Монголд алмазын орд байдаг уу?

Монголд алмазын орд байдаг уу?
Алмазын эх орон нь  Энэтхэг улс гэдгийг бид мэднэ. Гэхдээ Өмнөд Африк тэргүүтэй дэлхийн 20 оронд том цэнхэр алмаз олдсон  байдаг. Түүний зэрэгцээ “Монгол баян орон юм чинь алмазын орд байж л таарна” гэсэн нэхэл  байсаар. Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд   2012, 2015, 2017 онд сэтгүүлчид алмазын тухай багагүй ярьж, бичиж байв.
 
 
Монголд  алмазын дархан гурав  байдгийг мэдээлж, нэгийг нь олж ярилцлага хийсэн нь ч бий. Тэрээр “Алмаз мэр сэр орж ирдэг. Гэхдээ ихээр биш” гэсэн нь  Монголд алмаз байгаагийн баталгаа. Харин өөр нэгэн эх сурвалж “Засч  хэлбэрт оруулаагүй алмаз нүдэнд тусаад байдаггүй.  Ченжүүдийн гараар гадагшаа  гарч байж болзошгүй” гэсэн байдаг.
 
Гадны эх сурвалж сөхвөл “Их Британийн найман геологич  Сахар, Урал, Энэтхэг, Өвөрмонголоор явсны эцэст 1922 онд Якутаас  Ар Монголоор дамжин  Бээжин хүрэхээр явах замдаа 2.5 каратын улбар алмаз олсон”  гэж  Их Британийн геологич Фрэд Куин тэмдэглэн үлдээжээ.  Харин  манай   геологийн судалгааны  ном товхимолд  энэ талаар огт дурдагдсангүй. Тэгвэл Оюутолгой компани болон Тавантолгойд  гаднаас оруулж ирж буй  техник, тоног төхөөрөмж дотор хатуу чулууг зүсэх багаж орж ирдэг. Түүнээс үүдэн  тэр хавьд   алмазын орд  байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж буй тухай аман яриа  дуулдаад өнгөрч байснаас бус  баталсан хүн үгүй.  Тухайн үед “Занаду Майнз” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Стьюартын  “алмаазан өрөмдлөг хийхээр төлөвлөж байна”  гэсэн мэдэгдлийг  “Хармагтайгаас алмаазны илэрц хайна гэсэн утгатай юу, эсвэл мэргэжлийн хэллэг үү” гэдгийг хэвлэлүүд  сонирхоход  Уул уурхайн ассоциацийн тэргүүн Н.Алгаа  “Зэс, алтны орд дээр алмазын судал илрэх боломжгүй. Тэгэхээр энэ нь алмазан хошуутай өрмөөр өрөмдлөг хийх тухай ярьж байгаа болов уу. Мэргэжлийн хэллэгийг зарим хүн буруу ойлгоод байна. Ер нь бол алмаз нь газрын гүнд  140-190 км-т  үүсдэг гэж үздэг. Манайд алмазын илэрц олдох боломжгүй ” хэмээн тайлбарлаж  байв. Гэтэл алмаз хэмээх хатуу эрдсийг л алмазаар зүсдэг. Тиймээс алмазан хошуут өрмийг юунд ашиглаж байгааг хэн ч шалгаж тогтоосонгүй. Өнөөдрийг хүртэл асуулт хэвээр байна.
 
Өнгөрсөн хавар “Монголд алмаз байна уу” гэх асуултын  хариу болох нэгэн мэдээллийг  ШУА-ийн ерөнхийлөгч  Д.Рэгдэл  дуулгасан нь Архангай, Сүхбаатар аймгийн нутагт хийсэн судалгааны явцад маш  жижиг, цөөн тооны алмаз олдсон. Түүний зэрэгцээ  Хэнтий, Төв, Увс, Завхан аймгийн нутгаас техникийн алмазын илэрц байгааг   дуулгасан юм. Тэрээр Монголд алмаз байгаа гэдгийг  дэлхий нийтэд зарлахын тулд дахин нарийн судлах хэрэгтэйг  онцолсноос хойш сураг алдрав.
 
