Терроризм гэж...

Терроризм гэж...

Терроризм гэж улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд алан хядагчдын зүгээс энгийн иргэдийн эсрэг бүх төрлийн арга хэрэгслэлээр үйлддэгдэх харгис хүчирхийлэлийг хэлнэ. Алан хядагчид тэсрэх бөмбөг тэсэлж дэлбэлээд зогсохгүй аль болохоор илүү олон энгийн номхон иргэдийн амь насыг бүрэлгэх нийгмийг илүү айдас хүйдэст автуулахийн тулд сүүлийн үед үй олноор хөнөөх зэвсэг буюу хими бактерлоги цацраг цөм /CBRN/-ийн зэвсэг биет материалыг өргөнөөр ашиглахыг санаархах болсон нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна.

Үй олноор хөнөөх зэвсэгт хими биолог цацраг цөм /CBRN/-ийн зэвсэг багтдаг бөгөөд Химийн зэвсэг гэж хүн амьтныг хөнөөх  хүчин зүйл нь хүчтэй үйлчилгээтэй байлдааны хорт бодисууд дээр үндэслэгдсэн үй олноор хөнөөх зэвсгийг хэлнэ.

Энэхүү байлдааны хорт бодисуудад  төв мэдрэлийн системийг хөнөөдөг зарин зоман ви-икс табун, арьсаар дамжин хордуулдаг иприт люизит, амьсгал боогдуулдаг фосген дифосген, ерөнхий үйлчилгээтэй синилийн хүчил хлорциан угаарын хий хамаарагдах  бөгөөд дэлхийн нэгдүгээр дайнд зуу гаруй мянган тонн химийн зэвсэг хэрэглэсний улмаас сая гурван зуун мянган хүн химийн зэвсэгт хордож үхсэн.

Химийн зэвсэг хураах олон улсын гол хууль нь Химийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөх болон хэрэглэхийг хориглох, түүнийг устгах тухай конвенци бөгөөд уг конвенцийг гол хэрэгжүүлэгч байгууллага нь Гаагад байрладаг Химийн зэвсэг хориглох байгууллага /OPCW/ юм.

Өнөөдрийн байдлаар химийн зэвсэгтэй байсан арваад улсын дал гаруй мянган тонн буюу нийт химийн зэвсгийн 96 хувийг НҮБ-ын Химийн зэвсэг хориглох байгууллага /OPCW/-ын шинжээчид бидний шууд хяналт дор устгасан ба тодруулбал Орос Энэтхэг Ирак Сири Ливи зэрэг ихэнх улс 100 хувь химийн зэвсгээ устгаж дууссан.

Химийн зэвсгийг алан хядагчид улс төрийн зорилгоор энгийн номхон иргэдийн эсрэг хэрэглэхийг химийн терроризм гэнэ. Сири улс нь 2013 онд өөрт байгаа бүх химийн зэвсгээ Химийн зэвсэг хориглох байгууллагад тоо ёсоор мэдүүлж шинжээчид бидний хатуу хяналтын  дор хоёр жилийн дотор устгаж дуусгасан ч дайны хажуугаар дажин гэгчээр Сири дэхь хэнд ч захирагддаггүй боевикууд талцагч талууд хаа нэгтээ химийн бодисыг хадгалах үйлдвэрлэх турших хорлон сүйтгэх өдөөн хатгах болгон террорист ажиллагаанд ашиглахгүй гэхийн баталгаа байхгүй.

Тиймээс олон улсын конвенцид заасан бүрэн эрх үүрэг мандатынхаа дагуу зэвсгийн шинжээчдийн баг Ассадын химийн зэвсэг хэрэглэсэн гэх Сирийн хот суурин хүрэлцэн очиж Сирийн засгийн газрын дэмжлэг, цэрэг-цагдаагийн хамгаалалтан дор бүх төрлийн нарийн шинжилгээ судалгаа хийн ямар төрлийн химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоохоор байнга ажиллаж холбогдох дүгнэлтийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хүртэл гаргадаг/зураг дээр шинжээчид Сирид/.

