Д.Сайнсайхан: Эхнэр, нөхөр учрах нь урьд насны үйлийн үр хийгээд энэ насны явдал мөрөөс хамаардаг

Д.Сайнсайхан: Эхнэр, нөхөр учрах нь урьд насны үйлийн үр хийгээд энэ насны явдал мөрөөс хамаардаг

-Бар, луу, морь жилтэй эмэгтэй хүүхдийн 13, 16, 18 насанд нь ханийн даллага авахуулах хэрэгтэй-

Ханийн заяа дуудуулах, даллага авахуулах талаар хүмүүс янз янзаар ярьдаг. Үүнийг мухар сүсэг гэж үзэх хүмүүс ч бий. Тэгвэл ханийн даллага авахуулахын учир, нөлөөллийг бурханы шашин, зурхайн ухаанд хэрхэн үздэг талаар Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Зурхайч лам,  АУ-ы магистр Д.Сайнсайхантай ярилцлаа.

-Амьдын диваажинд жаргая гэвэл сайн хань ижил сонго гэдэг үг байдаг. Заяаны хань гэсэн ойлголтыг зурхайн ухаанд хэрхэн үздэг вэ?

-Заяаны ханийн талаар хүмүүс асуух нь элбэг байдаг. “Миний заяаны хань байна уу, байхгүй юу”, “Би одоо удахгүй хүнтэй суух нь уу” гэх мэт асуулт их тавьдаг. Бурханы шашинд эхнэр, нөхөр учрах нь урьд насны үйлийн үр хийгээд энэ насны явдал мөрөөс хамаардаг. Урьд насандаа сайн үйл хийж явсан бол сайн ханьтай учирна, муу үйл хийсэн бол муутай учирна. Ийнхүү үйлийн эрхээр учирдаг тул “Миний заяаны хань байна уу, байхгүй юу, би хэзээ хүнтэй суух вэ” гээд асууж ирж байгаа хүмүүс хэтэрхий далдын зөн билигт найдаж, амар хялбар замыг хайж байгаа нь харамсалтай санагддаг. Өөрийнхөө жинхэнэ зан чанар, ямар ааш зан, сайн, муу талыг таньж мэдээгүйгээс өөрт тохирох хүнийг олж чадахгүй явж байж болох юм. Бүх хүн л сайн хүн хайгаад байдаг. Гэтэл тэр хүн өөрөө сайн хүнтэй нийцэхээр байж чадаж байна уу гэдгээ харах хэрэгтэй. Өөрөө муу зан чанартай байж сайн хүн хайгаад байвал учрахгүй шүү дээ. Тэгэхээр сайн хүн гэхээсээ илүү өөрт тохирсон хүнтэй л учирна. Та ямар хүн байхаас шалтгаалж таньд тийм л хань заяах учиртай. Надад ямар хань ижил заяах бол гэж сохроор найдаж явсанаас өөрийнхөө дутагдалтай зан чанараа засч, сайжруулж, надад тийм л хүн тохирно гэж төсөөлж үзэх хэрэгтэй. Тэр хүнтэйгээ учрах цагт таньдаг хүнтэйгээ учирсан мэт санагдана.

-Өөрийгөө танихын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Өөрийгөө таньж мэдэхэд их хэцүү л дээ. Хүнийг муулахаас л биш өөрийнхөө сайн юмуу муу зан чанаруудыг мэдэх нь ховор. Монголчууд эртнээс хүүхдийн зурхай буюу хүүхдийн дэмбэрэл төөргийн зурхайг зуруулдаг байсан. Түүн дээр тухайн хүний сайн, муу зан чанар, авъяас чадвар гээд бүх юм гарч ирдэг. Төөргөө зуруулах нь өөрийгөө таньж мэдэхэд дөхөм байна. Хоёрдугаарт, өөрийн найз нөхөд, ойр хүрээлж байгаа хүмүүсээ харах хэрэгтэй. Тэр хүмүүс ямар байна, чи тийм л байна. Нэгэнт өөрийгөө таньж мэдсэн бол муу чанараа ажиглан засаж, сайн чанараа дадуулах хэрэгтэй. Хүмүүсийн дутагдалтай, муу талыг харахгүй байх хэрэгтэй. Хов ярьдаг хүмүүс дандаа хүний муу чанарыг харсаар дадуулсан байдаг. Муу зүйлийг дадуулвал засахад бэрх. Тэгэхээр сайн чанарыг дадуулж, хүн болгоны сайн чанарыг олж хардаг байх хэрэгтэй. Учир нь хүн бүхэнд тодорхой хэмжээнд сайн чанар байдаг учраас түүнийг нь олж хараад хүндэлж, түүнд баясах сэтгэлийг төрүүлж байх хэрэгтэй. Тэр баясах сэтгэл, хүндлэлийн гүүрээр дамжиж чамд тэрхүү сайн чанар шууд юүлэгдэх болно. Ингэж сайн чанарыг төлөвшүүлж, өөрийгөө бэлдэж, таньж мэдсэнээр өөрийн хүссэн заяаны ханьтайгаа хаа нэгтээ учрах л болно. Хүмүүс өөрийгөө таньж мэдээгүйгээс заяаныхаа ханьтай учирсан ч мэдэлгүй явуулчих тохиолдол олон байна.

