Д.Одбаярыг чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргая

2019-11-13, 10:53 Улс төр 1,088 3
Д.Одбаярыг чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргая
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдаж байна. Түүнээс өнгөрсөн долоо хоногт байцаалт авч, 10 хоногийн хугацаатай хилийн хориг тавьсан.  Хоригийн хугацаа ирэх баасан гаригт дуусах бөгөөд Д.Одбаярыг зохих хэмжээний торгуулиа төлөөд эх орондоо ирнэ гэсэн мэдээлэл бий.
 
Тэгвэл “бөгсний” хэрэгт холбогдож, Монголын нэрийг муугаар дуудуулчихаад ирж буй ҮХЦ-ийн даргаа бид ямар байдлаар хүлээж авах ёстой вэ.  Одоогоор Цэцийн даргын суудлаас нь огцруулна гэсэн яриа олон нийтийн дунд  бий.  Харин улс төрийн талаас өмөөрөх өнгө аяс цухалзаж байгаа.  УИХ-ын дарга Г.Занданшатар хэрэг болсны маргааш яаран сандран мэдэгдэл хийж Д.Одбаяр буруугүй, хойно нь сууж байсан хүн асуудал үүсгэсэн байна гэсэн.   Түүний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мөн л гэр бүл, үр хүүхдийг нь бодоод дуугүй өнгөрөөх ёстой гэсэн агуулгатай юм хэлчихнэ лээ. Гэсэн ч Д.Одбаяр ирээд Үндсэн хуулийн цэцийн даргын суудлаа өгөх нь бараг л тодорхой.  Бүх зүйл ийм ойлгомжтой өрнөж, гадны хуулийн байгууллага хариуцлага хүлээлгэчихээд байхад улстөрчид өмөөрвөл  ёстой  инээдэм болно. Цэцийн дарга ч өөрөө сандал суудалтайгаа зууралдаж улайхгүй байлгүй л гэж бодно.
 
Гэхдээ энд нэг асуудал байна. Үндсэн хуулийн цэцийн дарга огцорвол Үндсэн хуулийн цэцийн жирийн гишүүн болдог зохицуулалттай. Тэгэхээр цэцийн дарга Д.Одбаяр үүрэгт ажлаа өгсөн ч цэцдээ л үлдэнэ гэсэн үг. Уг нь Д.Одбаярын холбогдсон хэргийг бодсон ч, сүүлийн үед цэцээс гаргаж буй шийдвэрүүдийг харсан ч Д.Одбаяр Үндсэн хуулийн манаач байх хүн  яав ч биш. Хамгийн түрүүнд улс төрөөс ангид, тэднээс хамааралгүй байх зарчмаа цэц аль хэдийнэ алдаад байв. 
 
 
Цэцийн дээр хөх тэнгэр бий гэсэн ойлголт  үгүй болсон.  Учир нь Д.Одбаяр улс төртэй дэндүү ойрхон тэдэндээ хамгийн их холбоо сүлбээтэй ажилладаг цэцийн дарга “байсан”. Өөрөөр хэлбэл, Цэцийг  улс төрийн барьцаанд оруулж буй гол хүн нь Д.Одбаяр.  Тэр цэцийн даргын суудлаа өгч, гишүүнээрээ үлдвэл мөн л тэнд “улс төрийн”  арга техникээ үргэлжлүүлэх нь тодорхой.  Тэгэхээр одоо Д.Одбаярыг цэцээс бүр мөсөн чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргах л үлдлээ.
 
 
Үндсэн хуулийн цэц есөн гишүүний бүрэлдэхүүнтэй.  Гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор парламент зургаан жилийн хугацаагаар томилдог.  Хэрэв Д.Одбаяр хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорвол Цэцийн есөн гишүүн сууж байгаад санал хурааж, дотроосоо даргаа сонгоно. Улмаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд орон гарах  хүсэлтэй гишүүний асуудлыг ч цэцийн гишүүд дотроо шийдвэрлэнэ гэжээ. Харин  түүний оронд томилох хүнийг анх санал болгосон газраас нь буюу Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүхээс  дахин парламентад оруулж ирдэг гэжээ.
Д.Одбаярын хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны арваннэгдүгээр сард дуусгавар болж түүний оронд Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд санал оруулж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж байжээ.  Харин 2017 оны зургадугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүд хуралдаж, олонхийн саналаар Цэцийн даргаар Д.Одбаяр сонгогдож байсан. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн гишүүд Д.Одбаярыг чөлөөлж, Цэцээ улс төрийн барьцаанаас гаргах уу, үгүй юу гэдэг нь удахгүй тодорхой болно.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417