Ж.Оймандах: Өндрөөс унахдаа л бизнесийн ёсзүйг санадаг нь харамсалтай

Ж.Оймандах: Өндрөөс унахдаа л бизнесийн ёсзүйг санадаг нь харамсалтай
“Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор олон улсын хуульч, судлаач, “CCM консалтинг” компанийн гүйцэтгэх захирал Ж.Оймандахыг урьж ярилцав.
 
– Бизнес хөгжихийн хэрээр нарийн  ёс зүйтэй, системтэй, хариуцлагатай байхыг шаардаж байна. Ер нь хуулийн талаас ямар эрсдэлийг манай бизнесийн салбарынхан гаргадаг вэ?
 
– Санаатай эсвэл санаандгүй зөрчлийн анхны үүсгэгч бол ёс зүйн алдаа байдаг. Бизнесийн хувьд ч ижил. Хэрэв санаатай зөрчлийн хувьд яагаад гэдэг нь ойлгомжтой байдаг бол санаандгүй зөрчлийн хувьд хайнга эсвэл хэнэггүй хандах нь бизнесийн ёс зүйн (business ethics) алдаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн зөрчлийг гаргахдаа зөв бурууг нь ялгахыг хичээхгүй, өөрийн болон бусдын ёс зүйн хэм хэмжээг зөрчдөг гэсэн үг. Тухайлбал, улстөрд ашиг сонирхлын зөрчлийн цаана нам, фракц, бүлэг, хувийн ашиг хонжоо давамгайлдаг бол бизнес байгууллагын хувьд санхүүгийн шинж чанартай бүлэг эсвэл хувь хүний ашиг хонжоо давамгайлна. Амттайхан албан тушаалд томилогдсоноор тухайн компанийг хөгжүүлэхээс илүүтэйгээр “Одоо би өөрийгөө л бодно” гэх санааг өвөртлөх явдал удирдах албан тушаалтанд байвал тухайн байгууллага өөрийн дотоод бизнесийн ёс зүйг буруу хөгжүүлсний илрэл юм. Үүгээр  бизнесийн нэр хүнд болоод хэрэглэгч, үйлчлүүлэгчид сөргөөр тусч улмаар зах зээлээ алдаж эхэлдэг. Харамсалтай нь санхүүгийн сэдэлтэй зөрчлүүд манай нийгмийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болоод удаж байна.
 
-Манай бизнесийн орчинд шударга өрсөлдөөнийг бий болгоход юу саад болж байгаа бол?
 
-Өнөөдөр хувьдаа хууль бусаар санхүүжих, баяжих зорилгоор улс төр рүү хүмүүс зүтгэдэг явдал давамгайлж хувийн хэвшил рүү тус хандлага нүүдэллэж байна. Төр хувийн хэвшлийн концепцийн хөгжил гацаанд орсон тул хувийн хэвшлийг ашиглан төрөөс хулгай хийх, их хэмжээний эдийн ба эдийн бус баялгийг завших зэрэг олон хууль бус явдлыг зарим жудаггүй, ёс зүйгүй улс төрчдөөс гадна бизнесийн зарим залхуу, боловсрол мэдлэг сул, хурдан бөгөөд хууль бусаар баяжихаар санаархсан нөхдүүд олширчээ. Тухайлбал, татвараас зайлсхийх зорилгоор хувийн (эхнэр, нөхөр, хамаатны) дансаар бизнес эрхлэх, эвсэл татвараас зугтаах, санаатайгаар компаниа хиймлээр дампууруулах, хуурмаг давхар санхүүгийн (нягтлан бодох бүртгэлийн) бүртгэл хөтлөх, ашиг сонирхлын зөрчил болоод авилга хээл хахуулийн харилцаанд оролцох зэргээр шударга бизнесийн орчинг бохирдуулж байна. Түүнчлэн байгууллагаасаа хумслах буюу хулгай хийх, албан тушаалаа урвуулан ашиглаж шахааны бизнес хэмээх хэт өндөр дүнгийн худалдан авалт хийх, зохион байгуулах, улсын тендерт туршлагагүй болоод дээрх бүх аргыг нэгтгэсэн зөрчлийг үйлдэж байна. Ингэснээр  зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмыг санаатайгаар зөрчиж чанаргүй бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх эсвэл огт нийлүүлэхгүй гэрээгээ зөрчиж бултах, бизнесийн түнш хамтрагчаа хульхидах  зальдах, лобби нэрийдлээр монополийг ил, далд хиймэл байдлаар үүсгэж байна. Энэ нь бусдын бизнесийг дампууруулж чөлөөт зах зээлийн шударга өрсөлдөөнийг боогдуулж байгаа нь судалгаагаар илэрсэн.
 
