Банкуудыг эрсдэл даах чадвараа сайжруулахыг санууллаа

Банкуудыг эрсдэл даах чадвараа сайжруулахыг санууллаа

Монголбанкнаас “Банкны салбарын шинэчлэл” сэдэвт бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. УИХ-д Монголбанкнаас санаачилсны дагуу “Банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр” боловсруулан батлуулсан дөрвөн үндсэн зорилтын хүрээнд болж байгаа бөгөөд банкны салбарын эрхзүйн шинэтгэл, эрсдэлд суурилсан хяналт шалгалт сэдвээр илтгэл тавьж, хэлэлцлээ.

Дээрх хөтөлбөрийн дагуу банкны салбар дахь 10 гаруй хуулиудыг шинэчлэх, банкинд хүндрэл үүссэн тохиолдолд түүнийг татвар төлөгчдийн, төсвийн мөнгөөр биш, банкнуудын хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар нөхөн сэргээх гэх мэт боловсруулалт хийгдээд 70 гаруй хувьтай явж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас Банкны тухай хууль, Төв банкны тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиудыг баталж байсан билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Банкны салбарт олон нийтийн оролцоог хангах нь чухал байгаа бөгөөд үүний тулд юуны өмнө иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зэрэг олон зорилт энэ салбарт тавигдаж байна. Зорилтуудын хүрээнд гурван  зүйл анхаарах хэрэгтэй байгааг хэлье. Нэгд, банкууд засаглалаа сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байна. Үүний тулд банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, шинэ хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх нь банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, бодит чанарыг сайжруулах үндэс бүхий алхам болно. Ийм зөв зохистой харьцааг бий болгож дотоод хяналтыг сайжруулж хөрөнгийн зах зээлийн хөгжилд олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох нь олон эерэг зүйлийг авчирна. Жижиг зах зээлд банкууд хоорондоо өрсөлдөхөөс илүү хүчээ нэгтгэж, хамтарч ажиллах цаг үе ирэх юм. Өөрөөр хэлбэл капиталын хүчээ нэгтгэхгүйгээр дан ганц нэг эзэнтэй хэлбэрээр банкны салбар цаашид цэцэглэн хөгжихгүй. Бид илүү алсыг харж, улс орныхоо банкны салбарыг олон түмний итгэлийн татсан, найдвартай, итгэлтэй, хариуцлагатай болгож хөгжүүлмээр байна гэдгийг анхаарч ажилламаар байна. Тиймээс Төв банк, арилжааны банкууд дээрх чиглэлүүдээр тодорхой стратеги төлөвлөгөө гарган, үе шаттай хэрэгжүүлэх талаар санаалчилгатай ажиллах хэрэгтэй байна. Нийтээр банкинд итгэх итгэл, оролцоо, хяналтыг нэмэгдүүлье” гэсэн юм.

Мөн эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх онд өндөр түвшиндээ буюу 5-6 хувьд байх төлөвтэй. Гэхдээ эдийн засгийн бүтэц өрөөсгөл, уул уурхайн салбараас хэт хамааралтай тул эдийн засагт хэлбэлзэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс арилжааны банкууд эрсдэл даах чадвараа өндөр хэмжээнд байлгах шаардлагатай.

Эдийн засаг, зээлийн харьцаа шууд хамааралтай байгааг хэлэхдээ, өнгөрсөн онд эдийн засаг 7.3 хувиар өсөхөд зээлийн хэмжээ 20 хувиар нэмэгдсэн байсан. Энэ жил зээлийн хэмжээ 15 хувиар нэмэгдэхэд эдийн засгийн өсөлт эхний хагас жилд мөн л дээрх хувьтай байгаа байдлыг дурдаж, эдийн засаг сайн л байх юм бол зээл чанартай, илүү үр дүнтэй байх нь ойлгомжтой гэдгийг онцоллоо.

Монголбанкны эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг “Ирэх жилээс Монгобанкнаас суурь бодлогын шинж чанартай хэм хэмжээнүүдийг бий болгосон. Үүнийг цааш нь хэрхэн хэрэгжүүлэх вэ, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг яаж хамгаалах вэ гэсэн дэд бүтэц рүү чиглэсэн хуулийн зохицуулалтыг оруулж ирж байгаа. Үүнээс гадна 2010 оноос банкны хяналт шалгалтын олон улсын стандарт дэлхийн санхүүгийн хямралын дараа өөрчлөгдөж ирсэн. Тэр нь банк нь өөрөө тухайн эрсдэлийг дааж чадах хөрөнгөтэй, удирдлага болон, засаглалын хувьд санхүүгийн үзүүлэлт сайн байх эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлага байгаа. Иймээс энгийн хувьцааны шаардлагыг сайжруулах, банкны удирдлагуудын олон нийтийн хяналтыг бий болгох зэргийг ирэх жил хийхийг төлөвлөж байна” гэлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд хугацаанд хадгалах гэж тодорхойлсон. Нөгөө талаас үзвэл үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажилд банк санхүүгийн салбарын хууль эрхзүйн шинэчлэл, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хувь эзэмшлийн төвлөрөлтийг бууруулах, банкны хяналт, шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг Базелийн стандарттай нийцүүлэн сайжруулах ажлуудыг хийхээр тусгасан. Монголбанкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь зөвхөн мөнгөний бодлогоор хязгаарлагдахгүй, банк санхүүгийн салбарын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, санхүүгийн салбарын үйл ажиллагааг идэвхижүүлэх, бодит секторыг татан оролцуулах чиглэлд бодлогын аргыг тодорхойлж, бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай болж байгаа. Иймээс үндсэн чиглэлд тусгагдсан боловч зөвхөн 2020 онд биш, дунд хугацаанд буюу он дамжин хэрэгжих шаардлагатай, өндөр ач холбогдол бүхий зарим ажлуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаарх дэлгэрэнгүй хөтөлбөрийг Монголбанкнаас боловсруулж, батлууллаа” гэсэн юм.

Төв банк зөвхөн ирэх онд хэрэгжүүлэх Үндсэн чиглэлээр зогсохгүй, дунд хугацаанд буюу он дамжин хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудаа “Банкны салбарыг хөгжүүлж, чадавхжуулах хөтөлбөр” болгон боловсруулж батлуулснаа цохон тэмдэглэж байв.

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417