Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг “Эрдэнэс-Тавантолгой” компани харуулсан

Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг “Эрдэнэс-Тавантолгой” компани харуулсан

Уурхайчин хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж, өөдлөхөд нь хамт яваа нэгэн хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарт тулгамдаж буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр ч нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй зүтгэгч нэгэн байх учиртай билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг урьж, ярилцлаа.

-Та сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Эрдэнэс- Тавантолгой” компанитай  холбоотой ажиллаж байна.  2018 оноос эхлэн гүйцэтгэх захирлаар нь томилогдсон.  Компанийн шинэ үеийн түүхийг өөрийн тань сайн мэднэ гэж ойлгож байна.   Энэ тухай ярилцлагаа эхлэе?

-Би 2007 оноос эхлэн компанийн үйл ажиллагаанд оролцож байна. Анх төрд шилжсэн лицензийг төрийн компанид 100 хувь шилжүүлэх, иргэдэд ногдол ашиг өгөх гээд УИХ, Засгийн газрын хэд хэдэн тогтоол гарсан. Энэ дагуу стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг хүлээх компани байгуулсан нь “Эрдэнэс МГЛ” юм.  Бид Тавантолгойн ордтой холбоотой лиценз авахаас эхлээд, олборлолтийн үл ажиллагааг эхлүүлж, орлоготой болгох гээд нэлээд ажлыг зохион байгуулсан. Болохоос нь болохгүйг нь хүртэл өнөөдөр ч хамт явж байна. Тэр ч утгаараа компанийн шинэ үеийн түүхийг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг юм.  Тухайн үед зорилт, төлөвлөгөө, томоохон төслийн ажлууд эхлэлгүй нэлээд хугацаа алдсан л даа. Үнэндээ компани гадаад дотоодод их хэмжээний өр төлбөртэй, байдал хүндхэн байлаа. Нийгмийн шинэчлэлт, өөрчлөлт, бүтээгдэхүүний үнийн уналт, эдийн засгийн хямрал, дээрээс нь улс төрийн оновчгүй шийдвэрүүд гээд хүндрэл, бэрхшээлүүдтэй нүүр тулж ирсэн. 2018 оны байдлаар бид 680 гаруй тэрбум төгрөгийг өрөнд төлсөн байдаг. Түүнчлэн энэ дүнтэй тэнцэхүйц хэмжээний нүүрсийг өрөнд өгсөн. Мөн 1072 хувьцаагаар дамжуулан ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад тодорхой хэмжээний зардал хүртэл гаргасан байдаг. Энэ мэтчилэн улс төр, бизнесийн оновчгүй шийдвэрүүдийн хүрээнд өр төлбөр ч нэмэгдсээр асуудал хүндэрсэн он жилүүдтэй компани, компанийн уурхайчид нүүр тулсан. Гэсэн өнөөдөр  энэ бүхнийг даван гарсан, сайхан мэдээтэй сууж байна.

-2016 онд та компанийн тэргүүн дэд захирлаар томилогдон ирсэн.  Тухайн онд компани анх удаа ашигтай ажилласан байдаг. Ер нь асуудал юундаа байсан юм бэ?

-Тухайн оны есдүгээр сард манай Ариунболд захирал, түүний дараахан нь би тэргүүн дэд захирлаар нь томилогдон ирсэн.  Ирээдүйд ямар байх нь тодорхойгүй өрөндөө баригдсан, ажилчид, уурхайчдын маань итгэл дундарсан, ер нь саарал компани болчихсон байсан. Компанийг  ашиггүй,  өрөөс өрөнд явдаг учраас хувьчилах ёстой гэсэн ойлголтууд ч ар араасаа нийгэмд цацагдаж, гадаадын болон дотоодын компаниуд бага үнээр худалдан авах хэд хэдэн оролдлогыг хийгээд амжчихсан байсан. Олон улсын компаниудыг оруулах ёстой гэсэн дайралтууд ч илт газар авч байсан үе юм даа. Шулуухан хэлэхэд 400 сая ам.доллараар компанийг бүхлээр нь худалдаж авах асуудал ч яригдсан.  Түүний дараахан буюу   2016 онд удирдлагын багт очиход энэ уур амьсгал арилаагүй, ажилчдын нийгмийн асуудал ч маш хүнд байсан.  Төслийг цааш үргэлжлүүлэх нь битгий хэл хэзээ ч өрнөөс гарахгүй гэсэн дүгнэлтийг нь нийгэмд төрүүлчихсэн. Гэхдээ тэр онд буюу 2016 онд анх удаа 36 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.  Өр төлбөрийн асуудал бол хэвээрээ байсан.  Харин 2017 оноос ажил нэлээд урагшилсан шүү.  Гэрэл гэгээ харагдсан. Тухайн онд 460 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.  Ингээд төр засгийн удирдлагын зүгээс ч анхаарч эхэлсэн. Ордыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах ёстой. 