Биологийн зэвсэг бол хүн амьтныг хөнөөх хүчин зүйл нь өвчин үүсгэгч нян вирус токсин дээр  үндэслэгдсэн хүн төрөлхтөний хамгийн анхны үй олноор хөнөөх зэвсэг юм. Орчин үед биологийн зэвсэг нь олон улсын ямарч хяналт шалгалтгүй зөнгөөрөө байгаа төдийгүй мал амьтан ургамал ногоо хүнс усыг биологийн аргаар хордуулж тухайн улсын эдийн засгийг нь мөлхүүлэх,  эсвэл тухайн үндэстэн ястаны удмын санд генетикийн аргаар нөлөөлж устгаж болзошгүй байдал нь цөмийн зэвсгээс илүү  аюул учруулаад байна.

Биологийн зэвсэг нь ямарч өнгө үнэр амтгүй мэдрэхэд хэцүү, хэрэглэхэд маш хялбар хямд төсөр мөртлөө хүн амьтан ургамлыг үй олноор сүйрүүлэх өндөр чадамжтай, шинж тэмдэг нь ил гарах хүртлээ тодорхой хугацаанд нууц үедээ байдаг, хэзээ хэн хэрэглэсэн нь мэдэгддэггүй, тодорхой зорилтот бай бүлэг руу чиглэж чаддаг, асар их сэтгэл зүйн айдас хүйдэсийг дагуулж байдгаараа бусад зэвсгээс онцлогтой.

Бидний мэдэх тарваган тахал холери боом ботулины токсин дээр үндэслэгдсэн биологийн зэвсэг нь өнөөдөр өндөр биотехнологи, генийн инженерчлэл дээр суурилсан генетикийн зэвсгээр солигдон хувирч  их гүрнүүдийн хувьд хамгийн ирээдүйтэй зэвсэг болох магадлалтай байна.

1972 оны Биологийн зэвсгийг  хориглох конвенцид 180 улс элсэж гарын үсэг зурсан боловч түүнд хяналт тавих тодорхой механизм байхгүйгээс уг конвенцийн 10-р зүйлд Биологийн шинжлэх ухааны нээлт хийх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэгт биологийн бодис токсиныг энх тайвны зорилгоор ашиглах эрхийг гишүүн улсуудад зөвшөөрсөн заалтыг зарим нөхдүүд буруугаар ашиглан  энэ нэрийн дор тодорхой үндэстэнд зориулсан генетикийн зэвсгийг хөгжүүлж байгааг үгүйсгэх аргагүй.

Хэдийгээр Орос цөмийн зэвсгээрээ арван жилээр түрүүлж байгаа ч биологийн зэвсгийн хөгжлөөрөө энэ тал дээр Америкаас  арван жилээр хоцорч байж болох талтай.

Биологийн зэвсгийг хэн нэгэн этгээд энгийн иргэдийн эсрэг улс төрийн болон бусад зорилгоор ашиглахыг биотерроризм гэнэ. Орчин үеийн чимээгүй дайны шилдэг арга бол эзлэн түрэмгийлэхдээ бус эзэнд нь мэдэгдэхгүйгээр нөгөө талаа дотроос нь элдэв өвчин нян вирусээр хордуулж устгах явдал бөгөөд үүнд биотерроризм голлох үүрэг гүйцэтгэх бололтой.

