Монгол инженерүүд цөхөрч, “Мон 30” автобус сул зогсож байна

Монгол инженерүүд цөхөрч, “Мон 30” автобус сул зогсож байна

Монгол Улсын Засгийн газар 2019 оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” хэмээн зарласан. Мөн УИХ-д олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөр дотоодын үйлдвэрээс 400-гаас доошгүй автобусыг худалдан авч, нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ гэсэн заалт бий.

Эдгээр төсөл, хөтөлбөр хэрэгжиж, эх орондоо автобус үйлдвэрлэж, нийтийн тээврийн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана хэмээн итгэсэн монгол инженер, дотоодын үйлдвэрлэгчдийн найдвар  тасраад байна. Тодруулбал, Монголын төр БНХАУ-аас 854 тэрбум төгрөгөөр 1200 ширхэг автобус оруулж ирэхээр төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл, хэмнэх боломж байсаар байтал дотоодын үйлдвэрийн үнийн саналаас даруй 240 тэрбумаар илүү төсөв зарцуулж өндөр үнэтэй автобус оруулж ирэхээр шийджээ.  Гэтэл “Монгол инженерүүд Автобус үйлдвэрлэлээ” гэсэн сайхан мэдээ саяхных. Бид жил хүрэхгүй хугацаанд мартагдсан “Мон 30” загварын хоёр автобус, түүнийг үйлдвэрлэсэн монгол инженерүүдийн талаар өдрийн сурвалжилга бэлтгэлээ. 
 
Хөдөлгөөнгүй жил зогссон “Мон 30” автобус

Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар тогтоолын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран ажиллаж тус хоёр автобусны угсралтыг монгол инженер, мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн аж. Тодруулбал, “Монгол машин байгууламж” ХХК,  “Монгол машин индустриал” ХХК-ий инженерүүд 400 мянган ам.доллараар худалдаж авдаг автобусыг эх орондоо195 мянган ам.доллараар угсарснаар “Мон 30” загварын хоёр автобус өнгөрсөн оны есдүгээр сард үйлдвэрээс гарчээ. Түүнээс хойш өвөл, зуны туршилтыг зургаан сарын хугацаанд хийсэн гэнэ. Урт хугацааны туршилт амжилттай болсноор мэргэжлийн байгууллагуудаас “Нийтийн тээврийн үйлчилгээнд явж болно” гэсэн дүгнэлт гарсан байна.   Энэ талаар Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн ажлын албаны ажилтан Р.Бямбажаваас тодруулахад “Дэлхий даяар утаагүй, байгальд ээлтэй автомашиныг хэрэглэхийг эрмэлздэг болсон. Өөрөөр хэлбэл, техникийн хөгжил дэвшил тэр чигтээ цахилгаан болж байна. Дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд монголчууд өөрсдөө автомашин бүтээсэн. Тодруулбал, том, бага оврын автобус, цахилгаан тээврийн хэрэгслийг монгол инженерүүд эх орондоо угсарсан. Энэ нь байгаль орчинд ээлтэйгээс гадна эдийн засагт хэмнэлттэй. Тийм ч учраас Монголд автобус үйлдвэрлэх үйл явцыг манай байгууллага бүх талаар нь дэмжиж ажиллана. Цаашдаа олон тоогоор үйлдвэрлэж, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт гаргана гэсэн санал, санаачилгыг бид хотын захиргаа, төр засаг, шийдвэрлэх албан тушаалтанд хүргэсэн. Тэд маань шийдэх байх.  Монгол хүн эх орондоо хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиор машин бүтээсэн байхад төр засаг, ард түмэн ч дэмжиж ажиллах, хүлээн зөвшөөрч үйлдвэрлэгч орон болохын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй байгаа юм. Туршилтын журмаар автобус угсрах Засгийн газрын тушаалаар “Мон-30” загварын хоёр автобусыг үйлдвэрлэсэн. Үйлдвэрлэсний дараа  Зам тээвэр хөгжлийн яамнаас тусгай комисс томилж иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл, нийтийн тээврийн стандартыг хангасан эсэх, техникийн ажиллагаа зэргийг шалгаж хоёр сарын хугацаанд туршилт явуулсан. Энэ хугацаанд ямар нэгэн осол аваар, гэмтэл доголдол учраагүй хэвийн байна гэсэн дүгнэлт гарсан. Тус яам дээрх дүгнэлтийг саяхан хүлээж авсан, тун удахгүй нийтийн тээвэрт нэвтрүүлэхэд бэлэн болчихсон байгаа” хэмээв. Гэвч энэ хоёр автобус нийтийн тээвэрт огт яваагүйгээр барахгүй ТЭЦ-IV-ийн урд байрлах “Монгол машин индустриал” ХХК-ийн үйлдвэрт тоосонд дарагдан зогсоно. Энэ талаар тус компаний инженер М.Гэрэлчулуун “Автобус нийтийн тээврийн үйлчилгээнд 12 жил яваад хэрэглээнээс гардаг. Гэтэл энэ хоёр автобус огт хөдлөхгүй байсаар хайран нэг жилийг алдлаа” гэв. 