-Шударга бус бизнесийн орчноос хэн хохирч байгаа вэ?
 
-Салбар бүрийн  мэргэжлийн хөдөлмөрч, шударга үнэнч, боловсрол мэдлэгээ ямагт хурцлах хүсэлтэй хүмүүс хохирох нь түгээмэл. Эдийн засгийн, санхүүгийн, эрүүл мэндийн, хуулийн, эрчим хүчний гэх мэт аж үйлдвэрийн нийт салбарын  хүмүүс хохирдог. Нөгөөтэйгүүр гэр бүлээ тэжээх, ажлаа амжуулах эсвэл бусад хууль ёсны зорилгодоо хүрэхийн тулд нөгөө жудаггүй, ёс зүйгүй хүмүүсийг дуурайх хандлага ихсэж буйг хууль зүйн академич С.Нарангэрэл болон бусад судлаачид ярьсаар байна. Сүүлийн 20 жилийн хөгжлийн турш бид гадаадын сайн биш харин амархан мэт харагдах муу ихэнхдээ хууль бус туршлагыг хуулбарлаж ирсэний гай. Тэгэхээр үүнийг дуугүй хараад өнгөрөх ёсгүй. Аливаа сайн зүйлийг бүтээхийн тулд маш ярвигтай ажлыг тууштай хамтдаа хийж, урт удаан цаг хугацааг зарцуулдаг. Харин бид сурч ашиглахыг хүсэхгүй муу бөгөөд түргэн хууль бус аргыг сонгох нь нийгмийн хэм хэмжээ болох хандлагатай болжээ. Эдгээр бизнестэй холбоотой зөрчлийн үндсэн буюу анхдагч шалтгаан нь бизнесийн ёс зүйн алдаа байгааг үл тоон бизнесийн ёс зүйн зүгээс биш харин хувь хүний ёс суртахууны түвшинд асуудлыг шийдвэрлэх нь өөрийн ажлын амрыг бодож, аяыг дагадаг заншил сэмээр тогтож эхлээд байгаа юм.
 
-Бизнесийн ёс зүйн алдаагүй сайн туршлагын талаар яриач?  
 
-Өнөөдрийн байдлаар Монголын олон аж ахуйн нэгжүүд бизнесийн ёс зүйг хөгжүүлэх сайн туршлагыг үндсээр нь судалж төдийлөн чадсангүй. Боловсролын систем мань үүнд тусалж зөв чиглүүлэхээс илүүтэйгээр төөрөгдүүлж хэт ерөнхий онол ярих нь олон. Гэтэл олон улсын сайн туршлагад дээрх зөрчлүүдтэй хэрхэн тэмцэж, хэрэв зөрчил гарсан бол хэрхэн засан залруулах ба сэргийлэх талаар удирдлагын олон системийг санал болгодог. Харин бид ашигладаггүй ба зарим тохиолдолд ашиглахыг хүсдэггүй.
 
 
Аливаа бизнесийн зөрчлийг үндсээр нь устгаж, гарсан тохиолдолд залруулж дахин хэзээ ч гаргахгүйн төлөө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бусдын буюу гадаадын алдаан дээр суралцах нь тун бага. Амжилттай явж буй өнөөгийн олон бизнесүүд “Дандаа л ийм явна”  хэмээн хөөрөлдөж зөвхөн унахдаа гэнэт бизнесийн ёс зүйг санах нь тун харамсалтай. Асуудлыг үүсэхээс нь өмнө сэргийлэх биш гал түймэр гарахаар нь аяга ус барьж гүйхтэй утга нэг.
 
 
-Тэгээд яах ёстой юм бол?
 
