Цагдаагийн байгууллагад цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүч байна уу?

Цагдаагийн байгууллагад цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүч байна уу?
-Төв аппаратад биш төрийн нэгж дээр амьдрал буцалдаг юм-
 
Нэг л мэдэхэд хакердуулсан, цахимаар залилуулсан хэргийн хохирогчид Монголоор дүүрлээ. Цахим орчинд идэвхтэй хүн бүр л “Фэйсбүүк чатаар мөнгө гуйхгүй шүү” гэсэн сэрэмжлүүлгийг нүүр номонд нийтэлдэг болов. Мөн оюутан сурагчид интернэт кафед ороод фэйсбүүкээ нээлттэй орхидог, ухаалаг утсаа алдлаа гэхэд нүүр ном нь автомат тохиргоотой байдаг гэхчлэн алхам тутамдаа хохирогч болох эрсдэл хүлээж байгаа нь цахимаар үйлдэгддэг залилах гэмт хэрэг газар авсны тод илрэл. Нэг ёсондоо Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, Мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах асуудалд Монгол Улс тэг зогсолт хийсэн гэхэд хилсдэхгүй. Гэтэл сайд дарга нар сэтгүүлчдийн өмнө бол “Тэмцэнэ, төсөвлөнө, төрийн албан хаагчдаа сургаж мэргэшүүлнэ” гэдэг ч хачир дээрээ амьдрал хаана буцалж байгааг анхаардаггүй.
 
Цахим гэмт хэрэг гэдэг өргөн хүрээний ойлголт. Мэргэжлийн хэллэгээр бол хортой программ ашиглаж хакердаагүй бол тэр үйлдэл цахим гэмт хэрэг биш. Прокурор “даалгаагүй” л бол цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бараг хамаарахгүй. Харин олон нийтийн цахим гэмт хэрэг гэсэн ойлголт буюу хэн нэгний фэйсбүүкээр нэвтэрч хувийн мэдээллийг судалж ойр дотны хүмүүс рүү чат бичиж мөнгө зээлснийг залилан гэж байгаа юм.
 
Гэхдээ үйлдэл нь ямар байснаас шалтгаалаад цахим гэмт хэргийн төрөлд хамаарч болно. Мэргэжлийн нарийн хэллэгээр бус олон нийтийн нэршил ойлголтоор  цахим гэмт хэрэгтэй тэмцэх асуудал Монголд “сайн” байгаа юу гэвэл, үгүй. Энд иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй олон зуун төрийн албан хаагчдыг хэлсэнгүй. Монгол төрийн бодлого, хүний нөөцийн хуваарилалт оновчгүй байгааг тодотгох гэсэн юм.
Энгийн жишээ дурдахад, фэйсбүүкийн мэдээллээ алдсан, онлайн худалдаанд хууртаж эд хөрөнгөөрөө хохирсон хэдэн зуун, мянган иргэн цагдаад хандаж байна. Тэд хуулийн дагуу өргөдөл гомдлоо дүүргийн цагдаагийн байгууллагад гаргадаг ч үр дүн нь мэдэгдэхгүй, замхраад өнгөрдөг тохиолдол олон. Гэтэл үүний цаана иргэдтэй “тулж” ажилладаг анхан шатны нэгж болох дүүрэгт техник технологиор мэргэшсэн тусгай алба байтугай ганц ширхэг байцаагч ч алга. Хулгай, дээрэм, хүн амины хэрэг мөрдөж байгаа байцаагчид цахим гэмт хэрэгтэй тэмцээд бодит үр дүн гарах уу гэдэг эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, техник технологийн гүнд нэвтэрсэн өндөр мэдлэгтэй хакерчидтай тэмцэх мэргэшсэн алба хаагч дүүргийн цагдаад байхгүй. Сэтгэл, зүтгэл байгаад ч мэргэшил, мэдлэг байхгүй бол  зэвсэггүйгээр дайнд орохтой адил бус уу. Ямар ч хэрэг мөрдөгчийн ур чадвараас хамаардаг нь зүйн хэрэг ч технологийн хөгжил, эрин зуунтай хөл нийлүүлэхээс аргагүй.
 
Монголын цагдаад үнэхээр цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүч байхгүй юу гэвэл арай өрөөсгөл болно. Гэвч гадаад, дотоодод мэргэшсэн хүмүүсээ төв аппарат руу  татчихдаг нь ганц цагдаа ч биш төрийн бүх байгууллагын гажуудал. Дүүрэг, хороо гээд анхан шатны нэгж дээр хамаг л асуудал тулгарч, тэнд амьдрал жинхэнэ утгаараа буцалж байдаг.
 