Төслийг  дагасан төмөр зам, автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, кокс, химийн үйлдвэр, хот байгуулалт гээд асуудлыг цогцоор нь харж,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, парламент, Засгийн газрын төвшинд шийдвэр гаргасан.  Ингээд 2017 оны гуравдугаар сар гэхэд “Чалко” компанийн өрийг бүрэн барагдуулж чадсан.

Дараа жил 2018 онд 807 тэрбумын ашигтай ажиллаж,  аравдугаар сард Хөгжлийн банкны өрийг тэглэсэн.  Ингэснээр “Эрдэнэс- Тавантолгой” компани гадаад, дотоодод ямар ч өр, төлбөргүй болж, үйл ажиллагаагаа улам өөдрөгөөр төлөвлөх боломж нээгдсэн.

-Байдал хүндхэн байгаа тухай ойлголт нийгэмд байсан нь үнэн л дээ. Та болон танай багийнхан ямар менежмент хэрэгжүүлж ажиллав?

-Менежментийн багийнхан хамгийн түрүүнд хэмнэлтийн зарчим баримталсан.  Алдагдалгүй, үр ашигтай байх хөрс суурийг бий болгосон.  Түүний дараа  өртэй хүн өөдөлдөггүй гэдэг шиг өөрийгөө цэвэрлэж, өрнөөс салсан. Ашиг гаргах гэж нэг жил гаруй хугацаанд ажилласан. 2017, 2018 онд эдгээр ажлуудыг амжилттай хийж, одоо хөрөнгө оруулалт, хөгжлийн жил рүүгээ орж байна.  Төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай анхны хөрөнгө оруулалтыг компани өөрсдөө санхүүжүүлэхгүй бол бидний үнэ цэнэ өсөхгүй, цаашид орох орлогод ч муугаар нөлөөлж, гадаадын хөрөнгө оруулагчид хүртэл итгэхгүй нөхцөл байдалд орно. Тиймээс бид өөрсдийн ашгаараа томоохон төслүүдээ 2019 ондоо багтаан хөдөлгөж чадсан. Энэ бол Монголчууд асуудлыг томоор харж чаддаг, дандаа гаднаас мөнгө гуйгаад явдаг биш гэдгийг тодоор харуулсан.  Дараа дараагийн төсөлд шаардлагатай хөрөнгийг Олон улсын зах зээлээс босгох үндэс болсон гэдгийг онцлох ёстой.

-Өр төлбөргүй, ашигтай ажиллаж эхэлсэн нь 2018 он юм байна.  Түүний дараагаар бүтээн байгуулалт, эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн нэлээд олон үйл ажиллагааг явуулж эхэлсэн.  Тэгвэл энэ бүхнээс та юуг нь онцлох вэ?

-Бид 2019 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан.  Энэ хүрээнд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой- Гашуунсухайтын төмөр замын ажлыг амжилттай эхлүүллээ.  Гашуунсухайт чиглэлийн хувьд нэлээд хугацаанд зогссон байсан төсөл л дөө.  Нөгөө чиглэлийн тухайд шинэ гарц бий болох юм.  Стратегийн болон эдийн засаг, эрхзүйн хувьд өндөр ач холбогдолтой.  Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор  бид  нэг тонн нүүрсийг одоо автозамаар 32 ам.доллараар тээвэрлэж байгаа бол найман ам.доллар болж өртөг буурна.  Тэр хэмжээгээр олох орлого, цэвэр ашгийн хэмжээ өснө. Бид ийм л зүйлийг бий болгохыг зорьсон.  Түүнийгээ эхлүүлж чадсан. Дараагийн Эрдэнэт хотын хэмжээний цогцолбор үйлдвэр дагасан хотын статус бүхий бүтээн байгуулалт энд өрнөх ёстой.  Монголын эдийн засгийн бас нэгэн тулгуур болгохыг зорьж байна.

