Cтандартгүйгээс нийслэлчүүд уран гулгалтаар "хичээллэж" байна

Cтандартгүйгээс нийслэлчүүд уран гулгалтаар "хичээллэж" байна
-Өнгөрсөн өдрүүдэд халтирч бэртэл авсан 140 гаруй хүн эмнэлэгт ханджээ-
 
Уртын харайлтын улирал дуусч, уран гулгалтын улирал эхэллээ. Их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарсан өнгөрсөн өдрүүдэд нийслэлчүүд уран гулгалтыг утгаар нь үзүүлэв. Өглөө ажил руугаа явах зуур гулгаж, унаж, босч буй дүр зурагтай олонтаа таардаг юм. Өнөө өглөө /өчигдөр/ оюутан бололтой хоёр бүсгүй нэгэн зүйлийн талаар чухалчлан ярилцлаж алхсаар МУБИС-ийн баруун өнцгөөр тойрох мөчид нэг нь халтирч унан газар “мялаав”. Сандран хурдхан гэгч нь босч, цааш явахыг харахад азаар бэртэл гэмтэл аваагүй бололтой. Тэрхэн зуур нөгөөх нь “Гоё унаач” хэмээн шоолоод амжив. Хэд хоногийн өмнө жанжин Д.Сүхбаатарын талбайн орчим алхаж явах үед нэлээд яарсан бололтой нэгэн залуу хажуугаар гүйн гарав. “Халтирч унахвий дээ” хэмээн бодохтой зэрэгцэн газар унасан ч залуу хүн гэсэндээ гараараа түшээд босов. Бас л азтай. Тэдний хувьд тухайн үедээ л азтай байж болох ч халтирч унах нь маш аюултай. Өглөөхөн ажилдаа гарсан эмэгтэй хөлөө гипсдүүлээд буцаад ирэх, баяртай гээд сургуульдаа явсан хүүхэд аав, ээжийгээ дуудуулж сандаргах, инээгээд ажлаа хийж байсан хүн маргааш нь чөлөө авч түгшээх, хэдхэн минутын өмнө утсаар ярьж байсан эцэг, эх нь үр хүүхдээ эмнэлэгт дуудаж айлгах дүр зурагтай энэ улиралд олонтаа таардаг.
 
 
Найман настай балчраас наян настай буурай хүртэл бүх л насныхны эрүүл мэнд, эдийн засагт, цаашилбал амь насанд нь эрсдэл учруулж буй асуудал бол халтиргаа гулгаа. Энэ нь нийтийн болон аж ахуйн нэгж, байгууллагууд гадна талбай, ойр орчныхоо зам талбайг гантиг чулуугаар гоёдгоос үүдэлтэй. Бас байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо цасыг цэвэрлэдэггүйтэй холбоотой.
 
 
Үүн дээр нэмээд хувь хүний анхаарал болгоомжгүй байдал. Нэг л өдөр анхны цас орж, нийслэлчүүдийг өвлийн бэлтгэлээ хэрхэн базаасныг шалгадаг жамтай. Нийслэлд анхны цас энэ сарын 14-нд орсон. Түүнээс хойш их, бага хэмжээгээр хур тунадас унаснаас нийслэлийн гудамж тэр чигтээ мөсөн талбай болоод байна. Автомашины төдийгүй явган хүний зам, талбай нь хүртэл шил толь. Тэр тусмаа хүмүүсийн нийтээр зорчдог жанжин Д.Сүхбаатарын талбай, МУБИС-ийн нүхэн гарц, Арслантай гүүрний орчим, МУИС-ийн нэгдүгээр байрнаас “Тэнгис” кинотеатр хүртэлх автобусны буудал орчим гээд гантиг чулуун зам талбайтай газрыг тоолж барахгүй. Одоогоос 12 жилийн өмнө буюу 2007 онд жанжин Д.Сүхбаатарын талбайг гантиг чулуугаар хучихад нийтдээ 418 мянган ам.долларыг зарцуулсан ч энэ нь өвлийн улиралд мөсөн талбай болж буй нь харамсалтай. Урд хөрш рүү захиалж, оруулж ирдэг гантиг чулуун хавтан дулаан оронд тохмрохоос бус эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг манай оронд тохирохгүйг ГССҮТ-ийн хаалга татаж буй иргэд гэрчилж, гудамжид алхаж яваа хүмүүс хэлж байна.
 