Ер нь бол Монголд алмаз байгааг  доктор  Д.Доржнамжаа анх ажиглан, гурван газарт   илэрц байгааг тогтоосон бөгөөд газрын гүнд  том хэмжээний орд байхыг таашгүй. Эсвэл алмазын  судал төдий байж ч болох. Ямартай ч одоогоор томруулагч шилээр л харж болох тэрхүү  жижиг  талстаас томхон бөгөөд их хэмжээгээр  олдож гэмээ нь   дэлхийн хэмжээний нээлт болох нь дамжиггүй. Дээр нь эдийн засгийн ач холбогдол нь хэмжээлшгүй юм.
 
Мэргэжилтнүүдийн  хэлж байгаагаар бол манай улсад алмаз байгааг  1970 онд  анх мэдсэн.  Зөвлөлтийн геологчид Архангай, Хэнтий аймгаас алмаз олсон ч  тэр нь гоёл чимэглэлд ашиглахуйц хэмжээнийх биш байж. Харин техникийн алмазын багагүй  нөөцтэй ордыг  Архангай аймгаас илрүүлжээ. Мөн Завхан, Увс, Төв, Сүхбаатар аймгаас ч техникийн алмаз олдсон байна. Тухайн  үед Завханаас техникийн алмаз олборлон ЗХУ руу хэсэг хугацаанд нийлүүлсэн ч Сибирь, Якут, Камчаткад асар том ордтой хойд хөршийнхөнд Монголоос нийлүүлж буй багахан алмаз тийм ч хэрэгтэй байгаагүй тул тэгсхийгээд экспортыг зогсоожээ.  Гэхдээ тэд  тайландаа “Монголын алмазын нөөц Африк, Якутынх шиг их биш ч дэлхийд нэлээд дээгүүрт орно” гэж дурджээ.
 
 
Монголын  анхны геологчийн нэг доктор, профессор Ж.Лхамсүрэн алмазын нөөц, илэрцийн тухайд “Зарим нутагт бий. Нүдэнд үзэгдэх төдий урт судлууд бий. Нарийн судлууд нь газрын гадарга дээр гараад ирсэн. Алмаз газрын гүнээс гаралтай эрдэнэ. Гэхдээ ямар ч айл авдартаа байгаа хамаг хатуу эдээ хүнд тоочоод байдаггүй. Цаг нь болохоор гаргах биз” гэсэн нь бий.
 
Үндэсний стандартчлал хэмжил зүйн төвийн Сорьцын хяналтын хэлтсийн эрдэнийн чулуу шинжээч, Улсын байцаагч Ш.Бямбасүрэн хэлэхдээ  “Монголд 1960 оноос үнэт чулууны хайгуулын шинжилгээний анги байгуулагдаж, 1980 он хүртэл ажилласан. Монголын нутгаас 160 гаруй хагас үнэт эрдэнийн чулууны орд нээж илрүүлсэн.Үүнээс 20 гаруй ордын чулууг нь авч ашигласан байдаг. Ер нь бол, олон улсын жишигт геологийн салбарын хөгжил нь уул уурхайн салбараасаа 25 жилийн өмнө явдаг. Ингэснээр геологийн салбар хайгуул хийж орд илрүүлсний дараа уул уурхайн салбар нь ашигт малтмалыг авч ашигладаг. Монгол эсрэгээрээ өмнө нээсэн ордуудыг ашиглах зориулалтаар Уул уурхайн яам байгуулчихсан. Өнөөдрийн байдлаар, геологийн салбарын хайгуул шинжилгээний ажил уналтад орсон. Миний бодлоор дэлхийд байдаг бүх төрлийн эрдэс баялаг химийн элемент Монголд байх боломжтой” хэмээн онцолж байв. Эндээс үзэхэд Монголд эрдэнийн чулууны эрэл хайгуулын ажил мухардмал байсаар иржээ.
 
