Богино хугацаанд турах гэсэн тэнэг хүслээ хая бүсгүйчүүдээ!

Богино хугацаанд турах гэсэн тэнэг хүслээ хая бүсгүйчүүдээ!

Хоол судлалын мэргэжилтнүүд хүмүүст турахыг урт хугацааны, цогц алхам шаардсан процесс гэдгийг сануулдаг. Харин ямар ч аргаар хамаагүй, маш богино хугацаанд турах гэж оролдох нь эцсийн дүндээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий.

Тиймээс эмч нар турах хүсэлтэй бүсгүйчүүдэд эрүүл аргаар, тогтмол дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй гэж зөвлөдөг юм. Таргалалт бол нэг төрлийн өвчин мөн бөгөөд ихэнх хүмүүс үүнийг илүүдэл жин хэмээн эндүүрдэг. 

Угтаа бол жингийн илүүдэл гэдэгт булчин, яс, өөх, усны илүүдэл хэмжээ ордог. Харин таргалалт нь эд эрхтэн, арьсан доорх хэвийн бус өөхний хуримтлал буюу биеийн жин хэт нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм.

Уламжлалт анагаах ухаанд таргалалтыг бодисын солилцооны эмгэг буюу долоон тамирын үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор үүсдэг гэж үздэг.

Долоон тамир буюу тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал /улаан, цагаан дусал байх бөгөөд улаан нь сарын тэмдэг, цагаан нь үрийн шингэн/, мөн гурван хир болох өтгөн, шингэн, хөлс зэрэг нь хэвийн ялгарч байх ёстой. Энэ нь хэвийн хэмжээнээс ихдэх, эсвэл дутуудсанаар бодисын солилцооны алдагдалд орж, таргалалт, өөр олон өвчин үүсдэг байна.

Ер нь дотор өвчин бүхний шалтгаан нь эс шингэх байдаг. Тиймээс таргалалтын гол шалтгаан нь хоол тэжээлийн буруу хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, амьдралын буруу хэмнэл, сэтгэл зүйн тавгүй байдал, хорт зуршил зэрэг юм. Түүнчлэн түүхий ногоо, шүүслэг жимс, амтлаг хоол хүнс, чихэр шоколад, амттанууд, кофе, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, зайрмаг гэх мэт ходоодны галын илчийг дардаг хүнд чанартай хоол хүнсийг их хэрэглэх нь таргалалт үүсгэх гол нөхцөл болно. Тиймээс эдгээр хүнснээс аль болох татгалзаж, идэвхтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй юм.

Тэгвэл илүүдэл жингээ хэтэрхий хурдтайгаар бууруулах нь эрүүл мэндэд ноцтой аюулыг дагуулдаг. АНУ-ын хоол судлаачид нэгэн судалгааг явуулаад долоо хоногт хэдэн килограмм жин хаях нь аюулгүй вэ гэдгийг олж тогтоожээ. Улмаар эрдэмтэд ерөнхийдөө нэг долоо хоногт биеийн илүүдэл жинг мэдэгдэхүйц бууруулж болохгүй гэж үзсэн байна.

Хэрэв зөв хооллож, дасгал сургуулилт хийх юм бол 1 долоо хоногт нэг орчим килограмм жин хаях боломжтой гэнэ. Энэ нь тухайн хүний эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй. Үнэндээ эхний долоо хоногт өөх алга болохгүй, харин ус ууршдаг аж. Тэгэхээр ерөнхийдөө 7 хоногт 500 граммаас илүү жин хаяж болохгүй байх нь...

Сүүлийн үед хүн бүр л турах хүсэлтэй болсон. Тарган байх нь муу, туранхай байх нь гоё гэх ойлголт охид бүсгүйчүүдийг турах хүсэлд автуулж байна. Гэвч харамсалтай нь, зарим хүний турах хүсэл нь даамжирсаар тэр нь  сэтгэцийн эмгэг болж байгаа юм.

Тэгэхээр турахыг хүсэж буй хүмүүс эхлээд мэргэжлийн эмчид хандаж үзлэгт орох шаардлагатай. Яг юунаас болж таргалаад байгаагаа олж мэдэх нь чухлаас гадна, ямар аргаар турж болохоо мэдэх нь чухал юм.

Түүнээс биш өөрөө дур мэдэж, цахим орчинд хөврөх үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв аргыг туршиж үзэж болохгүй. Энэ нь нэгт эрүүл мэндийг хохироогоод зосгохгүй, үхэлд ч хүргэх эрсдэлтэй юм.

Ер нь туранхай байх л сайхан гэсэн хайрцаглагдсан сэтгэхүйнээсээ салах хэрэгтэй. Хүн өөрийн биедээ таарсан жинтэй, эрүүл байх л чухал болохоос биш хэн нэгнийг даган дуурайж өөрийгөө аюулд оруулах хэрэггүй юм. 

Ялангуяа Монгол эмэгтэйчүүд ямар нэг баяр ёслол дөхөөд ирэхээр элдэв ганган хувцас өмсөж, гоё сайхан харагдахын тулд огцом жингээ хаяхыг эрмэлздэг. Үүнээс үүдэж амиа насаа хүртэл алдаж байгааг үүнд дурдах нь зүйтэй.  

