БНХАУ-ын Ордос хотод дэлхийн мэргэжлийн бөхийн аварга шалгаруулах "Алтан бүс" тэмцээн өнөөдөр болж өндөрлөлөө. Энэ барилдаанд улсын аварга Н.Батсуурь түрүүлж, аймгийн арслан Б.Тэмүүлэн дэд байрт оров. Түрүү бөхийг 500 мянган юань буюу 200 орчим сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. Анхдугаар барилдаанд Монгол, БНХАУ, ОХУ, АНУ-ын бөхчүүд оролцсон бол манайхаас аварга Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж, П.Бүрэнтөгс, харцага Т.Баасанхүү, О.Хангай, Н.Золбоо тэргүүтэй 30 гаруй бөх зодогложээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (26)