Хувийн хэвшилд халтай таван жилд өрийн дарамт нэмэгдлээ

Хувийн хэвшилд халтай таван жилд өрийн дарамт нэмэгдлээ

Монголын эдийн засаг, бизнесийн орчинд сүүлийн таван жилд гарсан өөрчлөлтийг бид онцоллоо. Тав гэж тодотгохын учир нь манай сонин уншигчдын хүртээл болоод таван нас хүрч байна. Энэ хугацаанд улс орны аж амьдрал, нийгэм эдийн засгийн хөгжилд онцгой тус нэмэр болох, болохгүй өчнөөн шийдвэр гарч, өсөлт уналт үүнтэй хамт зэрэгцэн тохиож байсан түүхийг бичилцлээ. Хамгийн том онцлох чухал үйл явдал гэвэл хоёр жил гаруй зогссон “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд 2015 оны тавдугаар сарын 18-нд Дубай хотноо талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан явдал. Ингэснээр гүний уурхайн төслийг дахин эхлүүлсэн билээ. Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газрын урт удаан хугацааны турш үргэлжлүүлсэн хэлэлцээрийн үр дүн өнөөдөр эдийн засагт гарч байна. “Оюутолгой” төсөл өнөөдөр 14 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд үүний 54 хувь нь гүний уурхайд ажиллаж буй. Манай улсын эдийн засгийн итгэл найдвар нь уг төсөл хэдийн болжээ.

Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдад төслийн хоёр дахь шат эхэлсэн нь эерэг мэдээ байв. Төслийн хувь заяаг нэн эргэлзээтэй болгох шийдвэр УИХ-аас гарсан өдөр ийн бичиж буй нь хачирхалтай тохиолдол аж. “Оюутолгой” төслөөс гадна “Тавантолгой” төсөл хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байж ирсэн. Гэвч энэхүү төсөл багагүй саад бэрхшээлийг туулж, ирэх онд олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа бүртгүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Уг төслийг хэрэгжүүлэх “Эрдэнэс Тавантолгой” компани өрийн хавхнаас гарч, 2018 оноос ашигтай ажиллах болсноор иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаанд ногдол ашиг тараах хэмжээнд тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирсан. Өдгөө сонгуулийн өмнө Хонгконгийн хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалж, тэрбум гаруй ам.доллар босгохоор төлөвлөж байгаа. Монгол Улсын хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх учиртай мега төслүүд бага багаар урагшилж байна. “Тавантолгой” төслийн хэлэлцээр ихээхэн маргаан дагуулж байгаа талаар манай сонин 2015 оны хоёрдугаар сарын 3-ны дугаартаа хөндөж байв.

Эдийн засагт гарсан сайн зүйл гэвэл гадаад валютын албан нөөц нэмэгдэж, 3.8 тэрбум ам.долларт хүрсэн үе. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, алтны салбарынханд татварын хөнгөлөлт үзүүлснээр төв банкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, түүхэн дээд түвшинд хүрсэн билээ. Тодруулбал, 2018 онд алт тушаалт оргил цэгтээ хүрч, 22 тоннд очсон. Энэ нь дотоодын валютын нөөцийг өргөж, төгрөгтэй харьцах ам.долларын ханшийн өсөлт тогтворжих хөрс бүрдсэн. Гэвч саарал жагсаалт, Засгийн газар уул уурхайн компаниудын үйл ажиллагааг хоморголон хаах болсноор төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарсан хэвээр байна. Энэ болгон хөрөнгө оруулагч үргэх, Монголоос зайгаа барихад хүргэв. Эргэн сануулахад, хямралд нэрвэгдээд байсан эдийн засаг эргэн сэргэж, энэ оны гуравдугаар улиралд 6.3 хувиар өсөв.

Энэхүү өсөлтийг бий болгоход худалдаа, үйлчилгээ, уул уурхайн салбар голлох нөлөө үзүүллээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшил бий болгож байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд зэс, нүүрс тэргүүтэй уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ сэргэж, өсөлттэй, тогтвортой байснаар төсвийн орлого давж эхэлсэн. Үүнээс гадна ОУВС-гийн тусгай хөтөлбөр хэрэгжих болсноор төсөв, мөнгөний бодлого хумигдсан. ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т Монгол Улс дахин орж, 430 сая ам.долларын зээл авахаар болсон. Гэвч уг хөтөлбөрт зогсонги байдалд ороод байна. Хэдий тийм боловч эдийн засагт тулгарч буй сорилт цөөнгүй. Тухайлбал, 2021 оноос олон улсын зах зээлээс босгосон өндөр дүнтэй бондуудын өр төлбөрөө барагдуулж эхэлнэ. Гэгээтэй мэдээ бас байна. Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн таван жил ихээхэн ээлтэй байлаа. Энэ хугацаанд арилжааны хэмжээ 6.3 дахин өсөж, шинээр арав гаруй компани хөрөнгийн биржид бүртгэлтэй болж, олон нийтийн засаглалтай боллоо. Мөн татварын хоёр шатны шинэчлэлд эрх баригчид цэг хатгаж, бизнесийн орчинд хал ихтэй татварын бодлого үйлчилж байна. Инфляц тогтворжиж, валютын ханш огцом хэлбэлзсэн, төсвийн алдагдал эрс тэлсэн, төр хувийн хэвшил рүү халдан довтлох нь улам нэмэгдсэн он жилүүд бидний ард үлджээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417