Газар хөдлөлтийг тэсвэрлэх үнэлгээ хийлгээгүй барилгыг дулаалахгүй

Газар хөдлөлтийг тэсвэрлэх үнэлгээ хийлгээгүй барилгыг дулаалахгүй

Монгол Улс барилга дулаалахыг мартаад 10 гаруй жил болсон. Стандартын зөрүү, хөрөнгө мөнгөний хомсдолыг шийдвэрлэж чадахгүй явсаар байшингуудын чанар ч муудаж, дүн өвлийн хүйтэнд оршин суугчдын хувьд байнгын хүндрэл бэрхшээл болсоор ирэв. Орон сууцыг дулаалах тухай ярьж, яригдаж Герман, Новосибирскээс хэдэнтээ туршлага судалсан ч мөн л хөрөнгө мөнгөндөө тушигдсаар өнөөг хүрсэн байдаг. Германчууд жишиг болгож нэг байрыг үнэгүй дулаалж өгөх, харин бусад байрыг дулаалах зардал 42 тэрбум төгрөгийг Монголын тал гарга гэдэг яриа хөөрөө болсон байдаг. Гэвч нийгмийн нэг тогтолцоо солигдсон цаг үе таарч, бас Монголын талд байрны дулаалгад зарцуулах тийм хэмжээний хөрөнгө гаргах боломжгүй болоод хоосон өнгөрчээ. Сүүлд Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа Новосибирскийн туршлага судалж, хуучин тогтолцооны үед барьсан дулааны алдагдал ихтэй байруудыг засварлах тухай яриа хэлэлцээ хийсэн ч ажил хэрэг болсон зүйлгүй дуусчээ.

Харин 2007 оноос хойш яригдаагүй хуучин байрны дулаалгыг энэ онд сөхөж Хотын захиргаанаас хөөцөлдсөний үр дүнд төсөвт 6.5 тэрбум төгрөг суулгасан байна.

 

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮНЭЛГЭЭГ ИРГЭД ХУВИЙН МӨНГӨӨР ХИЙЛГЭНЭ

 

Хотын захиргаанаас угсармал орон сууцнуудыг дулаалах бодлого баримталж буй. Тэдний тооцооллоор нийслэлд дулаалах шаардлагатай 1077 угсармал орон сууц байна. Эдгээрээс 166 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийж ерөнхий зураг төсөв хийлгэж, эрчим хүчний аудитын дүгнэлт гаргуулсан байна. Харин энэ оны төсөвт суулгасан 6.5 тэрбум төгрөгөөр эхний ээлжинд 24 барилгыг дулаалаад дуусч байгаа ажээ.

 

Угсармал орон сууцны зураг төслөөр хөөсөнцрийн зузаан 15 см, нягт нь 25-28 см, гал дэмждэггүй дулаалга хийсэн байна. Мөн чулуун замаскаар өнгөлжээ. Энэ дулаалгыг чанартай сайн хийж чадвал 15-30 жилийн насжилттай гэдгийг албаны хүн хэллээ. 24 барилгыг хэрхэн шалгаруулсан талаар Хотын захирагчийн албаны мэргэжилтэн Б.Отгонбатаас тодруулахад “УИХ-ын гишүүдэд хандаж газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийлгэсэн барилгуудын жагсаалтыг явуулж холбогдох сайд нартай нь уулзаж 6.5 тэрбум төгрөгөөр 24 барилга дулаалахаар болсон. Ажил 95 хувьтай байна. Гишүүд тойргоосоо дулаалах орон сууцыг сонгосон. Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргээс  барилгыг сонгосон. Тендер зарлаж Барилга, хот байгуулалтын яамд 15, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт дөрөв, дүүрэг дээр шалгаруулсан. Материалын шинжилгээг хийлгэхэд ямар ч асуудалгүй гарсан” гэсэн юм.

