Чингис хаан бол бидний тусгаар тогтнолын үндэс мөн...

Чингис хаан бол бидний тусгаар тогтнолын үндэс мөн...

Найман зууны тэртээ язгуур угсаа, цэрэг эрс зэр зэвсгээр аархсан омог бардам Жамух өөрийн хор шарандаа шатаж мөхөж байхад харин өнчин өрөөсөн хэдэн дүүтэйгээ уулын мухарт ганц гэрт орогнох Тэмүжин Тэнгэрийн хүсэл сорилгод нийцсэн зөв итгэл сэтгэлийн улмаас Монгол хэмээх дэлхийн супер-гүрэн байгуулж, газрын хаан болж байсан түүхтэй.

Монголын Нууц Товчооны V бүлэгт: Тэр цагт Чингэс хаан, тэнгэр Эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч, тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив: “Эрэмгий сайнаар эзэн эс боллоо, би. Эрхт Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би. Эцэг Тэнгэрийн ачаар эсрэг дайснаа дарлаа, би.  Хамрагч сайнаар хаан эс боллоо, би. Хан Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би.  Хан Тэнгэр Эцгийн өршөөлөөр харь дайсныг дарлаа, би” гэж мөргөв хэмээн гардаг Чингэс хааны итгэл бишрэл нь өнөөгийн бидний ч туурга тусгаар улсын үндэс болдог.

Дээр үед алдарт Вавилон гүрний хаан Небухаднезар ордныхоо орой дээр гараад өөрийн хот улс гүрнийхээ тансаг сайхныг хараад “Би өөрийн сүр хүч жавхлан нэр алдраараа энэхүү агуу Вавилон гүрнийг босголоо” хэмээн хэлж дуусаагүй байтал ухаан санаа нь самуурч галзууран удаж төдөлгүй улс гүрэн нь ганцхан шөнийн дотор хоёр хөршдөө дундуураа тас татагдан хуваагдан эзлэгдэж үүрд мөнх сөнөсөн гашуун түүх байдаг нь өрхийн ч төрийн ч тэргүүний үг үйлдэл бодол санаа бүхэн хойч үе бидэндээ сайн нь сайнаараа, муу нь муугаараа хэдэн мянган жилдээ ч бууж, ямар их нөр нөлөөтэй байдгийг дээрх хаадын түүхээс харж болно.

Өнгөрсөн зууны хорин нэгэн онд өвөг дээдэс маань ганцхан шөнийн дотор арван мянган гаминг бутцохиж туурга тусгаар улс үндэстэн болсон ч тусгаар тогтнолоо баталгаажуулах гэж долоон зуун сүм хийд далан мянган лам хараа хяргуулж дөчин жил зовсны эцэст ёстой нөгөө Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг Сайн хаан эцгийн нэр хүнд сүнс сүр сүлдээр даян дэлхийд тусгаар улс болж өдий зэрэгт хүрлээ.

Бидэнтэй хамт шахуу л зуугаад жилийн өмнөөс тусгаар тогтнолынхаа төлөө тэмцэлдэж эхэлсэн уйгур курд палестинчуудыг өнөөдөр ч Баруун, Зүүн, Орос Америк нь  ялгаагүй тэднийг зөвхөн өөрсдын явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэхэд ашиглаа л хаях нь хөөрхиийлэлтэй. Улс орны тусгаар тогтнол гэдэг нь тэр бүр үндэстэнд олдоод байдаггүй, азаар биш заяагаар өгөгдөх Бурханы ивээл юм.

Дөчин таван онд Орос Англи Америк гурван улсын Яалтын гэрээгээр яалт ч үгүй ертөнцийн бүх үндэстэнүүдийн хувь заяаг Сталин Черчилль Рузвельт гээд дэлхийн хамгийн хүчирхэг гуравхан эр шийдэж байсан эгзэгтэй үе байв.