Аймгууд нийтийн тээвэртээ бага оврын цахилгаан автобусыг нэвтрүүлж байна

Том оврын автобус нийтийн тээвэрт 12 жил явна, түүнээс цааш явуулах боломжгүй гэсэн стандарт манай улсад байдаг. Үүний жишгээр тэдний анх үйлдвэрлэсэн троллейбус нийслэлийн нийтийн тээврийн өнгө төрхийг нэмж , 12 жил тасралтгүй үйлчилгээнд явснаар энэ онд стандартын дагуу хэрэглээнээс хасагдаж байгаа аж.  “Бидний үйлдвэрлэсэн цэнхэр троллейбус манай компанийн угсарсан автобусны чанарын баталгаа болж чадна” хэмээн тус компанийн инженер М.Гэрэлчулуун бахархал дүүрэн ярина. Тэд 2015 онд “Монгол наадам цогцолбор”-т бага оврын 30 цахилгаан автобус хийж өгсөн бөгөөд дөрөв дэх жилдээ үйлчилгээнд явж буй гэнэ. “Монгол машин индустриал” ХХК  орон нутгийн нийтийн тээвэрт жижиг оврын автобус нийлүүлж эхэлжээ. Тодруулбал,  тэдний угсарсан 16 цахилгаан автобус Өмнөговь, Хэнтий аймгийн нийтийн тээвэрт явж байгаа аж. Мөн Дорнод аймагт сурагчдыг зөөх зориулалттай гурван цахилгаан автобус нийлүүлэн ажиллажээ. Бага оврын автобусыг ахуйн нөхцөлд буюу 220 вольтод 3-5 цаг цэнэглэж, 80-120 км зам туулах боломжтой. Энэ хугацаанд 3000-4000  төгрөгийн цахилгаан хэрэглэнэ. Гэтэл микроавтобус тус зайд 27 мянган төгрөгийн түлш хэрэглэдэг. Үүнээс эдийн засагт ямар хэмнэлттэйг харж болно. Одоогоор хэрэглэгчдээс ямар нэгэн гомдол ирээгүй нь тэдний угсарсан автобус чанарын шаардлага хангаж буйг илэрхийлнэ. Тус үйлдвэр удаан оршин тогтнох, үйл ажиллагаагаа тогтмол явуулахын тулд аль болох чанартай сэлбэг, эд ангийг Япон, Хятад, Солонгос улсаас импортлож байгаа аж. Түүнчлэн, монгол инженерүүд автобусныхаа дизайн, зураг төслийг өөрсдөө гаргаж, шаардлагатай эд ангиа дээрх орнуудад захиалгаар хийлгэдэг гэв. 