ЭКСПЕРТИЙН ҮГ
 
Ч.Хурц / Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Геологийн яамны сайд асан/: Монголд том хэмжээний алмаз байхгүй
 
-Алмазын илэрц, нөөцийн судалгаа манайд хэр үр дүнтэй явж ирсэн бэ?
 
– Архангай аймгийн нутаг, Хоргын тогоо орчим Шаврын царам гэдэг газарт 1971-1972 оны үед галт уулын бөмбөг гэж бөөрөнхий хэлбэртэй, ногоон өнгийн бөмбөлөг маягийн зүйл байсан. Тэр нь газрын доороос 60 км гүнээс оргилж гарч ирсэн чулуу. Тэр чулууг Монголын геологиор нэвтэрхий толь болсон Н.А.Маринов гэж ЗХУ-ын эрдэмтэнд өгч алмазын лабораторид шинжлүүлсэн. Түүнээс 72 ширхэг алмаз гарсан. Тэгээд тэнд алмаз байна гэж хайгуулын ажил хийж бүхэл бүтэн анги гарсан ч том алмаз олоогүй. Хамгийн том нь нэг мм хэртэй, зарим нь нүдэнд үл үзэгдэх хэмжээтэй байсан. Тэгэхээр Монголын нутаг алмазтай. Яг Албанийн тавцан дахь Шит гэдэг чулуулагт байдаг шиг тийм баян Сибирийн алмаз шиг нь олдохгүй. Ингээд 1986 оны үед хайгуулын ажил зогссон. Гол нь саран чулууны төрлийн гоёлын чулууг нэлээдийг нээж байгаад орхисон. Ер нь бол алмазын эрэл хайгуулын ажил асар их зардал хөрөнгө шаардана. Тэр үед манайд тийм хөрөнгө, хүч байгаагүй. Хэдийгээр мэргэжлийн геологчид энэ чиглэлд туршлагажсан ч алмаз олоогүй. Эртний хэт суурьлаг чулуулгыг дагасан зургаан төрлийн чулуу бол бий. Тэрийг дагасан платен байдаг. Тэрийг өөр орчинд үүсэх нь үү гэсэн эрлийн ажлыг 1990-ээд он хүртэл хийсэн ч олигтой юм олдоогүй. Орд нээж чадаагүй. Хөвсгөл, Завханаас платен олдсон, ирээдүй бий. Цааш судлах, эсэх нь геологийн ажлыг зогсоосонтой холбогдоод өөрийн эх орны эрдэс баялгаа Монголын 4500 геологич нь хайх эрхгүй болж, 13 том экследиц маань хаагдаж, бүх барилга байшинг хувьчилж дуусаад үндэсний геологийн алба маань 30 жилийн дараа буюу энэ онд байгуулагдах шинжтэй байна. Тэр тохиолдолд Монголын геологичид урьдынхтай адил судалгаа, хайгуул хийхгүй байх.
 
 
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

CAAK PODCAST #23 Г.Төмөрзаяа - Хүүхдэд гар хүрч өсгөнө гэдэг ирээдүйг нь аз жаргалгүй болгож байна гэсэн үг

2020-04-01

Ziko's podcast #23 - Бүсгүйчүүд бидэнд ямар асуудал тулгарч байна вэ? ...

2020-03-30

CAAK PODCAST #22 дугаарын онцлох ишлэлүүд!

