"Эх" /өгүүллэг/

"Эх" /өгүүллэг/

Бүжин дөчин еснийхээ жил дээр явчихлаа. Өнгөрөхийнхөө урдхан Дожидыг дуудуулжээ. Тэр нь олон жилийн өмнө нөхрийг нь салгаж суусан нэгэн. Хоёр бүсгүйн хооронд эхэндээ юм юм л болоод өнгөрч. Харин Сүнжидээс хойш нэг нэгнийхээ замаас зайлсхийж энд тэнд хааяа тааралдвал мэнд ус ч үгүй, хэн хэн нь хараагүй царайлдаг болжээ. Чингэхдээ нэг нь нөхрийн минь толгойг залгисан бузар эм! гэж бодож байхад нөгөө нь нөхрийг минь зовоож явсан өөдгүй эм! гэж бодох мэт. 

Тэгтэл одоо нэгнийх нь хорвоод амьдрах хоногийн тоо гүйцэж, нөгөө нь үхэх хүний гуйлга болсон хойно яая гэхэв, очиж уулзах болжээ. Дожид эмнэлгийн хаалганы хүйтэн төмөр бариулд гар хүрэхдээ агзасхийтэл жихүүцэн, бас л ийм хатуу, цэвдэг үг дуулах байх даа гэж зүрх алдан бодсон нь оносонгүй. Бүжин түүнийг хонзон хорслын ул мөр ч үгүй ухаалаг талбиун харц, уянгалаг зөөлөн дуугаар угтжээ. 

Биеийнх нь байдлыг лавласан асуултад бэлгийг хичээсэн цөөн үгээр тойруулсхийн хариулснаа шууд л ярьж гарсныг бодоход үгээ эртнээс цэгцэлчихээд хадгалж байсан нь илт.

"Хоёр бие, хоёр гэрийг маань холдуулавч бас холбож явсан хүнийг ядахдаа үгүй болсны дараа би чамтай уулзаж цайралцах хэрэгтэй байж. Даанч богино ухаантай төрсөн хойно яая гэхэв. Харин сая л ойлголоо. Yрийн маань эцэг, миний жаргааж чадаагүй тэр хүнийг жаргаасны чинь төлөө би чиний өртөн явжээ. Тэр өрөө чамд би төлөхөөс одоо нэгэнт хожимджээ. Гэхдээ хүү минь миний төлөөнөөс төлөхийг ч хэн байг гэхэв" гэхэд нь Дожидын нүүрнээс гал бутрах шиг боллоо. Хөлд нь нүүрээ нааж байгаад: "Yгүй дээ, Бүжин минь, үгүй! Би л чамд төлж баршгүй их өртэй. Харин хүүд чинь л төлөхийг хичээе" гэж хэлмээр байсан ч дуугаръя гэтэл хоолой нь тагларч, хөдөлье гэтэл бие нь хөшиж орхиод яаж ч болсонгүй. 

Бүжин хүүгийнхээ тухай ярьсан нь, аашаараа ч эцгийгээ өвчсөн, гаднаасаа донгиодуу юм шиг харагдах атал цаанаа юм юмыг айхтар лав тусгаж авдаг, эмзэг эрх дураараа амьтан бололтой. Зун ч, өвөл ч, цайг халуунаар нь уудаггүй, заавал зайлж хөргөөд аль гэдэг, шүүрхийдүү чанасан булчин маханд дуртай, дэргүй, харин хөлийнхөө уланд дэр шиг юм хийж унтдаг, бас хөмсөг Зумбын бага охинтой тоглож өссөн, хоорондоо ивээл жилтэй юмсан гэнэ. 

Энэ бүхнийг ярихад хэдхэн хором л оржээ. Дараа нь эмч ирж Дожидыг гаргав. 

