Ш.Мөнхзул: 200 гаруй хүүхдийн сурах орчныг гоё болгочихоод баярлаж байлаа

Ш.Мөнхзул: 200 гаруй хүүхдийн сурах орчныг гоё болгочихоод баярлаж байлаа
Та бүхнийг 143 сая төгрөг босгож 25 дугаар тусгай сургуулийн сурах орчныг сайжруулсан АШУҮИС-ийн оюутан Ш.Мөнхзултай танилцуулах гэж байна. Тэрээр дөрвөн настайдаа уншиж, бичиж, бодож сурсан, 15-тайдаа XII ангиа дүүргэсэн. 21 настайдаа АШУИС-ийг төгсөнө.  Англи, солонгос, япон хэлтэй. Нэхдэг, хатгадаг, тоглолтын make up хийдэг. Таэквондогоор хичээллэдэг. Гоёл чимэглэлээ өөрөө хийгээд зүүчихдэг. Хамгийн гол нь бусдад гэрэл түгээж ажиллахад нас хамаагүйг баталсан түүнтэй ярилцахаар урьсан юм. 
 
-Уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач?
 
-Би 20 настай. АШУҮИС-ийн оюутан. 2021 онд төгсөнө. Би Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. Аав монгол хэлний багш, ээж нүдний эмч.
 
Миний хувьд 15 настайдаа анх оюутан болж хотод орж ирж байсан. 15 настайдаа оюутан болж ирсэн гэхээр хүн их гайхдаг. Зарим хүн одоо ч  надаас “…Чи хэддүгээр анги вэ” гэж асуудаг юм.
-Чамайг 25 дугаар тусгай сургуулийн сурах орчныг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлж 200 гаруй хүүхдийг таатай орчинд суралцахад нь тусалсан гэж сонссон. Энэ том ажлын ард ийм жаахан охин гарсан гэхээр санаанд багтахгүй юм. Бэрхшээлтэй зүйл олон байсан биз?
 
-Тийм ээ, бид төслөө эхлүүлж байхад алдаж, онож байсан. Энэ төслийн ард олон хүн ажилласан. Түүний нэг нь манай “Гэрэл гаргагч” тэвчээргүй залуусын нэгдэл юм. Нэгдэл маань байгуулагдаад гурван жил болох гэж байна. Энэ хугацаанд бид нэлээд зүйлийг хийжээ. Жишээлбэл, Шар хадны эцэст байрладаг нэг айлыг тохижуулж өгч байлаа. Сургалт, лекц гээд олон нийтэд чиглэсэн олон ажлыг хийсэн. Энэ дунд хагас зуун жилийн настай 25 дугаар тусгай сургуулийн сурах орчин бидний нүдэнд их эмзэг туссан. Анх тэр сургууль руу ороход үүдний довжоо нь тэргэнцэртэй хүүхэд битгий хэл бид ч бүдэрч унахаар байсан. Шат, бариул, Оросын төмөр паар, сурах орчин, ариун цэврийн өрөө нь нэлээн хэцүү байдалтай байсан. Аутизм, дауны эмгэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуульд 200 гаруй хүүхэд суралцдаг юм байна лээ. Тийм барилга дотор ийм эмгэгтэй, өвчтэй хүүхдүүд суралцаж байна гэдэг нь өөрөө их том сэдэв байсан. Тийм болохоор анх энэ төслийг эхлүүлж байсан.
 
-Ямар хугацаанд сургуулийн орчныг сайжруулж байсан бэ. Өдөр өнжүүлэх төвийн тохижилтын зургийг өөрсдөө гаргасан гэж сонссон юм байна?
 
