Гаалийн цахим хувьсгал

Гаалийн цахим хувьсгал
Гааль бол улсын онцгой обьект. Нэг ёсондоо Монгол Улсад “юу” орж гарах нь энэ байгууллагын нэр хүнд, алба хаагчдын ур чадвар, сэтгэл зүтгэлтэй  салшгүй холбоотой. Хар тамхи, хуурамч шатахуун, уул уурхайн бүтээгдэхүүн гээд улсын  аюулгүй байдалд нөлөөлөх бүхэн гаалиар орж, гардаг. Энэ бүх зөрчлийг хил дээр “барьчихдаг” болчихвол  асуудал цэгцэрч, ачаа овоо хөнгөрөх юм.
 
Нөгөө талаас аливаа ажил дан ганц сэтгэл, зүтгэлээр бүтэх нь ховор. Хүссэн хүсээгүй дэлхий нийтийн технологийн тэсрэлттэй хөл нийлүүлэхээс гадна улс орны төсөв санхүүгээс шалтгаална. Гэтэл улс орон мөнгөгүй гээд суух биш хамт олноо зөв удирдан чиглүүлэх, салбарынхаа тулгамдсан асуудлыг бүрнээ мэдэж улс орны бодлогод тусгуулах өөр хэрэг. Салбар зангидаж байгаа хүн бол зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцэгч байх учиртай юм.
 
Тэгвэл Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын баг хамт олон салбартаа “Digital Transformation” буюу Цахим хувьсгалыг эхлүүлжээ. Стратеги, бодлого төлөвлөлт, үйл ажиллагааг уялдуулсан цахим хувьслаар хэтийн төлвөө тодорхойлсон байна.Үе шаттайгаар хэрэгжиж байгаа гаалийн байгууллагын шинэчлэл ирэх жилүүдэд илүү эрчимжиж урьд өмнө байгаагүй их хөрөнгө оруулалтыг татах юм. Бүтээн байгуулалт бүрийг технологийн дэвшилтэй уяж байгаа нь эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээс гадна хууль бус бүхнээс ангижрах хялбарчилсан хэрнээ найдвартай ажиллагаанд шилжих юм.Монголын гаальд цахим хувьсгал хэрхэн нэвтэрч байгаа мэдээллийг тоймлоё.
 
Нефть, уул уурхайн бүтээгдэхүүнээс 4-5 минутад дээж авна
 
Энэ онд гааль 14 тэрбумаар салбараа шинэчилж байна. Үүний хамгийн чухал хэсэг нь нефтийн бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслээс таван минутад, уул уурхайн бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслээс дөрвөн минутад дээж авч шинжилнэ гэж байгаа. Үүний үр дүнд өнгөцхөн бодоход л монголчуудыг бухимдуулдаг хуурамч шатахуун цэгцэрч, үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн хар тамхи мансууруулах бодисыг хил дээр “барьдаг” болно. Мөн алт хууль бусаар хил давуулахаа больж татвар нь бидэнд үлдэх юм.
Гаалийн байгууллага харьяа газар, хороог хяналтын бүсийг нэгдсэн теле хяналтын системд холбосон Шуурхай хяналт, удирдлагын төвтэй болох ажлыг эхлүүлэв. Ингэснээр хилээр нэвтэрч буй зорчигч, бараа, тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнд 24 цагийн турш технологийн дэвшлээр шуурхай хяналт тавьж 108 гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг  нэгдсэн камерын системээр хянадаг болно. Энэ бүх мэдээллээр нэгдсэн сан үүсгэж, архивлах юм. Мөн 1800-1281 утсаар иргэдээс мэдээлэл авч камерын хяналтаар газар дээр нь шийдвэрлэнэ, эрсдэлтэй этгээдүүдийг царай таних системээр илрүүлж түүх үүсгэдэг болох гээд шинэчлэл эрчимтэй өрнөж байна. Замын-Үүд боомтыг л гэхэд ачаа болон зорчигч тээврийн хоёр цогцолбортой болгож өргөтгөх юм. Харин Гашуунсухайт боомтын гадна зам талбай, цогцолборын өргөтгөл шинэчлэлт хийж, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний орох зургаа, гарах арван урсгал болгож нэмэгдүүлснээр өдөрт 4320 хүнд даацын автомашин, жилд 85.0 сая тонн нүүрс экспортлохоор тооцож буй.
 
