Монголын тамирчид олимпод бэлэн биш

2019-12-03, 12:33 Cпорт 818 5
Монголын тамирчид олимпод бэлэн биш

Монголын спортод шинэчлэл шаардлагатай байна гэдгийг юуны өмнө хэлье. Яагаад гэвэл спортын хөгжил тун зогсонги болчихжээ. Үүнтэй санал нийлэхгүй нэгэн хөгжиж байгаа гэж хэлж магад. “Монголын сагсан бөмбөгийн 3x3- ын эмэгтэйчүүдийн баг олимпийн эрх аваад байна гэх мэтээр ярьж болно. Тэд олимпийн эрх авсан нь ч сайн л хэрэг. Гэхдээ тэдний амжилтаар шүүмжлэлээс хамгаалах “шүхэр” хийгээд гүйцээ гэж үү. Үгүй ээ. Тэд олимп хэмээх дэлхийн наадмын тоос л үзнэ шүү дээ. Залуусын урмыг хугалах гэсэн юм биш.

Гэхдээ л яг тэгнэ. Магадгүй спортын байгууллагын зарим хүний үгийг сонсож байхнээ олимпод бэлтгэж байна л гэх. Хаа байнаа тэр сүрхий бэлтгэл чинь. Яг урьдынхаас дор байгаа хэлбэл онох янзтай. Олимпийн төрлүүдийн тэмцээнд бэлэн байна уу гээд л хардаг. Хаа нэгтэй болсон тив дэлхийн чанартай тэмцээнээс л ганц нэг, сайн бол хоёр медальтай ирдэг болсон. Түүнийгээ л том амжилтад тооцож байх шиг. Ялангуяа, жүдо, чөлөөт бөхийн баг, тамирчдын чанар чансаа өдрөөс өдөрт муудаад байна шүү дээ.

Олимпоос алтан медалийг энэ төрлийнхнөөс бол горьдоод нэмэргүй л болов уу. Н.Түвшинбаяр нарын бий болгосон зам улам бүдгэрлээ. Уг нь жүдогийнхон нэг үе дэлхийд хоёрт эрэмбэтэй байв. Гэхдээ тэр нь хэдхэн хүний амжилтад дулдуйлагдаж байжээ. Гэтэл олимпийн өмнөх жил энэ онд л гэхэд жүдочид тив, дэлхийн тэмцээнээс медаль чангаах төдий л байлаа.

Саяхан Японы Осака хотноо болсон “бага олимп” гэж нэрлэгддэг “Их дуулга” тэмцээнээс ердөө хоёр хүрэл медаль авлаа. Манай туршлагатай тамирчин олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар Д.Сумьяа, гавьяат тамирчин Г.Одбаяр нар арай буйр зааж нэр, төрийн тэр медалийг авчирав. Үүнийг л амжилт гэж тооцоод сууцгааж байх шиг. Жүдогийн холбооныхон энэ тухайд чимээгүй л байна. Ер нь тийм шүү дээ. Амжилт гайгүйхэн ирвэл сүржин хурал хийж учиргүй магтдаг. Харин ганц нэг медальтай бол чимээ гаргахгүй. Тийм л хуучтай. Жүдогийнхон энэ онд олон тэмцээнээс ердөө ганц медальтай ирсэн. Тэр нэр төрийн ганцыг нь гавьяат тамирчин М.Уранцэцэг л авчирдаг.

Тэр саяын “Их дуулга”-аас харин хоосон ирлээ бололтой. Гэхдээ энэхэн үедээ найдвар тавих гол тамирчин бол М.Уранцэцэг л дээ. Даанч түүний жинд залгамж, халаа гэж байхгүй. Ер нь жүдогийн аль ч жинд эхний тамирчнаа орлох хүн алга. Б.Ганхайч, Л.Сосорбарам нар бий гэх байх. Тэд дэлхийн дэвжээнд хүчтэй өрсөлдөгч биш гэдэг нь саяын “Их дуулга”-ын явцад шал түүхий байгаа нь мэдрэгдлээ шүү дээ. Хэчнээн ч удаагийн тэмцээнд Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, Л.Отгонбаатар нарт найдах юм бэ. Тэд овоо байж болно. Нэгээс хоёр тэмцээний дараа л гадаадынхан тэдний маань барилдааныг судалчихаад жинд нь хэн ч танихгүй нэг залуу өрсөлдүүлэхэд манайхныг цэвэр дарчихаж байна шүү дээ.