Зөөлөн ултай гутал өмсөхийг зөвлөв
 
Гялгар толигор зам талбайгаас болж өдөртөө 100 орчим хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж ГССҮТ-д ханддаг байна. Гэхдээ тухайн жилийн өвөл хур тунадас их, бага орсноос шалтгаалан халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж, гэмтсэн хүмүүсийн тоо харилцан адилгүй байдгийг тус төвийн Хүлээн авахын яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч хэллээ. Өнгөрсөн өвлийн тухайд 2142 хүн халтирч унан, гэмтжээ. Тэдний олонх нь албан байгууллагын үүд, явган хүний зам, талбай дээр унаж, бэртсэн байдаг. Халтиргаа, гулгааны улмаас бэртэж, ГССҮТ-д хандсан иргэдийн тоон үзүүлэлтийг сүүлийн таван жилийн байдлаар авч үзэхэд 2016, 2017 оны өвөл хамгийн олон буюу 3000 хол давжээ. Энэ нь тухайн жил их хур тунадас их орсон, мөн нөгөө л гантиг чулуун зам, ойр орчмынхоо цасыг цэвэрлээгүй, бас анхаарал болгоомжгүй байдалтай холбоотой. Энэ жилийн тухайд эхний арван сарын байдлаар ГССҮТ-ийн Яаралтай хүлээн авах, түргэн тусламжийн тасагт 106793 хүн хандсан бөгөөд үүнээс 763 нь халтирч унаж гэмтсэн байж.
 
Анхны цас орсон өдрөөс 16-ны хооронд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 533 дуудлага ирсний 432 нь зам, тээврийн ослын шинжтэй байсан бол тухай өдрүүдэд халтирч унан хүнд, хөнгөн бэртэл авсан 140 гаруй хүн эмнэлэгт ханджээ. Цас орсны маргааш ГССҮТ-ийн ачаалал ихэсдэг байна. Хүмүүс халтирч унахдаа хазгай гишгэж, гараараа тулж унадаг учраас дийлэнхдээ хөл, гарандаа бэртэл авч, цаашлаад толгойгоороо юм мөргөж, дагзаараа савж унаснаас болж тархины битүү гэмтэл авдаг тул аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмынхоо газрын цасыг цэвэрлэх, иргэд зөөлөн ултай гутал өмсч, анхаарал болгоомжтой байхыг ГССҮТ-ийн эмч анхаарууллаа. Ахмад настнуудын хувьд унахдаа хүнд бэртэл авдаг байна. Халтирч унаад бэртсэн иргэд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргуулах эрхтэй Нийслэлийн ИТХ-ын  Тэргүүлэгчдийн2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор иргэн аж ахуйн нэгжийн эзэмшил ашиглалтад байгаа газар болон ойр орчмын 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийн арчилгаа цэвэрлэгээг хариуцах өвлийн улиралд байнгын хүн томилж, цас мөсөө арилгаж халтиргаа гулгаа үүсгэхгүйгээр тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар болсон байдаг. Үүний дагуу тухайн аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмынхоо зам талбайн цасыг цэвэрлэж, үүргээ биелүүлээгүйгээс болж иргэд халтирч унахдаа бие махбодын гэмтэл авсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар бусдын эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд хохирлыг барагдуулах үүрэгтэй. Иймд халтирч унаж бэртсэн иргэд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргуулах эрхтэй. Жишээлбэл, нэгэн иргэн хуүтэйгээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зочид буудлын ойролцоо явж байхдаа халтирч унасан тул 280 мянган төгрөгөөр тархины зураг авахуулжээ. Улмаар хохирлоо барагдуулахаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргуулсан бөгөөд шүүхээс тухайн иргэнд 180 мянган төгрөгийн нөхөн олговор өгөхөөр шийдвэрлэжээ. Энэ мэтчилэн хохирлын гомдол мэдээлэл Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд жилд 1-3 удаа бүртгэгддэг байна.
 
Гантиг хавтангаар нийслэлийн зам талбайг тохижуулахыг нийслэлийн МХГ-аас эсэргүүцэж, тухай бүрт нь шаардлага тавьж, мэдэгдэл хургүүлдэг ч үр дүн нь энэ. Зам талбайн хавтанд нэг стандарт гэж байдаггүйгээс олон төрлийн хавтангаар явган хүний зам, талбайг тохижуулж, улмаар энэ нь ихээхэн эрсдэл дагуулж байгаа тул үүнийг нэг стандарттай болох талаар зөвлөлдөж эхэлжээ. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй 3000 орчим аж ахуйн нэгж, байгууллага холбогдох бичиг баримтад заасны дагуу 50 метр хүртэлх зам талбайн цасаа цэвэрлэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ганган, гоё хавтангаа сольж, аюулгүй орчныг бүрдүүлэхгүй бол иргэд явганаас унаж бэртэн эрүүл мэнд, эдийн засгаараа хохироод ч зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй болохвий. Монголчууд “явганаас унаж үхдэггүй" гэдэг ч нөхцөл нь бүрдчихсэн буюу цёс их орсон, явган хүний зам, талбайг гантиг чулуугаар хийсэн, зам талбайнхаа цасыг цэвэрлээгүй ийм үед амь насаа алдахгүй гэх баталгаа байхгүйг үүгээр дамжуулъя.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417