 
Олон улсын жишиг рүү дөхөх “Гаалийн шинэчлэл”-ийн Азийн хөгжлийн банкны 27 сая ам.долларын санхүүжилтээр Сүхбаатар, Алтанбулаг, Боршоо, Бичигтийн боомтыг хөгжүүлнэ. Боршоо боомт дээр импортын нефтийн бүтээгдэхүүний шинж чанарыг шинжлэх орчин үеийн лабораторийн барилгыг шинээр барих бол Бичигтийн боомтод экспортын хүдэр, баяжмал, нүүрс, түүхий нефть шинжлэх салбар лабораторийн барилгыг шинэчилнэ.
 
 
Харин БНХАУ-ын буцалтгүй тусламж 350 сая юаниар Гашуунсухайт,  Замын-Үүд боомтыг шинэчилж байгаа юм. Гаалийн төв болон салбар лабораторийг бэхжүүлж, хилийн боомт дээр байгуулснаар гадаад худалдааг хөнгөвчилж, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхээс гадна шинжилгээнд зарцуулах хугацаа 1-2 хоногоор багасч,  бүрдүүлэлтийн  хугацааг хэмнэх ажил хөрсөн дээр буух юм.
 
 
108  БҮСИЙГ НЭГ ЦЭГЭЭС ХЯНАДАГ БОЛНО
 
Замын-Үүдэд шинэ боомт барих шав тавих ёслолын үеэр.
 
“Телехяналтын нэгдсэн систем” болон “Ухаалаг гарц” бүхэлдээ гаалийн хяналт шалгалтыг хялбарчлах хүний оролцоог багасгах, тасралгүй хяналт тавих боломжийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой орчин үеийн технологийн шийдэл юм. Төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох “ХУР”, “ДАН” системийг улсын секторын 50 гаруй газар, агентлаг үйл ажиллагаандаа нэвтрүүлж онлайн хувилбаруудтай болсон. Энэ жишгээр гаалийн байгууллага  2010 оноос хойш үйл ажиллагаандаа CAIS, CEPS, CERP. ePayment системүүдийг нэвтрүүлжээ. Энэ оны нэгдүгээр улиралд   БНХАУ-ын гаалийн байгууллагаас манай улстай хиллэж буй зарим боомтуудын  тээврийн хэрэгслийн нэвтрэх гарцуудад “Ухаалаг гарц” технологийг нэвтрүүлсэн нь цаг хугацааг ихээхэн хэмнэж байгаа юм. Энэ мэтээр орчин үеийн тоног төхөөрөмж, барилга байгууламжийг шинээр барьж байгуулахтай холбогдуулан  2019 оны улсын төсөвт “Шуурхай удирдлагын төв байр”, “Гаалийн төв лабораторын байр”, “Гаалийн салбар лабораторын байр” таван цэгт шинээр барих, хяналт шалгалтын чиглэлээр “Ухаалаг гарц”, “Телехяналтын нэгдсэн систем”, “Лабораторын тоног төхөрөмж”, “Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис шинжлэх багаж” болон хяналт шалгалтын тоног төхөөрөмж, Хилийн боомтуудын их засвар гэсэн үндсэн гурван чиглэлийн хөрөнгө оруулалтад зориулан 65 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Уг хөрөнгө оруулалтаар гаалийн системийн хэмжээнд нийт 18 гаалийн газар, хороодод нийт 900 орчим орчин үеийн өндөр хүчин чадалтай дугаар таних, царай таних болон хяналтын зориулалтай теле камер, түүнийг удирдах “Телехяналтын нэгдсэн систем”-ийн удирдлагын өрөөг 36 цэгт шинээр байгуулж, боомтуудад 112 ширхэг “Ухаалаг гарц”-ын тоног төхөөрөмжийг суурилуулах юм.
 
