Цагдаагийн байгууллагын хяналт, шалгалтаар өчигдөр түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн хоёр, зөөж тээвэрлэсэн нэг зөрчил илэрчээ. Түүхий нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 18-р хороо иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж, амбаарт нь 100 кг түүхий нүүрс хадгалж байсныг, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус баазын харуулын постод 25 кг түүхий нүүрс хэрэглэж байсныг, Хан-Уул дүүргийн 14-р хороо Зуун модны замд Hyundai Porter маркийн автомашины жолооч О нь 75 кг сайжруулсан түлшийг тээвэрлэж явсныг тус тус илрүүлсэн байна.
Цаг агаар хүйтэрч байгаа энэ үед иргэд Нийслэлийн засаг даргын захирамжид заасны дагуу агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг анхааруулж байна.