Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

Өнгөрсөн 7 хоногт буюу 12 сарын 2-ны өдөр Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” төслүүдийг дэмжиж баталсан. Тэгвэл үүний хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Авто зам ашигласны төлбөр 5 дахин нэмэгдэхээр болж, олон нийтийн бухимдлыг нэлээдгүй төрүүлж эхэлсэн юм.

Харин ирэх жилийн төсвөө баяртай гэгч баталсан дарга нарын тэврэлдсэн бичлэг зургууд цахим орчинд жаргалтайгаар хөвөрч байх үед түгжрэл дунд хамаг цагаа бардаг, чанарын шаардлага хангахгүй авто замаар 4 улирал зорчдог жолооч нар уур хилэндээ баригдаж байв.

Цагдаа нарын хамгаалалт дор, гэрэл дохиогоо хангинуулан давхидаг том дарга нарын үзэж буйгаар авто зам ашигласны төлбөрийг ашиглаж байгаа хүн нь өөрөө төлөх ёстой бөгөөд иргэд жилд 10 мянган төгрөг төлж байж төрөөсөө сайн авто зам нэхэх эрхгүй гэнэ. 

Хангалттай татварын дарамтанд "дарлуулж", зээлээс зээлийн хооронд арилжааны банкнуудын хүүд "шулуулж" байгаа Монголын иргэд угаас сайн төрийн бодлогыг мэдэрч байсан удаагүй. Ялангуяа дэд бүтэц, хот төлөвлөлтийн талаар яриад ч хэрэггүй. Тэгвэл энэ бүхэн ард түмний л буруу юм байна. Бид бага татвар өгч байгаа болохоор энэ улс орон хөгжихгүй, авто зам нь чанаргүй байгаа аж. 

Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 70 гаруй тэрбум төгрөг төвлөрч түүгээр нь жолоочдын зорчиж байгаа замыг засаж, янзлах юм гэнэ. Хэнд, юунд итгээд "За май" гээд зовж олсон мөнгөө өгөх вэ?

Нийгмийн даатгалын сан нь хүртэл Капитал банкны дампуурлаар салхинд хийсчихсэн, он гараад ард иргэд л түүний лайг үүрч цалингийнхаа бараг тал шахмыг татварт өгөхдөө тулчихаад сууж байна шүү дээ. 

Үүнтэй холбоотойгоор жолооч нар өнөөдөр авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцсэн шаардах бичгийг хотын удирдлагад хүргүүлэхээр жагслаа. Тэд өглөө 07.00 цагт цуглаж, жагсаалаа эхэлж, дуут дохиогоо дуугаргаж, хотын удирдлагуудыг шаардлагыг нь өөрсдийн биеэр гарч ирж авахыг шаардаж байсан юм. 

Жолооч нар  нийгмийн даатгалын сангаас дутсан хөрөнгийг татвар нэмэх байдлаар бус хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан албан тушаалтнуудад хариуцлага тооцох замаар нөхөхийг шаардаж эсэргүүцлээ илэрхийлэв. Энэ нь ч маш зөв юм. Бид эрх баригчдын гаргасан алдаа бүрийн бурууг үүрэх ёсгүй.

Тэдний ачаар...

Өнөөдрийн тайван жагсаалын үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзлаа. Тэрбээр олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх нь зүйтэй гэдгийг сануулаад тус шийдвэрийг НИТХ-аар дахин хэлэлцүүлэхийг үүргэдсэн байна. Харин С.Амарсайхан тооцоо, судалгаагаа дахин нягталж, хуулийн хугацаанд нь НИТХ-д хандана гэдгээ хэлжээ. Гэхдээ түүнд ерөнхий сайдын үүрэг нэлээд хүндээр туссан бололтой харагдсаныг нэмж дурдах нь зүйтэй биз.

Ингээд харахаар бид тэмцэж л чадвал хүссэндээ бага ч гэсэн хүрч чадаж байна. Гэхдээ нийт ард иргэдийн эрх ашгийн төлөө нэгдэж, тэмцэж байгаа жолооч нараар бид бахархах ёстой байтал зарим хүмүүс цахим орчинд "Хотын төвд түгжрэл үүсгэж байна. Ажлын бус цагаар ийм юмаа зохион байгуулж болдоггүй юм уу" гэхчлэн шүүмжийн үгсийг хайр найргүй чулуудаж, зарим нь бүр жагсагчдын "попрох" гээд ядчихсан "ажилгүй" гэж ёжлох нь тэр...

