...

Хүн болж төрөх нь зүүний үзүүр дээр ширхэг шар будаа тогтохтой адил ховор тавилан гэдэг. Гэвч нийгэм хөгжих тусам хүн төрөлхтөн тэрхүү нандин хувь заяаг уландаа гишгэлж, нүд үзүүрлэн, амийг нь таслах болжээ.

Өнөөдөр хүсээгүй гэх шалтгаанаар үр хөндөлт хийлгэх эмэгтэйчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Мөн ашгийн төлөө ямар ч нөхцөлд үр хөндөлт хийх эмнэлгүүд ч олширсоор байна. 

Тодруулбал, нийт жирэмслэлтийн тал шахам хувь нь хүсээгүй жирэмслэлтэд тооцогддог байна. Энэ нь 10 хүсээгүй жирэмслэлтийн 4нь үр хөндөлтөөр төгсдөг гэсэн үг юм. Мөн нийт жирэмсэлсэн эхчүүдийн 24 хувь нь өөрийн хүсэлтээр болон эмчийн заалтаар үр хөндүүлдэг гэсэн тоо бий. Манай улсын 13-44 насны 100 эмэгтэй тутмын 5 нь үр хөндөлт хийлгэдэг. Эдгээрээс 48 хувь нь өмнө нь үр хөндөлт хийлгэж байсан хүмүүс байдаг аж.

Харин үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь гэр бүлгүй эмэгтэйчүүд байдаг. Өөрөөр хэлбэл, ардчилсан нийгэмд хөл тавьснаас хойш үр хөндөлт нь хүний эрхийн асуудал болж, хэн дуртай нь аборт хийлгэдэг болсон юм.

Учир нь үндсэн хуульд  "Эрт үеийн үр хөндөлтийг эмэгтэйн өөрийнх нь хүсэлтээр төлбөртэйгөөр, эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр төлбөргүйгээр холбогдох шинжилгээг бүрдүүлж, зөвхөн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч гүйцэтгэнэ" гээд хуульчлаад заагаад өгчихсөн байдаг юм. 

Тэгэхээр бид өөрийн хүслээр хүүхдээ "алах" эрхтэй ажээ. Харин үүрэг, хариуцлага хаана байна вэ? Тэрхүү амь нь золиослогдсон нялх хүүхдийн эрх хаана, хэзээ яригдах вэ?

Аборт нь эрүүл мэндэд төдийгүй сэтгэл зүйд асар их сөрөг үр дагавартай байдаг. Үүнийг ихэнх хүмүүс мэддэг хэрнээ 2,3 дахь удаагаа аборт хийлгэх нь бий. 

Үр хөндөлт бол аюулгүй мэс ажилбар биш

Тусгай багажаар хийх үр хөндөлт

Энэ бол жирэмсний 13-24 долоо хоногтой үед хийгддэг мэс ажилбар юм. Ураг 14 орчим см урттай, нэлээдгүй том хэмжээтэй болсон байх бөгөөд заавал эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч үр хөндөлт хийнэ. Учир нь энэ нь эхийн биед сөрөг нөлөө ихтэйгээс гадна, бүрэлдэж бий болсон хүнийг мөчилж "алж" байгаагаас өөрцгүй хэрэг юм. Ингэхдээ мэс ажилбараас 24-48 цагийн өмнө эхийн умайг тэлэх зорилгоор гуурс байрлуулах ба хагалгаа эхлэхэд гуурсыг авч, хөврөлийг тойрон хүрээлсэн шар өнгийн "амнион" шингэнийг соруулж авна. Тухайн нөхцөлд ургийн яс, тархи бэхжсэн байх тул нэг бүрчлэн тасалж, тусгай багажаар авдаг байна.

Энэ нь хамгийн аймшигтай, хэрцгий аргуудын нэг бөгөөд эхийн эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг. Үүнд:

  • Умайн цооролт бий болно,
  • Умайн хүзүүнд шарх үүснэ,
  • Халдвар авна,
  • Цус алдана,
  • Цаашдаа хүүхэд тээх боломж багасна,
  • Амь насаа ч алдаж мэднэ.