– Юуны өмнө бизнесийн ёс зүйн талаар зөв бөгөөд нэгдсэн ойлголттой болмоор байна. Бизнесийн ёс зүй нь өөрөө хийсвэр буюу байгууллага, институци дээр яригддаг. Шинжлэх ухааны ойлголт биш харин өөртөө олон төрлийн шинжлэх ухааны ухагдахууныг агуулдаг тул зөв ойлголтыг төдийлөн шууд тодорхойлоход хэцүү. Гэхдээ боломжгүй зүйл биш. Энэ ухагдахууны агуулга нь өөртөө хоёр эсрэг концепцийг тээдэг. Нэг талаас, бизнесийн үйл ажиллагаанд ёс зүй байх боломжгүй. Бизнес өөрөө ёс зүйгүй олон зүйлийг хийдэг (нийгмийн ёс зүйн хэм хэмжээг зөрчдөг) хэмээх ойлголт нийгэмд тархсан байдаг. Тухайлбал,  “Shark tank” нэвтрүүлэгт хоёр хүүхэн бизнесийн санхүүжилтийг горилж оролцохдоо авлига хээл хахуулийг өгч, өгөлцөж байж бизнесээ босгоно гэж  улс даяар телевизээр яриад зогсож байгаа нь бизнесийн ёс зүйн талаарх нийгмийн ойлголт ямар доод түвшинд очсоны тод илрэл юм. Өнөөдөр ашиг хонжоо олж л байвал өөрийн хөрөнгө оруулагч, удирдлага, хамтрагч, ажиллагсад, гэрээлэгчид, түнш, үйлчлүүлэгч ба хэрэглэгчид чанаргүй бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх зорилгоор аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан нэгжүүд шүүхийн хаалгыг өдөр болгон татах болсон. Харамсалтай нь дээрх хүмүүсийн бодол заримдаа үнэн болж хувирдаг. Нийгэмд ханган нийлүүлэх чанаргүй бараа, ажил, үйлчилгээний луйвар залилан, санхүүгийн пирамид, татварын зөрчил, бизнесийг тойрсон төрийн авлига хээл хахууль болон олон бусад бизнесийн зөрчлийн талаар өдөр тутам мэдээгээр сонордуулдаг. Тийм учраас хүмүүсийн дунд бизнесийг ёс зүйгүй ашиглаж болно хэмээх нийтлэг ойлголттой болох нь логикийн гаргалгаа юм. Нөгөөтэйгүүр, бизнес ёс зүйгүй байх ёстой юм болов уу гэхээр бас үгүй юм. Учир нь бизнесийн ёс зүйг эрхэмлэн туушдаа ажлын ёс зүйг “лозунг” биш харин үнэн бодит байдлаар хөгжүүлж ирсэн бизнесүүд л орчин үеийн зах зээлийг манлайлж байна. Тэд олон улсын  сайн туршлагыг  судлан бизнесийн ёс зүйг үндэс болгодог. Үүнд, чанарын удирдлага, эрсдэлийн удирдлага, цогц системийн удирдлага гэх мэт компанийн сайн засаглалын хүрээнд ашиглан хэрэгжүүлж сурчээ. Сайн засаглалын хүрээнд олон системийн ажлыг  шат дараалалтай хийдэг. Харин манай зарим  компаниуд нэг удаагийн ажил гэж  төсөөлдөг нь өрөөсгөл ойлголттой.
 
-Танай компани одоо ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
 
-Манай компани дотоод гадаадын нэр хүндтэй олон компанитай хамтарч ажилладаг. Тухайлбал, дотоодын компаниудаас “Эрдэнэс Монгол” “Эрдэнэс Тавантолгой”, “Хөгжлийн банк”, “Тавантолгой”, “Ulaanbaatar Development Corporation”,  “Петро Матад”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл”, “Ашир Монголия хуулийн фирм”, “Эрчмийн Ундраа” , “МҮХАҮТанхим”, “Хүмүүнлэгийн их сургууль”, “МУИС” гэх мэт. Мөн Үндэсний хөгжлийн газартай Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төсөл дээр хөндлөнгийн судалгаа хийж байна. Мөн Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд хөндлөнгийн судалгаа, компаниудад бизнесийн зөвлөгөө өгч бизнесээ сайжруулах талаар зөвлөгөө өгч ажиллаж байна.
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хар тахал хэрхэн баячуудыг улам баяжихад тусалсан бэ?

2020-07-02

Тайвань улсын хог хаягдлаасаа салсан туршлага

2020-07-01

Хэрвээ өглөө сэрэхэд толгой өвддөг бол ийм учиртай!

2020-07-01

70 жилийн түүхтэй Солонгосын дайн хэрхэн эхэлсэн бэ?

2020-06-26

"Амазон" компани нүүр царай таних програмаа цагдаагийн байгууллагад ашиглуулахгүй

2020-06-16

iOS-ийн шинэчлэлт iPhone хэрэглэгчдийг уурлуулж байна

2020-06-03

Хиймэл оюун ухаан нь зохион бүтээгч байж болохгүй

2020-05-30

Коронавирусын аппликэйшнээр дамжуулан Хятад улс иргэдээ хэр их идэж, ууж, унтдагийг хянадаг болгож магадгүй

2020-05-27

Үндэсний соёл амралтын хүрээлэн ӨНӨӨДРӨӨС ажиллаж эхэллээ

2020-07-02

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа ирүүлэв

2020-07-02

Прага хотын оршин суугчид 500 метрийн урттай баярын ширээ засаж, хөл хорио дууссанаа тэмдэглэжээ

2020-07-02

Сөүл хотын захиргаанаас гадаад иргэдэд нэг удаагийн мөнгөн тусламж олгохоор болжээ

2020-07-02

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Яг үнэндээ бид пээдэлзсэн том цээжнээс өөр юу ч байхгүй хоосон толгойтнууд...

