Телевизийн эрхийг бүсчлэх нь орон нутгийнханд боломж олгоно

Телевизийн эрхийг бүсчлэх нь орон нутгийнханд боломж олгоно

Иргэдийг соён гэгээрүүлэхэд телевизийн салбар  үнэтэй хувь нэмэр оруулдаг. Гэхдээ телевизээр гадны кино, контент гаргадаг, залуучуудад зориулсан нэвтрүүлэг байдаггүй, хэлбэрийн хувьд ижилхэн зэргээр иргэд шүүмжлэх тал бий. Тэгвэл Соёл, урлагийн газраас телевизийн орчинд Соёлын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх тухай хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Харилцаа холбооны зохицуулах хороо, МУИС, МҮОНРТВ, Монголын телевизүүдийн холбоо, “Максима коналитинг” компани болон хэвлэл мэдээлэл, олон нийтийн төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлэв.  Соёлын тухай хуулийн 19.5, 19.6 дахь заалтад “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн агуулгын 60 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан, 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.  Түүнчлэн олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа нэвтрүүлгийн 50 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан, 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна гэдгийг тусгасан байдаг.  Тэгвэл хэвлэл мэдээллийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэн ажиллаж байгааг мөн хурлын үеэр онцолж байлаа. Хуралд оролцогчдын байр суурийг хүргэж байна.

 

МУИС-ийн багш, доктор Т.Өнөрсайхан: Телевизүүдийн эрхийг бүсчлэх нь зүйтэй

 

-Телевизийн нэвтрүүлгийн жанр, хэлбэр, өгөгдөл шийдлийн талаар өнөөдөр ярилцах шаардлага үүссэн.  Телевизийн рейтингийн судалгаа гаргах гэхээр сэдэв болон агуулгын хувьд ангиллын зөрчил гараад байдаг.  Судалгааны болон олон улсын түвшинд бол бүтээл, жанр гэдэг нь хэдийнэ судлагдсан асуудал. Харин цаг хугацаа, технологи, бизнесийн учир шалтгаанаас болж хөгжлийн хувьд харьцангуй өөр байна.  Манай нөхцөлд орчуулга зэрэгт асуудал байдаг. Тиймээс бид нэгдсэн зөвшилцөлд хүрэх нь чухал байгаа юм. Мөн зарим төрийн байгууллагаас аливаа телевизийн шоуг нэр томъёоны хувьд нэг стандарттай байлгах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

 

Бүтээл үйлдвэрлэл гэдэг зүйл бол микро орчноос хамаардаг. Үүнийг шийдэх хамгийн зөв арга бол бүсчлэлийн асуудал юм. Өөрөөр хэлбэл, орон даяар цацагдах, бүс, улсын хэмжээнд цацагдах гэх мэтчилэн оруулбал бүтээл үйлдвэрлэлийн хэм хэмжээ нь чанартай болно гэж үзэж байна. Телевизийн эрхийг бүсчлэх нь хамгийн зүйтэй ингэснээр орон нутгийн телевизүүдэд амьдрах боломжийг олгоно. Дэлхий нийтэд энэхүү бүсчлэлийн асуудал аль хэдийнэ шийдэгдсэн байдаг. БНХАУ гэхэд дөрвөн шатлалд хувааж нэвтрүүлгээ цацдаг.

“Максима консалтинг”-ийн захирал З.Энхжаргал: Соёлын тухай хуулийг нарийвчлах шаардлагатай

-Манай байгууллага Соёлын тухай хуулийн 19.5, 19.6 дугаар заалт дээр хяналт, мониторингийн судалгаа хийсэн байгаа. Судалгааны явц тийм ч үр дүнтэй байгаагүй.  Яагаад гэхээр хуульд нэвтрүүлэг гаргах болон хэмжих нэгж, жанр гэдэг ойлголтыг тодорхой зааж өгөөгүй. Тиймээс энэхүү зүйл заалтуудыг нарийвчлан хуульчлах нь зүйтэй. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 77 телевизийн эфирийн үндсэн цагийг авч үзвэл хуульд заасан болзлыг хангасан дүр зурагтай байна. Харин хэлэлцүүлгийн үр дүнд телевизүүдийн нэвтрүүлгүүд нэгдсэн арга хэмжээнд орох мөн зөвшилцөлд хүрч мэргэжлийн сэтгүүлзүйн багш нартай хамтран төрөл ангиллыг гаргаж, түүндээ хяналт тавьдаг байх нь чухал байна.

 

Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг: Ойлгомжгүй зарим нэг асуудал байна

-Соёлын тухай хуульд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хүүхдэд зориулсан болон үндэсний хэв шинжийг агуулсан бүтээлийн тоог нарийн заасан байдаг. Харин хуулийн хэрэгжилт ямар байна гэдэгт манай газраас өнгөрсөн хугацаанд үнэлэлт, дүгнэлт өгч ажиллалаа.  Ойлгомжгүй зарим нэг асуудал байна.  Нэвтрүүлгийн төрөл жанрын тал дээр контентын тоон мэдээллийг нэгдсэн байдлаар авах чиглэлээр ажиллаж байна. Цаашдаа олон улсын жишиг болон телевизийн тоон мэдээллийг цэгцлэх ямар ажил хийж болох вэ гэдэг дээр ажиллана.  Төрийн бодлого, хөтөлбөрт тусгана. Ерөнхийдөө соёлын байгууллагууд контент талаас нь ярилаа.

Ийнхүү телевизийн салбарынхан хууль, эрх зүйн орчноо хэрхэн сайжруулах тухай ярилцлаа. Мөн хуульд заасан зарим нэр томьёог тодорхой болгох нь зүйтэй гэж үзэж байна.   Ингэснээр цаашид олон улсын түвшинд хөгжих боломж нээгдэнэ гэсэн юм. Дараагийн нэг чухал асуудал нь бүсчлэх тухай юм. Соёл, урлагийн газраас зохион байгуулсан хуралд оролцогчид телевизүүдийг бүсчилсэн байдлаар нэвтрүүлгээ хүргэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэж байлаа.

 

Б.Баяржавхлан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417