Энэ бол хавар болсон хэрэг. Намар нь Бүжингийн хүү Ангир цэргээс халагдав. Тэрээр ээжийнхээ өнгөрснийг дуулсан, хэдэн мал, гэр орныхоо учрыг олчихоод буцна гэсэн яриатай иржээ. Хаана, хэнийд байхаа ч мэдэхгүй, дотроо гайхазнавч "Танайд хэд хоноё” гэж цуг алба хаасан нөхөддөө хэлж нэг л зүрхлэхгүй шаналж явжээ. Харин сумын төвд буутал Дожид гуайн хүү: “Ангиа ах аа!" гэсээр тосон гүйгээд ирэв. Цэрэгт явахаас өмнө ах дүүсэх нь бүү хэл, хоёр биеэрээ тулан уулзаж явсан нь үгүй. Ер нь нутаг нугын олонх айлын хүүхдүүдийн л адил зүс мэдэхээс цаашгүй явжээ. Гэтэл одоо тийнхүү ахайлж дуудсаар хүрээд ирсэнд тэвдэвч, ёсыг бодон ах настайгийн хувьд тосон золгож зулайг нь үнэрлэжээ. Тэгээд өөрийг нь авахаар хөтөлгөө морьтой ирснийг дуулахдаа баярласан гэж тоймгүй. 

Уяан дээр буутал Дожид гуай гэрээс гарч санд мэнд гүйсээр ирж хоёр хацрыг нь үнсэн угтав. Тэгээд гэрт орж аян замынхаа тоос, хөлсийг дөнгөж нимгэлтэл тэрээр тогоонд оргиж байсан цайнаасаа шанагыг тасалж саалийн хувинд хэд зайлснаа: "Ам нь цангаа биз, бяцхан зөөгтүүлчихлээ" гэсээр аягалан барив. Дараа нь дэргэдэх гол дээр очиж усанд орчихоод ирвэл хоол ч бэлэн болжээ. Тэр нь шаант, богтос оролцсон хэдэн бүхэл мах, огтлоод орхивол бор шүүс урсаж байна. Yүнийг харсан дүү нь "Олигтойхон болгочихгүй дээ!" гээд ээж рүүгээ хяламхийсэнд цаадах нь "Шүдтэй таанууст шүүстэй нь дээр биз" гэсхийж өнгөрөв. Орой унтах цаг болоход Дожид; "Энэ пүрштэй оронд дэртэй хэвтвэл хүүхдийн сээр нуруу чилчих вий. Харин нойрондоо төмөр өшиглчихөж мэдэшгүй, уланд нь жийрэг ивчихье" гэсээр орыг нь засч өгөв. 

Хэвтсэн хойноо бодоод үзвэл энэ өдрийн явдал Ангирт зүүд юм шиг санагджээ. Нутаг ус нь мөн атал гэр нь биш, гэтэл гэр нь биш атал ор нь мөн юм шиг бас ээж нь үгүй юм шиг атал, өөрийнх нь төлөө хэлж, хийдэг үг, үйлс нь үлдчихээ юу гэмээр. Дожид гуайг ийм хүн гэж ер санасангүй. Ээж ч, бас энэ эгч ч хэн хэнээ чухам тийм хүн гэж мэдэхгүй байсан байх. Эс тэгвэл хоёул хоорондоо сайн байх байсан бий. Аав л харин хоёуланг нь таньж мэдээд тэр хоёрын, хоёр гэрийнхээ, дүү бид хоёрын хооронд яваад байсан юм болов уу. 

Өглөө босоод ирвэл цоо шинэ малгай, дээл, бүс, гутал орных нь өмнө байж байна. Дожидын хэлэхийг сонсвол эзгүйд нь хийж тавиад сүүлчийн хэдэн утас шидээсийг сая л гүйцээжээ. 

"Yдээс хойш морь эмээллүүлж аваад нутгийнхаа айлуудаар орно уу даа, хүү минь. Энүүхэн дор Хайлантын цутгаланд хөмсөг Зумба гуайнх бий. Ээжийг чинь эргэж тойрч л байсан, дараа нь ажил явдалд нь ч явалцсан хүмүүсийн нэг дээ. Ганцаардвал дүүгээ дагуулж явна биз"гэнэ. 