 

Өөрөөр хэлбэл, 1077 барилгаас 24-ийг нь дулаалсан гэсэн үг. Харин үлдсэнийг нь дулаалах мөнгө ирэх оны төсөвт суугаагүй гэнэ. Гэхдээ Хотын захирагчийн ажлын албанаас өнгөрсөн гуравдугаар сард олон улсын байгууллагад төсөл бичиж, энэ зун хоёр дахь шатны шалгаруулалтад нь тэнцээд байгаа аж. Ингэснээр ирэх онд 18 сая еврогийн буцалтгүй тусламжаар барилга дулаалах юм. Энэ мөнгийг төгрөгт шилжүүлбэл 54 тэрбум төгрөг болох буюу 88 барилгыг дулаалах хэмжээний мөнгө юм байна. Мэргэжлийн байгууллагуудын тооцооллоор 12 давхар нэг орцтой барилгыг 235 сая төгрөгөөр дулаалж байгаа бол үлдсэн байруудыг дулаалахад 400 тэрбум төгрөг хэрэгтэй. Ийнхүү нийслэлээс 88 барилгыг дулаалах мөнгө олон улсын төслөөс босгочихоод байгаа бол иргэдээс шалтгаалах зүйлс  байна. Тодруулбал, орон сууцаа дулаалуулах хүсэлтэй иргэд барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээг хийлгэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв үнэлгээ хийлгээгүй болон газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан бол дулаалах боломжгүй талаар Хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Отгонбат “Ирэх жилийн төсөвт барилга дулаалах мөнгө тавигдаагүй. Олон улсын байгууллагын тусламжаар дулаалах барилгуудын жагсаалтыг оны дараа гаргана. Үүний тулд газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээг оршин суугчид өөрсдийнхөө хөрөнгөөр хийлгэх ёстой. Тухайлбал, дулаалах шаардлагатай 166 барилгаас  99 нь газар хөдлөлтөд тэсвэртэй гэж гарсан. Газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээний барилга ашиглах улаан, шар, ногоон паспорт бий. Улаан паспорт авч тэсвэргүй гэж гарсан барилгыг дулаалах шаардлагагүй. Тиймээс цаашид ч газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээг үндэслэж дулаална. Иргэд газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийсэн эсэхийг Хотын захиргаанаас асууна. Хийгээгүй бол мэргэжлийн байгууллагад хандана. Үнэлгээг Хот байгуулалт хөгжлийн газар, ШУТИС-тай хамтарч хийдэг. Үнэлгээний өртөг барилгын том жижгээс хамаараад өөр. Үнэлгээгээ хийлгээд аваад ирвэл 18 сая еврогийн буцалтгүй тусламжийн жагсаалтад оруулж олон улсын байгууллага руу явуулна.

2011-2017 онд нийслэл дээр тодорхой хэмжээний мөнгө төсөвлөж газар хөдлөлтийн үнэлгээг хийдэг байсан. 2017 оны наймдугаар сард Шадар сайдын тогтоол гарч хувийн барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлийн үнэлгээг улсын мөнгөнөөс хийхгүй. Өөрсдөө хий гэсэн тогтоол гарсан” гэсэн юм. Мэргэжлийн хүнээс лавлахад, 5-6 давхар орон  сууцны газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ ойролцоогоор 5-6 сая төгрөг болно гэв.

