Зөвхөн Монголд…

Зөвхөн Монголд…

Эмнэг сургалт эрэмгий зориг эрх чөлөө элдэв жагсаал цуглаан гээд  зөв юм зөвхөн Монголд зөндөө байхаас гадна унасан машин утасны дугаараараа уралдаж улмаар элит нэртэй 9911-ийг ч их гарын жийпээр  наймалцахаас эхлээд толгойд багташгүй сонин сонин юмс тоо томшгүй бас олон.

Их хурлын гишүүд нь ЖДҮ сангаас иргэн бүр тэгш эрхтэй гэдэг Үндсэн хуулийн заалтыг урвуулан ашиглаж яг тэгшхэн 950\950 саяар нь хувааж аваад баригдахаараа Хулгай нь хулгай гэхдээ нэрэндээ таарсан нэг муу жижиг гарын манай хулгайчид гээд тоглоом болгоод өнгөрөөх явдал зөвхөн Монголд л бий. Ард иргэдийн нийгмийн даатгал тэтгэврийн санд хуруу хумсаа хуйхлан байж тушаасан бүх мөнгийг бөөнд нь хамгийн жижиг найдваргүй банкинд хадгалсан болж дүр эсгэж байгаад дампууруулж хувааж завшдаг олигархиуд зөвхөн Монголд л байна.

Зөвхөн Монголд л томилгоо бүрийн тогтсон ханш дэлхий даяар зарлагдаж тодруулбал төрийн сайд сайд 400000$, Агентлагийн дарга 120000$, ахлах мэргэжилтэн 4000$ үнэтэйг америкийн топ хэвлэл Вашингтон постоос эхлээд ам уралдан шагшрана.

Байгалийн баялаг ард түмний өмч мөн гээд Үндсэн хуулийн 6.1д цагаан цаасан дээр хараар бичсээр байтал гаднаас нэг ганц ч ногоонгүй ганзагчин ирээд гадаад зээлээс хөрөнгө босгон эксковатор авчраад эрдэнэс алтыг  нь суга татан үнэ хүргэж үсэргэнэ, үндсэн зардлыг юутай хүүтэй нь үхэн үхтлээ төл гэхэд нь Үгүй гэж хэлж чаддаггүй нэрэлхүү зангаасаа болоод Оюутолгойгоос өгсүүлээд Ок маш сайн гэгдэх олон улсын гэрээ зөвхөн Монголд л зурагдана.

Бас сайд дарга нар нь хөрөнгө мөнгөгүй гээд шилээ мааждаг мөртлөө Швейцарын  банк оффшор данс оймсондоо ч хамаагүй олон саяар нь аваачиж хийгээд мартчихдаг тохиолдол зөвхөн Монголд л дуулдана.

Газар доорхи баялагийнхаа дөнгөж хоёрхон хувийн үүцийг задлахад л бид одоо 200-аад орд босгоод  байна, үлдсэн 98 хувь нь онгоноороо байна, үүнээс  хоёрхон толгой  нь нийлэхэд л 900 тэрбум доллар буюу өнөөгийн манай улсын 300 жилийн төсөвтэй тэнцэх бөгөөд энэ хоёр толгойгоо  мөлжихөд л бид тав зургаан үеэрээ идээд ч барахгүй нь гээд  л даналзах хэрнээ арав хорин тэрбумийн өр зээлийг  аль дээр аваад идээд дуусаад ядуу хэвээрээ үзэгдэл зөвхөн Монголд л үргэлжилнэ.

Эцэг өвгөдөөс үлдээсэн ариун цагаан буяныг идэж ууж, наадаж наргиж дуусгаад эцсийн ганц мөнгөн ембүүгээ Бөмбөгөр дээр өвөртлөж очоод өвгөнтөөс өгөөд уухтай адил зарцын үүрэгтэй засгийн газар нь 100 сайхан морьдтой эзэнийхээ 51-ийг нь гадаадын банкинд барьцаанд тавиад,  49-ыг нь шилийн богдод тангараг өргөсөн өргөөгүй халхын хэдэн сайн эрчүүдэд тал засан тарааж өгөөд амар сайхан жаргадаг үлгэр зөвхөн Монголд л хөврөнө.