-Уул уурхайн асуудал тойрсон хэл ам, улстөржилт намждаггүй.  Энэ нь эргээд бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь бий.  Та ийм асуудалд ямар зарчмаар хандаж ирсэн бэ?

-Олон хүндрэл байна.  Тухайлбал, саяхныг хүртэл олон нийт “Эрдэнэс -Тавантолгой” ХК-ийг сайнаар хүлээж авдаггүй байлаа.  Нэлээд олон жилийн хугацаанд өртэй байсан, улс төржсөн, хэл ам дагуулсан зэргээр янз бүрийн асуудалтай.  Түүнчлэн байнга ашиггүй ажилладаг. Төсөл, төмөр зам нь эхлээгүй олон жилийн нүүрийг үзсэн гээд л нийгмийн шүүмжлэлийг бүхий л төвшинд дагуулж байсан нь үнэн.  2016 онд анх манай менежментийн баг ажлаа эхлэхэд иргэдээс сэтгэл ханамжийн буюу компанийн хандлагын судалгааг авсан. Тэгэхэд иргэдийн 85 хувь нь найдваргүй компани, өр зээлнээсээ гарахгүй гэсэн сэтгэгдэлтэй байсан. Багахан хувь нь ирээдүйтэй, бидний хувьцаа байгаа гэсэн санал өгсөн.  Үлдсэн хэсэг нь компанийн тухай мэдэхгүй гэж хариулсан байдаг. 

Харин сая 2019 онд  иргэдийн 80 гаруй хувь нь ирээдүйтэй, эдийн засгийн тулгуур болох томоохон хэмжээний компани гэдэгт санал нийлсэн.  Энэ нь нэг талаар иргэд компанийг зөвхөн хараар мэддэг байсан бол өнөөдөр юу хийж, ямар бодлого, бүтээн байгуулалт явуулж байна гэдгийг мэддэг, анхаардаг болсон байна.  Энэ  бол хоёр жил гаруйн хугацаанд гарсан амжилт.

-Асуудлууд шийдэгдээд ашигтай ажиллаад ирлээ. Одоо хүндрэлтэй зүйл юу байна.  Төрийн өмчит компани учраас улс төрийн ашиг сонирхол ч их байдаг болов уу?

– Хуучин компани хоёр ч удаа улс төрийн гацаанд орж байсан.  Яагаад гэхээр үл ойлголцол тэнд байсан.  Компанийн хөгжил, хэтийн ирээдүйг харсан хэсэг бүлэг байхад  гацаах сонирхол ч байсан. Улс төрийн өндөр төвшиндөө ойлголцоогүй  ч үе байлаа.  Компани тэр үед эрч алдаж,  үйл ажиллагаа нь доголдож байсан.  Харин  одоо өөр болсон. Нэгдүгээрт, улс төрийн үл ойлголцол бүрэн шийдэгдсэн.  ҮАБЗ-ийн төвшинд төслийг  урагш нь явуулж, Монголын төдийгүй олон улсын төвшинд гаргах ёстой гэдэг дээр санал нийлсэн.  Мөн УИХ дуу нэгтэйгээр үйл ажиллагааг дэмжиж байна.  Засгийн газрын зүгээс бүх анхаарлаа хандуулж байна.  УУХҮ-ийн сайд төслийг урагшлуулахаар нойр хоолгүй зүтгэж байна.  Тэгэхээр улс төрийн хувьд энэ төсөл ямар ч асуудал байхгүй.  Одоо бүгд үр дүнг нь хүлээж, итгэж байна.  Санхүүгийнэ хувьд ч өндөр ашигтай компанийн тоонд зүй ёсоор орсон.    Түүнчлэн боловсон хүчний асуудал байдаг.  Өнөөдөр дэлхийн томоохон уул уурхай компаниудад байсан залуучууд манайд ажиллаж байна.   Цалин хангамжийн хувьд Монголдоо эхний дугаарт эрэмблэгдэнэ.  Мөн 13 сарын цалин, нэмэгдээд үр дүнгийн урамшуулал олгодог гээд  олон жишгийг бий болгож чадлаа.   Дараагийн нэг чухал асуудал нь мэдээж ордын нөөц.  Өмнө нь нөөцийг  хэсэгчилсэн байдлаар батлуулсан байсан бол 2018 оны наймдугаар сард нөөцөө нэгдсэн байдлаар батлуулж, нэмэгдүүлж чадсан.  Олон улсын жорк стандарт руу шинэчлэн шилжүүлэх ажил хийж байна.

