2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагджээ. Үүнээс Улаанбаатар хотод энэ төрлийн 170, хөдөө орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгдсэн. 

Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 32.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин холбогдогч нарын тоо 21.9 хувиар өсжээ. 2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь 19-35 насны залуус байна. Мөн 17 буюу 5.1 хувь нь 15-18 насны хүүхдүүд байгаа ба 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд байна.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдсоноос 47 нь буюу 14.2 хувь нь давтан хэрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүс байгаа юм.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зарим этгээдүүд, тэр ч бүү хэл олны танил хүмүүс “Монгол Улс хар тамхины хэрэглээг зөвшөөрөх ёстой” гэсэн пост, мэдээлэл оруулж байна. 

Гэвч хуулиар хориглогдсон үйлдлийг өөгшүүлж, цагдаагийн албан хаагчдын хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудыгаа хар тамхи, мансууруулах бодисоос хамгаалахын тулд идэвхтэй тэмцэж байгаа ажилд саад учруулж болохгүй юм. 

Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсын 45 иргэн хилийн чанадад хар тамхины хэргээр ял эдэлж байна. Үүний 44 нь БНХАУ-д байгаа ба тэдний дунд ялын дээд хэмжээ авсан хүн ч бий. 

Тэгэхээр энэ бол ганцхан Монгол улсад хориглогддог зүйл биш гэдгийг хүмүүс ойлгож, ухамсарлах ёстой билээ.

Архидан согтуурсан хүн өөрийн ухаанаа алдаж, аймшигтай гэмт хэргүүдийг үйлдэж байгааг бид байнга харж, сонсож байдаг. Тэгвэл мансуурсан хүн ч гэсэн ялгаагүй ямар ч эрсдэлтэй алхмыг хийж чаддаг. 

Ялангуяа мансууруулах бодисын хараат болсон этгээдүүд мөнгө олохын тулд гэмт хэрэг үйлдэж, бусдын үр хүүхдийг ч уруу татаж амьдралыг нь харлуулдаг.

Түүнчлэн баян айлын хүүхдүүд л хар тамхи хэрэглээд байна гэх ойлголт ташаа болохыг холбогдох албаны хүмүүс нь мэдэгдэж байв. Учир нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн нийгмийн гарал үүсэл, амьдралын бололцоо, санхүүгийн байдал нь янз бүр байдаг аж. 

Үүнээс гадна жил ирэх тусам олны танил, нэр алдартай хүмүүсийн хар тамхины хэргээр ял эдлэх тоо нэмэгдэж байна. Үүний сүүлийн жишээ бол дуучин Б .Амархүү өнөөдөр 2 жилийн ял авсан юм. Түүний ялын хэмжээгээ сонсоод итгэхгүй уйлж байгааг хараад хэн ч өрөвдсөнгүй, хэн ч зөвтгөсөнгүй. Шүүгч ч түүнийг олны танил гэдгээр нь хаацайлсангүй. Харин ард нь хоцорч буй гэр бүл нь амьдаараа тарчилж байгаа нь гарцаагүй.

Мөн гадны зарим оронд мансууруулах төрлийн бодисыг хэрэглэхийг зөвшөөрдөг. Харин тэдгээр улс оронд хар тамхи, мансууруулах бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэж, ажиллаж, амьдарч, сурч байгаад ирсэн залуус Монголд түүнийгээ сурталчлах нь бий. Тиймээс эцэг, эхчүүд хар тамхины хор уршгийг үр хүүхдэдээ ойлгуулж, болзошгүй эрсдэлээс сэрэмжилж байх нь чухал юм. 

Гаалийн хяналтын газраас 2019 оны эхний есөн сард Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн есөн удаагийн тохиолдлыг илрүүлж, 4.5 кг хар тамхийг хураан авч хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Уг хэрэгт холбогдсон арван иргэний нэг нь гадаадын иргэн байжээ. Хураагдсан хар тамхи, мансууруулах төрлийн бодисын нэр төрөл, хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд энэ жилд багтаан гаалийн хяналтын бүх боомтыг хар тамхи, мансууруулах бодис таних төхөөрөмжөөр тоноглож дуусгах гэнэ. Үүний ачаар гэмт хэргийн тоо багасна. Гэхдээ нөгөө талаасаа шоронгийн хаалга татах залуусын тоо ч нэмэгдэж мэдэх юм. 

Тиймээс залуус минь, ял эдэлж сайхан залуу насаа барж, ар гэрийнхнийгээ нулимсанд живүүлэхгүйн тулд ухаантай байж, үйлдлээ хянаж сурцгаая.

Ганцхан удаа хэрэглээд үзье гэсэн ахархан бодлоо авч хаяж, гэмт хэрэг үйлдсэн хүн бүр хэзээ нэгэн цагт хуулийн хариуцлага хүлээдэг гэдэг гашуун үнэнтэй эвлэрцгээе.

Хар тамхи хэрэглэсэн хүнийг нэг бол гяндан, үгүй бол ухсан нүх хүлээж байдаг жамтай билээ.

Э.Анударь 

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417