-Олон байгууллага руу саналаа явуулж байсан. Бараг 100-гаад байгууллага руу явуулсан. Тэгээд л өдөр болгон мэйл ирэхийг нь хүлээгээд л. Бид эхлээд мэйл явуулаад араас нь тамга тэмдэгтэй хүсэлт гаргаад явуулдаг байсан.
Тэр цааснууд одоо хүртэл хадгалаастай байдаг. 100 гаруй компани руу явуулсан. Ингээд бид нийгмийн хариуцлагаа ухамсарласан олон сайхан компанийн дэмжлэгтэйгээр 25 дугаар тусгай сургуулийн сурах орчныг сайжруулж чадсан. Энэ төслийн ард 200 гаруй хүүхэд таатай орчинд сурах боломжтой болж байгаа гэж бодоход л цаанаасаа их гоё санагдаж байсан. Тэр үедээ ёстой бөөн баяр болж байлаа. Төсөл маань ойролцоогоор дөрвөн сарын хугацаанд хэрэгжсэн. Энэ хугацаанд хамгийн том ажил болох цахилгаан шат баригдсан. Энэ нь 143 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөл байсан. Төсөлд маань хөлд оруулагч тэргэнцэр багтсан. Хүүхдүүдийн биеийн өндөр болон бүх стандартыг хангасан зөөлөн бариулыг хананд суурилуулж өгсөн. Өмнө нь трубаг бариул болгон ашигладаг байсан. Тэр нь мэдээж эрсдэл өндөртэй шүү дээ.
 
Сурах орчныг сайжруулсан. Хоёрдугаар давхарт өдөр өнжүүлэх төвийг тохижуулсан. Бид өдөр өнжүүлэх төвийг өөрсдөө гараараа хийсэн. Ер нь доторх бүх юмыг нь янзалж өгсөн. Анги танхимд өөсрдийнхөө гэрээс тоглодоггүй тоглоомнуудаа аваачиж өгөхөөс гадна эвент үүсгэж тоглоомын хандивт хүмүүсийг уриалсны үр дүнд олон гоё тоглоомтой болсон.
-Сурах орчныг сайжруулах төслийн нэг гол зүйл нь цахилгаан шат байсан гэж байсан. Ямар эерэг үзүүлэлтүүд гарсан бэ?
 
-Сургуулийн шатаар эмэгтэй багш нар хүүхдүүдээ тэргэнцэртэй нь өргөж буулгахад маш их хүндрэлтэй байдаг учраас цахилгаан шат суурилуулахаар шийдэж байсан. Энэ нь товчлуур дарангуут гэрэл асдаг, шилэн хаалгатайгаараа онцлогтой байсан.
 
Ер нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүсийн зовлонг тэргэнцэр дээр сууж байж л мэдэрдэг юм байна лээ. Бид бүгдээрээ нэг нэг объект аваад тэргэнцэртэй явж үзсэн. Тэр ч байтугай халтиргаатай үед Богд уул руу нэгийгээ тэргэнцэр дээр суулгаад араас нь түрээд гарч байлаа. Тэргэнцэр дээр сууж байгаа хүн айдастай байдаг юм байна лээ. Доошоо хальтраад уначихвал яах вэ гээд л олон зүйл тэрхэн хугацаанд бодогддог юм билээ. Түрж байгаа хүмүүсийн хувьд ч ачаалал үүсэхээс эхлээд их хүндрэлтэй байсан. Уул ч гэлтгүй хотын төвөөр явж үзсэн. Миний хувьд тэргэнцэртэй кино театрын орох шатаар гарах гэж оролдсон. Араасаа хүнээр түрүүлэхгүйгээр орж үзэхэд тэвчээр барагдаад тухайн үедээ уйлж байсан.
 
-Сайн үйлсийн аянд оролцохоос гадна чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
 
-Сүүлийн нэг жилийн хугацаанд тоглолтын арын нүүр будалт ч юм уу, аль эсвэл таньдаг ах эгч нарынхаа хуримын будалтыг хийдэг болчихсон. Өчигдөр гэхэд нутгийнхаа ах нарын тоглолтын ард нүүр будалтыг нь хариуцаж ажилласан.
 
