Шилжилтийн насныхан 8-13 см өсөх боломжтой

Шилжилтийн насныхан 8-13 см өсөх боломжтой

“Тод-Эйч” хүүхдийн өсөлтийн клиник Монголд анх удаа хүүхдийн өсөлт хөгжилтэй холбоотой бүхий л үзлэг оношилгоог цогцоор нь хийж, хүүхэд бүрт тохирсон өсөлтийн эмчилгээг хийдэг билээ.  Тус эмнэлгийн хүүхдийн өсөлтийн клиникийн эмч А.Цэрэннямтай хүүхдийн өсөлтийн хоцрогдол, шинэ оношлогоо эмчилгээний талаар ярилцлаа.

-Хэд хоногийн дараа сурагчдын амралт эхлэх гэж байна. Энэ өдрүүдэд эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаардаг. Тиймээс танай эмнэлгийн хүүхдийн өсөлт, хөгжилтийн талаар хийж буй үзлэг, оношилгоог  сонирхъё?

-Азийн зарим улстай харьцуулахад нурууны өсөлтөөр манайх намханд тооцогддог. Өсөлтийн хоцрогдол нь олон шалтгаантай бөгөөд өнөөдрийг хүртэл бид “Монголчууд угаас намхан” аль эсвэл “Удмын намхан бол тэр чигээрээ л явах ёстой” гэсэн ойлголттой шалтгаан нь тодорхойгүй өсөлтийн асуудлыг шийдэж чадахгүй байсаар ирсэн. Гэтэл  дэлхий нийтэд сүүлийн 20 жил өсөлтийн дааврыг нээснээр энэ асуудлыг хялбархан шийдвэрлэдэг болсон. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Солонгос, Япон зэрэг улс оронд  хүүхдийн өсөлтийн эмнэлгүүд өргөжиж, хүүхдүүдийн бие бялдрын өсөлт нэмэгдэж байна. Харин манай улсад хэвийн өсөлттэй хүүхдүүдэд зөвлөгөө өгөх болон өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүдийг оношилж эмчлэх төрөлжсөн эмнэлэг байгаагүйн улмаас өсөлтийн асуудалтай олон хүүхдүүд оношлогдож эмчлэгдэж чадалгүй орхигддог байсан. Иймд манай эмнэлэг тэдгээр хүүхдүүдийн өсөлтийн явцыг тодорхойлох, шалтгааныг олж илрүүлэн эмчлэх, хэвийн өсөлттэй ч цаашид дэмжих сонирхолтой хүүхдүүдэд зориулан үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.

-Танай эмнэлгийн хүүхдийн өсөлтийг тодорхойлох нарийвчилсан шинжилгээнүүдийн талаар эцэг, эхчүүд их асуудаг. Жишээ нь, хүүхдийн үснээс хорт бодисуудыг шинжилдэг гэж сонссон?

-Хүмүүс өсөлт гэхээр ганцхан өндөр болох гэсэн ойлголттой байдаг. Хамгийн гол нь эрүүл зөв өсөлттэй байх нь чухал юм.  Хүүхдийн өсөлтөд хамгийн нэн түрүүнд мөрдөгддөг дөрвөн дадал зуршил гэж  бий.  Үүнд, шим тэжээл, нойр, дасгал хөдөлгөөн, стресс юм. Үүнээс бид шим тэжээлийг хоол хүнсээр мөн витаминаар нөхдөг. Тэгвэл манай эмнэлэг хүүхдийн өсөлтөөс гадна насанд хүрэгчдийн эрүүл мэндийн байдлыг оношлон тогтоох боломжтой шинжилгээ оношилгоонуудыг  хийдгээрээ давуу талтай. Жишээ нь бүх насныхан хийлгэх боломжтой “Үсний эдийн хорт хүнд металл болон эрдэс минералын оношилгоо” болон “Биеийн ерөнхий бүтцийн оношилгоо” сүүлийн үед нэлээд эрэлт ихтэй байгаа.