-Хүмүүс хань ижлээ сонгохтой холбоотой ямар мухар сүсэгт автагдаж байна?

-“Миний заяаны хань байгаа байх”, “Заяаны хань маань ямар хүн байна” гэж асууж ирдэг. Шинж тэмдгийг нь хүртэл мэдэхийг хүсдэг. Ингэж асууж байгаа нь үнэхээр утгагүй. Тэр хүн өөрийгөө таньж мэдээд өөртөө таарах хүнийг олохоос илүүтэй шууд л мухар сүсэгт итгэн заяаны ханийнхаа шинж тэмдгийг нь тодорхойлуулж, сарын дараа учрах далдын, зөнгийн юм хайгаад байдаг. Бас болоогүй, сайн хүн байх ёстой гэдэг. Энэ бол мухар сүсэг шүү дээ.

-Ханийн заяа хазгай, хүнтэй суухгүй яваад байдаг хүмүүс бий шүү дээ. Үүнд ямар учир шалтгаан байна?

-Зурхайн ухаанд 12 жилийн зургаа нь эм, зургаа нь эр жил байдаг. Эр жил нь эмэгтэй хүнд хатуудах шинжтэй. Тэр хатуу гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл хань, нөхрийн тал дээр хатуу байдаг. Гэхдээ бүх эр жилтэй эмэгтэйчүүд гэсэн үг биш шүү. Эр жилээс гурван голлох хатуу жил байдаг нь бар, луу, морь юм. Эдгээр жил нь эр жил дотроо хиймортой байдаг учраас бар, луу, морь жилтэй эрэгтэй хүмүүс сайн явдаг. Бөхийн аваргууд, сайн лам нар ихэвчлэн эдгээр жилд төрсөн байдаг. Бурхан багш, Эзэн богд Чингис хаан л гэхэд морь жилд төрсөн байх жишээтэй. Харин эмэгтэй хүнд хатуудчих гээд байдаг юмуу гэх үүднээс бар, луу, морь жилтэй эмэгтэй хүүхдийн ханийн заяаг бага наснаас нь тэгшилж, 13, 16, 18 насанд нь ханийн даллага авахуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ нь нийгэмд ажиглагдаад байх шиг. Нөгөө талаас хүүхдийн зурхай буюу дэмбэрэл, төөргийн зурхайг зуруулах нь хүүхэд өсөх насандаа өөрийгөө таньж мэдэх, ажил мэргэжлээ зөв сонгоход туслах сайн. Үүнийг хүмүүс мэдэхгүйгээс ажил мэргэжлээ буруу сонгох, 30, 40-н нас гартлаа, насаараа ганц бие байгаа, хүнтэй суусан ч сайн хүн таардаггүй, салж сарнидаг гэх мэт асуудлууд байна. Гэхдээ ном уншуулаад, засал хийлгээд зүгээр болчихно гэж амар хялбараар бодож болохгүй. Бурханы шашинд аливаа зүйлд хэтэрхий нэг тал руу нь туйлширч болохгүй гэж сургадаг. Тийм учраас сайн, муу сэтгэлээ таньж, явдал мөрөө засах нь ч бас ном заслын нэг тал нь юм. Зарим хүмүүс зурхай, мэргийг үгүйсгэх гээд байдаг. Гэхдээ үүнийг үгүйсгэж болохгүй, туслах зүйлдээ ч бас тусладаг. Жишээ нь: Уламжлалт анагаах ухаанд 404 төрлийн өвчин байдаг гэж үздэг. Үүний 101 нь адаас шалтгаалсан өвчин гэж үзвэл 4 өвчин тутмын нэг нь адын шалтгаантай байдаг. ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд эмнэлгийн байгууллагад хандагсдын 25 хувь нь олон зүйл өвчний зовиур тоочиж байгаа боловч оношлогоо, шинжилгээгээр биеийн өвчин оношлогдохгүй байгааг дэлхий нийтээр психосоматик өвчин гэж үзэж байна. Үүнийг өвчний зурхайгаар үзэж, шалтгааныг нь олоод тухайн хүний бодол сэтгэлийг засах, засал номыг нь хийчихээд дараа нь эмчилгээ хийвэл бүрэн эдгэрнэ. Тэгэхгүй бол адын буюу сэтгэлийн шалтгаантай өвчтэй хүн хичнээн эмнэлгээр яваад ч, эм тариа хэрэглээд ч нэмэр болдоггүй. Ингэж явж, явж манай Манба Дацан Нэгдсэн эмнэлэг дээр ирээд эмчид үзүүлж, зурхайчаар шалтгаанаа олуулаад, засал номоо Манба Дацан хийдийн лам нараар уншуулснаар эмчлүүлж эдгэж байгаа хүмүүс олон бий. Манай эмнэлгийн тасаг болон амбулаторийн эмч нар адын өвчтэй хүмүүсийг ялгаж оношлохдоо маш сайн гэж би боддог. Бас тэдэнтэйгээ сайн хамтарч ажилласнаар эцэст нь хүмүүст туслаж байгаадаа сэтгэл өөдрөг байдаг. “Бурханы шашин гэдэг бол бусдын тус шүү дээ” гэж хэлсэн багш нарын маань үг одоо болтол мартагддаггүй юм.