Хэдийгээр улаан коммунист ч гэсэн өөрөөс нь эхлээд Чингисийг ч оруулаад газар дэлхийн бүх хаадууд ч, өнөө цагийн төр улсын тэргүүн лидерүүд ч азаар биш Тэнгэрээс соригдож ирсэн нэгэн гэдгийг Сталин гадарлах тул улс үндэстэнүүдийн хувь заяаг ялангуяа Монголын хувь заяаг яаж шийдэх ёстой гэдгийг тэрээр сайтар ухаарч байлаа.

Сталин өөрийгөө болд шиг хатаагдсан лидер (угаасаа л Сталин гэдэг нь сталь-болд гэсэн үгнээс гаралтай) гэж харуулах дуртай ч, Гитлер Москвад 25 км дөхөн ирсэн дөчин нэгэн оны Октябрын баярын өмнөх түүний зүрх нь түгшсэн тэрхүү аймшигт өдөр шөнүүдэд яахаа мэдэхгүй аргаа барахдаа өөрийн зөн совинд татагдан Москвагийн бүх Үнэн алдартаны сүмүүдийн тахилч нарыг хамаг нандин шүтээнийг нь бариулан Москваг тойруулан мөргөл үйлдүүлж авралыг хайж Гитлерийн давшилтыг зогсоож байснаараа нилээд сүсэглэг нэгэн байсан гэж үйл явдлыг нүдээр харсан оросын ахмад дайчдын амнаас сонсож билээ.

Мөн адил Монголын асуудал Яалтын хурлаар маргааш нь шийдэгдэх ёстой тэр шөнө Сталины сэтгэл санаа нь тавгүйтэж зүүрмэглэх зуур хэн нэгэн хүчирхэг нэгэн Миний хайртай монгол үндэстэн заавал тусгаар байх ёстой гэсэн хэн нэгний сүрт дуу хоолой чихэнд нь хүнгэнэх шиг болж Чингис хаан түүний сүрт жанжнууд нүдэнд нь үзэгдэх шиг болоход байн байн давхийн сэрж зүрх нь дагжин чичэрч түүний нойр нь хулжсан шөнө байлаа.

Дэлхийн талыг эзлэж явсан, орос гүржээс эхлээд олон арван үндэстэнг зуу зуун жилээр эрхшээлдээ байлгасан монгол хэмээх агуу үндэстэн тусгаар байх нь зүйтэй гэсэн Сталины өдрийн наранд дахь өнгөцхөн бодол нь энэхүү шөнийн зүүд совингын дараа Монгол заавал тусгаар улс байх ёстой гэсэн хатуу байр сууриар солигдож, маргаашийнх нь Яалтын хурал дээр батлагдсан төдийгүй энэ нь явсаар Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо 1961 онд  дэлхийн тавцанд 100 хувь баталгаажуулсан улс төрийн шийдвэрийн үндэс болсон юм. Хэдийгээр бид Сталиныг тахин шүтэж долоох шахам байж тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан гэх боловч энэ нь яг үнэндээ түүний зүрх сэтгэлд дэхь Чингис хааны нэр сүр, Монгол үндэстэнийг үнэлэх түүхэн үнэлэмжтэй салшгүй холбоотой байсан юм. Бид сайн эцгийнхээ нэрийг гурав худалдаж идэх ч яахав, харин Сайн хаан эцгийнхээ итгэлээр монгол үндэстэн мянган үедээ ч дархлагдах болтугай!

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Д.Эрдэнэцогт

20
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

Мөөгөнцөрөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2020-07-07

Зуны улиралд тослог бүлээн, шингэхэд хялбар хүнсийг сонгон хэрэглэх нь тохиромжтой

2020-07-05

Энгийн тооны алдаа таныг дампууралд хүргэх аюултай!