... Тэр намраас хойш хэдэн жил өнгөрчээ. Өчигдөрхөн зүүрмэг даан хөх ногооны униарт аниргүйхэн умбаж байсан Хээлэнт, Хайлант, Хүйлэнт гурван голын бэлчир өнөөдөр үхэр мал үзэгдэж, нэгэн гэр буув. Ангир ээжийнхийгээ нүүлгэн ирж зөөвөр тавьж байгаа нь тэр ажээ. 

 

МУСГЗ Ч. Галсан

79
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ерөнхийлөгч Х. Баттулга Давосын чуулганд оролцоно

2020-01-19

Суудлын автомашины импорт ТҮҮХЭН ДЭЭД хэмжээнд хүрлээ

2020-01-19

"Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь тэгш хуваарилалтын зарчим болсон"

2020-01-16

Далд эдийн засгийн хэмжээ 2,9 их наяд төгрөг

2020-01-14

Билл Гейтс баячуудаас авдаг татварын хэмжээг нэмэгдүүлэхийг уриаллаа

2020-01-19

17 настай НАСА-ийн дадлагажигч шинэ гариг нээжээ

2020-01-19

Медведевийг огцруулж, Мишустиныг томилсон шалтгаанууд

2020-01-19

“Generation Z” үеийн залуус амьдрахад хамгийн тохиромжтой хотууд

2020-01-18

Баялгийн хуваарилалт

2020-01-18

Газар газрын сэтгэхүй...

2020-01-17

Монголчууд бидний асуудлууд

2020-01-13

Хөлс дуссан мөнгө…

2020-01-13
7:05

Сонгуульд нэр дэвшигчдийн ПАЯН

2020-01-19
1:43

Н.Номтойбаярын зодоон хийсэн бичлэг ил болжээ

2020-01-17

М.Ариунтулга: 1072-н Л.Наранбаатар миний Хэнтий аймаг дахь лицензийг Америк компанид зарсан

2020-01-16
1:41:29

"Улаан бал" нэвтрүүлэгт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин оролцов

2020-01-16

Битгий давар бүсгүйчүүд ээ!

2020-01-18

Мэдрэлийн ядаргаа, депресс, сэтгэл гутрал, ЭМО

2020-01-17

Би үхэр Монгол...

2020-01-17

Эмэгтэй хүнд хэдэн насанд нь эр хүн хэрэггүй болдог вэ?

2020-01-15

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

Б. Баттөр: Муу муухай бүхнийг харахгүй байгаа нь хүн болж төрсний минь хамгийн том шагнал

2020-01-19

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

2020-01-16

Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

2020-01-10

Азийн хамгийн том цогцолбор сургуульд "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай хэрэгжлээ

2020-01-17

ХААН галерейд “Далны симфони” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

2020-01-16

Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан энэ сарын 26-нд болно

2020-01-16

“King Tower”: Хуучин орон сууцаа оролцуулах шинэ боломж

2020-01-14

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020-01-12

Хятадууд "дуураймал" хотуудаа хэрхэн босгодог вэ?

2020-01-12

Ferdi & Ziko-ын сонирхолтой podcast - (2020.01.17)

2020-01-17

Ziko Episode#1 - "Өөртөө Итгэх Итгэл"

2020-01-16

2020 онд таны заавал сонсох ёстой подкаст!

2020-01-15

Podcast news - Танин мэдэхүй (2020.01.14)

2020-01-14

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Өнгөрсөн жил 165 тэрбумыг цахимаар луйварджээ

2020-01-19

Гэмт хэргийн улмаас 930 хүн амиа алджээ

2020-01-19

Монголд 4600 гадаад иргэн ажиллаж байна

2020-01-19

Талийгаач Ш.Алтантуяагийн хэргийг шуурхай шийдвэрлэх Ажлын хэсгийг байгуулна

2020-01-19

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
45.77%
АНУ
28.86%
ОХУ
6.97%
Арабын орнууд
4.48%
Хойд Солонгос
2.99%
Израиль
2.99%
Иран
1.99%
Африкийн орнууд
1.49%
Энэтхэг
1.0%
Турк
1.0%
Европын Холбооны орнууд
1.0%
Пакистан
0.5%
Афганистан
0.5%
Бусад
0.5%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,322

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,566

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,663

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,457