Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

Эрдэнэт хүмүүнийг нас барахад мэлмий нь нээлттэй байвал аниулж, биеийг нь шулуун засаж хоёр гарыг нь хэвлийн тус газар зөрүүлэн тавьдаг бөгөөд мөн хэвтэж буй арслангийн шинжээр баруун хамрын нүхийг баруун гарын эрхий хуруугаар бөглөж, сарвууг нь дэрлүүлж, сул гарыг нь биеийн дагуу сунгаж тавиад  дарагдаагүй дээд хөлийг нь нугласхийлгэн хэвтүүлдэг. Энэ нь Бурхан багш нирвааныг бидэнд үзүүлэхдээ хэвтэж буй арслангийн шинж байдлаар мөнх бусыг үзүүлсэн тул нас барагчийг ингэж байрлуулах нь гэгээрч гийхийн билэг дэмбэрэл хураадаг байна.

Монгол ёсонд үхсэн хүнийг 3 ба 5 хоног дотор нь хөдөөлүүлдэг ёстой бөгөөд олон хоног гэрт удаан байлгахыг цээрлэдэг. Учир нь хүүр гэрт удаан байх нь үлдсэн ар гэрийн хишиг буянд муу хэмээдэг. Мөн нас барагчийн дэргэд нэрээр нь дуудах, чанга дуу чимээ гаргах, амьдчилан харьцах зэрэг ёс бус үйлдэл хийхийг цээрлэдэг. Зурхайн ёсонд нас барсан хүнд гүн хүндэтгэлтэй харьцах, мөн судар номонд заасны дагуу оршуулгын зан үйлийг үйлдэх ёстойг анхааруулсан байдаг бөгөөд дур мэдэн зан үйл зохиож үхсэн хүнийг оршуулах нь гэм алдас их гарахаас гадна үлдэж хоцорсон ах дүү, ураг саданд гай барцад нүүрлэх гэмтэй хэмээн үздэг.

Нас барсан хүнийг оршуулахын өмнөх ёсыг зурхайн судар ном мэдэх зурхайч хүнээр “Алтан сав” нээлгэж тэр номын дагуу ёсчлон үйлдэнэ. Монгол ёсонд нас барагчийг оршуулах өдөр малгайг буруу харуулж, дээлийн захыг дотогш чихэж, дээлийн хормойг хоёр тийш ярдаг бөгөөд бусад үед дээрх үйлдлүүдийг цээрлэдэг. Эцэг, эхийг оршуулж байгаа бол баруун өвдөгнөөс нь зөвхөн төрсөн хүүхдүүд нь адис авах ёстой. Нас барагчтай хамаа бус салах ёс үйлдэж болохгүй.

Шарилд номонд заасан жилтэн эхэлж хүрсэн хойно бусад ёсыг гүйцэтгэх бөгөөд оршуулгын ажилд жирэмсэн эмэгтэй болон нялх хүүхэд оруулдаггүй. Мөн 49 хоног дотор нөхрийг оршуулж байгаа бол эхнэр нь, эхнэрийг оршуулж байгаа бол эр нөхөр нь өөр бусадтай эр, эмийн ажил үйлдэх, амьтны амь таслах, хулгай дээрэм хийх, мод огтлох, хэл ам хэрүүл маргаан, зарга тэмцэл хийхийг хатуу цээрлэдэг.

Шарил хөдөөлүүлэхээр явахдаа шарилыг оролцуулж тоолоод сондгой тоотой явж буцаж ирэхдээ тэгширдэг нь араасаа үхэл хагацал дагуулахгүйн билэгдэл юм. Оршуулгын ажилд архи дарс оруулахыг цээрлэнэ. Мөн зэрлэг амьтад болон ангийн мах, тахиа шувууны мах иддэггүй.

Оршуулгын ажилд унаж эдэлсэн морь, тэмээг нэг жилийн дотор барьж унаж эдлэхийг цээрлэдэг бөгөөд хадаг уяж хүндэтгэдэг. Энэ нь оршуулгад оролцсон морь мал нь урьд эртийн ерөөл буяны хүч байсан хэмээж бүтэн жилийн турш уналгаа ачилгаас чөлөөлж амар тайван, эрх дураар нь байлгадаг ажээ.