Асуудлын голыг олж, ажлыг нугалах чадвартай мэргэшсэн алба хаагчид өнөөдөр төв аппаратад ажиллаж байгаа нэрийдлээр бичиг цаас зөөж, хүсэлтийн хариу цохож сууна. Тэдэнд чадвараа харуулах боломж ч олдохгүй байна. Энэ оны эхний арван сарын байдлаар залилан мэхлэх гэмт хэрэг улсын хэмжээнд 4125 бүртгэгдсэний 70 хувь нь цахимтай холбоотой байгаа юм. Хэн нэгний данс руу мөнгө хийчихээд буцаагаад өгье, хандивын аян, онлайн худалдаа гэх зэргээр өнөөх л иргэдийг хохироосон үйлдэл давтагдаж байна. Хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол төсөөлшгүй тоо гарна. Хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар олны танил хүмүүсийн нэрийг барьж 166 хүнийг залилсан хэргийг илрүүлсэн. Хүмүүс амар хялбар аргаар кодоо хийдэггүй болчихоор олны танил хүмүүсийн зургийг ашиглаж залилан хийж эхэллээ. Энэ мэтээр 18 нас хүрээгүй гурван залуу комьпютерын ард сууж байгаад 20 сая төгрөг олчихож байна. Энэ мэтээр компьютерын дөнгүүр мэдлэгтэй дунд сургуулийн сурагчид нь хүртэл хакер хийж байхад дүүргийн цагдаагаа мэргэшүүлэх зайлшгүй шаардлага тулгарлаа. Анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа цагдаа нар хакерчдаас давж төгс эзэмшиж байж л гэмт хэрэгтнийг олно шүү дээ. Цагдаа нарыг нэг бүрчлэн мэргэшүүлдэггүй юм гэхэд хэн, хаана ажиллавал үр дүнтэй байх вэ гэдэг хүний нөөц, хуваарилалтын бодлогодоо анзааргатай хандая. Иргэд ч гэсэн аз туршсан данс руу мөнгө шилжүүлж буцах хаяггүй болчихоод бага мөнгөөр хохироод өнгөрлөө гээд зөнд нь орхидог. Гэтэл цагдаад өргөдөл гаргахаас төвөгшөөсөн энэ үйлдэл гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж дахиад хэдэн зуун хүнийг хохироох эхлэл болж байна.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ҮХЦ: Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

2020-07-08

Ц.Туваанд АН-ын тамга тэмдгийг шилжүүллээ

2020-07-08

Наадмаар буюу энэ сарын 11-15-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2020-07-08

Түрүү бөхөд өгдөг автомашинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөхөөр шийдвэрлэжээ

2020-07-08

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

2020-07-08

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

Мөөгөнцөрөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2020-07-07

Зуны улиралд тослог бүлээн, шингэхэд хялбар хүнсийг сонгон хэрэглэх нь тохиромжтой

2020-07-05

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Б.Жаргалсайхан: Монголчууд офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэрээд дуугай амьдар

2020-06-26

Нойроо бүрэн авч байх нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-07-08

Бие биедээ хүрч мэдэрч байх нь ямар ашигтай вэ?

2020-07-07

Сэтгэл хангалуун ээлжийн амралтыг хэрхэн бий болгох вэ?

2020-07-03

Ямар гаригт зүүдэлсэн зүүд зөнтэй вэ?

2020-06-30

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

2020-07-08

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Хятадын барилгын компаниуд болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглаж байна

2020-07-06

Google компанийн интернет түгээх зориулалттай агаарын бөмбөлөг

2020-07-08

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллах чадвартай хурдан галт тэрэг бүтээжээ

2020-07-03

5G сүлжээг нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна

2020-07-02

Инстаграм-г үүсгэн байгуулагч Кевин Систром Ковид-19 ын эсрэг веб хөтөч бүтээжээ

2020-07-02

Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ

2020-07-08

Энэтхэг, Хятад улс хилийн маргаантай бүсээс цэргээ гаргахаар тохиролцжээ

2020-07-07

Ираны цөмийн байгууламжид Израйл хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэжээ

2020-07-07

Афганистан дахь АНУ-н цэргүүдрүү халдсан халдлагыг Орос улс санхүүжүүлжээ

2020-07-02

#01 Б.Батзолбоо - Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалаас хоцроогүй

2020-07-08

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

#29 Б.Батням - Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал

2020-07-01

#03 Хасах 18 - Халуун сэдэв

2020-06-19

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

2020-07-08

Фүүүүү, Будда багшийн сургаалиас...

2020-07-07

Л.Ану-Үжин: Гэр хороололын жорлонгууд хальж зам руу орсон, тэрийг нь хөл нүцгэн туулж байгаа Монголчуудаа хараад нойр хулжчихлаа...

2020-07-07

Доржпаламын Эрдэнэцогт: ДАЛААД ОНД

2020-07-02

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Яг үнэндээ бид пээдэлзсэн том цээжнээс өөр юу ч байхгүй хоосон толгойтнууд...

2020-06-23

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

Японы фирм ухаалаг утастай холбогддог амны хаалт зохион бүтээжээ

2020-07-03

Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ

2020-07-08

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Дэлхийн II дайнаас хойших гүн хямралтай нүүр тулна гэв

2020-06-23

Ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

2020-07-08

Гадаад зах зээлийн тойм

2020-07-07

Пос төхөөрөмжийг онлайнаар захиалбал бэлэгтэй

2020-07-07

Бүх картаа гар утсандаа - ухаалаг түрийвчтэй болмоор байна уу?

2020-07-06

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

639 санал өгсөн

51-60
24.26%
41-50
20.03%
31-35
13.3%
36-40
9.55%
25-30
9.08%
21-24
7.04%
13-16
6.1%
65+
5.48%
17-20
5.16%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,296

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,502

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,710

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,125