Хэдхэн жилийн өмнө хяналтын камерыг зөвхөн объектын аюулгүй байдлыг хянах зорилгоор л ашиглаж байсан бол орчин үед шуурхай байхаас гадна шаардлагатай мэдээлэл цуглуулах, хүнээс хамааралгүй зөрчил илрүүлэх, зарим төрлийн зөвшөөрлийг цахим хэлбэрээр камерын мэдээлэлд тулгуурлан өгөх зэрэг өргөн утгаар ашиглаж байна. Тиймээс  хяналтын талбайн ерөнхий зохион байгуулалтыг харах төдийхнөөр бус телехяналтын нэгдсэн систем нь ОХУ-тай хиллэдэг арав, БНХАУ-тай хиллэдэг ес, авто замын гурав, агаарын дөрөв нийт 108 гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг нэг цэгээс нэгтгэн хянах боломжтой байдлаар зохион байгуулагдах юм. Ингэснээр гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг бүрэн хянах зориулалт бүхий орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан хяналтын камер болон удирдлагын систем, хяналтын бүсээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн дугаар таних камер болон систем, эрсдэлтэй зорчигчийн царай таних системтэй болно гэсэн үг. Бүрэн нэвтрүүлснээр бүсүүдэд тавих хяналт сайжирч, сул зогсолт багасч бүтээлч үр дүн гарах, үйл ажиллагааны процессын алдааг олж залруулах, зөрчлийг нотолж, дүн шинжилгээ хийх боломж бүрдэнэ. Мөн гадны халдлага, зөвшөөрөлгүй бараа тээврийн хэрэгслийг шилжүүлэхээс сэргийлнэ гээд олон давуу талтай.
 
Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгсэлд хийх гаалийн хяналт шалгалтын шат дамжлагыг цөөрүүлэх, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг багасгаж, гарч буй зардлыг багасгахад анхаарч байгаагийн нэг илрэл нь “Ухаалаг гарц”-ын шинэчлэл юм. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-тай хиллэж буй  “Замын-үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган” боомтуудад нэвтрүүлнэ. Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн бүртгэлийг RFID технологи ашиглан хийх, тээврийн хэрэгслийн жингийн мэдээллийг гаалийн бүрдүүлэлт болон манифестийн мэдээлэлтэй уялдуулан шалгах, хүний оролцоогүй нэвтэрнэ. Ингэснээр гадаад худалдаа эрхлэгчдэд шат дамжлага цөөрөх, цаг хугацаа багасч зардал буурна. Хамгийн гол нь дараалалд зогсох шаардлагагүй болох юм.Хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэнээр боомтуудад хүн хүч хэмнэх, хил хяналтын байгууллагууд бүртгэлийн нэг систем ашиглах боломж бүрдэнэ.
 
Гаалийн байгууллага эрс шинэчлэл хийхийн зэрэгцээ ажилчдын нийгмийн хамгаалал сайжирч буйг ч онцлох ёстой. Энэ салбарынхан тушаалаар томилогдож ажилладаг хагас цэрэгжилттэй хууль сахиулах алба. Түүнчлэн улсын төсөв бүрдүүлэхдээ хилийн цэргээс эхлээд бүхий л төрийн байгууллагатай хамтрах гээд багагүй зохицуулалт, мэдлэг мэргэшил шаарддаг. Нуулгүй хэлэхэд амьдардаг ажилчдын нөхцөл байдал харьцангуй сайжирсан ч зарим талаар цалин хангамж, эрх үүргийн хуваарилалтыг эргэж харах төрийн бодлого үгүйлэгдэж байгааг шат шатныхан хэлсээр ирсэн. Тиймээс гаалийн байгууллагын нийгмийн хамгаалал, зарим эрх мэдлийг бусад орныхонтой жишиж ойртуулах зайлшгүй шаардлага байгааг анзаарах цаг иржээ.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Францын "Шар хантаазтан"-уудын тэмцэл дахин эрчимжиж, 59 хүн баривчлагджээ

