Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

Энэ хорвоогийн бүхий л  хүмүүс аз жаргалтай байхыг хүсдэг. Амар тайван, элбэг хангалуун, элэг бүтэн амьдрал үеийн үед л хүн төрөлхтний хамгийн том хүсэл мөрөөдөл нь байсаар ирсэн. Гэхдээ тэгш дүүрэн амьдрал хүн бүрд заяадаггүй нь харамсалтай.

Угаас амьдрал өөрөө хатуу юм хойно би энд гуниг, зовлон бүрийн талаар хүүрнэн өгүүлэх нь илүүц биз.

Гэхдээ нэг талаасаа "хүн" гэдэг  энэ дэлхийн хамгийн хөнөөлтэй, хорон санаатай амьтан аж. Хүмүүс нийгэм хэмээх ширэнгэн ойд нэг нэгнээ хэмлэж, шүүж, атаархаж, өрөвдөж байгаа нэртэй бусдыг доромжилж, өөрөөсөө дор хүнийг уландаа дэвсэлж энхийн цагаан тагтаа шиг царайлж байдаг. Тийм хэрнээ тэд там, диваажин хоёрын зааг ялгааг ярьж, мухар сүсэгтээ автаж нүгэлийн нүдийг гурилаар хуурах нь бий.

Гудамжинд явж байгаа гөлгийг хөлөөрөө өшиглөх нэгэн номын дуу сонсож, гэгээрэлд хүрч тамаас дайжих нь юу л бол...

Ер нь бусдыг шүүж, атаархаж, өөрийгөө дөвийлгөх нь хэнд ашигтай вэ? Хэзээ нэг өдөр шороонд булагдаж, хумхын тоос болохын хооронд юуг зорьж өрөөлийг хэмлэдэг вэ гэдэг тун сонин.

Харин өөртөө сэтгэл хангалуун, аз жаргалтай хүмүүс бусдад атаархаж, хэн нэгнийг шүүдэггүй. Учир нь тэдэнд тийм өчүүхэн зүйлсэд анхаарах цаг зав, хүсэл огтхон ч байдаггүй аж.

Тэгэхээр аз жаргал гэдэг нь өөрөө тухайн хүний сэтгэлийн амар амгалан болж таарах нь ээ. Сэтгэл гэх гарт баригдаж, нүдэнд харагддаггүй хачирхалтай "эрхтэн" нь хүмүүний амин сүнс юм. Тэгэхээр тэрхүү амин сүнсээ бид сайхан бүхнээр ундаалж,  эерэг бүхнээр тэтгэж, гол нь өөрөө өөртөө үнэнч байх хэрэгтэй байх нь.

Хогоор дүүрсэн сэтгэлтэй хүмүүс л хов ярьж, инээлдэн баясдаг тул тийм хүмүүсээс хол байх нь зүйтэй. Нэгэнтээ өнгөр тогтсон савыг зүлгээд ч өнгө ордоггүйн адил тийм хүмүүс хэзээ ч буруугаа ухаарахгүй. Харин амьдралын мөн чанарыг мэдэрсэн хүмүүс сэтгэлээ бурингартуулахгүй байх ёстойг яс махандаа шингэтэл ойлгосон байдгаас гадна хүмүүсийн төлөө хэтэрхий их өөрийгөө зориулахгүй байх ёстойг мэддэг.

Хэн нэгнээс сэтгэл хүлээх шиг хэцүү зүйл хаа ч байдаггүйтэй адил хэн нэгэнд зориулсан сэтгэлийнхээ хариуд шүүмжлэл хүртэх шиг гунигтай зүйл хаа ч үгүй билээ. Тиймээс өөрөө өөртөө хайрыг мэдрүүлж, амар амгалан, аз жаргалыг дэргэдээсээ мэдэрч, хөгийн жалга довны үзэлтэй хүмүүсийг яг тэр новшийн амьдралд нь орхиж сураарай. Үүнээс гадна жаргалтай нэгний амнаас уур хилэн, доромжлол гардаггүй гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй шүү. 

