Д.Цогтбаатар: Элчин сайд нарыг аль болох хурдан томилно

Д.Цогтбаатар: Элчин сайд нарыг аль болох хурдан томилно
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын  цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.
 
-Манай улсад  ирж цахим гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэд ямар журмаар виз авсныг шалгаж тогтоосон уу?
 
-Тухайн иргэдийг оруулж ирсэн компани аялал жуучлал эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, гэрчилгээний дугаар гэх мэт бүх баримт хууль, журмын дагуу  байж виз олгогддог. Энэ бүх шалгалтыг холбогдох газрууд хийсэн. Бүх баримт журмын дагуу бүрдсэний үндсэнд жуулчид орж ирсэн.  Гэсэн ч сая болсон  асуудалд  Монгол талын компаниуд шууд хар жагсаалтад орно. Дээр нь  дахин виз мэдүүлж авах ямар ч бололцоогүй болно.
 
 
Хятадын талаас ч гэсэн  энэ чиглэлээр тээвэрлэлт эрхэлдэг  компаниудад шалгуур тавьдаг. Ер нь олон шалгуур бий. Гэрээ, зөвшөөрөл гээд бүх бичиг баримтыг шалгаж байж зөвшөөрөл өгдөг. Тэгэхээр Хятадын талаас оролцсон, хамтарсан компаниуд ч Монголын Элчин сайдын яамнаас виз авах боломжгүй болж байгаа. Энэ бүхэн эргээд буух эзэнтэй асуудал.
 
 
-Визний хууль бус наймаа явагдсан гэсэн мэдээлэл гарсан?
 
-Бид энэ чиглэлд 2-3 сарын өмнөөс холбогдох байгууллагуудтай хамтарсан  судалгаа явуулж, шалгалт эхлүүлээд байсан.
 
-Тэгвэл Засгийн газрын урилгаар ямар ч визгүй, хилээр олноороо орж ирдэг хуулийн  заалтыг авч хаях хэрэгтэй юм биш үү?
 
-Зөвхөн хувь хүмүүс дээр урилга үйлчилдэг байсан. Дэлхийн бүх оронд ийм. Зочид буудлын захиалгын хуудас, ирэх буцах билетийн хуулбар, шаардлагатай үед тухайн хүний банкны мэдээллүүдийг асуудаг. Энэ нь  дэлхийн бүх улс оронд үйлчилж байгаа журам. Бид ч гадагшаа явдаг,  та бүхэн үүнийг мэдэж байгаа. Хэрэв Монгол Улс нийтлэг асуудалд ялгавартай хандвал тэд ч гэсэн  бидэнд тэгж  хандана.
 
 
Бүх асуудал ардаа нарийн зохицуулалттай. Тухайн хүний захиалгыг манайх авлаа гэхэд хил нэвтэрснээс эхлэн  ирээд хаана, ямар зочид буудалд байрлах  нь хүртэл тодорхой гэсэн үг. Хэрэв тэр хүн гэмт үйлдэл хийсэн байвал бид хаанаас олохоо мэдэж байна. Билетийн хуулбараар хөөгөөд  хаанаас ямар төлбөр хийсэн нь мэдэгдэнэ.
 
 
Энэ бол зөвхөн хувь хүний тухайд хэрэгжих журам. Саяын тохиолдолд иргэд бөөндөө ирсэн байгаа энэ үед  бичиг, баримт бүр ч нарийн болоод явчихна. Тэр болгоныг үзэж, шалгаад авсан байгаа.
 
-Зөвхөн өнгөрсөн аравдугаар сард гэхэд 600 гаруй хүнд  бөөнд нь виз өгсөн нь цочирдмоор тоо мөн үү, хэвийн үзэгдэл үү?
 
-Монгол Улс аялал жуучлал  хөгжүүлнэ, жуулчдын тоог хоёр саяд хүргэнэ гэж зорьж байгаа. Жуулчид аялахын тулд үйлчилгээ эрхэлдэг компанид ханддаг. Бүлэг жуулчин гэдэг тэр л тогтолцоогоор орж ирсэн асуудал. Хятадаас ирж байгаа жуулчдаас зөрөөд очиж байгаа манайхны тоо хамаагүй их. Бүх бичиг баримт ном журмын дагуу олгогдсон, буух эзэнтэй асуудал. Харин ч манай байгууллагууд сайн ажилладаг нь саяын илэрсэн хэргээс харагдаж байна. Ийм юм явж байна гэдгийг аль эрт мэдээд шалгалт хийж  илрүүлэн хяналтдаа авчихсан байсан. Энд нэг ч эзэнгүй хэрэг  байгаагүй.
 
-Өнгөрсөн тавдугаар сард Д.Даваасүрэн, Н.Анхбаяр нарыг  Элчин сайдаар томилох тухай ярьж байсан. Энэ удаа тэдний  нэр  орж ирээгүй нь ямар учиртай вэ?
 
-Бүгдийг нэг дор  хэлэлцэх боломжгүй учраас цувуулаад  оруулна. Эргэлзээ байгаа бол түүнийгээ тайлах, шалгах, судлах ажлыг хийнэ.
 
-Ардын нам бүлгийн хурлаараа зарим Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн. Томилогдохоор яригдсан бүх хүнийг дэмжсэн үү эсвэл?
 
-Бүлгийн хурлаар дэмжээд гаргалаа. Цаашид аль болох түргэн томилж явуулахыг бодож байна. Зургаан Элчин сайдын нэрийг УИХ-д өргөн барьсан.
 