Биотерроризм нь улс төрийн зорилгоор халдварт өвчин үүсгэгч тахал боом токсин зэргийн эх үүсвэрийг их хотын салхин дээр тавьж орхих, ундны усыг бохирдуулах, захиа дугтуй бэлгэнд хийн түгээх зэрэг хорлон сүйтгэх сонгомол аргаар  явагдах боловч орчин үед шинэ төрлийн нян вирусыг гарган авч тараан түүний эсрэг вакцин эм тариа зохион бүтээх төсөв хөрөнгийг  шахаж шаардан гаргуулж бизнесийн өндөр ашиг олох зорилгоор, эсвэл өрсөлдөгч талынхаа тариа ногоо ургацыг устгах зорилгоор биологийн агент царцаа шавьж түгээх хэлбэрээр ч биотерроризмын нэг хэлбэр болох агро-терроризм явагдахыг  үгүйсгэхгүй.

Радиологийн буюу цацрагийн зэвсэг гэж хөнөөх хүчин зүйл нь цацраг идэвхт бодисын ионжуулах туяан дээр үндэслэгдсэн шинэ төрлийн үй олноор хөнөөх зэвсгийг хэлнэ. Нунтаг болон шингэн хэлбэрт байгаа цацраг идэвхт бодисыг тэсрэх бөмбөг хэлбэрт оруулан дэлбэлэхэд газар орон дээр асар их хэмжээний цацраг идэвхт тархалт үүсгэж амьд амьтныг альфа бетта гамма зэрэг ионжуулах туяагаар сүйрүүлэх нь цацрагийн зэвсгийн гол зорилго.

Эдгээр ионжуулагч туяанууд хүний  эрүүл мэндэд ноцтой хор учруулж, үхэлд хүргэх аюултай, хорт хавдар үүсгэдэг, удмын сан урагт нөлөөлдөг бөгөөд  альфа цацраг гэхэд л туулах чадвараараа агаарт арванхан сантиметр явдаг ч  ионжуулах чадвар асар өндөртэй тул хүний дотор организмд хоол унд амьсгалаар орвоос бүх эд эсийг ионжуулж үхлийн аюулд хүргэдэг бол гамма цацраг хэдэн метр бетонон ханыг ч нэвтлэж хүн амьтныг туяаны өвчнөөр үхэлд хүргэх чадвартай.

Янз бүрийн цацраг идэвхт бодис нь янз бүрийн тодорхой цаг хугацаанд газар орон дээр оршин тогтнож амьд амьтныг хөнөөгөөд задраад алга болдог шинж чанарт нь түшиглэн их гүрнүүд цэргийн оператив тактикийнхаа яг тодорхой цаг орон зайд тохируулан яг тэр төрлийн цацраг идэвхт бодисоор цэнэглэсэн цацрагийн зэвсгийн бөмбөг пуужинг дайсныхаа дээр хэрэглэх нь ирээдүйн дайны шинжийг тодорхойлж  байна.

Ингэснээрээ цацрагийн зэвсэг нь цөмийн зэвсэг шиг эд хөрөнгө ургамал амьтныг шатааж газар орон ус хүнс тэжээлийг хэдэн арав зуун жилээр хордуулахгүй, харин дайсны амьд хүчийг тодорхой заасан цаг хугацаанд ионжуулах туяагаар хөнөөгөөд дуусгасны  дараа өөрсдөө давхиад  ороод ирэхэд амьгүй юм бүхэн нь бүтнээрээ бас хоргүй авч ашиглахад ч бэлэн байх зэрэг давуу талаасаа цацрагийн зэвсэг нь ирээдүйд цөмийн зэвсгээс илүү үр дүнтэй хэрэглэхэд  тохиромжтой зэвсэг юм.

Мөн цөмийн гүрнүүд цөмийн хаягдлаа цацрагийн зэвсэг болгон  хэрэглэх бүрэн боломжтой бөгөөд уг хаягдлыг нунтаг шингэн аэрозол хэлбэрт оруулан онгоцоор /хортон шавьж устгадаг шиг/ газар орон дээр цацах, бөмбөг пуужин их бууны суманд хийн харвахаас гадна террористууд цөмийн болон цацраг идэвхт ямарч бодис хаягдлыг тэсрэх бодистой хослуулан цацрагийн бохир бөмбөг хийн дэлбэлэх аюул бас байгаа юм.