Хэрвээ тэд өнөөдөр жагсаагүй бол Ерөнхий сайд үүн дээр анхаарал хандуулах ч үгүй байсан. Улмаар төлбөр нэмэгдэж бидний халааснаас илүү мөнгө урсан гарах байсан. Тэгэхээр өөрсдийнхөө төлөө тэмцэж чадахгүй бол ядахдаа дуугүй байж сурмаар байна. Бага ч гэсэн үр ашгаа өгч байгаа зөв тэмцлийг ард түмэн "зөв"-өөр сэвдэг болмоор байна. Эцэстээ гарах сайн, муу бүх л үр дүнг бөөндөө хамтдаа үүрэх байж юунд нэг нэгнээ хэмлэх вэ? Эргээд санавал бие биеэ дэмждэг, нэгдэж чаддаг сайхан Монгол зан уг нь бидний цусанд бий дээ...

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно. 

17
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Судлаач Ганаа: Ялалтын зовлонг дараа нь эдэлдэг...

2020-01-20

Улаанбаатарын утааны учир шалтгаан...

2020-01-20

Баялгийн хуваарилалт

2020-01-18

Газар газрын сэтгэхүй...

2020-01-17

"Бид дэлхийн хогийн сав биш!": Малайз улс барууны орнуудаас ирсэн хогийг буцаан илгээж эхлэв

2020-01-21

Оросын нэгэн зочид буудалд халуун ус алдагдсанаас болж 5 хүн амиа алдав

2020-01-21

Япон улс сансрын цэргийн хүчинтэй болно

2020-01-21

Английн эрдэмтэд санамсаргүйгээр ихэнх хорт хавдрыг эмчилдэг эсийг нээжээ

2020-01-21

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

З.Энхболдын нэр хүндэд халдсан хэмээн Э.Бат-Үүлийг хоёр сая төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээв

2020-01-21

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?

2020-01-21

Б.Баттүшигийг гэрчлэх гэж Монголын хуулийнхан очсон уу?

2020-01-21

Н.Номтойбаяр: Г.Батхүү нас барсантай холбогдуулан би мэдүүлгээ үнэнээр өгсөн нь полиграф тест өгснөөр батлагдсан

2020-01-21

Нум сумтай анх танилцсан түүх

2020-01-21

Хүмүүжил маш энгийнээс эхэлдэг, хүмүүжилтэй хүн хүнлэг байдаг

2020-01-21

Тарагны тусламжтай хүссэн жиндээ очоорой!

2020-01-21

Арчаагүй тарган гахайнуудтай хэрэлдмээргүй байна

2020-01-21

Төрийн банк гадаад худалдаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг санал болгож байна

2020-01-21

“Төрийн Банк” байт харвааны тамирчдыг дэмжин ажиллана

2020-01-20

“King Tower”: Захиалагч бүрт Land 200 авах эрх бэлэглэж байна

2020-01-20

Азийн хамгийн том цогцолбор сургуульд "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай хэрэгжлээ

2020-01-17

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020-01-12

Хятадууд "дуураймал" хотуудаа хэрхэн босгодог вэ?

2020-01-12

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

2020-01-16

Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

2020-01-10
1:01:24

"Цензургүй яриа" нэвтрүүлэгт онгоцны ослын хохирогч О.Мэргэншагайн авга ах Д.Совд оролцов

2020-01-21
9:39

Англи бүсгүй ямаа самнах, ноолуур бэлтгэх Монгол аргад суралцжээ

2020-01-21

Д.Тогтохсүрэн: Казиногийн хууль хэлэлцэх гэж байгаа учраас ямар зүйл байдгийг нь орж сонирхсон, харин тоглоогүй

2020-01-20
7:05

Сонгуульд нэр дэвшигчдийн ПАЯН

2020-01-19

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

Долларын ханш 2750 гарлаа

2020-01-21

Ерөнхийлөгч Х. Баттулга Давосын чуулганд оролцоно

2020-01-19

Суудлын автомашины импорт ТҮҮХЭН ДЭЭД хэмжээнд хүрлээ

2020-01-19

"Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь тэгш хуваарилалтын зарчим болсон"

2020-01-16

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

Ferdi & Ziko-ын сонирхолтой podcast - (2020.01.17)

2020-01-17

Ziko Episode#1 - "Өөртөө Итгэх Итгэл"

2020-01-16

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.93%
АНУ
28.51%
ОХУ
6.58%
Арабын орнууд
4.82%
Хойд Солонгос
2.63%
Израиль
2.63%
Иран
1.75%
Африкийн орнууд
1.32%
Энэтхэг
1.32%
Турк
0.88%
Европын Холбооны орнууд
0.88%
Афганистан
0.88%
Пакистан
0.44%
Бусад
0.44%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,324

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,568

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,674

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,460