2020-07-03

Энэтхэг, Хятад улс хилийн маргаантай бүсээс цэргээ гаргахаар тохиролцжээ

2020-07-07

Ираны цөмийн байгууламжид Израйл хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэжээ

2020-07-07

Афганистан дахь АНУ-н цэргүүдрүү халдсан халдлагыг Орос улс санхүүжүүлжээ

2020-07-02

Хятад улс Хонконгтой холбоотой Америкчуудад визны хориг тавина

2020-07-02

Фүүүүү, Будда багшийн сургаалиас...

2020-07-07

Л.Ану-Үжин: Гэр хороололын жорлонгууд хальж зам руу орсон, тэрийг нь хөл нүцгэн туулж байгаа Монголчуудаа хараад нойр хулжчихлаа...

2020-07-07

Доржпаламын Эрдэнэцогт: ДАЛААД ОНД

2020-07-02

Далд ухамсар: Яагаад зарим баян хүмүүс ханиа орхиж залуу мисстэй суудаг вэ?

2020-07-02

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллах чадвартай хурдан галт тэрэг бүтээжээ

2020-07-03

5G сүлжээг нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна

2020-07-02

Инстаграм-г үүсгэн байгуулагч Кевин Систром Ковид-19 ын эсрэг веб хөтөч бүтээжээ

2020-07-02

Хөлөөрөө удирдах “ХУЛГАНА”

2020-06-29

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

Японы фирм ухаалаг утастай холбогддог амны хаалт зохион бүтээжээ

2020-07-03

Бие биедээ хүрч мэдэрч байх нь ямар ашигтай вэ?

2020-07-07

Сэтгэл хангалуун ээлжийн амралтыг хэрхэн бий болгох вэ?

2020-07-03

Ямар гаригт зүүдэлсэн зүүд зөнтэй вэ?

2020-06-30

Хэвлэл мэдээлэл хэрхэн бидний зан байдал, бодол санаанд нөлөөлдөг вэ?

2020-06-29

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Хятадын барилгын компаниуд болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглаж байна

2020-07-06

Хиймэл оюун ухааны хувьсал: Хүний яриа ойлгодог төхөөрөмжүүд

2020-07-03

Д.Сарангэрэл Байгаль Орчин, Аялал Жуулчлалын, Х.Нямбаатар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд болно

2020-07-07

Ц.Нямдоржийг Ерөнхий Сайдын зөвлөхөөр томилжээ

2020-07-07

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн баталлаа

2020-07-07

Д.Нямхүү: Таван хүнд коронавирус илэрч, зургаан хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

2020-07-07

Гадаад зах зээлийн тойм

2020-07-07

Пос төхөөрөмжийг онлайнаар захиалбал бэлэгтэй

2020-07-07

Бүх картаа гар утсандаа - ухаалаг түрийвчтэй болмоор байна уу?

2020-07-06

Б.Наранжаргал: Ковидын нөлөөгөөр орон сууцны үнэ он дуустал буурах төлөвтэй байна

2020-07-06

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Дэлхийн II дайнаас хойших гүн хямралтай нүүр тулна гэв

2020-06-23

Шинзо Абэ иргэдийг тоглолт, үзвэр үйлчилгээ үзэж эдийн засгаа аврахыг уриалжээ

2020-06-19

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Яг үнэндээ бид пээдэлзсэн том цээжнээс өөр юу ч байхгүй хоосон толгойтнууд...

2020-06-23

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Б.Жаргалсайхан: Монголчууд офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэрээд дуугай амьдар

2020-06-26

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

#29 Б.Батням - Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал

2020-07-01

#03 Хасах 18 - Халуун сэдэв

2020-06-19

#28 Б.Батнаран - Кофечин залуу өөрийн гэсэн "Нарны брэнд"-ээ нээжээ

2020-06-17

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

635 санал өгсөн

51-60
24.09%
41-50
20.0%
31-35
13.23%
36-40
9.61%
25-30
9.13%
21-24
7.09%
13-16
6.14%
65+
5.51%
17-20
5.2%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,294

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,502

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,709

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,123