Г.Чулуунбаатар: 2020 он шинжлэх ухаанд ээлтэй жил болно

Г.Чулуунбаатар: 2020 он шинжлэх ухаанд ээлтэй жил болно
Шинжлэх ухааны ажилтны өдрийг  тохиолдуулан ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатартай ярилцлаа.
 
-Шинжлэх ухааны ажилтнууд одоогоос  сарын өмнө  их хурлаа хийсэн. Нааштай өөрчлөлт гарч  шийдсэн  ямар ажлууд байна?
 
-2019 он  төрөөс шинжлэх ухааны салбарт баримтлах бодлогод эргэлт гарч, хандлага  өөрчлөгдсөн жил болсонд бид талархаж байгаа. УИХ-ын түвшинд 2017 оноос ярьсан асуудлуудыг шийдэхийн тулд  өнгөрсөн хавар Ерөнхий сайд эрдэмтэн, судлаачидтай уулзсан. Шинжлэх ухаандаа анхаарахгүй явж ирснээс үүдсэн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг талаар нийтээр нь хэлэлцүүлэх саналыг Ерөнхий сайд гаргасан. Үүний үндсэнд өнгөрсөн сард Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын ажилтны анхдугаар их хурлыг анх удаа зохион байгуулсан. Төв, орон нутгаас  800 гаруй төлөөлөл буюу  салбарын нийт ажилтны тал хувь нь оролцсон. Дөрвөн чиглэлээр салбар хуралдаан хийж, саналаа нэгтгэн их хурлаараа хэлэлцүүлэн зөвлөмж, дүгнэлтээ танилцуулсны үндсэнд УИХ, Засгийн газар, салбарын яам, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдад хандсан томоохон зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн агуулга нь ерөнхийдөө өнөөдрийн шинжлэх ухаанд гарч байгаа ахиц дэвшил, хүндрэл бэрхшээл, цаашид шийдэх асуудалд чиглэсэн. Хэрэгжилт анхны алхам хоёр зүйлээр тодорч байна. Эхнийх нь  Засгийн газар “Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 379 тоот тогтоол гаргасан. Дараагийнх нь  2020 оны улсын төсвийг баталсан. Одоо салбарын яам, ШУА, их, дээд сургуулиудад шинжлэх ухааны академийн улсын анхдугаар хурлын шийдвэрийг хангуулах ажлын төлөвлөгөөг хариуцсан ажлын хэсгүүд  ажиллаж байна.
 
-Их хурал “Хандлагаа өөрчилье” уриатай байсан. Өөрчлөгдөж байна гэж та үзэж байна уу?
 
-1990 онд шинжлэх ухаан, технологи тэргүүлэх салбар байж яамны статустай  ажиллаж байсан. Үүнээс  хойш шинжлэх ухаан, технологийн салбарыг “Үлдэгдлийн зарчим” буюу хэзээ мөнгөтэй болох вэ, тэр үедээ дэмжье гэдэг байдлаар маш бага төсөв баталж, цалин урамшууллыг хамгийн доод хэмжээнд, хөрөнгө оруулалт үндсэндээ байхгүй амь зогоосон хэлбэрээр явж ирсэн.Энэ хандлагыг өөрчилж, улсын хөгжлийн бодлогыг шинжлэх ухаанчаар хэрэгжүүлье. Төрийн бодлого, үйл ажиллагааны гол зарчим, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт нь бүгд шинжлэх ухааны мэдлэг, судалгаанд суурилж байх ёстой. Хөрөнгө оруулалтаар, дэмжлэгээр хүний нөөцийг бэхжүүлье гэж үзэж хандлагаа өөрчилье гэж нэрлэсэн юм.Өөрчлөлт гарч байна. Засгийн газрын 379 тоот тогтоолд энэ тухай оруулжээ. Мөн эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин, орлогыг нэмэгдүүлье. Оюуны хөдөлмөрийг үнэлсэн мөнгөн урамшуулал, ур чадварын нэмэгдлийг  олгоё, эрдэм шинжилгээний байгууллагын санхүүжилтийн зарчмыг өөрчилье. Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг нэмж, жил бүрийн улсын төсөвт тусгая, дэлхийн биш юм гэхэд Ази тивийн дундаж руу оруулъя  гэсэн заалтуудыг бий болгосон байна. Дэлхийн улс орнуудын шинжлэх ухаандаа олгодог төсөв 0.5 байгаа, манайх 0.015 буюу 15 дахин бага байгаа. Энэ жил улсын төсөв дэх хөрөнгө оруулалтын хэмжээ өмнө байгаагүйгээр  нэмэгдсэн. Шинжлэх ухаан, технологийн каластер барьж байгуулах ажлыг улсын төсөвт суулгаж, ирэх онд төлөвлөсөн. Шинжлэх ухааны академийн өргөтгөлийн байр өнгөрсөн жилийн төсөвт суусан, энэ жил үлдэгдэл  санхүүжилтийг нэмж шийдсэн. Өөрөөр хэлбэл, төсөвт хандлагаа өөрчилсөн санхүүжилтийн дэмжлэгийг  энэ жил тусгаж чадлаа. Хандлагаа өөрчилсөн гурав дахь том асуудал нь эрхзүйн шинэчлэл юм. Манай салбарт 3-4 багц хуультай. Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль, ШУА-ийн статусын тухай хууль гэж бий. Эдгээрийг цогцоор нь шинэчлэх ажил  УИХ-ын хэлэлцүүлгийн шат руу орсон. Үүнтэй холбоотой Оюуны өмчийн тухай хууль, Судалгааны их сургуулийн тухай хууль, Дээд боловсролын тухай хуулийн өөрчлөлт зайлшгүй яригдана. Шинжлэх ухаан, технологийн салбарын эрхзүйн орчныг орчин үеийн нийтлэг шаардлага, хандлагад нийцүүлж өөрчлөх гэсэн бодит алхмууд эхэлчихлээ. Иймд 2020 он шинжлэх ухааны хөгжилд ээлтэй бөгөөд нааштай  алхмуудыг авчрах болов уу гэсэн хүлээлт байна.
 