-Өмнө нь цус, шээсний шинжилгээ гэж сонсож байсан, үснээс  авч шинжилдэг хүнд металлын шинжилгээний талаар  хүмүүс тэр бүр сонсож байгаагүй байх. Эндээс бид ямар хариуг харж болох вэ?.

-Хүний үс нь сард ойролцоогоор нэг см орчим ургадаг. Ургаж байх хором мөч бүртээ тухайн хүний биеийн шим тэжээлийн байдал болон амьдралын орчны мэдээллийг хадгалж байдаг гайхамшигтай дайвар эд юм. Шинжилгээний арга нь үсний угаас ойролцоогоор гурван см орчим үс хайчлан авч 10 төрлийн хорт хүнд металл болон 16 төрлийн эрдэс минералуудыг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар шинжлэн хүний бие дэхь шим тэжээлийн тэнцвэртэй байдлыг гаргаж ирснээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог шинжилгээний арга юм. Өөрөөр хэлбэл, цус, шээсний шинжилгээтэй харьцуулахад харьцангуй урт удаан хугацааны туршид тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал ямар байсныг мэдэх боломжтой.

-Монгол хүмүүст ямар төрлийн хордлого илүүтэй илэрдэг вэ?

-Манай эмнэлэг байгуулагдаад эхний ээлжинд үсний шинжилгээгээр зөвхөн хүүхдийн өсөлтөд чухал нөлөөтэй эрдэс минералын тэнцвэрт байдлыг илрүүлэх зорилготой дээрх шинжилгээг хийж байсан боловч шинжилгээ хийлгэсэн хүүхэд бүр хар тугалга, мөнгөн ус, хөнгөн цагаан зэрэг 1-3 төрлийн хавсарсан хордлоготой гарч байсан. Үүнийгээ дагаад цайр, магни, кальци, фосфор, селен, төмөр гэх мэт амин чухал эрдэс минералуудын үйл ажиллагаа саармагждаг. Бид хийсэн нийт шинжилгээнүүдээ багцлан дүгнэхэд оношилгоонд орсон хүмүүсийн 99,2 хувь нь хорт хүнд металлын хордлоготой, 100 хувь эрдэс бодисын алдагдалтай гарсан. Нас бага байх тусам хорт хүнд металлын хордлого илүү, нас нэмэгдэх тутам ялангуяа 18 наснаас дээш насны хүмүүст олон төрлийн эрдэс бодисын алдагдал илэрч байна.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ өсөлтийг хоцорч байгааг мэдэх энгийн арга юу вэ. Нярай хүүхдүүдийн тухайд бид  ДЭМБ-аас гаргасан хүснэгт бөглөөд явдаг. Харин өсвөр насны хүүхдүүдийн тухайд ямар шинж тэмдгийг анзаарах ёстой вэ?

-Хүүхдийн өндөр болон жинг тодорхойлдог хэд хэдэн төрлийн өсөлтийн муруй байдаг. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн өсөлтийн муруйг бол өрхийн эмч нар ихэнхдээ бөглөдөг. Хэмжилт хийх болгондоо бөглөдөг боловч эцэг эхчүүдэд сайн тайлбарладаггүй юм шиг санагддаг, хамгийн доод шугамнаас доош орчихсон байхад зарим эцэг эхчүүд мэдээгүй явж байх тохиолдол олон гардаг.  Тиймээс хүүхдийнхээ өсөлт хөгжилтийг тодорхойлох энэ мэт зүйлд анхаарлаа хандуулж байх нь чухал юм. Хамгийн түрүүнд эцэг эхчүүд маань хүүхдүүдээ бусад хүүхдүүдтэй харьцуулаад намхан байна эсвэл хэт өндөр байна гэж өөрсдөө онош тавиад ханддаг. Ялангуяа намар хичээл эхлэх үед энэ нь илүү анзаарагддаг. Ер нь ангийнхаа хүүхдүүдийн дундаж өндрөөс 10см-с дээш намхан байх, жилд дөрвөн см-с доош өсөж байгаа тохиолдолд зайлшгүй өсөлтийн эмнэлэгт хандах шаардлагатай. Түүнчлэн тухайн насны хүүхдийн дундаж өндрийн графикийн гурван хувиас доош тохиолдолд, эцэг эх өөрсдөө хэт намхан байх тохиолдолд, мөн цэг эхийн өндөртэй харьцуулахад намхан, өсөлт удаан байх тохиолдолд, өсөлт бойжилтын хувьд үеийнхнээсээ хэт хурдан байх, эцэг эх, ах эгч нарынх нь дунд бэлгийн бойжилт хэт эрт явагдаж байсан тохиолдол байгаа бол өсөлтийн эмнэлэгт хандах хэрэгтэй.

