Бүрэн эрх нь УИХ-ын гишүүний эрх үү, үүрэг үү?

Бүрэн эрх нь УИХ-ын гишүүний эрх үү, үүрэг үү?
Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргүүлэх нь:
 
УИХ-ын гишүүн нь Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах ёстой. Иймээс үйл ажиллагаандаа хувийн ашиг сонирхол биш нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж байгаа эсэхээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмын дагуу нээлттэй мэдэгдэж байх явдал юм.
 
 
Нөгөө талаас Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын гишүүний хувьд түүний бүхий л үйл ажиллагаа Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд чиглэх ёстой бөгөөд уг үүргийг хэрэгжүүлэхэд мөн “үүрэг” хүлээх ёстой юм.
 
 
Гэтэл Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.26-д зааснаар “УИХ-ын гишүүн нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах" бүрэн эрхтэй байхаар заажээ. Бүрэн эрх гэдэг нь тухайн албан тушаалыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, тодорхой албан тушаалтанд хамаарах, зөвхөн тухайн албан тушаалд байгаа этгээд л эдлэх боломжтой хуулиар оногдуулж байгаа онцгой эрх юм. Өөрөөр хэлбэл эрх гэдэг бол заавал биелүүлэх шинжгүй, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх боломжгүй үүргийн шинж агуулдаггүй, сонгох боломж юм. Харин үүрэг бол заавал биелүүлэх, хэрэгжүүлэх шинжтэйн дээр хэрвээ биелүүлээгүй бол зайлшгүй хариуцлага хүлээх агуулгатай.
 
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,26-д заасан “Хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах бүрэн эрх” гэдгийг УИХ-ын гишүүний заавал хэрэгжүүлэх үүрэг гэж ойлгох, тайлбарлан хэрэглэх боломжгүй байна. Мөн Монгол улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1.24-д “гишүүн нь чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх бүрэн эрхтэй” гэж заажээ. Гишүүн чуулганы хуралдаан дээр үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх бүрэн эрх учраас хэрэгжүүлээгүйнх нь төлөө Гишүүнд хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.
 
Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.24-д “гишүүн нь чуулганы хуралдаанд үг хэлэхдээ 7 бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх бүрэн эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 13 дахь заалт “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ...Хэнд боловч... нэр төрийг нь доромжилж болохгүй... үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт. “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн  болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчиж байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,11-д “төрийн жинхэнэ албан хаагч (төрийн захиргааны болон төрийн тусгай) нь холбогдох хуульд заасан журмын дагуу ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг зохих байгууллагад мэдүүлэх үүрэгтэй” байхад Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.26-д зааснаар “ Улсын их хурлын гишүүн нь Хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах бүрэн эрх”-тэй байхаар ялгаатай хуульчилжээ.
 
 
Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах нь УИХ-ын гишүүний хувьд “эрх”, харин төрийн жинхэнэ албан хаагч нарын хувьд “үүрэг” байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1,2-д заасан тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн тэгш байдлын зарчмыг мөн зөрчиж байна. Чухамдаа Хөрөнгө орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу гаргах нь аль ч төрийн албан хаагчийн хувьд нийтлэг үүрэг байж Үндсэн хуульд нийцнэ.
 
 
Иймээс:
 
1. Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.26. "гишүүн нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах бүрэн эрхтэй” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1.дэх заалт Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.”, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “...тэгш байдал,... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. ” гэсэн заалтуудын агуулгыг;
2.  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.24-д “гишүүн нь чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх бүрэн эрхтэй" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 13 дахь заалт “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ...Хэнд боловч .... нэр төрийг нь доромжилж болохгүй... үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг  иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтуудын агуулгыг тус тус зөрчиж байна гэж үзэн Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж байна.
 
 
Санаачлага гаргасан: Иргэн Б.БАЯРМАА Иргэн Б.ЦЭЦЭНБИЛЭГ

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417