-Шинжлэх ухааны салбар төсөв багатай атал  эрдэм шинжилгээний байгууллагууд, судлаачид  юу хийж суудаг юм бол гэж хүмүүс гайхдаг?
 
-Манайх эрдэмж шинжилгээний ажилтны тоо, лаборатори төхөөрөмж, хөрөнгө оруулалтаар ядмаг ч эрдэмтдийн маань бүтээл туурвил муугүй явж ирсэн. Гадаадын нэр хүндтэй сэтгүүлүүдэд гарч байгаа нийтлэлийн тоо, хэвлүүлсэн ном бүтээлийн тоо, түүнээс ишлэгдэж  байгаа тоо, давтамжаар бид Азийн орнуудтай харьцуулахад дээд төвшинд үнэлэгддэг. Манай эрдэмтдийн бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил тийм ч их хоцрогдоогүй. Хийсэн ажлын нэлээд нь бизнесийн болон хөдөө аж ахуйн салбарууд руу шилжиж, эдийн засгийн үр ашгаа өгч яваа.
 
-Энэ удаагийн шинжлэх ухааны ажилтны өдрөөр ямар ажлууд зохион байгуулах вэ?
 
-Жил болгоны арваннэгдүгээр сард шинжлэх ухааны ажилтны өдөр тохиодог. Ирэх даваа гаригт бид баяраа тэмдэглэж нэгдсэн хурал хийнэ. Энэ өдөр ШУА болон энэ салбарын эрдмийн олон нийт  бүтэн жилийнхээ ажлыг  дүгнэж, зорилтоо дэвшүүлдэг уламжлалт ажлуудаа хийнэ. Удахгүй ШУА-ийн их чуулган болж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад шинжлэх ухааны ажилтнуудын үүрэг, оролцоо ямар байхыг гол сэдвээ болгон ярилцана. ШУА-ийн болон эрдэм шинжилгээний олон нийт аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэж нэрлэгдэж байгаа Технологийн шинэ эринд улс орноо хөгжүүлэхэд ямар үүрэгтэй оролцох вэ гэдэг асуудал анхаарлын төвд байж ирсэн. Энэ жил Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтод Засгийн газрынхаа сайн дурын илтгэлийг бичиж танилцуулсан. Үнэлгээ гайгүй гарч, тогтвортой хөгжлийн зорилтыг эрчимжүүлэх зөвлөмж ирсэн. Тэр дагуу ШУА-ийн эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагууд  ажиллаж байна. Энэ өдрүүдэд манай бүх хүрээлэн “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, тайлангийн хурлаа хийж байна.
 
-Одоо танай  салбарт тулгамдаж байгаа ямар асуудлууд байна?
 
-Шинжлэх ухааны ажилтны их хурлаар бий болсон хандлагын өөрчлөлт дараагийн сонгуульд хэн ялахаас үл хамааран  үргэлжлээсэй. Нөгөө талаас шинжлэх ухааны ажилтны их хурлаас хэрэгжүүлж эхэлсэн ажлуудын эрчмийг сулруулалгүй үргэлжүүлж, үр дүн гаргаасай гэсэн хүлээлт байна. Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт нэмэгдэж, менежментийн систем боловсронгуй болох  ёстой, хөрөнгө оруулалт хугацаандаа орж бүтээн байгуулалт хийгдэх ёстой. Эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин нэмэгдэж, оюуны хөдөлмөрийн үнэлэмж дээшлэх ёстой. Гол хүрээлэнгүүдийн лабораторийн  багаж төхөөрөмжүүд үндсэндээ 1970-аад оных байгаа тул шинэчлэх ёстой. Энэ ажил төлөвлөлтгүй явдаг тал бий. Ганц хоёр сайн лабораторийг манай эрдэмтэд хөөцөлдөж оруулж ирдэг ч  түүнийг ажиллуулах боловсон хүчин бэлтгэгдээгүй, хэрэглэдэг урвалж түүхий эд дутмаг, ийм байдалтай байсаар зарим тоног төхөөрөмж хуучрах хандлага байна. Иймд тоног төхөөрөмжүүдийг захиалахдаа  урвалж, түүхий эдийг дагалдуулж захиалах хэрэгтэй. Эдгээр асуудлууд шийдэгдээд явбал шинжлэх ухаан, технологийн  салбарын ирээдүй өөдрөг гэгээлэг болно.
 
 
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417