-Хүүхдийн өсөлтөд амин дэмийн дутагдал, нойр, удамшил гэр бүлийн стресс хүртэл нөлөөлдөг гэдэг. Эдгээрээс хамгийн гол хүчин зүйл нь юу вэ?

-Эдгээр хүчин зүйл бүгдээрээ чухал нөлөөтэй. Эдгээр зүйл нь бидний өдөр тутмын амьдралын хэв маягаас ихээхэн хамаардаг.  Өсөлтийн хоцрогдлыг хоёр ангилж үздэг. Анхдагч өсөлт хоцрогдол гэдэг нь өнчин тархинаас ялгардаг даавруудын нэг буюу хавсарсан дутагдлыг хэлнэ. Энэ нь ховор тохиолддог бүрэн эмчлэгдэхгүй өвчин юм. Хоёрдогч өсөлт хоцрогдол гэдэг нь хүүхдийн насандаа тохирох өндрөөс илэрхий хоцорсон боловч тэр өндөрт нь тохирох жин ойролцоо байгаа үеийн хоол тэжээлийн архаг хямралыг хэлдэг. Шалтгааныг арилгамагц хүүхдийн биеийн хөгжил хэвэндээ орж өндөр нь үеийнхнийгээ гүйцдэг.

-Удамшил голлох хүчин зүйл болдог байх?

-Биеийн өндрийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл нь удамшил юм. Намхан нуруутай хүмүүс нь удамшлын хувьд намхан, харин өндөр нуруутай хүмүүс нь удамшлын хувьд өндөр нуруутай байж болно. Юуны түрүүнд гэр бүлийн өндрийг судлан тогтоосноор хэт өндөр ба хэт намхан байгаа нь удамшлын гаралтай эсэхийг хялбархан мэдэх бололцоотой. Боломжит өндөр гэдэг нь тухайн хүүхэд ген буюу удамшлын нөлөөгөөр хүрч өсөх боломжтой өндрийн хэмжээг хэлнэ.

-Хүүхэд ер нь жилд хэдэн см өсөх боломжтой байдаг вэ?

-Хүүхдийн өсөлтийн хурд гэсэн ойлголт байдаг. Энэ нь нас бүрт жилд  дунджаар тухайн хүүхдийн өндөр нэмэгдэх  магадлал гэсэн үг. Хүүхдийн өсөлтийн хурд эхний жилдээ хамгийн өндөр байдаг бөгөөд нэг нас хүрэхэд 25 см-ээр өсдөг байна. Үүнээс хойш бага багаар буурах боловч шилжилтийн нас буюу бэлгийн бойжилтын үед өсөлтийн хурд огцом нэмэгдэж жилд дунджаар 8-13 см хүртэл  өсөх боломжтой.  Эрэгтэй хүүхдүүдийн хувьд бэлгийн бойжилт 13-15 насанд эхэлдэг бол эмэгтэй хүүхдүүд 11-13 насанд эхэлдэг. Энэ хурдаар өсөх боломжтой 2-3 жил байдаг. Тэгээд өсөлтийн хурд саараад өсөлтийн зон хаагдтал жилд 1-2 см л өсөх боломжтой байдаг.  Өсөлтийн энэ эрчимтэй үед нь хоол тэжээлийн дутагдалтай байх, нойр дутуу явах, стресс их авах, дасгал хөдөлгөөний дутагдалтай байх, өвчин эмгэгт өртөмтгий байх, бэлгийн бойжилт хэт эрт явагдах, бэлгийн үйл ажиллагаа эрт эхэлснээс өсөлтийн зон эрт хаагдах буюу өсөлт эрт зогсдог.  Энэ үед нь хүүхдийн өсөлтөд болон хүмүүжлийн асуудалд маш сайн анхаарах хэрэгтэй. Амьдралын дадал зуршил зөв байх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр эрдэс , амин дэм хэрэглэх хэрэгтэй.