-Та компанийн алсын харааг хэрхэн харж байна вэ?

-Товчоор хэлэхэд монголчуудыг дор хаяж 200-н жил тэжээнэ. Эдийн засгийн эрх чөлөөнд хүргэнэ.  Хамгийн том стратегийн компани болж чадна гэдгийг итгэлтэйгээр хэлмээр байна.

-Олон улсад байгалийн баялагтай, түүнийгээ зөв бодлогоор хэрэгжүүлж, хөгжсөн, иргэд  нь санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн жишээ олон бий.  Эсрэгээрээ баялагаасаа болж, нэлээдгүй зовлон туулах ч байна.  Тэгвэл Монгол Улсын хувьд ямархуу өнгө төрх харагддаг вэ?

-Уул  уурхайг зөв хөгжүүлж, зөв бодлогоор чиглүүлж явахгүй бол хамгийн аюултай.  Баялгийн хараал гэдэг зүйл байдаг.  Монголын уул уурхайн салбар сайнтай, муутай явж байна.  “Эрдэнэс-Тавантолгой”-н хамт олны хувьд ажил нь сайн зүгт чиглэж байна гэж би хардаг.   Ашиг орлого хангалттай, зөв бодлоготой,  иргэд маань ч итгэл найдвар төрүүлсээр байна.  Энэ салбарыг зөв менежментээр зөв авч явж чадвал төр ч гэсэн томоохон төслийг явуулж чаддаг гэдгийг харж болно.   Өчигдөр хүртэл төр муу менежер гэж бүх төвшиндээ ярьж байсан.   Тэгвэл төр муу менежер биш, төрдөө болоод иргэддээ бусад аж ахуй нэгждээ үр ашгаа өгөх менежмент хийж чадсан гэдгийг  “Эрдэнэс-Тавантолгой”-н хамт олон харуулж байна.   Гуравхан жилийн хугацаанд бид босгож чадсан.  Цаашид дэд бүтцийн төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж дуусгаад,  Тавантолгой-Зүүнбаян,  Тавантолгой-Гашуутсухайт,  Тавантолгой-Оюутолгой-Ханги-Мандалын зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн систем, хими технологи, коксын үйлдвэрийн бүтээн байгуулалтаа зогсоохгүй, цаг алдахгүйгээр  аваад явчихвал энэ төсөл Монгол хүн бүрт үр өгөөжөө өгнө.

-Улс төрийн хүрээнд асуудлууд шийдэгдсэн байна.  Олон нийтийн зүгээс “Эрдэнэс -Тавантолгой” компаниас 1072 хувьцааныхаа ногдол ашгийг хэзээ хүртэх вэ гэж их асуудаг.  Та энэ асуудалд тодорхой хариулт өгөхгүй юу?

