Сонгинохайрхан дүүргийн Гал унтраах 29 дүгээр ангийн хашаанд хураагдсан 650кг түүхий нүүрсийг 65 дугаар дунд сургууль, 80 дугаар цэцэрлэгийг халаадаг “Хоёулаа хүү” ХХК уурын зуух руу ачлаа. Нийт 96 айл өрх, албан байгууллагын хашаанд лацдаж битүүмжилсэн нүүрснээс 28тн нүүрсийг худалдан авч, 70тн чулуужсан хэрэгцээгүй нүүрсийг барилгын зориулалтад ашиглуулахаар болж, 76.5 тн нүүрсийг Төв аймгийн нутаг дэвсгэр рүү нүүлгэх ажлыг зохион байгууллаа.
Хан-Уул дүүрэгт 10 айлын нүүрсний зоорьт битүүмжлэгдсэн 20,2тн нүүрснээс 16-тн-ыг зохих үнээр худалдаж авлаа. Үлдсэн нүүрсийг тус айлууд нь хэрэглэсэн байлаа. Ингэснээрээ Хан-Уул дүүрэг ЦЕГ, НМХГ-ын хяналт шалгалтаар бүрэн түүхий нүүрсгүй боллоо.
ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хэлтсийн дарга хурандаа И.Даваажамъяан, Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар, Хан-Уулын Засаг даргын орлогч Г.Батсайхан, Сонгинохайрхан дүүргийн орлогч дарга О.Ганбаатар, Сонгинохайрхан дүүргийн агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ж.Нямхүү нар бидэнтэй ажиллаа.
Сэтгэгдэл (1)