2020-06-23

Б.Оюумаа: Нэг намын хүмүүсийг дугуйлахгүй бол саналын хуудас хүчингүй болно гэдэг ташаа мэдээлэл

2020-06-23

Саналын хуудасныхаа зургийг авч, бичлэг хийвэл 10 сая төгрөгөөр торгоно

2020-06-23

АН-ын дарга С.Эрдэнийн зүй бус үйлдлийг НАМЗХ эсэргүүцлээ

2020-06-22

Л.Золбаатар: Судалгаагаар МАН олонх суудал авна

2020-06-22

Доржпаламын Эрдэнэцогт: ДАЛААД ОНД

2020-07-02

Далд ухамсар: Яагаад зарим баян хүмүүс ханиа орхиж залуу мисстэй суудаг вэ?

2020-07-02

Залуу үеэ хэт хөөргөж байж буруу замруу оруулчих вий дээ...

2020-06-29

Хөдөө явахдаа машиндаа хэдэн чихэр аваад тавьчихаарай

2020-06-23

Дэлхийн II дайнаас хойших гүн хямралтай нүүр тулна гэв

2020-06-23

Шинзо Абэ иргэдийг тоглолт, үзвэр үйлчилгээ үзэж эдийн засгаа аврахыг уриалжээ

2020-06-19

Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

2020-06-15

Хятадын орон сууцын зах зээл сэргэв

2020-06-13

5G сүлжээг нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна

2020-07-02

Инстаграм-г үүсгэн байгуулагч Кевин Систром Ковид-19 ын эсрэг веб хөтөч бүтээжээ

2020-07-02

Хөлөөрөө удирдах “ХУЛГАНА”

2020-06-29

GPS-тэй өрсөлдөх Хятад технологи "Бэйдоу"

2020-06-25

Афганистан дахь АНУ-н цэргүүдрүү халдсан халдлагыг Орос улс санхүүжүүлжээ

2020-07-02

Хятад улс Хонконгтой холбоотой Америкчуудад визны хориг тавина

2020-07-02

Лавров: Европын хил оросуудад хаалттай байна

2020-07-01

ОХУ Монгол Улсыг байранд нь байлгах хүсэлтэй байна

2020-06-30

Ямар гаригт зүүдэлсэн зүүд зөнтэй вэ?

2020-06-30

Хэвлэл мэдээлэл хэрхэн бидний зан байдал, бодол санаанд нөлөөлдөг вэ?

2020-06-29

Таныг огтхон ч хайрлаж чадахгүй хүний шинж тэмдэг

2020-06-19

Эрэгтэй хүнээс хэзээ ч асууж болохгүй 9 асуулт

2020-06-17

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Б.Жаргалсайхан: Монголчууд офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэрээд дуугай амьдар

2020-06-26

#29 Б.Батням - Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал

2020-07-01

#03 Хасах 18 - Халуун сэдэв

2020-06-19

#28 Б.Батнаран - Кофечин залуу өөрийн гэсэн "Нарны брэнд"-ээ нээжээ

2020-06-17

#02 Хасах 18 - Тэд гэр бүлээсээ юуг хүсдэг вэ?

2020-06-12

ШУТИС, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрин Эверест Интернэшнл сургуультай хамтран ажиллахаар боллоо

2020-07-01

Та 52 долоо хоног хадгаламжийн чалленжэд нэгдэх үү?

2020-07-01

Та 52 долоо хоног хадгаламжийн чалленжэд нэгдэх үү?

2020-06-30

Гадаад худалдаанд эерэгээр нөлөөлөхүйц санхүүжилтүүд нэмэгджээ

2020-06-30

Сансраас үлэмж хэмжээтэй од ор мөргүй алга болжээ

2020-07-01

Агаарын бохирдлыг хамгийн сайн бууруулдаг модод

2020-07-01

Эрдэмтэд санамсаргүй туршилтаар Паркиносоны өвчтэй хулганыг эмчилжээ

2020-06-30

Хэрэв бүх вирус устчихвал ямар өөрчлөлт гарах вэ?

2020-06-29

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

605 санал өгсөн

51-60
24.3%
41-50
20.17%
31-35
13.06%
36-40
9.59%
25-30
9.26%
21-24
7.27%
13-16
5.79%
17-20
5.45%
65+
5.12%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,287

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,493

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,706

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,112