-Иргэд маань хувьцааны ногдол ашгийг хүлээх нь зөв.  2017, 2018 он хүртэл иргэд энэ хувьцаанд итгээгүй.   Улс төрийн зорилгоор өгсөн цаас гэж харсан.  Тийм ч учраас зарим иргэд төрдөө зарсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд зарим иргэд  маань 300 мянган төгрөгөөс өгсөн.  Яагаад гэхээр тухайн үед энэ компани ашиг орлоготой ажиллаж бидэнд ногдол ашиг өгөх боломжгүй гэж харсан.   Итгэл найдвар байгаагүй.  Харин өнөөдөр маш олон хүн хувьцаагаа бүртгэлжүүлж байна.  Энэ нь нэг талаараа итгэл юм. Нөгөө талаар хөрөнгийн зах зээлд хөл тавьсан алхам. Төсөл хөтөлбөрүүдээ эхлэхээр олборлолтын орлогоос гадна төслүүдээс нь орж ирэх орлого гэхэд нь олон тэрбумаар яригдана. Манай компани ч иргэдэд хөрөнгийн зах зээл болон хувьцааны талаарх бодит ойлголтийг сургалтаар дамжуулан хүргэж байгаагийн илэрхийлэл. Сая “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг нийслэл болон орон даяар зохион байгуулж, 126 мянган иргэн хамрагдаж хөрөнгийн зах зээлийн мэдлэгээ дээшлүүлсэн. Иргэдийн энэ итгэл манай менежментийн багийн нэг амжилт.  Ногдол ашгийн хувьд том, жижиг хувьцаа эзэмшигч  бай компани ашигтай ажилласан ашиг олгох зарчим үйлчилдэг. Гэхдээ дэлхий нийтэд ашигтай ажиллах нь тодорхой төслүүдээ эхлээд хөгжүүлж байж, авах ашиг орлогоо нэмэгдүүлдэг бизнесийн хуулийг илүүд үзэх тохиолдол олон байдаг. Үүний адил нэгэнт үр ашгаа өгөх нь тодорхой Тавантолгой төслийг цогцоор нь хөгжүүлэхийн тулд ашиг орлогоо  төслүүдээ санхүүжүүлэхэд анхаардаг. Тавантолгой төслийн хувьд эхлээд төмөр замын төслүүдээ ашиглалтад оруулж чадвал зардал дөрөв дахин буурах, шинэ гарцууд бий болж, өрсөлдөөн дундаас үнэ өсөх зэрэг олон давуу тал бий болно. Тиймээс 2018 оны ногдол ашгийг төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэхэд  зарцуулъя гэж шийдсэн.   Өнөөдөр иргэдэд очих 27 мянган төгрөг биш ирээдүйд тэдэнд очих олон зуун мянгаар яригдах баялагийн асуудал дээр шийдвэрээ гаргасан. Цаашид  иргэд маань хувьцааны ногдол ашгаа авна гэдэгт эргэлзэж  болохгүй.   Зарахгүй байх, хоёр дахь зах зээлд орох боломжоо харах хэрэгтэй.

-IPO гаргах асуудал нэг хэсэг яригдаад чимээгүй болчихлоо.  Энэ асуудлаас болж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хуваалаа гэсэн яриа  ч байсан.  Энэ юу болов?

-Тавантолгой орд маань найман ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. 7.3 тэрбум тонн нөөцтэй.  Үүнийг тэр чигээр нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж болохгүй.  Тийм учраас  нэг ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компани байгуулаад  хөрөнгө босгох ажлыг хийлгэж байна.  Иргэдэд маань 6.3 тэрбум тонн нөөцтэй, орд нь байна.  Тэр компанийн 30 хувь гарлаа гэхэд 70 хувь нь эндээ үлдэх юм.  Тэгэхээр энэ бодлогын хувьд зөв.  IPO-гийн хувьд тогтсон үе шаттайгаар хийгддэг.   Монголын талаас хийх зүйлүүдээ хангалттай явуулсан.  Одоо олон улсын зөвлөхүүдтэйгээ ажиллаад явж байна.  Хэзээ  ямар үнэ цэнэтэй байхад нь хувьцаагаа гаргах уу гэдэг асуудал яригдаж байгаа учраас  энэ тухай дэлгэрэнгүй ярих боломжгүй.

-Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн компани болж чадсан гэж ойлголоо.  Олон улсын хандлага ямар байгаа бол?

-Тавантолгойн бол өндөр чанарын илчлэгтэй коксжих нүүрсний том орд.  Чанарын хувьд дэлхийд тэргүүлж байна. Нөөцийн хувьд мөн дээгүүрт орж байгаа.  Анх төрд үйлчлэх зориулалттай, улс төрийн зорилготой байгуулагдсан хуулийн этгээд мэт ойлголтыг 2016 он хүртэл олон улсад төрүүлсэн.  Харин одоо өөрөөр бодох болсон. Энэ компани ашигтай ажиллаж байна.  Өр төлбөргүй болчихлоо.  Дээрээс нь ил уурхайн олборлолт, тээвэрлэлт гээд  бүх төрлийн менежментийг хийж чадаж байна.  Мөн  улс төр нь нөлөөлөхөө больсон.  Одоо Засгийн газар  “Эрдэнэс-Тавантолгой” ХК бол мегатөсөл, төслийг нэг ч өдөр зогсоолгүй урагш нь хөдөлгө гэсэн хатуу байр суурьтай болсон.  Ямар  нэгэн байдлаар улстөржих,  мөнгийг  нь ийш тийш зарцуулах асуудал байж болохгүй гэдэг чиглэлийг өгч байгаа.  Хуучин Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгөнөөс компанийн хэдэн жилийн татварыг нь хүртэл урьдчилан авсан тохиолдол байсан.  Ийм тохиолдолд аль ч компани бизнесийн утгаараа хөгжиж урагшилж чадахгүй л дээ.  Харин одоо компани зөв гольдролдоо орсон. Одоо олон улсын хөрөнгийн зах зээл дээр гараад ирэхлээр хөрөнгө оруулагч нар хувьцаа авна.  Ашгаа  ч эргээд олно гэдэгт эргэлзэхгүй болсон.  Сонирхож байгаа маш олон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч бий.

