"Lend.mn" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга сонирхолтой тооцоо хийжээ. Хүн сар бүрд 187.000 төгрөг жилийн нийлмэл 13%-ийн өгөөжтэй хуримтлуулаад явахад 30 жилийн дараа 827 сая төгрөгийн хуримтлалтай болох гэнэ. Улмаар сард 9 сая төгрөгийн тэтгэврийг хүү хэлбэрээр авах боломжтой байна. Тэгээд "нас барлаа" гэхэд 827 сая төгрөг "үр хүүхдэд өвлөгдөнө". Сингапур, Хонгконг ингэж л хөгжиж байгаа тухай бичжээ. Иргэн хуримтлал үүсгэж чадалгүй хүнд өвчин тусвал сар бүр ажилтан 2%, аж ахуй нэгж 2% нийтдээ 4% төлж буй эрүүл мэндийн даатгалын сан туслах ёстой.
Өнөөдөр нийт ажил хийж буй хүмүүсийн 65% нь 1 сая төгрөг хүрэхгүй цалин, орлоготой. Хамгийн гайхалтай нь 1.1 сая төгрөгийн цалинтай хүн 30 жил тасралтгүй хөдөлмөрлөөд авах тэтгэвэр нь 660.000 төгрөг. Хэрвээ та тэтгэвэрт гарахаасаа өмнө болон аваад удаагүй байхдаа нас барвал хохь нь болно. Таны 30 жил төлсөн НДШ үр хүүхдэд чинь хамаагүй. Тэгсэн мөртлөө таны өр зээл үр хүүхэд, гэр бүлд тань өвлөгдөн үлддэг.
Эх сурвалж: Фэйсбүүк