Эмийн аргаар үр хөндөх

Энэ нь эм хэрэглэж, үр хөндөх арга юм. Жирэмсэн эх эмчээс үр зулбуулах эм авч уух бөгөөд 12-24 цагийн дараа ураг цустай хамт доош гадагшлан гардаг. Үүний дараа эх хэдэн долоо хоногийн турш доош цус алдаж, дотор эвгүйрхэн, умай, сав хэсгээр өвдөж, хөндүүрлэнэ. Тус аргыг жирэмсний 8 долоо хоног хүртэлх хугацаанд хэрэглэдэг бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд эх өөрийн амь насаа алдах аюултай байдаг.

Тарилга болон амьгүй төрөлт

Энэ бол 25 долоо хоногтой урагт хийгдэх үр хөндөлт. Энэ нь эхийн биед асар муу нөлөөтэй бөгөөд ахин үр тээхэд маш их хүндрэл үүснэ. Эхлээд эхийн гэдсээр дамжуулан тариа тарьж, ургийн зүрхийг нь зогсооно. Тус ажилбараас хоёроос гурав хоногийн дараа эхийнхээ хэвлийд зүрх нь зогссон ургийг мөчилж, хэсэг хэсгээр нь гаргаж авдаг. Түүний дараа эх их хэмжээний цус алдаж, умайн хүзүүнд шарх үүсэх төдийгүй хүүхэд тээх магадлал нь маш бага болж, ахин үрийн зулай үнэрлэж чадахгүйд хүрдэг.

Соруулах үр хөндөлт

Тус үр хөндөлтийг 5-11 долоо хоногтойд ургийг тусгай шприцээр соруулж хийдэг. Энэ нь ч мөн адил эрүүл мэндэд хортой нөлөөтэй. 

  • Умай хэсэг гэмтэнэ,
  • Халдвар авна,
  • Цаашдаа хүүхэд тээх боломж багасна,
  • Умайн цооролт бий болно.

Ямар ч төрлийн үр хөндөлт нь ахин хүүхэдтэй болох магадлалыг 99 хувиар багасгаж байдаг. Иймээс охид, бүсгүйчүүд үр хөндөлтөөс болж өгвөл зайлсхийх шаардлагатай юм.

Үр хөндөлт бол хүн амины гэмт хэрэг юм. Ялангуяа бидний өвөг дээдэс "Үр минь үлдэх хорвоод зөв л амьдрах ёстой шүү" гэж сургаж ирсэн шүү дээ. Гэтэл  сүүлийн үед эмэгтэйчүүд маань хүсээгүй жирэмслэлт гэх асуудалтай нүүр тулж, яахаа ч мэдэхгүй эмнэлэгт очиж, аборт хийлгэх болсон байна. Мэдээж энэ асуудалд ганцхан эмэгтэй хүнийг буруутгах нь өрөөсгөл ойлголт. Эрчүүд ч гэсэн үүнд хариуцлагатай, ухамсартай, хүнлэг хандах ёстой.

Монголын суурь боловсролын тогтолцоонд эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг зайлшгүй оруулж өгөх шаардлагатай байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд үр хөндөлтийн хор уршгийг ойлгуулж, хөвгүүдэд заавал бэлгэвч хэрэглэх ёстойг сануулмаар байна. 

Үүнийг дурдаж байгаагийн өөр нэг шалтгаан гэвэл 13-16 насандаа жирэмсэлж, тэр ч бүү хэл амаржиж буй охидын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ бол тухайн охидод болон хүүхдэд нь маш аюултайгаар нөлөөлөх асуудал юм. Тиймээс эцэг, эхчүүд үр хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, тэдэнд зөв мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг өгч байх нь зүйтэй. Энэ бол гэр бүлийн хувьд хаалттай бус харин ч хамгийн нээлттэй байх ёстой сэдэв юм.

Жирэмсэн гэдгээ мэдээд баярлаж хүлээж авдаг гэр бүл, жаргалтай эцэг, эх дээрээ санаа зовних зүйлгүй дуугаа хадаан ирэх үрсийн тоо олон байх болтугай. Залуус минь үйлдлээ цэгнэж, үйлийн үр байдгийг санаж аборт гэх аллагаас хол байж хариуцлагатай байж сурцгаая. Түрхэн зуурын зугаа цэнгэл чинь хүний амь таслах ёсгүй юм шүү.

Н.Чимгээ 

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417