Ардын эрхт төрийн дипломат алба шинээр эмхлэн байгуулагдсан нь

Ардын эрхт төрийн дипломат алба шинээр эмхлэн байгуулагдсан нь

1921 онд Монгол оронд ялсан үндэсний ардчилсан хувьсгал нь 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үргэлжлэл, түүний үр дүн болсон билээ.

Монголын хувьсгалчдын 1921 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн зөвлөлгөөнөөр Ардын түр Засгийн газрыг байгуулахад Дотоод яамны бүрэлдэхүүнд  Гадаад хэргийн хэлтэс байгуулагдаж даргаар нь Д.Бодоо томилогдож, бусад хэлтсээс илүү чухалд тооцогдож байсан учир ихэнх албан бичигт «Гадаад яам» хэмээн нэрлэсэн байдаг. Чухамхүү энэ үеэс Ардын эрхт Монгол Улсын дипломат алба шинээр зохион байгуулагдах эхлэл тавигдсан гэж үзэж болохоор байдаг.

Нийслэл хүрээг чөлөөлсний дараа 1921 оны долдугаар сарын 9-нд Богд хааны Засгийн газрыг татан буулгах, Засгийн эрхийг Ардын түр Засгийн мэдэлд шилжүүлэх  шийдвэр гарч, улмаар Ардын Засгийн газар болон өргөжин зохион байгуулагдаж гурван яам байсныг гадаад, дотоод, сан, цэрэг, шүүх таван яам болгож яамдын удирдах тушаалтныг баталжээ. Үүнд Ардын Засгийн газрын Ерөнхий сайдаар Гадаад хэргийн хэлтсийн дарга Д.Бодоог, эрхэлсэн түшмэлээр бэйл Б.Цэрэндорж, Хэрэг эрхлэх газрын даргаар Эрдэнэбатхаан  нарыг томилж, Яамдын сайд, дэд сайд нарыг Засгийн газрын гишүүн болгожээ. Гадаад яамны тэргүүн сайдыг Ерөнхий сайдад хавсарган, дэд сайдад эрхэлсэн түшмэл бэйл Б.Цэрэндорж, гүн Н.Жигмэддорж нарыг хавсарган томилж, туслах, орчуулагч, бичээч зэрэг яамны орон тоог 28-аар тогтоожээ. Ийнхүү Хэмжээт Цаазат Ардын эрхт төрийн дипломат алба шинээр эмхлэн байгуулагдав. ГЯЯ-ны зохион байгуулалт үндсэндээ Богд хаант Засгийн үеийнхтэй адил, яамны удирдлагаас гадна гурван хэлтэстэй байв.  1921 оны долдугаар сарын 14-нд Ардын Засгийн газрын таван яам нийлж улсын гадаад, дотоод бодлогын хэрэг үйлст үнэнч байхаа батлан илэрхийлсэн тангараг өргөжээ. Түүнд «Ардын эрхт Засгийн газар байгуулж, сайд түшмэдийг сонгон томилж, Засгийн хэргийг үүсгэн явуулав. Бид үнэнч шударгыг гол болгон зүтгэж тус газар орон ба ард албатыг батлан хамгаалах, сайжруулан засах, шинэчлэн хувьсгах, хэвээр явуулахыг олон бүхэн боловсортол зөвлөлдөн тогтоож дараа дараагаар шийтгэн явуулж, улсын үндсийг бататган, гадаад байдлаа бэхжүүлэн ард олныг сайжруулан засах хэрэгт санаа хүчнээ дуусган чин үнэнчээр чармайн зүтгэж, төвшин амагланд хүргүүлсүгэй»  гэжээ. 1922 оны 1 дүгээр сард Д.Бодоогийн оронд Ерөнхий сайдаар томилогдсон Жалханз хутугт С.Дамдинбазар 1923 онд таалал төгссөн тул 1922-1923 онд ГЯЯ-ны сайдаар ажиллаж байсан хичээнгүй сайд бэйл Б.Цэрэндоржийг Ерөнхий сайдад дэвшүүлэн, харин Б.Цэрэндоржийн оронд эрхэлсэн түшмэл бэйл А. Амар ГЯЯ-ны сайдаар томилогдсон байна.

1921 оны сүүлчээр ГЯЯ-ны орон тоог 35 болгож мөн Шуудан бичиг-цахилгаан мэдээний Ерөнхий хороог тус яамны бүрэлдэхүүнд оруулжээ.

ГЯЯ улс хоорондын харилцааг эрхлэхээс гадна гадаадын харьяат иргэд, пүүс компани болон гааль мөн гадаадад гарсан монгол иргэдийг эрж сурвалжлах, тэднийг нутаг буцаах асуудлыг хариуцан ажиллах болов.

