Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

Төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар болох эстроген болон прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог Серитонин буюу аз жаргалын гормон болон Неоадерналин мэдрэлийн эс дамжуулагч буурахад нөлөөлдөг. Улмаар амаржсан эхчүүл амархан сэтгэлээр унаж эхэлдэг байна. 

Серитонин дутагдах үед хүнд гуниглах, айх, ганцаардах, хоолны дуршил ихсэх, буурах гэх мэт шинж тэмдэг илэрдэг бол неоадерналин дутагдах үед анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг. Харин дээрх шинжүүд нь 2-3 долоо хоног үргэлжилдэг аж.

Түүнчлэн хүүхэд гаргасан эмэгтэй хүн бүрд энэхүү сэтгэл гутрал явагддаггүй бөгөөд үйл явц нь ч харилцан адилгүй байдаг. Хэрвээ удаан хугацаанд буюу 4-өөс дээш 7 хоног байнга уурлаж уцаарлах, нойргүйдэх, их уйлах, эцэж ядрах, өөрийгөө буруутгах, амьдрах хүсэлгүй болох, итгэл найдвараа алдах гэх мэт шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

Гэхдээ судалгаагаар нийт амаржсан эхчүүдийн 50-75 хувь нь төрсний дараах сэтгэл гутралд өртдөг болох нь батлагджээ. Жирэмсний даавар огцом буурснаас үүдэх энэхүү сэтгэл зүйн асуудал нь эмэгтэй хүмүүсийн онцлогоос хамаарч 2 янзаар явагддаг. 

1. Хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал (Baby blue) 

Төрсний дараах эхний 2 долоо хоногт үргэлжилдэг бөгөөд аажимдаа хэвийн байдалдаа орж, сэтгэл санаа нь тогтворждог.

2. Хүнд хэлбэрийн сэтгэл гутрал (Postpartum depression) 

Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжлэх сэтгэл гутралыг ийнхүү нэрлэдэг. Энэ үед тухайн эмэгтэй аль болох өөрийгөө тайван байлгах хэрэгтэй бөгөөд элдэв гаж буруу үйлдлээс холуур байх нь зөв. Бүр болохгүй бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай. 

Манайд төрсний дараах сэтгэл гутралын талаарх мэдээлэл харьцангуй дутмаг байдаг учир үүнээс болж гэр бүлийн харилцаанд ан цав үүсэх нь бий. Тиймээс гэр бүлийнхэн нь амаржсан охиндоо, эхнэртээ аль болох сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, физиологийн жамаар явагддаг тус сэтгэл гутралыг хамтдаа даван гарахын тулд хичээх ёстой юм. 

Сэтгэл зүйн хямрал нь удаан хугацаанд үргэлжлэх тусмаа өөрт болон өрөөлд хор хөнөөл учруулах эрсдэлтэй байдаг. Жишээлбэл, гаж буруу зүйлд уруу татагдах, хий юм харах, нойргүйдэлд өртөх, төсөөллийн айдастай болох, эр нөхрөө хардах, бусдыг буруушаах, өөрийгөө голж бусадтай харьцуулах, хэт их санаа зовох цаашлаад амьдрах хүсэлгүй болж өөрийгөө егүүтгэх үйлдлийг ч хийж болдог.

Мөн эр нөхрүүд эхнэрээ сэтгэл зүйн хямралд өртсөнийг мэддэггүйгээс болж хосуудын харилцаанд үл ойлголцол үүсэж, гэр бүл салах, араар тавилтын тохиолдлууд ихээхэн нэмэгдэж байна. Гэр бүл салалтын үр дүнд хүүхэд хамгийн ихээр хохирч байгааг үүнд дурдах нь зүйтэй биз ээ. Тиймээс эрчүүд энэ асуудалд буурь суурьтай хандаж, гэргийгээ ойлгож, ярилцаж, хүүхдээ асрахад нь тусалж байх хэрэгтэй юм.

Төрсний дараах сэтгэл гутралд дараах хүчин зүйлс нөлөөлдөг.

• Нойр муудах,

• Нийгмийн болон сэтгэл санааны дэмжлэг хангалтгүй,

• Хүүхдийн эрүүл мэнд сайнгүй байх,

• D витамины дутагдал,

• Жирэмсний үед болон төрсний дараа сэтгэл зүйн цочролд орсон,

• Өмнө нь сэтгэл гутралтай байсан, эсвэл жирэмсний үеийн сэтгэл гутрал үргэлжилсэн,

• Гормоны өөрчлөлт, амьдралын шинэ хэв маяг.

Нэмж дурдахад ихэнх эмэгтэйчүүд сэтгэл гутралд орсноо нууж, ганцаараа хэнд ч хэлж чадахгүй шаналах нь бий. Энэ нь асуудлыг улам даамжруулдаг учир дэргэд байгаа хүмүүс нь үргэлж анхаарч, ярилцаж, туслах байх зүйтэй. Энгийнээр бол, хэвийн харагдаж байгаа бүхний дотор ямар ч эмзэглэл нуугдаж байж болдог гэдгийг санах нь чухал билээ. Ингээд ч зогсохгүй шинэхэн аавуудад ч тус сэтгэл гутрал явагддаг болохыг эрдэмтэд нотолсон байдаг юм шүү. Тиймээс гэр бүлийн харилцаагаа эрүүл байлгахын тулд эхнэр, нөхрүүд бие биеэ аль болох ойлгож, хайрлаж байх хэрэгтэй юм. 

Сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хувьд аваад үзвэл манай улс дэлхий нийтээс хоцорч яваа хэдий ч сүүлийн жилүүдэд харьцангуй бага багаар өсөлт дэвшил ажиглагдах болсон. Ялангуяа сэтгэл зүйн хямралд өртөж буй зарим хүмүүс мэргэжлийн хүмүүст хандах ёстойгоо, стресс тайлах аргатай болох хэрэгтэйг нэлээдгүй ухамсарлаж байгаа нь харагдах болсон байна лээ.

Хүн гэдэг өөрөө сэтгэлийн амьтан учраас үүнийг уншиж буй бүх хүмүүс нялх биетэй эмэгтэйг элдэв янзаар шүүмжилж, өөлж гоочлолгүй хамгийн сайхан үгсээр магтан сайшааж байгаарай. 

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Монголд коронавирусын тохиолдол илрээгүй

2020-01-27

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудалд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дагана

2020-01-24

ЭМЯ: БНХАУ-аас ирсэн нэг эмэгтэйг түр тусгаарлаж, шинжилгээ хийж байна

2020-01-24

Т.Аюурсайхан: Н.Номтойбаяр гишүүний асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой атал, хууль зөрчигдөж байна

2020-01-23

Коронавирусын эргэн тойронд юу болж байна вэ? /ТОЙМ/

2020-01-27

Дэлхийн хамгийн ухаалаг сурагчидтай орноор Хятад тодорчээ

2020-01-27

Хүчирхийлэгч нь хохирогчтойгоо гэрлэвэл ялаас мултарч болдог хуулийг Туркийн парламент батлах гэж байна

2020-01-27

Сагсан бөмбөгийн домог Коби Брайнт нисдэг тэрэгний ослоор амиа алджээ

2020-01-27

Афганистаныг яагаад "эзлэх боломжгүй улс" гэдэг вэ?

2020-01-27

Коронавирусийн халдвараас сэргийлэх ЭНГИЙН 3 АРГА

2020-01-26

Коронавирусын эсрэг дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

2020-01-24

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2020-01-23

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Феминизмийн дараах эмэгтэйчүүдийн эрин

2020-01-27

Дэлхий таниар дутах уу?

2020-01-26

Та алийг нь сонгох вэ: Ажил уу? Амьдрал уу?

2020-01-26

Мөнх хөх сарьдаг /аян замын тэмдэглэл/

2020-01-24

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Түмэн бэлэгтэй Төмөр хулгана

2020-01-24

Петровис Группийн МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

2020-01-24

Ерөнхий англи хэл академик англи хэл 2-ийн ялгааг мэдэх үү?

2020-01-23

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

2020-01-22

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Коронавирусын дэгдэлт юанийн эрэлтийг бууруулна

2020-01-26

"Gucci” брэнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг судлахаар болов

2020-01-23

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

2020-01-23

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна + Аймгуудын цаг агаар

2020-01-28

Орос, Монгол иргэдийг наймаа хийж байхад тагнуулынхан дээрэмджээ

2020-01-27

Лхагва гарагт сургуулийн цахим болон теле хичээлийн хуваарийг зарлана

2020-01-27

БНХАУ-тай хиллэдэг боомтуудын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ

2020-01-27

Америк Хятадыг ялав!

2020-01-27

Чи өвдвөл би өвдөнө, би өвдвөл бид өвдөнө, бид өвдвөл бүх Монгол өвдөнө!

2020-01-27

Монголчууд минь цагаан сар яах вэ, дахиад л болно...

2020-01-26

Ухань хотод байгаа оюутан Р.Болорцэцэгийн эх орондоо хандсан ИЛ ЗАХИДАЛ

2020-01-26

Ziko Podcast #05 - Коронавирусын талаар ярилцая!

2020-01-27

#04 Ziko Podcast - Уур бухимдлаа хаяцгаая!

2020-01-23

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Мэргэн ухаан гэж...

2020-01-27

Дундчуудын байр суурийг бэхжүүлэх арга замын тухайд

2020-01-26

Зодуулдаг хүүхэд богино насалдаг

2020-01-24

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

2020-01-24

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
47.9%
АНУ
28.16%
ОХУ
5.83%
Арабын орнууд
5.5%
Хойд Солонгос
2.91%
Израиль
2.91%
Иран
1.62%
Африкийн орнууд
0.97%
Энэтхэг
0.97%
Бусад
0.97%
Турк
0.65%
Европын Холбооны орнууд
0.65%
Афганистан
0.65%
Пакистан
0.32%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,328

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,572

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,695

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,465