-Тэгвэл өсөлтийг хэвийн болгох эмчилгээний шинэ арга нь юу байх вэ?

-Өсөлт гэдэг бол бие махбодийн органик бодисын хэмжээ нэмэгдэж, биеийн бүтцийн үндсэн нэгж болох эсийн тоо нэмэгдсэний улмаас хүүхдийн биеийн жин болон өндөр нэмэгдэх үзэгдлийг хэлнэ. Өсөлт нь өсөлтийн дааврын нөлөөгөөр явагддаг. Тиймээс “Тод Эйч” хүүхдийн өсөлтийн клиник эутропин буюу өсөлтийн дааврын эмчилгээг Монголд хийж эхлээд байгаа юм.  Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хүний дундаж өндөр нэмэгдэж, өндөр нь хүний ажил мэргэжлээ сонгох, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, спортын олон төрөлд амжилт гаргахад нөлөө үзүүлж байгаа учраас өндрөө нэмэгдүүлэх хүсэлтэй, хүүхдүүдийнхээ өндөрт санаа зовних эцэг эхчүүд олширсон нь өсөлтийн дааврын хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлж байна.  Иймд өсөлтийн даавар эмчилгээ шаарддаг эмгэгүүдээс гадна өндрөө нэмэгдүүлэх зорилготой хэн бүхэнд өсөлтийн даавар эмчилгээг хийлгэх боломжийг олгож, БНСУ-ын Эутропин дааврын эмчилгээг Монголд нэвтрүүлээд буй юм.

Солонгосын “LG Chem (Life Sciences Chem)” нь өсөлтийн дааврын эмчилгээнд дэлхийд манлайлагч шилдэг компани юм. Энэ өсөлтийн дааврын бүтээгдэхүүнийг дэлхийн 15 оронд экспортолдог бөгөөд манай улсад 2018 оны есдүгээр сараас эхлэн “Ди Жи Би” ХХК албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн.  Энэ эмчилгээ нь 1992 оноос Өмнөд Солонгосын зах зээлд нэвтэрсэн бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн байр сууриа хадгалсаар байна. БНСУ-ын Эутропин дааврын зах зээлийн 55 хувийг өндрөө нэмэгдүүлэх зорилгоор хийлгэж байгаа хүүхдүүд эзэлж байгаа нь үүний нотолгоо юм. Өсөлтийн дааврын шууд нөлөө нь хүүхдийн урт ясны өсөлтийн төгсгөлд анхдагч мөгөөрсний хондроцит хуваагдан, ялгаран хөгжихөд их нөлөөлдөг. Ясны ургалтыг нэмэгдүүлнэ, мөгөөрс үүсэлтийг нэмэгдүүлнэ, эсийн хуваагдлыг эрчимжүүлнэ, эсийн ялгаран хөгжилтийг эрчимжүүлнэ. Өсөлт нэмэгдэнэ. Мэдээж, хэрэглэх заалт, тунг нь эмчийн заавраар нарийвчилсэн шинжилгээ, оношлогоонд тулгуурлан хийгдэнэ.

Э.Бэрцэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417