1924 оны Улсын анхдугаар их хурал анхдугаар Үндсэн хуулийг баталж, Засгийн газрын бүтцийг шинэчлэхэд ГЯЯ-ны орон тоог нэмэж тус яамны сайдаар УБХ-ын гишүүн С. Гиваабалжирийг баталжээ.

УИХ Монгол Улсыг Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Ард Улс хэмээн тунхаглаж, гадаад улстай харилцахад улсаа төлөөлөх, гэрээ бичиг батлах, улсын хил хязгаарыг өөрчлөх, дайн зарлах, найрамдал байгуулах зэрэг чухал асуудлыг УИХ, түүний чөлөө цагт УБХ-ын гүйцэтгэх үүрэг болгон хуульчилсан байна.

1925 онд батлагдсан БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн дүрэмд: «Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга ба Засгийн газрын Ерөнхий сайд нь улсын бүх хэргийг гүйцэтгэх газрын тэргүүлэгч болох тул гадаад улсын элчин сайд ба мөн түүний батлах бичгийг хүлээн авах ба бас тус улсаас зарагдах элчин сайдын батлах бичигт үсэг зурах зэргээр тус улсыг төлөөлөх явдлыг гүйцэтгэвэл зохино» гэжээ.

Үндсэн хуульд «…бидний Ардын Бүгд Найрамдах Улсаас гадаадтай харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба жинхэнэ хувьсгалт ард түмний ашиг тус, үндсэн зорилготой нийцүүлэн явуулбал зохино» гэж заажээ

1924 оны арванхоёрдугаар сард болсон НТХ-ны тэргүүлэгчдийн 49 дүгээр хурлын тогтоолын нэг дүгээр зүйлд «Тус улсын гадаад лугаа холбогдсон хэрэг маш чухал тул үүнээс хойш Засгийн газрын эрх барих гишүүд гадаад лугаа харилцах хэргийг эрх биш урьдаар харьяат намын тэргүүлэгчдэд үзүүлэн зөвшөөрсний хойно сая гүйцэтгэвээс зохих учрыг уул гишүүдэд мэдэгдэн явуулах» тухай заасан байна.1925 онд ГЯЯ-ны удирдлагыг өөрчилж сайдаар В.Дорлигжав томилогджээ. 1926-30 оны хооронд ГЯЯ тус улсын дипломат ба консулын албаны үзэл баримтлал, зохион байгуулалт, чиг үүргийг бүрдүүлэх эхлэлийг тавьсан нэлээд ажил хийжээ. 1926 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа Бүрэн эрхт Элчин төлөөлөгчийн газрын дүрэм, 1927 онд ГЯЯ-ны даган мөрдөх түр дүрэм, 1931 оны Засгийн газрын 48 дугаар тогтоолоор ГЯЯ-ны анхны дүрэм, 1929 онд консулын дүрмийг тус тус анх удаа боловсруулан төр, засгийн удирдах байгууллагуудаар батлуулж мөрдөх болсон байна. Бүрэн эрхт Элчин төлөөлөгчийн газрын дүрэмд Бүрэн эрхт төлөөлөгч болон бусад албан хаагч, ажилчдын эрхлэх үүргийг заажээ. Төлөөлөгчийн газрын үндсэн үүргийг тодорхойлохдоо «нэгэнт найрамдсан улстай найрамдлыг улам зузаатган бусад гадаад улсаас Москва хотноо суулгасан Элчин сайд, төлөөлөгчидтэй учран танилцаж, тэдний дотроос найрамдваас зохих улстай найрамдлын холбоо байгуулж өөрийн улсад тустай хэрэг бүтээхийг ямагт хичээн оролдож аль улстай хэрхэн харилцан нэвтрэлцсэн . . . зэрэг байдал төлвийг урьд олгосон заавар ёсоор тодорхойлон тухай бүр Засгийн газар ба ГЯЯ-нд уламжлан явуулж гүйцэтгэвээс зохимой» гэжээ.