2020-03-25

Ziko's podcast #22 - Өөртэйгөө нүүр тулж, өөртэйгөө уулзах нь

2020-03-24

Зөгийний тархи математикийн бодлогыг компьютероос ч хурдан боддог

2020-03-29

Ангараг гариг дээр хүн нас барвал хэрхэн оршуулах тухай эрдэмтэд төлөвлөгөө гаргажээ

2020-03-14

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхээс

2020-03-08

Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой

2020-03-08

Төрийн Банк зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар авч байна

2020-03-31

Капитрон банк зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна

2020-03-31

Капитрон банк зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна

2020-03-30

“COVID-19”-өөр халхавч хийсэн цахим луйвраас болгоомжил

2020-03-30

Дэлхийн Банк: COVID-19-ын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг сааруулах арга хэмжээг улс орнууд яаралтай авах шаардлагатай

2020-03-31

Зах зээлийн уналтаас болж Америкт хагас сая гаруй хүн саятны тооноос хасагджээ

2020-03-26

Арилжааны банкууд: Иргэд зээлээ хуваарийн дагуу төлнө

2020-03-26

Ч.Ундрам: Хадгаламжийн хүүг бууруулъя гэвэл татгалзахгүй

2020-03-25

"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

2020-03-09

"Google, Amazon" зэрэг компаниуд ямар хүнийг ажилд авдаг вэ?

2020-03-07

Фэйсбүүкийн анхны 20 ажилтан одоо юу хийдэг вэ?

2020-03-06

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Корона ба муухай монгол

2020-03-29

Инээмсэглэл /сургамжит өгүүллэг/

2020-03-29

Казакстан улс нь Монгол улсыг магтаж өгчээ…

2020-03-27

Чикаго хотын “хоригдоогүй” хөл хорио

2020-03-27

Нийгмийн гурвалжин ба тэгш хэмийн тухай

2020-04-01

Инээдмийн өдөрт...

2020-04-01

"Цар тахал" хаанаас, хэрхэн үүсдэг вэ?

2020-03-31

Коронавирусээр илчлэгдсэн улс төрийн бодлогууд

2020-03-30

Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн санаачилсан "Чингис хаан" музейн бүтээн байгуулалт эхэллээ

2020-04-02

Улсын үзлэгт УИХ-ын Тамгын газар тэргүүллээ

2020-04-02

Хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих хуулийн төслийг өргөн барилаа

2020-04-02

Үржлийн үед нь загас агнахгүй байхыг анхааруулав

2020-04-02

Д.Нямхүү: Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг өнөөдөр ХӨСҮТ-өөс гаргаж байна

2020-04-02

Д.Нямхүү: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

2020-04-01
1:03:15

Э.Эрдэнэжамъян: Мөнгө хэвлээд л байранд оруулчихна...

2020-04-01

ЭМЯ: Тусгаарлалтанд байгаа хүмүүс хоорондоо зодолдож, хоолоо голж эхэлжээ

2020-03-31

Шэньжэнь нь нохой, муурын махыг хориглосон Хятадын анхны хот боллоо

2020-04-02

ОПЕК-ийн шинжээч газрын тосны үнэ удахгүй хасах руу орж магадгүй хэмээн мэдэгдэв

2020-04-02

Өмнөд Солонгосын коронавирусийн оношлуур дэлхийн стандарт болно

2020-04-01

Туркменистан улс "Коронавирус" гэдэг үгийг ашиглахыг хоригложээ

2020-04-01

Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

2020-03-06

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

Магадгүй бид коронавирусийн талаарх зарим нууцыг хэзээ ч мэдэж чадахгүй

2020-03-29

Монгол улс дахь коронавирусийн нөхцөл байдлын цогц мэдээлэл

2020-03-25

Ковид-19 халдварт цаашдын 2 хувилбар байна

2020-03-24

Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

2020-03-22

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.14%
АНУ
32.99%
Арабын орнууд
5.67%
ОХУ
4.06%
Хойд Солонгос
2.93%
Израиль
1.8%
Иран
1.7%
Турк
1.61%
Бусад
1.42%
Европын Холбооны орнууд
1.23%
Африкийн орнууд
0.95%
Афганистан
0.66%
Пакистан
0.47%
Энэтхэг
0.38%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,406

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,646

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,894

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,502