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутагт амьдардаг 40 орчим насны эмэгтэй шинэ жилийн арга хэмжээний өмнө дөрвөн хоног огт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй мацаг барьснаас болж нас баржээ. Учир нь талийгаач бөөрний дутагдалтай байсан бөгөөд олон хоног мацаг барьснаар бөөрөнд нь муугаар нөлөөлж, гэнэт биеийн байдал нь муудаж ухаан алдаж улмаар эмнэлэгт хандсан боловч нас баржээ. 

Талийгаач эмэгтэй өнгөрсөн долоо хоногт нас барсан ба ар гэрийнхнийх нь зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм. Харин одоогоор нас барсан шалтгааныг нь нарийвчлан шалгуулахаар зохих байгууллагад хандаад байгаа аж.

Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байна гэдэг хамгийн том аз жаргал байдаг. Басхүү эрүүл мэндээ хайрлаж, биеэ тордож эмнэлэгт үзүүлж байх нь маш чухал юм. Өөртөө тохироогүй элдэв эм тан уух, шинжлэх ухаанаар батлагдаагүй турах арга, мацаг барих гэх мэт зүйлсийг өөр дээрээ битгий туршиж байгаарай.

Төгсгөлд нь бүсгүй хүн бүр үзэсгэлэнтэй гэдгийг бодон бодон тэмдэглэн сийрүүлье...

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно. 

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Төрийн банк гадаад худалдаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг санал болгож байна

2020-01-21

“Төрийн Банк” байт харвааны тамирчдыг дэмжин ажиллана

2020-01-20

“King Tower”: Захиалагч бүрт Land 200 авах эрх бэлэглэж байна

2020-01-20

Азийн хамгийн том цогцолбор сургуульд "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай хэрэгжлээ

2020-01-17

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

Ferdi & Ziko-ын сонирхолтой podcast - (2020.01.17)

2020-01-17

Ziko Episode#1 - "Өөртөө Итгэх Итгэл"

2020-01-16
1:01:24

"Цензургүй яриа" нэвтрүүлэгт онгоцны ослын хохирогч О.Мэргэншагайн авга ах Д.Совд оролцов

2020-01-21
9:39

Англи бүсгүй ямаа самнах, ноолуур бэлтгэх Монгол аргад суралцжээ

2020-01-21

Д.Тогтохсүрэн: Казиногийн хууль хэлэлцэх гэж байгаа учраас ямар зүйл байдгийг нь орж сонирхсон, харин тоглоогүй

2020-01-20
7:05

Сонгуульд нэр дэвшигчдийн ПАЯН

2020-01-19

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020-01-12

Хятадууд "дуураймал" хотуудаа хэрхэн босгодог вэ?

2020-01-12

"Бид дэлхийн хогийн сав биш!": Малайз улс барууны орнуудаас ирсэн хогийг буцаан илгээж эхлэв

2020-01-21

Оросын нэгэн зочид буудалд халуун ус алдагдсанаас болж 5 хүн амиа алдав

2020-01-21

Япон улс сансрын цэргийн хүчинтэй болно

2020-01-21

Английн эрдэмтэд санамсаргүйгээр ихэнх хорт хавдрыг эмчилдэг эсийг нээжээ

2020-01-21

З.Энхболдын нэр хүндэд халдсан хэмээн Э.Бат-Үүлийг хоёр сая төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээв

2020-01-21

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?

2020-01-21

Б.Баттүшигийг гэрчлэх гэж Монголын хуулийнхан очсон уу?

2020-01-21

Н.Номтойбаяр: Г.Батхүү нас барсантай холбогдуулан би мэдүүлгээ үнэнээр өгсөн нь полиграф тест өгснөөр батлагдсан

2020-01-21

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

2020-01-16

Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

2020-01-10

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Долларын ханш 2750 гарлаа

2020-01-21

Ерөнхийлөгч Х. Баттулга Давосын чуулганд оролцоно

2020-01-19

Суудлын автомашины импорт ТҮҮХЭН ДЭЭД хэмжээнд хүрлээ

2020-01-19

"Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь тэгш хуваарилалтын зарчим болсон"

2020-01-16

Судлаач Ганаа: Ялалтын зовлонг дараа нь эдэлдэг...

2020-01-20

Улаанбаатарын утааны учир шалтгаан...

2020-01-20

Баялгийн хуваарилалт

2020-01-18

Газар газрын сэтгэхүй...

2020-01-17

Нум сумтай анх танилцсан түүх

2020-01-21

Хүмүүжил маш энгийнээс эхэлдэг, хүмүүжилтэй хүн хүнлэг байдаг

2020-01-21

Тарагны тусламжтай хүссэн жиндээ очоорой!

2020-01-21

Арчаагүй тарган гахайнуудтай хэрэлдмээргүй байна

2020-01-21

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.93%
АНУ
28.51%
ОХУ
6.58%
Арабын орнууд
4.82%
Хойд Солонгос
2.63%
Израиль
2.63%
Иран
1.75%
Африкийн орнууд
1.32%
Энэтхэг
1.32%
Турк
0.88%
Европын Холбооны орнууд
0.88%
Афганистан
0.88%
Пакистан
0.44%
Бусад
0.44%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,324

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,568

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,674

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,460