ГЯЯ-ны Түр дүрэмд яам, түүний хэлтсүүд болон албан хаагчдын гүйцэтгэх үүрэг, тайлан тооцоо гаргах ба хяналт шалгалт явуулах журмыг заажээ. Түр дүрэмд Өрнөд хэлтэс нь Европ, Африк, Австрали тивийн улсууд, Дорнод хэлтэс нь Дундад улс, Түвд, Тагна-Тыва, Дэ (Герман), Япон, АНУ-тай холбогдсон хэргийг эрхлэх тухай дурдаад эдгээр хэлтэс нь «өөрөөр хариуцвал зохих улсын дотроос найрамдсан улсад тус улсаас суулгах Элчин сайдууд ба харьяат албан хаагчдын орон тоо, цалин хэрэглэлийг батлан тогтоолгох, мөнхүү Элчин сайдуудад заавар дүрэм олгох» ажлыг хариуцан гүйцэтгэх тухай заажээ. Улсын анхдугаар Их хуралд ГЯЯ-ны сайдаас оруулсан илтгэлд 1924 оны арваннэгдүгээр сарын 12-нд гаргасан тогтоолын есддүгээр зүйлд: «… Гадаад улс оронд одогчдод түүний төрсөн газар, нас, төрөл садан, аж явдал зэргийг тодорхойлсон паспорт гэдэг үнэмлэх бичгийг шийтгэн олгуулж оруулбал зохино» гэж тогтоожээ. Энэ саналыг 1925 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газрын 11 дүгээр хурлаар хэлэлцээд «…Энэхүү паспорт бичгийг олгуулах нь зүйтэй болох тул энэ бичгийг дэвтэр болгон үйлдүүлбээс зохино» гэжээ. Ийнхүү Монгол Улсын гадаад паспорт монгол, франц хэл дэээр хэвлэгдэн гарсан. Түүнийг цаашид боловсронгуй болгох талаар 1926 оны Улсын III их хурал, 1927 оны Улсын IY их хурал тус тус хэлэлцэж байжээ. Тэгээд 1927 оноос дипломат, албан, энгийн паспортын загварыг гаргаж анхлан хэрэгжүүлж эхэлсэн байна.

Монгол Улсын гадаад харилцаа, дипломат албаны түүхэнд ор тас орхигдуулдаг  нэг асуудал бол 1921 оны долдугаар сарын 24-нд Ардын Засгийн газрын удирдлага дор Ховдод байгуулагдсан Баруун Монголын Засгийн газрын Гадаад хэргийн яамны тухай юм. Энэ тухай С.Ш. Нацов, Г.Кунгуров, И.Сороковиков, Роберт А.Рупен, Ц.Дамбадорж нар өөрсдийн бүтээлүүддээ тухайлан тэмдэглэж байжээ. Эх  сурвалжид Баруун Монголын хязгаарын Засгийн газар, Ховдын хязгаарын өөртөө засах Засгийн газар гэх зэргээр тэмдэглэсэн байдаг. Засгийн газрын тэргүүнд Далай Дөрвөд хан Түмэн Дэлгэржав, тэргүүн дэдэд Үнэн Зоригт хан Содномжамц, ГХЯ-ны тэргүүн сайдад гүн Цэвээн, дэд сайдад Коминтерний төлөөлөгч буриад С.Ш.Нацов, Дотоод яамны сайдад Түмэн Бадам гүн Аюурзана, дэд сайдад намын суртал номлогч Ц.Дамбадорж, Ерөнхий командлагч бөгөөд Цэргийн яамны сайдад Хасбаатар, дэд сайдад ван Самдан нар Хүрээнээс томилогдон ажиллаж байжээ.

Баруун Монголын Засгийн газрын ГХЯ-ны гол зорилго нь нутгийн баруун хязгаарт бүгсэн цагаантны үлдэгдэл томоохон хүчийг бут цохиход АЗГ, АДБНУ-ын ГХЯ, улаан армийн анги, нэгтгэлүүдтэй гадаад харилцааны асуудлыг газар дээр нь шуурхай зохицуулах явдал байжээ. Улс орноо цагаантны үлдэгдлээс бүрмөсөн цэвэрлэсний дараа 1922 оны долдугаар сард Баруун Монголын хязгаарын Засгийн газрыг татан буулгасан байна.

Ард төрийн дипломатын түүхэнд 1921 оны арванэгдүгээр сарын 5-нд Москвад «Монгол, Оросын хооронд найрамдлын барилдлага байгуулах тухай Гэрээ бичиг»-т гарын үсэг зурж  олон улсын эрхзүй ёсоор хэрэг дээрээ бие биеэ de  jure хүлээн зөвшөөрсөн явдал чухал байр эзэлнэ.