Мянга гаруй хүн тогтмол ажлын байртай болох боломж бий

Техникийн бүрэн бүтэн байдал, ажиллагааны хэвийн стандарт хангаагүйгээс нийтийн тээврийн автобус шатсан тохиолдол өнгөрсөн онд гарсан. Энэ нь аль нэг том даргын шахаа, ашиг сонирхлоос үүдсэн хэрэг гэнэ. Тодруулбал,  “Солонгос, Япон оронд нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдсан автобусыг тэнгэрт хадсан үнээр оруулж ирдэг” хэмээн албаныхан ярив. Нэгэнт өндөр өртгөөр орж ирсэн автобусыг монголчууд дахин 5-6 жил ашигладаг аж. Гэтэл өөрийн орны нөхцөл байдалд тааруулан, орчин үеийн дэвшилтэт технологиор нийтийн тээврийн автобусаа угсарч, үйлдвэрлэх боломж бидэнд байна. Энэ талаар “Монгол машин индустриал” ХХК-ийн инженер М.Гэрэлчулуунтай  ярилцлаа. 
-Хэрэв импортоор орж ирэх 1200 автобусыг цуцалж, эх орондоо үйлдвэрлэхээр шийдвэл хүний нөөц, үйлдвэрлэлийн боломж бололцоо бий юу? 
-Манай улсад автомашин угсарч, үйлдвэрлэх таван үйлдвэр ажилладаг. Импортоор оруулж ирэх 1200 автобусны захиалгыг бидэнд өгвөл хоёр жилийн хугацаанд гүйцэтгэнэ. Үйлдвэрлэлийн явцад 1000 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангана. Зөвхөн үйлдвэрлээд зогсохгүй засвар үйлчилгээ, арчилгааг тогтмол хийх учир байнгын ажлын байр гэж байгаа юм.
-Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусаас ямар давуу талтай вэ? 
-Манай үйлдвэрийн автобус 100 хувь цахилгаанаар шийдэгдсэн. Тэгэхээр хорт хий, хөө тортог ялгаруулж агаар орчин бохирдуулахгүй, байгаль орчинд ээлтэй. Одоо нийтийн тээвэрт явж байгаа дизель автобус жилд 43 сая орчим төгрөгийн импортын түлш хэрэглэж, нэг тонн гаран хөө, тортог гаргадаг. Харин манай автобус нэг жилийн хугацаанд долоон сая орчим төгрөгийн дотоодын эрчим хүч хэрэглэнэ. Энэ нь дизель автобуснаас долоо дахин бага зардал гаргана гэсэн үг. Нийтийн тээврийн компани үндсэн орлогынхоо 40 шахам хувийг түлшинд зарцуулдаг. Хэрэв тээврийн хэрэгсэлд зориулах зардал буурвал түүнийг дагаад нийтийн тээврээр зорчих үнэ буурна.  
-Угсарч, үйлдвэрлэх үнийн санал нь хэд юм бол?
-Автобус нэг бүрийн үнэ 495 сая төгрөг. 
-Цахилгаан автобус хэдэн цаг цэнэглэж, ямар зайг туулдаг вэ? 
-Том оврын автобусыг 380 вольтод гурван цаг цэнэглэж, 120-200 км явах хүчин чадалтай. Тиймээс жилд долоон сая төгрөгийн зарлага гаргана. Энэ бол маш их хэмнэлт юм.
-Сэлбэг, эд ангиа Хятадаас оруулж ирдэг нь чанаргүй, хямдхан бараа бүтээгдэхүүн байдаг гэсэн хандлага олны дунд байна? 
- Одоогоор автобусныхаа цонх, шилийг “Авто шил” компаниар, суудлыг “Мака буйдан” компаниар хийлгэж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, хамтарч  ажиллаж байна. Бид нэгэнт үйлдвэрлэгч орон биш учир шаардлагатай тоног төхөөрөмж, нарийн эд ангиудыг гаднаас авч эх орондоо угсарч байна. Импортоор авахаас өөр арга байхгүй. Энэ нь манай улсад төр засгийн бодлого гэж байдаггүйгээс электроникийн, төмрийн, бусад хүнд  үйлдвэрийн аль нь ч хөгжөөгүйтэй холбоотой. Жишээлбэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд автомашины үйлдвэрлэлд зориулагдсан  төмөр хийдэггүй, зөвхөн армотурын төмөр л үйлдвэрлэдэг.  Төр засаг бодлогоор дэмжээд өгвөл машин үйлдвэрлэлийг дагаад гэрэл дохио хийдэг, бариул, багана хийдэг, толь хийдэг гэх мэтчилэн олон жижиг, дунд үйлдвэрүүд бий болно. Цааш салбарлаад хөгжих бүрэн боломжтой гэв. 
Цөхрөлөө барсан монгол компанийн инженерүүд “Бидэнд боломж олговол эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож автобус угсрахад бэлэн байна. Харин гадаадаас автобус оруулж ирвэл бидний зах зээл хумигдаж, олон тооны залуус ажилгүйчүүдийн эгнээнд шилжих эрсдэлд ойрхон байна” хэмээн халаглаж байлаа. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг үгийг бодох цаг иржээ. Төр засаг бодлого, шийдвэрээ эргэн харж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй бол автомашин үйлдвэрлэх зорилготой томоохон компаниуд дампуурах нь.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