-ҮХЦ-ийн даргын тухай мэдээллийг Гадаад харилцааны яам авч байгаа юу?
 
-Бид мэдээллийг цаг алдалгүй авч  байгаа.  Үндсэн хуулийн цэцийн дарга бол төрийн өндөр албан тушаалтан, Монгол Улсын төрийг төлөөлж яваа төлөөлөгч. Иймд  олон улсын хуулиар  тэр хүнийг саатуулж болохгүй. Тиймээс нөгөө талаас хуулиа хүндлэн  тэр хүнийг явуулсан байгаа. Монгол Улсын төр дипломат эрх ямбатай, тэр нь олон улсын хуулиар зохицуулагдана.
 
-Хэдийгээр хууль нь тийм ч гэлээ ёс суртахуунгүй үйлдэл гаргасан бол огцрох ёстой биз дээ?
 
-Тэрийг би хэлж мэдэхгүй. Өөрөө ирээд тайлбараа өгнө гэсэн байна лээ. Бодит байдлыг тогтоох байх, миний хувьд ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй.
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Яг үнэндээ бид пээдэлзсэн том цээжнээс өөр юу ч байхгүй хоосон толгойтнууд...

2020-06-23

Афганистан дахь АНУ-н цэргүүдрүү халдсан халдлагыг Орос улс санхүүжүүлжээ

2020-07-02

Хятад улс Хонконгтой холбоотой Америкчуудад визны хориг тавина

2020-07-02

Лавров: Европын хил оросуудад хаалттай байна

2020-07-01

ОХУ Монгол Улсыг байранд нь байлгах хүсэлтэй байна

2020-06-30

Сэтгэл хангалуун ээлжийн амралтыг хэрхэн бий болгох вэ?

2020-07-03

Ямар гаригт зүүдэлсэн зүүд зөнтэй вэ?

2020-06-30

Хэвлэл мэдээлэл хэрхэн бидний зан байдал, бодол санаанд нөлөөлдөг вэ?

2020-06-29

Таныг огтхон ч хайрлаж чадахгүй хүний шинж тэмдэг

2020-06-19

Доржпаламын Эрдэнэцогт: ДАЛААД ОНД

2020-07-02

Далд ухамсар: Яагаад зарим баян хүмүүс ханиа орхиж залуу мисстэй суудаг вэ?

2020-07-02

Залуу үеэ хэт хөөргөж байж буруу замруу оруулчих вий дээ...

2020-06-29

Хөдөө явахдаа машиндаа хэдэн чихэр аваад тавьчихаарай

2020-06-23

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Б.Жаргалсайхан: Монголчууд офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэрээд дуугай амьдар

2020-06-26

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

#29 Б.Батням - Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал

2020-07-01

#03 Хасах 18 - Халуун сэдэв

2020-06-19

#28 Б.Батнаран - Кофечин залуу өөрийн гэсэн "Нарны брэнд"-ээ нээжээ

2020-06-17

Угтах хаалганаас унаж нарийн гэдэс нь тасарсан 6 настай охиныг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирчээ

2020-07-06

ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна

2020-07-06

Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ

2020-07-06

Шүүхээс Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оноов

2020-07-06

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Дэлхийн II дайнаас хойших гүн хямралтай нүүр тулна гэв

2020-06-23

Шинзо Абэ иргэдийг тоглолт, үзвэр үйлчилгээ үзэж эдийн засгаа аврахыг уриалжээ

2020-06-19

Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

2020-06-15

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллах чадвартай хурдан галт тэрэг бүтээжээ

2020-07-03

5G сүлжээг нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна

2020-07-02

Инстаграм-г үүсгэн байгуулагч Кевин Систром Ковид-19 ын эсрэг веб хөтөч бүтээжээ

2020-07-02

Хөлөөрөө удирдах “ХУЛГАНА”

2020-06-29

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

Японы фирм ухаалаг утастай холбогддог амны хаалт зохион бүтээжээ

2020-07-03

Сансраас үлэмж хэмжээтэй од ор мөргүй алга болжээ

2020-07-01

Б.Наранжаргал: Ковидын нөлөөгөөр орон сууцны үнэ он дуустал буурах төлөвтэй байна

2020-07-06

ШУТИС, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрин Эверест Интернэшнл сургуультай хамтран ажиллахаар боллоо

2020-07-01

Та 52 долоо хоног хадгаламжийн чалленжэд нэгдэх үү?

2020-07-01

Та 52 долоо хоног хадгаламжийн чалленжэд нэгдэх үү?

2020-06-30

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Хятадын барилгын компаниуд болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглаж байна

2020-07-06

Хиймэл оюун ухааны хувьсал: Хүний яриа ойлгодог төхөөрөмжүүд

2020-07-03

"Амазон" компани нүүр царай таних програмаа цагдаагийн байгууллагад ашиглуулахгүй

2020-06-16

Зуны улиралд тослог бүлээн, шингэхэд хялбар хүнсийг сонгон хэрэглэх нь тохиромжтой

2020-07-05

Энгийн тооны алдаа таныг дампууралд хүргэх аюултай!

2020-07-03

Артерын даралт ихсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

2020-07-03

Хар тахал хэрхэн баячуудыг улам баяжихад тусалсан бэ?

2020-07-02

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

630 санал өгсөн

51-60
24.13%
41-50
20.0%
31-35
13.17%
36-40
9.52%
25-30
9.21%
21-24
7.14%
13-16
6.19%
65+
5.4%
17-20
5.24%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,292

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,499

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,708

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,119