-2020 оны УИХ-ын сонгууль дөхөж байна.  Сонгуулийн цикл дагаад зарим асуудал гацах, өөрчлөгдөх асуудал байдаг.   Тэгэхээр сонгуулийн дараах “Эрдэнэс тавантолгой” компанийг та хэрхэн харж байна вэ?

-Өмнөх шиг түүх битгий давтагдаасай л гэж бодож байна.  Хүч их, зардал, мөрөөдлөөр ажилласан энэ ажил зогсчихвол дахиад Монголын хөгжил магадгүй дахиад 10 жилээр хойшилж, гацах байх.  Тэгэхээр  энэ төслийг үнэхээр эх оронч улстөрчид олон л юм бол ямар ч нам  хөгжил рүү нь явуулах ёстой.  Үр дүнг нь харах ёстой.  Ийм хэмжээний улстөрчид манайд олон бий.   2020 оны сонгуулийн үр дүн яаж ч гарсан энэ төсөл үргэлжлэнэ.  Хэрэв зогсоогоод ямар нэгэн ашиг сонирхол гараад ирвэл тэр бол цэвэр эх оронч бус үйлдэл байх болно.  Нөгөө талаар иргэн болгон энэ компанийн эзэн.  Дансаа нээлгээд бүртгэлжүүлчихсэн. Тэгэхээр энэ төсөл одоо дурын нэг улс төрчийн хийсэн буруу үйлдлийг зүгээр хараад суухгүй нь тодорхой.

-Та сонгуульд оролцох уу?

-Би  2007 оноос хойш энэ төсөлтэй зууралдаж байна.  Уурхайчин залуустайгаа хамт, төслийн эд эс нь болоод явж байна.  Бодож санасан зүйл  их бий.   Тэднийхээ, үр дүнг харчихъя гэж чин сэтгэлээсээ хүсч байна.  Ядаж энэ бүтээн байгуулалтууд нь ашиглалтад орчихоосой.  Төмөр зам, автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, IPO гээд асар олон асуудал байна. Тэгэхээр энэ асуудалд анхаарч ажиллана. Манай хоёр төмөр замын бүтээн байгуулалтууд Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.  Эдгээр төмөр замыг яаралтай ашиглалтад орж, угаах үйлдэр, хими технологийн болон коксын үйлдэрүүд ашиглалтад орсноор БНХАУ болон ОХУ руу хүртэл олон гарц бий болж, бүтээгдэхүүний үнэ өсөж, дэлхийн зах зээлд өрсөлдөх учиртай. Гурав дахь нь эдгээр төслийг дагаж маш олон жижиг дунд бизнесүүд хөгжинө. Энэ мэтчилэн зам, үйлдвэр дагасан хөгжлийг ярьвал их зүйл байна.  Мөн  уурхайн дотоод хөгжлийн асуудлууд бий. Хотхон, оффис, цахилгаан, усан хангамжийн асуудал шийднэ. Бид кемп дагасан уурхай биш хот дагасан уурхайг хөгжүүлнэ. Хуучин 1983-1987 онд ОХУ-ын институт Тавантолгойн ТЭЗҮ-г боловсруулахдаа  50 мянган хүнтэй хот байгуулахаар төлөвлөж байсан.  Тэнд төмөр зам, нүүрс боловсруулах, химийн үйлдвэр, тэдгээрийг дагасан бизнесүүд гээд бүгдийг төлөвлөсөн байсан.  Үүний  ТЭЗҮ-г бид шинэчлээд 100 мянган  хүнтэй хот байх боломжтой  гэж үзсэн. Тиймээс ядаж эхний үр дүнг хармаар байна..

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417