1922 онд аравдугаар сард ЗСБНХУ байгуулагдсан учрыг Зөвлөлт Засгийн газар Монголын Засгийн газарт мэдэгдэхдээ 1921 онд ЗОУ-тай байгуулсан найрамдлын гэрээ бүрнээ хүчин төгөлдөр хэвээр байх болно. Тэрхүү гэрээний үндсэн дээр хоёр орны хоорондын найрсаг харилцаа, нөхөрсөг хамтын ажиллагааг бүх талаар улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. 1921 оны арванхоёрдугаар сарын 31-нд найрамдлын Гэрээг улсын түр цагийн хурлын наймдугаар хуралдаан сонсож сайшаасан бол 1924 оны арваннэгдүгээр сард хуралдсан Улсын анхдугаар их хурал батламжилжээ. 1924 оны Бээжинд гарын үсэг зурсан “Зөвлөлт-Дундадын харилцааг зохицуулах Ерөнхий хэлэлцээр”-т 1921 оны Монгол-Зөвлөлт найрамдлын гэрээ бичгийг хүчингүй болгосон заалт тусгагдаагүй учир 1921, 1924 оны гэрээ 1945 он хүртэл зэрэг үйлчилсэн нь Монгол Улсын олон улсын эрх зүйн статусыг мөнхүү олон улсын хэмжээнд хоёрдмол утгатай болгосон байдаг. Ардын эрхт Монгол Улсын анхны Бүрэн эрх барих элчин төлөөлөгч түшээ гүн Ж.Даваа 1922 оны зургадугаар сарын 2-нд  Бүх Оросын Төвийн Гүйцэтгэх Хорооны дарга М.И.Калининд Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.Элчин түшээ гүн Ж. Даваад хоёр дахь удаагаа ИЖБ-ээ барих хувь тохиож, 1922 оны арванхоёрдугаар сарын 30-нд Орос, Украин, Белорус, Өвөр Кавказын Бүгд Найрамдах улсууд нэгдэж ЗСБНХУ байгуулагдсаны дараа 1924 оны нэгдүгээр сарын 11-нд М.И. Калининд ИЖБ-ээ барьснаар түшээ гүн Ж.Даваа аанай л ЗСБНХУ-д Монгол Улсаас суусан анхны Элчин сайд болсон ажээ. Түүний халааг 1924-25 онд МАН-ын дарга Баатуд овогт Ажваан Данзан, 1925-1926 онд түүхч, манжч, гүн Бүрдийн Буянчуулган, 1927-1928 онд  Цээжид овогт Ганжуурын Гүрсэд томилогдон үргэлжлүүлжээ. Г.Гүрсэд 1929-1930 онд ГЯЯ-ны сайдын албыг хашиж байсан билээ. Дараа нь 1929 онд Москвад элчингээр Дуламжавын Гомбожав томилогдон ажиллаж байв.

Тийнхүү 1922 оны тавдугаар сард Зөвлөлт Оросын Засгийн газар Монгол Улсад суух Бүрэн эрхт элчин төлөөлөгчөөр Н.М.Любарскийг томилсон учир тэрээр мөн оны долдугаар сарын 7-нд нийслэл Хүрээнд хүрэлцэн ирж шинээр томилогдоод удаагүй байсан Ерөнхий сайд Жалханз хутугт С. Дамдинбазар бээрт ИЖБ-ээ өргөн барьж  ажилдаа оржээ. “Тангаргийн гэрээ”-гээр Монгол Улсын төрийн тэргүүн VIII Богд Жавзундамба хутагтын улс төрийн эрхийг хэмжээлж, гэгээнтэн тэрээр зөвхөн шашин номын хэрэг эрхлэх болсон тул 1925 оны дүрэм гарахаас өмнө Ерөнхий сайд бээр элчин төлөөлөгчийн ИЖБ-ийг хүлээн авдаг байжээ.  1923 оны долдугаар сарын 23-нд Монгол Улс, ЗСБНХУ-ын хооронд дипломат харилцаагаа шинэчлэн тогтоож, 8 дугаар сарын 1-нд шинээр томилогдсон ЗСБНХУ-ын анхны Элчин сайд А.Н.Васильев арванхоёрдугаар сарын 30-нд Ардын эрхт Монгол Улсын нийслэл хүрээнд хүрэлцэн ирж, 1924 оны нэгдүгээр сарын 3-нд Ерөнхий сайд Б.Цэрэндоржид ИЖБ-ээ барьжээ. Элчин сайдыг хүлээн авахад МАН-ын ТХ-ны зарим тэргүүлэгч гишүүн оролцож, хоёр орны ард түмний ах дүүгийн найрамдлыг нандинаар бэхжүүлэхийн бэлэг тэмдэг болгож, түүнд улаан хадаг хүндэтгэн барьж,  ажил үйлсэд нь амжилт хүсэн ерөөхийн хамт энэ үйл явдалтай холбогдуулан хоёр орны ард түмний найрамдлын энэрэнгүй үзэл, сайн санааны илэрхийлэл болгож, Ардын Засгийн газар нэгдүгээр сарын 1-нд хууль ёс зөрчин хоригдож байсан Зөвлөлтийн харьяат иргэдэд өршөөл үзүүлж суллан гаргажээ. Энэ арга хэмжээ дипломатын практикт шинэлэг зүйл болсон гэж үзэж болохоор байдаг. А.Н.Васильевын орыг 1925-1927 онд П.Н.Никифоров, 1927-1933 онд А.Я.Охтин нар үргэлжлүүлжээ.

