ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

Монголын арилжааны банкууд 2013 оноос байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг дуу нэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Өдгөө зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд улирч буй жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оныхоо төлөвлөгөөг хэлэлцэх нэгдсэн уулзалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. ТоС хөтөлбөрийн 2019 оны нэгдсэн уулзалт 12-р сарын 5-ны өдөр боллоо. Тус уулзалтын үеэр ТоС хөтөлбөрийн зүгээс энэ онд Монголбанктай хамтран арилжааны банкуудын дунд зарласан уралдааны дүнг танилцуулж, шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулсан юм.

2019 оны “Шилдэг ТоС банк”-аар Худалдаа хөгжлийн банк, "Шилдэг ТоС-ийн дэмжлэгийн тогтолцоо" шагналыг Капитрон банк, "Шилдэг ТоС-ийн хэрэгжилт" шагналыг Транс банк, "Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагналын эзнээр ХААН Банк тус тус шалгарлаа.  Мөн энэ үеэр 2020 онд бусдыгаа манлайлан ажиллах “Манлай банк”-ийг мөн тодруулж, Капитрон банкинд ХААН Банкны хамт олон шилжин явах туг гардууллаа.

ХААН Банкны хувьд 2019 онд “Манлай банк”-аар ажиллаж, Тогтвортой хөгжлийн зарчмуудыг бүтээгдэхүүн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, энэ чиглэлээр олон бодитой ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, Монголын ТоС холбоотой хамтран “Тогтвортой санхүүжилт” цахим сургалтын платформыг ХААН Банкны ажилтнуудын дунд туршилтаар зохион байгуулж, цаашид гишүүн байгууллагууд болон олон нийтэд нээлттэй сургалтын платформ бий болгоход хамтран ажилласан юм. Мөн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулахад онцгой анхаарч, олон улсад нэр хүнд бүхий “Sustainability East Asia” зөвлөх байгууллагатай 2019 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Үүний хүрээнд аливаа санхүүжилтийг олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ хийж, харилцагчдадаа бодит зөвлөмж хүргэн, хэрхэн сайжруулах тухай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Мөн НҮБ-ын Даян дэлхийн гэрээ болон “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудад нэгдэж, санхүүгийн байгууллагын хувьд хэрхэн үндсэн үйл ажиллагаагаараа дамжуулан ногоон хөрөнгө оруулалт, ногоон эдийн засгийг дэмжин ажиллахад суралцан, бусдад сайн туршлагаа хуваалцаж буй төдийгүй банкны хэмжээнд Тогтвортой хөгжлийн бодлогыг мөрдөн хэрэгжүүлж эхэлсэн юм. Түүнчлэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг нэг бүрчлэн таниулах, мэдлэг ойлголт өгөх, өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох зөвлөгөө мэдээлэл бүхий “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг санаачлан өдгөө 14 хоног тутам олон нийтэд хүргэж буй билээ.  Цаашид ХААН Банк тогтвортой санхүүжилтийн зарчмын дагуу байгаль орчинд ээлтэй, тэгш эрх, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өвийг хамгаалах, “Ногоон эдийн засаг”-ийн өсөлтийг дэмжих, ил тод хариуцлагатай байдлыг дэмжихэд идэвхийлэн ажиллах болно.

Бид зогсолтгүй бүтээсээр...

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Коронавирусын эргэн тойронд юу болж байна вэ? /ТОЙМ/

2020-01-27

Дэлхийн хамгийн ухаалаг сурагчидтай орноор Хятад тодорчээ

2020-01-27

Хүчирхийлэгч нь хохирогчтойгоо гэрлэвэл ялаас мултарч болдог хуулийг Туркийн парламент батлах гэж байна

2020-01-27

Сагсан бөмбөгийн домог Коби Брайнт нисдэг тэрэгний ослоор амиа алджээ

2020-01-27

Афганистаныг яагаад "эзлэх боломжгүй улс" гэдэг вэ?

2020-01-27

Коронавирусийн халдвараас сэргийлэх ЭНГИЙН 3 АРГА

2020-01-26

Коронавирусын эсрэг дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

2020-01-24

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2020-01-23

ЭМЯ: Монголд коронавирусын тохиолдол илрээгүй

2020-01-27

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудалд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дагана

2020-01-24

ЭМЯ: БНХАУ-аас ирсэн нэг эмэгтэйг түр тусгаарлаж, шинжилгээ хийж байна

2020-01-24

Т.Аюурсайхан: Н.Номтойбаяр гишүүний асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой атал, хууль зөрчигдөж байна

2020-01-23

Мэргэн ухаан гэж...

2020-01-27

Дундчуудын байр суурийг бэхжүүлэх арга замын тухайд

2020-01-26

Зодуулдаг хүүхэд богино насалдаг

2020-01-24

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

2020-01-24

Түмэн бэлэгтэй Төмөр хулгана

2020-01-24

Петровис Группийн МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

2020-01-24

Ерөнхий англи хэл академик англи хэл 2-ийн ялгааг мэдэх үү?

2020-01-23

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

2020-01-22

Коронавирусийн оношлуурыг Монгол улс хүлээн авлаа

2020-01-27

Орос, Монгол иргэдийг наймаа хийж байхад тагнуулынхан дээрэмджээ

2020-01-27

Лхагва гарагт сургуулийн цахим болон теле хичээлийн хуваарийг зарлана

2020-01-27

БНХАУ-тай хиллэдэг боомтуудын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ

2020-01-27

Ziko Podcast #05 - Коронавирусын талаар ярилцая!

2020-01-27

#04 Ziko Podcast - Уур бухимдлаа хаяцгаая!

2020-01-23

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Феминизмийн дараах эмэгтэйчүүдийн эрин

2020-01-27

Дэлхий таниар дутах уу?

2020-01-26

Та алийг нь сонгох вэ: Ажил уу? Амьдрал уу?

2020-01-26

Мөнх хөх сарьдаг /аян замын тэмдэглэл/

2020-01-24

Коронавирусын дэгдэлт юанийн эрэлтийг бууруулна

2020-01-26

"Gucci” брэнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг судлахаар болов

2020-01-23

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

2020-01-23

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

Америк Хятадыг ялав!

2020-01-27

Чи өвдвөл би өвдөнө, би өвдвөл бид өвдөнө, бид өвдвөл бүх Монгол өвдөнө!

2020-01-27

Монголчууд минь цагаан сар яах вэ, дахиад л болно...

2020-01-26

Ухань хотод байгаа оюутан Р.Болорцэцэгийн эх орондоо хандсан ИЛ ЗАХИДАЛ

2020-01-26

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
47.71%
АНУ
28.1%
ОХУ
5.88%
Арабын орнууд
5.56%
Хойд Солонгос
2.94%
Израиль
2.94%
Иран
1.63%
Африкийн орнууд
0.98%
Энэтхэг
0.98%
Бусад
0.98%
Турк
0.65%
Европын Холбооны орнууд
0.65%
Афганистан
0.65%
Пакистан
0.33%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,328

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,572

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,695

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,465