Орчин үеийн террористууд цөмийн бөмбөгөөс илүүтэйгээр хямд хялбар энгийнээр нь цацрагийн зэвсгийг ихэд сонирхож байгаа бөгөөд хэн нэгэн этгээд санаатайгаар энгийн иргэдийн эсрэг цацраг идэвхт бодисоор цэнэглэсэн бохир бөмбөг хийн ашиглахыг цацрагийн терроризм гэнэ.

Цацрагийн терроризмын шалтгаан нь сөргөлдөгч талуудын цэрэг улс төр бизнес санхүү эдийн засгийн тэмцлээс өгсүүлээд  иргэд хоорондын өс хонзон хэрүүл маргаан ч байж болно. Үүнд 1995 оны 11 сард Москва хотын Измайловын паркт террористууд  цезий-137 гэдэг цацраг идэвхт бодисоор цацрагийн террорист халдлага үйлдэж байсныг нэрлэж болно.

Цөмийн зэвсэг гэж гэрлийн цацраг, цохих долгион, нэвтрэх радиац, цахилгаан соронзон импульс, цацраг идэвхт хордолт зэрэг хөнөөх хүчин зүйл нь цөмийн урвалаас ялгаран гарах энерги дээр үндэслэгдсэн үй олноор хөнөөх зэвсгийг хэлнэ.  Одоогоор цөмийн зэвсэгтэй улсад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн орон, мөн Энэтхэг Пакистан Израиль Хойд Солонгос багтаж байна.

Цөмийн хаягдал нь атомын эрчим хүчний үйлдвэрлэх явцад цөмийн реактороос ялгаран гардаг  цацраг идэвхит материал агуулсан,  хөргөлт болон газрын гүний булшлалт шаарддаг өндөр түвшний хог хаягдал юм.

Ихэнх цөмийн гүрнүүд өнөөдөр цөмийн хаягдлаа дахин боловсруулах, булшлах газраа сонгож ядан технологийн шийдлээ хүлээх зэргээр станцынхааа дэргэд гаднаа түр хадгалж байгаа нь олон улсын террористуудын анхаарлыг татаж байна. Тэд цөмийн хаягдлыг  дэлбэлэх, цацраг идэвхт хаягдлыг хулгайлах,  цөмийн бохир бөмбөг хийн дэлбэлэн газар орныг цацрагаар хордуулах  зэргээр цөмийн болон цацрагийн терроризм үйлдэх, мөн атомын цахилгаан станцын цахим сүлжээнд нэвтрэн үйл ажиллагааг нь доголдуулж цөмийн кибер террорист халдлага хийх аюултай.

1986 оны Чернобылийн цөмийн авари, 1995 оны Токиогийн метронд үйлдсэн химийн террорист халдлага,  Москвад үйлддэгсэн цацрагийн террорист халдлага,  2001 оны боомын нянг америкийн сенат болон хэвлэл мэдээллийн захиа дугтуйд хийн тараасан биологийн террорист халдлагын дараа их гүрнүүд G8 /Орос 2014 онд Крымээс болоод хасагдсан/ энэхүү үй олноор хөнөөх зэвсэг буюу хими биолог цацраг цөм /CBRN/-ийн асуудал нь нэг улсын биш даян дэлхийн асуудал болсон байна гэдэг дээр санаа нийлж тэдгээрийг үл дэлгэрүүлэх, аюул эрсдлийг нь бууруулах  талаар НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 1540 тоот тогтоол гарган,  түүнийг хэрэгжүүлэх НҮБ-ын 1540 байнгын хороог өнөөг хүртэл ажиллуулж байна.

Уг тогтоолоор гишүүн орнууд хими бактерлоги цацраг цөм /СBRN/-ийн терроризм эрсдлийг хамтын хүчээр  бууруулах, үй олноор хөнөөх зэвсгийг тархаахгүй байх, үндэсний хууль эрх зүйн орчиндоо зохицуулалт хийх зэрэг үүрэг хүлээсэн байдаг.