25
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Nuro – хүргэлтийн автомат жолоодлогот технологи

2020-07-10

Элон Маск Тесла компани автомат жолоодлоготой машин бүтээхэд маш дөхсөн гэв

2020-07-10

АНУ 5G сүлжээг хөгжүүлэхэд 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

2020-07-10

Google компанийн интернет түгээх зориулалттай агаарын бөмбөлөг

2020-07-08

Яагаад зарим үгс амархан цээжлэгддэг вэ?

2020-07-10

Кембрижийн их сургууль хүмүүсийн бэлгийн харилцаанд ордог хамгийн түгээмэл шалтгааныг олжээ

2020-07-10

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

2020-07-09

Нойроо бүрэн авч байх нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-07-08

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

#01 Б.Батзолбоо - Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалаас хоцроогүй

2020-07-08

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

Эрдэмтэд нарны аймгаас дахин 100 гаруй жижиг нуугдмал гариг илрүүлжээ

2020-07-09

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

Үндэсний бөхөөр хамгийн их амжилт үзүүлсэн Монголын 10 сум

2020-07-11

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

2020-07-08

Фүүүүү, Будда багшийн сургаалиас...

2020-07-07

Л.Ану-Үжин: Гэр хороололын жорлонгууд хальж зам руу орсон, тэрийг нь хөл нүцгэн туулж байгаа Монголчуудаа хараад нойр хулжчихлаа...

2020-07-07

Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв

2020-07-10

Шинэ хууль зөрчиж байгаа агуулгатай сурах бичгүүдийг Хонконгийн сургалтын хөтөлбөрөөс хасахаар боллоо

2020-07-09

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

2020-07-08

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

Кофены үнэ сүүлийн 5 жилийн доод хэмжээнд хүрэв

2020-07-10

Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ

2020-07-08

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Наадмын нээлтийг шууд хүлээн авч үзнэ үү!

2020-07-11

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Зам тээврийн ослын улмаас таван хүн, усанд осолдон гурван хүн амиа алджээ

2020-07-12

Харцага О.Хангай өвдөг шороодлоо

2020-07-12

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнээс коронавирус илэрч батлагдсан тохиолдол 230 боллоо

2020-07-12

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ соёолон насны уралдаанд түрүүллээ

2020-07-12

АНУ-ын цэргүүд Өмнөд Хятадын тэнгист томоохон хэмжээний сургуулилалт хийж байна

2020-07-12

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарах хүсэлтээ өгчээ

2020-07-09

Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ

2020-07-08

Энэтхэг, Хятад улс хилийн маргаантай бүсээс цэргээ гаргахаар тохиролцжээ

2020-07-07

Ковид-19 болон ажилгүйдэл: Роботууд бидний дунд

2020-07-09

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

2020-07-08

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

ХААН галерей анхны цахим үзэсгэлэнгээ олон нийтэд толилууллаа

2020-07-10

Голомт банк “Hackateen-2020” мэдээллийн технологийн улсын олимпиадыг дэмжин ажиллаж байна

2020-07-10

Төрийн Банк 23 сая ам.долларын репо хэлцэл хийж, гадаадаас хямд эх үүсвэр татлаа

2020-07-09

“Атлетик 220” клуб Капитрон банктай 4 дэх жилдээ хамтран ажиллана

2020-07-09

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

650 санал өгсөн

51-60
24.46%
41-50
19.85%
31-35
13.54%
36-40
9.54%
25-30
8.92%
21-24
6.92%
13-16
6.0%
65+
5.69%
17-20
5.08%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,298

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,503

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,712

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,127