Хойч үеийг шинжлэх ухааны үндэстэй бэлтгэнэ гэдэг өөр л дөө. Гэтэл манайхан нэг тамирчнаа л хосгүй мэт шүтээд 5-10 жил түүнээс олон жил тэмцээн уралдаанд явуулж морь юм бол нурууг нь авч байна. Хөөрхий муу М.Уранцэцэг эмэгтэйчүүдээс 48 кг-д гурван олимпийн циклд ганцаараа л байна. Сайн тамирчин юм даа даанч. Одоо болдог бол Н.Түвшинбаяр аваргыг олимпод сойх санаа байх шиг. Ийм байхад жүдогоор одоо олимпоос медаль хүртэнэ гэдэг горьдвоо бас гээч л болох байхаа. Чөлөөт бөхийнхөн ч энүүхэн Хятад, Буриадад болсон хүрээ багатай тэмцээнүүдээс төдөн медаль авсан гэж түүндээ “цадаад” сууж байгаа. Мөн л гавьяат тамирчин г.Мандахнаран, О.Насанбурмаа, С.Батцэцэг, Э.Бэхбаяр нарт л найддаг хэвээр. Одоо бол эмэгтэйчүүдээс С.Батцэцэг эрэгтэйчүүдээс Т.Түвшинтулга хоёр л олимпийн эрх авсан.

Тэдний урмыг бодвол олимпоос хоосон ирнэ гэж хэлэхэд ч хэцүү. Өнгөрсөн намар болсон ДАШТ-ий өнгийг харахад эмэгтэйчүүдээс гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, эрэгтэйчүүдээс Э.Бэхбаяр нар нэг удаагийн найдварт байж болохоор байна л даа. Гэхдээ эдгээр ТОП төрлөөс энэ удаа олимпийн аварга төрнө гэж зүүдлээд ч нэмэргүй л болов уу. Яагаад жүдо, чөлөөтийн тамирчдын ур чадвар, чанар чансаа буурсан бэ гэвэл сүүлийн жилүүдэд хариуцсан холбоод, тэдний удирдлага, дасгалжуулагчид нь эв түнжин муутай, байнга хэрүүл хийдэг зарим нь зөвхөн амин хувиа хичээн өөр ажил алба хашиж тамирчиддаа тавих анхаарлаа сулруулснаас болж байгаа юм. 2020 оны олимпоос медаль авчрах найдвар мэргэн буучид, хүндийн өргөлтийнхөнд найдаж болмоор.

Одоо гэхэд хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагаас эхлээд гурван мэргэн буудагч, М. Анхцэцэг тэргүүтэй хэдэн туйван ч олимпийн эрхээ авчихаад байна. Гэхдээ олимп бол олимп шүү дээ. Долоо дахь удаагаа олимпод очих О.Гүндэгмаад л найдах нь илүү юм шиг. Бас монголчууд боксчиддоо их найдвар тавьж ирсэн. 1988 оноос хойш таван олимпоос Монголын ширэн бээлийтнүүд медаль хүртсэн гэдэг бол сайхан л түүх. Тэгвэл 2020 онд тэдэнд найдвар тавих нь чамлалттай л байна. За тэгээд 2024 оны олимпод бол Монголоос боксоор хэн ч очихгүй байх. Харахгүй юу. Сайхан Улаанбаатарт болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах чансаатайхан тэмцээнд манай тамирчид тун маруухан оролцлоо.

Дэвжээн дээрээ гэхэд хэдхэн хүрэл медальтай үлдэв. Тэгэхээр удаах олимпод очих боксчин манайхаас байхгүй гэж хэлээд байна л даа. Бас л Э.Цэндбаатар, Б.Чинзориг нарыг хэн залгамжлах юм бэ гэсэн асуулт өмнө маань байна. Хүндийн өргөлтийнхөн чимээгүйхэн байж байгаад нэг медаль “чирч” ирвэл аз юм. Хамгийн гол нь олимпийн төрлүүдэд одоо байгаа нэр бүхий хэдий маань залгамж халааг бий болгох л чухал байна.

Гэтэл мэргэжлийн холбоод энэ талаар ёстой унтаа байгаа шүү. Жүдогийн холбооны хувьд Х.Баттулгыг буцаж ирэхээс наана сэхэх янз алга. Одоо энэ холбооны нэг тэргүүн гэх сэтрийг зүүсэн З.Энхболд яаж ч жүдочдыг удирдахав  дээ чааваас. Чөлөөт бөхийн холбооны дээд талд хэрүүлээс өөр юм байхгүй хэдэн жил боллоо. Одоо энэ холбооны ажил ч гэж таг чиг гэхээр байгаа. Ийм байж олимпийн аварга дахин төрүүлнэ гэж ёстой үл биелэх мөрөөдөл байх. Харин Ираны бөх, дэлхийн аварга Саид Моллаи иргэншлээ сольж Монголын нэрийн өмнөөс барилдах боллоо гэж байна. Энэ тэр тамирчны санаа байв уу. Арга ядахдаа манайхны олсон легионер болж байна уу. Харж л байя. Спортынхны өнөөгийн арга барил ер нь хуучирчээ. Хэн хэн нь эрхэлсэн ажлаа хагас дутуухан хийж байгаагаас болж байна гэж бодохоор урагш ахидаггүйн учир тэр юм. 2020 оны олимпоос монголчууд шинэ аваргатай болох уу гэж асуувал үгүй л гэж хэлэхээр байна шүү дээ.

 

Ц.Жамбалсүрэн

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417