Гэвч бидний монголчууд сүх далайтал үхэр амар гэгчээр саарал жагсаалтад орох хүртлээ хэнэггүй алхаж байгаад  НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 1540 тоот тогтоолын дагуу Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиа ямарч гэсэн сарын өмнө баталж авлаа.

Хими биолог цацраг цөмийн зэвсэг /CBRN/-ийг үл дэлгэрүүлэх, аюул эрсдлийг нь бууруулах  НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 1540 тоот тогтоолын хэрэгжилтийг  олон улсын түвшинд Атомын эрчим хүчний агентлаг, Гаага дахь Химийн зэвсэг хориглох байгууллага, Женев дэхь Биологийн зэвсгийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, Дэлхийн Эрүүл мэнд, Гааль, Цагдаа, Хууль, Хүнс ХАА, Амьтны Эрүүл мэндийн байгууллагууд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 хороо,  Зэвсэг хураах газар зэрэг холбогдох байгууллагууд,  бүс нутгийн түвшинд НҮБ-ын Бүс хоорондын гэмт хэрэг хууль эрх зүйн судалгааны институт,  Европын холбооны Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах төв зэрэг байгууллагууд төсөл хөтөлбөр хэлбэрээр хариуцан ажиллаж байна.

Европын холбооны Хими бактерлоги цацраг цөмийн эрсдлийг бууруулах /СBRN risk mitigation/ санаачлага нь 2010 оноос хэрэгжиж эрсдлийг бууруулах жараад төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд найман бүсэд Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах бүсийн газрыг байгуулж жараад улсыг уг санаачлагад элсүүлээд /Монгол Улс өнгөрсөн жилээс элссэн/ тэдгээрт үндэсний   хими бактерлоги  цацраг цөмийн эрсдлийг бууруулах тогтолцоог төлөвшүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө, техник-эдийн засгийн туслалцаа үзүүлээд байна.

Хими биолог цацраг цөмийн терроризм түүний аюул эрсдлийг нэг улс орны хэмжээнд шийдэх боломжгүй,  тэдгээрийн аюул ослын хор уршиг үр дагавар нь хил хязгааргүй нийтийг хамарсан үй олноор хөнөөх шинжтэй, олон улсын гэмт хэрэгт тооцогддог төдийгүй  хими биолог цацраг цөмийн терроризм нь дэлхийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг  болсон учраас үүнд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл туршлага солилцоо туслалцаа дэмжлэг, үндэсний хууль эрх зүйн зохицуулалт төлөвлөлт менежмент хяналт зайлшгүй шаардлагатай байдаг.

Европын холбооны  Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах санаачлагад Монгол Улсыг элсүүлснээр бид цаашдаа /CBRN/ эрсдлийн үнэлгээ хийх, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох,  үндэсний тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх,  эрсдлийг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар манай улсын хөдөө аж ахуй уул уурхай эрүүл мэнд шинжлэх ухаан аж үйлдвэр зэрэг бүхий л салбарт түгээмэл байгаа хими биолог цацраг цөмийн биет материал агентын улмаас гарч болзошгүй террорист халдлага аюул эрсдлийг бууруулж Монгол хүн аюулгүй эрүүл орчинд амьдрах байгаль орчин унаган төрхөө хадгалах нөхцөл боломж бүрдэх юм.

Тухайлбал, энэхүү өдрүүдэд НҮБ Европын Холбооноос Узбекстанд зохион явуулж байгаа хими бактерлогийн терроризмын эсрэг олон улсын хээрийн сургууль нь түүний аюул эрсдлээс сэргийлэх хариу арга хэмжээ авах хор уршгийг арилгах талаар оролцогч талуудад практик дадлага олгох зорилготой команд штабын хээрийн сургууль юм.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417