Байгаа юмаа барилгын цэргүүдээрээ үнэгүй малтуулаад шанагаар хутгаад шуудайлаад зарсан ч  баяжчихаар хугацаа багагүй өнгөрсөн ч бахь байдгаараа байж л байдаг үзэгдэл  зөвхөн Монголд л үргэлжлэнэ.

Ард түмэн картын бараа гурил будаа талх тарианд оочерлож байсан ерээд оны хүнд жилүүдэд ч Монгол банкны хэдэн залуус ард түмнийхээ хариуцуулж өгсөн хамаг алтаар нь банк хоорондын дилер гэгч тоглоом тоглож олон улсын банк хоорондын арбитражид 100 сая доллар алдаж төлбөрт нь улсын нөөцийн 4,4 тонн алтаар хааж байсан явдал зөвхөн Монголд л тохиолдож байсныг залуу хойч үедээ дахин сануулахад илүүдэхгүй бизээ.

Ард түмэн Төв банкны өрийг төлж дууссантай залгуулаад төрийн мэдлийн Хадгаламж банкнаас 14 тэрбум сох дутаж холбогдох газрууд хүүе хай яав ийв гэтэл хариуцаж байсан няравууд нь нийлж хулгайлаад казино тоглоод дуусгасан үзэгдэл зөвхөн Монголд л тохиолдсон.

Хэдэн жилийн өмнө олон улсын арбитрын шүүхээс Монгол Улсыг Канадын Торонто хотод төвтэй Дорнод аймагт ураны орд газарт үйл ажиллагаагаа явуулж байсан Канадын уурхайн Хан Ресурс компанийн ураны ордыг эзэмших тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж цуцалсан хэмээн үзэж, тус компанид 100 гаруй сая долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр олон улсын арбитраас гаргасныг мөн л ард түмэн хойд хормойгоо нөхөн байж барагдуулж дуусгасан.

Эрдэнэтийн 51 хувийг Стандарт хэмээх томоохон ломбарданд Монголын засгийн газар нь бизнесийн нэгэн хуурай дүүдээ баталгаа гаргаж байгаа нь энэ гээд ганц саалийн үнээгээ барьцаанд тавьснаас болоод арбитрын маргаан олон жил үргэлжилж бид ялагдал хүлээж төлбөрийг нь барагдуулсан төдийгүй саяхан Сири Зимбабвэтэй зуузай холбон санхүүгийн саарал жагсаалтанд ороод авлаа.

Стандарт болон аль ч ломбард нь хэнд ч мөнгө зээлүүлэхдээ баталгаатай араанд хийж байж ямарч алдагдалгүй ажиллах бүх нүх сүв нүүдлийг тооцож байж хийдэг, олон улсын хууль дүрэм журам сайн мэдэхгүйгээр нь далимдуулж гэнэдүүлж байгаад гарын үсэг зуруулж бүр гаршсан нөхдүүд байдаг. Ямар нэгэн юм болоход тэд зөвхөн хөрөнгийн баталгаа гаргаж олон улсын арбитрын конвенцид нэгдэж гарын үсэг зурсан Засгийн газартай л тооцоо бодохоос дотоодын нэг Жаст мэтийн компани падлий ч байхгүйг гэрээндээ  тусгадаг.

Цаашдаа олон улсын луйварчдыг ч онхолдуулж цаана нь гарч сэтгэх чадалтай, ташааандаа таблетаас өөр өмчгүй ч тархиндаа цэнэгтэй эх оронч  охид хөвгүүдээр монголын ард түмэн итгэлтэй зарцаа болгон Монгол хэмээх гэрээ цэгцлэж төрөө төвхнүүлэх цаг болжээ. Цагтаа ард түмний ийм хөвгүүд болох Чойбалсан Цэдэнбал нар Монгол гэрээсээ хулгайлж оффшордож эх орон эцэг өвгөдийнхөө өмч хөрөнгийг үрэн таран хийх нь бүү хэл цэрэг нормны хувцастайгаа л өдөр шөнөгүй бидний эрх чөлөө тусгаар тогтнол сайн сайхны төлөө үнэнчээр зүтгэж байсан, соц нийгмийн үед та бидний аав ээж ч тийм байсан, ийм уламжлал өөриймсөг үзэл итгэл сэтгэл бидэнд бий.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417