2020-01-20

Хятад улс нэг удаагийн гялгар уутны хэрэглээг бүрэн хориглохоор болжээ

2020-01-20

Зөвхөн Австралид байдаг нугасан хошуут устах аюулд ороод байна

2020-01-20

Хятадад дэгдээд буй шинэ төрлийн вирусээр өвчлөгсдийн тоо хэдхэн өдрийн дотор 4 дахин нэмэгджээ

2020-01-20

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

Ferdi & Ziko-ын сонирхолтой podcast - (2020.01.17)

2020-01-17

Ziko Episode#1 - "Өөртөө Итгэх Итгэл"

2020-01-16

2020 онд таны заавал сонсох ёстой подкаст!

2020-01-15

НӨАТ-ын сугалаанаас ЗУРГААН АЗТАН тус бүр 10 сая төгрөг хожлоо

2020-01-20

Орхон голын мөсөнд цөмөрч орсон машинд нэг том хүн, гурван хүүхэд зорчиж явжээ

2020-01-20

МАК, МАН-ын дарга хоёрын хэн нь дийлэх вэ?

2020-01-20

Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна + Аймгуудын цаг агаар

2020-01-20

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

Ерөнхийлөгч Х. Баттулга Давосын чуулганд оролцоно

2020-01-19

Суудлын автомашины импорт ТҮҮХЭН ДЭЭД хэмжээнд хүрлээ

2020-01-19

"Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь тэгш хуваарилалтын зарчим болсон"

2020-01-16

Далд эдийн засгийн хэмжээ 2,9 их наяд төгрөг

2020-01-14

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

“Төрийн Банк” байт харвааны тамирчдыг дэмжин ажиллана

2020-01-20

“King Tower”: Захиалагч бүрт Land 200 авах эрх бэлэглэж байна

2020-01-20

Азийн хамгийн том цогцолбор сургуульд "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай хэрэгжлээ

2020-01-17

ХААН галерейд “Далны симфони” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

2020-01-16

Д.Тогтохсүрэн: Казиногийн хууль хэлэлцэх гэж байгаа учраас ямар зүйл байдгийг нь орж сонирхсон, харин тоглоогүй

2020-01-20
7:05

Сонгуульд нэр дэвшигчдийн ПАЯН

2020-01-19
1:43

Н.Номтойбаярын зодоон хийсэн бичлэг ил болжээ

2020-01-17

М.Ариунтулга: 1072-н Л.Наранбаатар миний Хэнтий аймаг дахь лицензийг Америк компанид зарсан

2020-01-16

С.Баяр Оюутолгойн гэрээний мэтгэлцээнд "Мад" тавиулж шившиг болов!

2020-01-20

Б.Жаргалсайхан: Нотариатчид гэмт хэрэгтнүүдэд боломж олгодог болжээ...

2020-01-20

Битгий давар бүсгүйчүүд ээ!

2020-01-18

Мэдрэлийн ядаргаа, депресс, сэтгэл гутрал, ЭМО

2020-01-17

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

2020-01-16

Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

2020-01-10

Монголын эмгэнэл

2020-01-06

Судлаач Ганаа: Ялалтын зовлонг дараа нь эдэлдэг...

2020-01-20

Улаанбаатарын утааны учир шалтгаан...

2020-01-20

Баялгийн хуваарилалт

2020-01-18

Газар газрын сэтгэхүй...

2020-01-17

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020-01-12

Хятадууд "дуураймал" хотуудаа хэрхэн босгодог вэ?

2020-01-12

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.7%
АНУ
28.77%
ОХУ
6.6%
Арабын орнууд
4.25%
Хойд Солонгос
2.83%
Израиль
2.83%
Иран
1.89%
Африкийн орнууд
1.42%
Энэтхэг
1.42%
Турк
0.94%
Европын Холбооны орнууд
0.94%
Пакистан
0.47%
Афганистан
0.47%
Бусад
0.47%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,323

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,567

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,668

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,459