Хоёр орны хооронд ийнхүү элчин төлөөлөгчийн хэмжээнд харилцаа тогтнон хөгжсөн нь Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс мөнийг дахин нотолсон хэрэг байв. АНУ Гадаад Монголыг тухайлан хариуцсан анхны суурин Консулын газрыг 1921 оны дөрөвдүгээр сарын 1-нд Хаалган хотноо нээж, консулаар хятал хэлтэй Самуэл Сокобоныг томилж, тэрбээр 1921 оны наймдугаар сарын 18-нд хийслэл Хүрээнд анх удаа хүрэлцэн иржээ. 1921 оны есдүгээр сарын 12-нд Гадаад яамны тэргүүн сайд Д.Бодоо америк консулыг хүлээн авч уулзан хэлэлцэхдээ Монголын үндэсний ардчилсан хувьсгал ялсны дүнд Ардын эрхт, хэмжээт цаазат засаг тогтсон үнэнхүү учир байдал хийгээд түүний гадаад, дотоод бодлогын тухай тайлбарлахын хамт АНУ-тай дипломат харилцаа тогтоох, худалдааны харилцааг улмаар бадруулах саналаа өөрийн нэрийн өмнөөс АНУ-ын Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн даргын нэр дээр илгээх ноот бичигт дурдаж ноён консулд гардуулжээ. Д.Бодоо америк консулд МАН-ын мөрийн хөтөлбөр «Эрмэлзэх арван зүйл»-ийг мөн гардуулсан нь уг эх, англи орчуулгын хамт АНУ-ын Үндэсний архивын сан хөмрөгт хадгалагдаж байна. Ноён С.Сокобин Ерөнхий сайдтай уулзахдаа Монгол Улс тусгаар тогтсоноо албан ёсоор нотолж, гадаад олон улсуудад ялангуяа, Дундад иргэн улсад тунхаглан зарлах нь чухал болохыг зөвлөсөн бололтой баримт юм. Үнэхээр ч хоёр хоногийн дараа буюу есдүгээр сарын 14-нд Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн тэргүүн сайдын нэрийн өмнөөс Монгол Улсыг тусгаар тогтносон тухай гадаад олон улсуудад тунхаглан зарласан бичгийг дэлхий дахинд зарлажээ. Ноён консул мөн сардаа Богд Жавзундамба хутагт лугаа мөн бараалхаж дурдсан бичиг баримтуудыг орчуулга, тайлбар, илтгэлийн хамт даруй Вашингтонд илгээжээ.

Түүнчлэн Монголд болсон хэрэг явдлыг газар дээр нь ажиглах, танилцах, холбоо харилцаа тогтоох зорилгоор Германы Бээжин дэх ЭСЯ-ны худалдааны атташе, консул Х.Гипперих (Hermann Gipperich), Москва дахь Германы ЭСЯ-ны зөвлөх, доктор P.Асмис (Dr. Rudolf Asmis), Дорнод Европыг судлах Германы нийгэмлэгийг (Deutshe Gesellschaft fuеr Osteuropakunde-DGO) тэргүүн, түүхч эрдэмтэн др. Н.Отто (Hoetzsch Otto) нар нийслэл Хүрээнд хүрэлцэн ирсэн тухай «Власть труда» сонин 1922 оны наймдугаар сарын 19-ний дугаартаа мэдээлэв.  Энэ айлчлалын үеэр герман зочидтой Сангийн сайд С.Данзан уулзаж, Германы Засгийн газартай худалдааны хэлэлцээр байгуулах саналаа албан бичгийн хэлбэрээр ноён консул Х.Гипперихт гардуулан өгсөн эх нь эдүгээ Бундес архивт хадгалдагдаж байна.

Тийнхүү Ардын эрхт төрийн дипломат алба шинээр эмхлэн зохион байгуулагдаж, сорилт, бэрхшээлүүдийг туулан хөгжиж иржээ.

Доктор, профессор Д.УЛАМБАЯР

ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417