ШИНЭ нам Оюу Толгойн гэрээг өөрчлөхийг дэмжинэ гэв

ШИНЭ нам Оюу Толгойн гэрээг өөрчлөхийг дэмжинэ гэв
Улсын Их хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсний дараа хэлэлцсэн асуудлаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Зөвлөлийн хурлаар гадаадад амьдарч буй Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бодлого болон Дубайн гэрээний асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаар намын дарга Ж.Батзандан хэлэхдээ:
Монгол Улсын 300 мянга гаруй иргэн бусад улс оронд амьдарч байна. Монголын төр эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд дутуу ажилласан гэж ШИНЭ нам үзэж байна. Иймд ШИНЭ намын удирдлагууд гадаадад амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах чиглэлээр ажиллаж, эхний ээлжинд герман, серби, унгар зэрэг оронд амьдарч буй монголчуудтай биечлэн болон онлайн хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Удахгүй БНСУ, япон, англи, АНУ зэрэг оронд ШИНЭ намын төлөөлөл ажиллан, монголчуудынхаа санаа бодлыг сонсож, УИХ-ын түвшинд боловсруулж буй баримт бичгүүдэд тусгахаар төлөвлөж байна. 
 
Гадаад томилолтын үеэр мөн герман болон унгарын эрдэмтэдтэй уулзлаа. Зохиомол оюун ухаан, дижитальчлал, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг хэрэгжүүлэхийн тулд эрдэмтэн солилцоог хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг ярьсан. Энэ ажлын хүрээнд дээрх улсуудад  монголоос олон арван эрдэмтнийг ажиллуулах боломж нээгдлээ.
Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Дубайн гэрээ. УИХ-ын дэргэд байгуулагдсан Дубайн гэрээг хянах ажлын хэсгийн дүгнэлтийг ШИНЭ намын зөвлөл авч хэлэлцлээ. Үүнд:
 
Нэгдүгээрт, Дубайн гэрээг өөрчлөхийг ШИНЭ нам бүрэн дэмжиж байна. Хоёрдугаарт, Дубайн гэрээг өөрчилсний дараа Оюутолгойн үр өгөөжийн 51-ээс доошгүй хувь нь монголын ард түмэнд оногдох ёстой гэсэн зарчмын хүрээнд өөрчлөлт хийх ёстой. Гуравдугаарт, Оюутолгойн ТЭЗҮ-ийг батлаагүй байхад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь маш том алдаа болсон гэж үзэж байна. Иймд нэн тэргүүнд ТЭЗҮ-ийг яаралтай батлах, хуулийн энэ зөрчлийг арилгах шаардлаагтай гэдэг дээр ШИНЭ намын зөвлөл санал нэгдлээ. Дөрөвдүгээрт, Оюутолгойтой холбоотой гэрээнүүдийг нууцаас гаргах шаардлагатай гэж үзэж байна. Эдгээр гэрээг нууцаас гаргаснаар ил тод байдлын зарчим хэрэгжиж, ард түмний хяналтаа тавих боломжтой болно. Тавдугаарт, Оюутолгойн валютын урсгалыг Монголбанкаар дамжуулдаг болгох Монгол Улсын Ерөннхийлөгчийн саналыг ШИНЭ намын зөвлөл дэмжлээ. Зургаадугаарт, өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн захирал хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө “Хэрвээ Дубайн гэрэг өөрчлөх юм бол олон мянган хүнийг ажлаас чөлөөлнө” гэсэн утгатай үйл ярьсан байна. ШИНЭ намын зөвлөл үүнийг эсэргүүцэж байна. Оюутолгой болон Дубайн гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх зориилгоор монголын Засгийн газрыг шахаанд оруулах, дарамтлах ямар ч хэлбэрийг ШИНЭ нам зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэлээ. 
 
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 
 
Сэтгүүлч: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Зөвшилцлийн ажлын хэсэг дээр намуудын төлөөлөл санал солилцож байгаа. Тухайлбал, АН-ын зүгээс суурь зарчмын шинжтэй гурван санал тавьж байгаа. ШИНЭ намын зүгээс ямар нэг санал байгаа юу? Хоёр дахь хэлэлцүүлгийн төслийг задлах, ямар нэг санал шинээр оруулж ирэх боломж бий юу? 
 
Ж.Батзандан: Эрх баригч нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батална  гэж ярьж байна. Мөн Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан, АН-аас санал болгож буй гурван зүйл заалтыг оруулах асуудал яригдаж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмнээс биш парламентаас сонгодог байх нь зүйтэй гэсэн АН-ын санал байгаа. ШИНЭ нам үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн, ард түмнээс сонгодог байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Хоёрдугаарт, УИХ-ийн гишүүдийн тодорхой хувийг намын жагсаалтаар парламентад оруулах нь зүйтэй гэсэн санал Ардчилсан намын зөвлөл оруулсан. 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар олон гишүүн УИХ-д орж ирснийг та бүхэн мэднэ. Оймсонд хавчуулагдсан гэдэг нэртэй гишүүд ч бий. Дэлхийн улс орнууд намын жагсаалтаар дэлхийн улс орнууд эрдэмтэн, профессоруудаа оруулж ирдэг. Гэтэл манайд хоцрогдсон, нэр хүндээ барсан улс төрчид, авлигачид, оффшорчид л сонгогдохын тулд намын жагсаалтыг ашигладаг. Иймд пропорциональ сиситемийг оруулах гэсэн АН-ын саналыг ШИНЭ нам дэмжих боломжгүй гэдэг дээр нэгдсэн байр суурьтай байгаа. Гуравдугаарт, ЗГ-ын гишүүдийг Ерөнхий сайд өөрөө сонгодог болъё гэсэн саналыг нь дэмжиж байна. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417