Cайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

Cайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.

“Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх  хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, нийслэлд 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаан хангамжид, 1740 халаалтын зуухыг сайжруулсан түлшээр хангаж, 226 аж ахуйн нэгжийн 507 халаалтын зууханд утаа шүүгч суурилуулж, 248 зуухыг цахилгаан халаалттай болгосноор нийтдээ 78 мянга гаруй тонн түүхий нүүрсний бодит хэрэглээг халж чадсан. Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, галлагааны аюулгүй байдлыг хангах үүднээс олон нийтэд зөвлөмж мэдээлэл өгөх ажлыг давхардсан тоогоор 324.849 айл өрхөд хүргээд байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах II, III бүсийн  айл өрхүүдэд арванхоёрдугаар сарын 1-ний дотор утаа мэдрэгч нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сайжруулсан түлш нөөцлөх зориулалт бүхий 1000 тонноос доошгүй багтаамжтай таван агуулах барьж ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотын хэмжээнд найман хангамжийн бааз, 37 дундын цэг ажиллаж байгаа бөгөөд борлуулалтын цэгүүдийг 16 бүсэд хувааж, тээвэрлэлтийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, өдөрт 1300-1700 тонн сайжруулсан шахмал түлшийг бөөний агуулах болон хангамжийн баазад хүргэж байна” хэмээн Ж.Батбаясгалан орлогч мэдээлэлдээ онцолсон юм.

Нийслэл хотын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийн 2019 оны арваннэгдүгээр сарын үзүүлэлтийг 2018 оны мөн үетэй харьцуулахад PM2.5 тоосонцрын хэмжээ 55 хувиар, PM10 тоосонцор 38 хувиар тус тус бага байгаа бөгөөд түүхий нүүрсийг халснаар агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах зорилттой ажиллаж буй. Цаашид Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгаснаар 2025 он гэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах зорилт тавьжээ.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид саналаа хэлж, цөөнгүй асуулт асуулаа. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөцийн талаар сонирхсон төлөөлөгчдийн асуултад нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Галымбек “Одоогийн байдлаар “Таван толгой түлш” компани өдөрт 1800-2000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа. Арванхоёрдугаар сарын 1 гэхэд үүнийг 3000 тонн болгож нэмэгдүүлэх юм. Өдгөө 142 мянга гаруй тонн түлш борлуулаад байна. Бид анх тооцоолохдоо арванхоёрдугаар сарын 31 хүртэл 461 мянган тонн түлш шаардлагатай гэж үзэж байсан. Гэхдээ одоогийн бодит хэрэглээнээс харахад хоёр дахин бага буюу 240-250 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэхээр тооцоо гараад байна. Тиймээс одоогийн хүчин чадлаараа сайжруулсан түлшний хэрэгцээг хангалттай хангах боломжтой” хэмээн хариулав. Улаанбаатарчуудын хувьд байнгын “толгойны өвчин” болсоор ирсэн утааны асуудлыг нэг мөр шийдэхийн тулд зөвхөн сайжруулсан шахмал түлш рүү анхаарах бус, гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцаар хангах, цахилгаан халаагуур, ахуйн хийн хэрэглээг түлхүү нэвтрүүлэх гэх мэт өөр гарц шийдэл, боломжуудыг эрэлхийлэх шаардлагатайг хэд хэдэн төлөөлөгч хэлж байсан юм.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт байгаа нь сайн хэрэг боловч хөнгөлөлт үйлчлэх хугацааг нь уртасгах саналыг иргэд тавьж буйг зарим төлөөлөгч асууж байв. Үүнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Цахилгааны шөнийн тарифыг нийслэл хот дангаараа бие даан шийдэх боломжгүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс шөнийн цахилгааны тариф үйлчлэх цагийг уртасгах, мөн хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх саналаа холбогдох яам, агентлагт хүргүүлсэн байгаа. Харамсалтай нь, шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотойгоор 23 тэрбум төгрөгийн ачаалал төсөвт ирээд байгаа. Одоогоор 23 тэрбум төгрөгийн тал хувийг нь шийдэж өгсөн. Өнөөдрийн байдлаар 100 хувь цахилгаан хэрэглэх бололцоотой 42 мянган айл өрхийг цахилгааны гачигдалгүй болгоод байна” хэмээн хариуллаа.

Мөн энэ асуудалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Урьд нь цахилгааны шөнийн тариф оройны 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилдэг байсныг одоо шөнийн цагаар айл өрхүүдийн 220 кВт цахилгааныг 700 кВт хүртэл 100 хувь чөлөөлсөн. 380 кВт цахилгааныг 1500 кВт хүртэл үнэ төлбөргүй болгоод зогсохгүй, илүү гарсан төлбөрийг нь 50 хувиар хөнгөлөх болсон нь хэдэн цагаар сунгаснаас ч илүү иргэдэд үр өгөөжтэй байгаа юм. Цаашид хамрах хүрээг нь нэмэгдүүлэхээр санал гараад явж байгаа” хэмээн тайлбар өгсөн юм.  

Сайжруулсан түлшний тээвэрлэлт саатаж байна, борлуулалт хийгдэхгүй байна гэдэг гомдол мэр сэр гарч байгаа нь ямар учиртай болохыг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Отгонсүх тайлбарлахдаа “Өнөөдрийн байдлаар борлуулалтын 365 цэгт 200 машин өдөрт 2000 гаруй тонн түлш тээвэрлэн түгээж байгаа. Эдгээр 365 борлуулалтын цэг бүр 2 сая төгрөгийн барьцаа төлөөд, түлшээ худалдан борлуулж байгаа. Гэвч өнөөдөр 60 хүртэлх сая төгрөгийн өр үүсээд явж байгаа борлуулалтын цэг ч бий. Тиймээс өр төлбөрийн асуудал л байгаа болохоос биш тээвэрлэлттэй холбоотой асуудал үүсээгүй” гэв.

7 хоногт 6 шуудай сайжруулсан түлшийг иргэдэд картаар өгч буй нь зарим айл өрхүүдийн байшингийн талбайн хэмжээнээс шалтгаалж хүрэлцэхгүй байх тохиолдол гарч байгаа тул цаашид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдэд түлшийг нь хүртээмжтэй олгох, нөөцийг хангалттай хэмжээнд хүртэл бүрдүүлэх, түгээлтийг саадгүй хүргэх тал дээр холбогдох газрууд тус бүртээ анхаарахыг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэмдэглэлээр үүрэг болголоо.  

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417