Тэгвэл...

Дэлхийн бусад орнуудад манай улсынх шиг талийгчийнхаа алтан хайрцгийг нээж, хөдөөлүүлдэг зан үйл байдаггүй. Монголчууд булах, ил тавих хэлбэрийг түлхүү сонгож бурхан бологсдоо оршуулдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд чандарлах байдал ихээхэн дэлгэрээд буй. Мэдээжийн хүмүүс эдгээрээс сонголт хийхдээ бурхны номын зааврыг харгалзан үздэг. 1955 онд нас барагсдыг оршуулах асуудлыг эмх цэгц, журамтай болгоход чиглэсэн хууль гарч, талийгчдаа ил тавих явдлыг багасгах болсон. Түүнчлэн оршуулга нь тухайн ард түмний ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэг, угсаа гарал, түүх соёл гэх мэт олон асуудлуудтай холбогддог маш чухал зан үйл билээ. 

Ялангуяа төрөх, үхэх 2 л үнэн байдаг хорвоод нэг цаг үед төрж өссөн нэгнээ нөгөө ертөнц рүү үдэх зан үйлийг Монголчууд хамгийн чухалд тооцдог юм. 

Оршуулгын ёслол нь талийгаачийн махан биед бус сүнсэнд зориулж үйлдэж буй хүндэтгэлийн үйл бөгөөд булш, бунхан, хөшөөг талийгаач бологсдыг дурсаж, санаж байх үүднээс босгодог. Харин өөд болсон хүний сүнс ар гэрийнхэндээ нөлөө үзүүлдэг гэх төсөөллөөр хүмүүс "Алтан хайрцаг" гэх номыг нээлгэдэг. Гэхдээ хачирхалтай нь, энэхүү алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн манай Монгол улсад л үйлдэгддэг байна. Энэ нь эрт дээр үед үхэгсдийн зурхайн номлолын дагуу Монголд орж ирсэн байна.

Хүн гэдэг нь өөрөө байгалийн амьтан учраас бусад амьтдын адил үхсэн хойноо байгаль дэлхийдээ шингэх ёстойг Буддын шашинд заасан байдаг. Мөн тус шашинд хүний сүнс дараа төрлөө олж төрдөг гэх итгэл үнэмшил байдаг бөгөөд хийсэн нүгэл, буяныхаа хэмжээгээр дэс дараалан амьтанд хувиран ахин мэндэлнэ гэж үздэг. 

Үхэгсдийн зурхайгаар тухайн нас барагчийн нас барсан шалтгаан, сүнс сүүдэр нь талийсан он цаг, хойд төрөл авах ёсон, төрлийг сайжруулах арга зам зэргийг гаргадаг.

Гэхдээ хүн бүр алтан сав нээлгэх боломжгүй байдаг гэнэ. Авшиг, эш аваагүй хүн алтан сав нээх эрхгүй байдаг бөгөөд эрхгүй мөртөө нээх, нээх эрхтэй ч өргөл барьцгүйгээр нээвээс нээсэн, нээлгэсэн хоёрын аль алины амь насанд цөвтэй байдаг гэлцдэг. Тийм ч учраас урьд цагт агт морьд, атан тэмээ, амбан шар, ам бөс бараа зэргээ барьж өгч байж алтан сав нээдэг уламжлалтай байжээ.

Харин энэ талаар Далай лам "Би энэхүү зан үйлийн талаар мэдэхгүй. Зурхайчид л иймэрхүү юм хийдэг байх. Би зурхайн ухааныг хүндэтгэдэг ч айхтар итгэдэггүй хүн" гэж хэлжээ. Үүнийг буруу зөвийг хэн ч шүүж үл болно. Учир нь хүний итгэл үнэмшлийг шүүмжлэх нь хэт гажууд сэтгэлгээ юм. Гэхдээ эрт үеэс бөөгийн зан үйлтэй байсан Монгол улсад яагаад энэ зан үйл дэлгэрэх болсныг хүн бүр дотроо тунгаахад гэмгүй биз ээ.

Н.Чимгээ

Эх сурвалж дурдахгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно. 

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417