НЭГЭН БАЙШИНГИЙН ТҮҮХ

Сүхбаатар дүүргийн I хороо хуучин нийгмийн үед барьсан таван давхар орон сууц олонтой. Тэдгээрээс тавдугаар байшингийн талаар оршин суугч иргэдээс манай сонинд хандсан юм. Тэрхүү хуучны байшин баригдахаасаа эхлээд нэлээд баартай зам туулсан түүхтэй. 1950-аад оны сүүлчээр манай улс урд хөрштэй сайн харилцаатай байх үед хятад барилгачдын барьж эхэлсэн байшингуудын нэг аж. Гэхдээ бусад байшингаас ялгаатай нь тавдугаар байрыг хятадууд дуусгалгүй гарч явжээ. Шалтгаан нь хятадуудаас ч, бас монголчуудаас ч болсонгүй, бүр олон улсын шинж чанартай. Олон улсын тавцанд тэр үеийн нэрээр бол Зөвлөлт холбоот улс болон БНХАУ-ын харилцаа муудаж, БНМАУ нь хойд хөршөө дэмжсэнээс үүдэлтэйгээр Монголд барилга бүтээн байгуулалтад оролцож байсан хятадуудыг гаргаж, тэдний хийж байсан ажил дутуу үлдсэн 6-7 байрны нэг нь уг байшин юм. Бас дутуу үлдсэн байшингуудаас хамгийн сүүлд ашиглалтад орсон нь. Тодруулбал, 1961 онд дутуу үлдсэн барилгыг ашиглалтад оруулах ажил удааширч, 15 жилийн дараа буюу 1976 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө арайхийж ашиглалтад оруулжээ. Хятад барилгачдын барьж байсан барилгын зураг төсөл байхгүй. Хятадуудаас гуйхаар оросуудаар хийлгэ гэсэн хариу сонсдог. Дээрээс нь хятад болон оросын барилгын стандарт зөрүүтэй, хөрөнгө мөнгөний гачаалтай гэхчлэн олон шалтгааны улмаас энэ байшин ашиглалтад орохгүй араг яс хэвээр 15 жилийг үдсэн гэсэн үг. Ингэж олон бэрхшээл хүндрэл туулсны эцэст тэр үеийн Намын төв хороо, Сайд нарын зөвлөл анхааралдаа авч, хөрөнгийг нь шийдсэнээр оросуудаар гүйцээлгэж 1976 оны шинэ жилийн өмнөхөн улсын комисс хүлээн авч, айлууд нь нүүж оржээ. Төв хороо анхааралдаа авахаас өөр аргагүй болсон шалтгаан нь төр, засгийн тусгай үйлчилгээний 30 дугаар байр буюу хуучин цагийн нэршлээр бол Ю.Цэдэнбал даргын өргөөний ойролцоо дутуу барьсан барилга байлгаад байж болохгүй хэмээн  уг барилгыг хөдөлгөж ашиглалтад оруулсан гэдэг. Ингэж олон бартаа тээг туулсны эцэст ашиглалтад орж байшин дулаан алдагдалтайгаас оршин суугчид тухгүй амьдарч иржээ. Дээр дурдсанчлан орон сууцыг дулаалах талаар удаа дараа гадны туршлага судалсан ч ажил хэрэг болсонгүй. Тиймээс байшингийн дулаан алдагдлыг бууруулах, дулаалга хийлгэх талаар нийслэл болон барилгын холбогдох байгууллагуудад хандаж ирсэн оршин суугчдын төлөөлөл бидэнд энэ мэдээллийг өгсөн юм. Байшингийн дулаалгаа сайжруулах хэдэн он дамжин хөөцөлдөж, олон дарга, сайд, тойргоосоо сонгогдсон гишүүнтэй уулзсан ч өнөөг хүртэл тусыг олоогүй байна. Харин энэ жилээс орон сууц дулаалж эхэлсэн сайн мэдээ дуулдсан ч зэргэлдээ хоёр байшингийн нэгийг нь сонгож дулаалаад тавдугаар байшинг үлдээжээ. Сүхбаатар дүүргийн I хороон дээр болохоор 15 жил араг яс хэвтэж байж ашиглалтад орсон хүйтнээрээ “алдартай”  тавдугаар байр энэ сонголтоос гадна үлдсэнд оршин суугчид сэтгэл дундуур байна. Харин бид оршин суугчдын хүсэлтээр албаны хүнээс лавлахад “Дулаалах орон сууцыг тойргийн гишүүд сонгосон. Мөн нэгдүгээр сургуулийн урд талын байр газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийлгээгүй. Оршин суугчид өөрсдийн мөнгөөр үнэлгээгээ хийлгэх хэрэгтэй” гэсэн юм.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417