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол хүн монгол хүндээ хэзээ ч хайртай байдаггүй гэдгийг сая л харлаа!

2020-01-28

Ухань хотоос бичиж байна!

2020-01-28

Энэ тэгээд тэнгэр заяат МОНГОЛ уу?

2020-01-28

Америк Хятадыг ялав!

2020-01-27

Феминизмийн дараах эмэгтэйчүүдийн эрин

2020-01-27

Дэлхий таниар дутах уу?

2020-01-26

Та алийг нь сонгох вэ: Ажил уу? Амьдрал уу?

2020-01-26

Мөнх хөх сарьдаг /аян замын тэмдэглэл/

2020-01-24

Коронавирусын дэгдэлт юанийн эрэлтийг бууруулна

2020-01-26

"Gucci” брэнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг судлахаар болов

2020-01-23

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

2020-01-23

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Ziko's podcast #06 - "Z" Үеийнхий дуу хоолой

2020-01-28

Ziko Podcast #05 - Коронавирусын талаар ярилцая!

2020-01-27

#04 Ziko Podcast - Уур бухимдлаа хаяцгаая!

2020-01-23

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Мэргэн ухаан гэж...

2020-01-27

Дундчуудын байр суурийг бэхжүүлэх арга замын тухайд

2020-01-26

Зодуулдаг хүүхэд богино насалдаг

2020-01-24

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

2020-01-24

ЭМЯ-ны залруулга: "Австралид очсон Монгол иргэнээс Коронавирусийн халдвар илрээгүй"

2020-01-28

Кино театр, цахим тоглоом, номын сан зэрэг газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо

2020-01-28

Хууль зүйн байнгын хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

2020-01-28

Сар шинийн баяраараа нутаг буцсан хятад иргэдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл Монголд ирүүлэхгүй

2020-01-28

Афганистаныг яагаад "эзлэх боломжгүй улс" гэдэг вэ?

2020-01-27

Коронавирусийн халдвараас сэргийлэх ЭНГИЙН 3 АРГА

2020-01-26

Коронавирусын эсрэг дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

2020-01-24

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2020-01-23

Израиль улс иргэдийнхээ еврей үндэстэн мөн эсэхийг нь ДНХ-ээр тогтооно

2020-01-28

Цагаачлалын тухай Дональд Трампын хатуу бодлогыг АНУ-ын Дээд шүүх дэмжлээ

2020-01-28

Цаазлуулсан гэгдэж байсан Ким Жон Уны авга эгч зургаан жилийн дараа олон нийтийн өмнө гарч иржээ

2020-01-28

Герман улсад Коронавирусын анхны тохиолдол илэрлээ

2020-01-28

Коронавирус Монголын болоод дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа вэ?

2020-01-28
13:16

Д.Мандахнаран: "Коронавирус"-т дархлаа дэмжихээс өөр эмчилгээ байхгүй

2020-01-28

ЭМЯ: Нийт 13 хүнийг сэжиглэн дээж авсан, манай улсад вирусын халдвар илрээгүй

2020-01-28

ЭМЯ: Монголд коронавирусын тохиолдол илрээгүй

2020-01-27

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

“Төрийн Банк” тэтгэвэрийн картын харилцагчиддаа урамшуулалт аян зарлалаа

2020-01-28

Түмэн бэлэгтэй Төмөр хулгана

2020-01-24

Петровис Группийн МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

2020-01-24

Ерөнхий англи хэл академик англи хэл 2-ийн ялгааг мэдэх үү?

2020-01-23

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
47.5%
АНУ
28.44%
ОХУ
5.94%
Арабын орнууд
5.31%
Хойд Солонгос
2.81%
Израиль
2.81%
Иран
1.56%
Энэтхэг
1.25%
Африкийн орнууд
0.94%
Турк
0.94%
Бусад
0.94%
Европын Холбооны орнууд
0.63%
Афганистан
0.63%
Пакистан
0.31%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,331

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,574

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,698

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,467