-Уяхан турьхан охин гэж бодож байсан чинь таэквондогоор хичээллэдэг. Болоогүй их сургуулийнхаа гар бөмбөгийн шигшээ багт тоглодог. Нэлээн спортлог охин болж таарсан?
 
-Таэквондо бол цэвэр биеэ хамгаалах урлаг. Би энэ спортоор тавдугаар анги хүртлээ хичээллэж байсан. Түүнээс хойш ерөнхийдөө суурь эвсэл суучихсан. Ганц хоёр тактикийн юмнууд мэддэг болчихсон. Дараа нь долдугаар ангиасаа төгсөх хүртлээ долоон жил волейболоор хичээллэсэн. Төгсөөд их сургуулийнхаа шигшээ багт хоёр жил тоглосон. Олон улсын хэмжээний мастер Гаамаа багшийнхаа удирдлага дор тоглодог байсан.
 
-Хөөрхөн царайтай охид хоосон толгойтой. Амар хялбар амьдралаар амьдрахыг хүсэгчид гэсэн ойлголт нийгэмд мэр сэр байдаг. Дотоод, гадаад гоо үзэсгэлэнтэй. Бас хийж бүтээсэн олон зүйлтэй шинэ үеийн залуусын гэрэлтэй төлөөлөлтэй ярилцаж суух сайхан байна. Нийгмийн өнгө, төрхийг хааяа өөрийнхөөрөө тольдоход юу боддог вэ?
 
-Эмэгтэй хүүхэд хатуу чанга байсан нь дээр гэж боддог. Ирээдүйд ээж болно. Хүний хань болно. Энэ нь жендертэй хамаагүй шүү. Гэхдээ эмэгтэй хүн архи дарсны тал дээр жаахан цензуртэй л байх хэрэгтэй. Миний хувьд анагаахын ухааны их сургуульд суралцаж байгаа болохоор архи хүний биед ямар хор уршигтайг мэддэг. Тиймээс хэрэглэдэггүй. Ах маань цагдаагийн байгууллагад ажилладаг учраас байнга анхааруулж сэрэмжлүүлдэг.
 
Ер нь архи согтууруулах ундааг залуус их хэрэглэж байна. Энэ асуудал дээр “Тунг нь тааруулах нь чухал” гэж боддог. Үнэхээр хэрэглэмээр санагдаад нөхцөл нь тэгж бүрдээд байгаа бол тунг нь л тааруулах хэрэгтэй. Аливаа зүйл хэтэрхээрээ утгаа алддаг.
 
Ийм нэг дотоод, гадаад гоо сайхан цогцолсон хөөрхөн охинтой санаандгүй танилцахдаа “Хясаанд нуугдсан сувд” үзсэн лугаа адил баярласан. Харахаас хайр хүрэм энхрий зөөлөн мэдрэмжийг өгөх түүний гал цогтой нүднээс олон хүсэл мөрөөдлийг нь унших шиг болсон. Амьдралын их далайгаас шүүрдсэн “Хясаанд нуугдсан сувд”-ыг хэдхэн жилийн дараа та бид цагаан халаадтайгаар харна.
Нүүрэндээ оо энгэсэг төдий л түрхдэггүй, хумс хуруугаа айхтар будаж янзлахад анхаарал хандуулдаггүй эгэл хэрнээ эрхэмсэг охиныг далай сувдаа нуудаг шиг, үүл усаа хураадаг шиг, уул эрдэнээ нуудаг шиг олны өмнө ил гаргахдаа жаахан харамлах сэтгэл төрж байснаа нуух юун. Шувуу хүртэл өндгөө сүүдрээс хамгаалдаг шиг эгч хүний сэтгэлээр ийн санаа зовоосон нь тэр  биз. Ихийг хийж бүтээх хүсэлтэй шинэ цагийн залуусын төлөөлөл болсон түүнээс урам, эрч хүч авч гэгээлэг бүхнээр цэнэглэгдэх сайхан байлаа.
 
 
Б.Саруул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417