-Эр жилтэй эмэгтэйчүүд мэдэхгүйгээсээ болоод бага насандаа ханийн даллага авахуулж чадаагүй бол яах вэ, ямар засал хийлгэх вэ?

-Ханийн даллага уншуулахаас л аргагүй. Оройтсон ч гэсэн өөрийн төөрөг, дэмбэрлээ гаргуулаад өөрийгөө таньж мэдээд, муу зан чанар, сэтгэлээ засаад явах хэрэгтэй. Бурханы шашны гол утга агуулга бол сэтгэлээ засах бөгөөд ингэснээр буян хурааж байгаа хэрэг шүү дээ. Өөрийн зүгээс буян хураагаад, нөгөө талаас ханийн даллага дуудуулах хэрэгтэй. Ганцхан ханийн даллага уншуулчихсан, одоо боллоо гээд яваад байж болохгүй. Өөрийгөө засахгүй, таньж мэдэхгүй бол ханийн даллага авахуулсны хэрэг гарахгүй.

-Ханийн заяа тэгшлэх ном, заслуудын утга учир, нөлөөлөл нь юу вэ. Засал хийлгэхгүй байхын сөрөг нөлөөлөл нь юу юм?

-Бурханы шашны тус эрдэм, тарни ном хүний биед нөлөөлдөгийг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрч, баталгаануудыг ч гаргаж тавьж байгаа. Ханийн заяаг тэгшлэх засал ном, ханийн даллага зэрэг нь хатуу сөрөг нөлөөллийг зөөллөж байгаа хэрэг. Хүмүүс гэрлэх хүнээ тохирох, тохирохгүйг жил усаар нь үзүүлдэг. Үүнийг зурхайн үүднээс мэнгэ, махбод, нууц жилийн харшийн тохироогоор голчлон үздэг. Мэнгэний тохироо гэдэг нь хүний төрсөн жилийн мэнгэний тохироо, махбодын тохироо нь шороон гахай гэх мэт махбодын тохироог хэлж байгаа юм. Хүмүүс их, бага харш жил гэж мэдэхээс нууц жилийн харшийг тэр бүр мэддэггүй. Энэ гурваар эр, эмийн тохироог голчлон харж, шинжиж сонговол амьдралд нь тохиолдох саад бэрхшээл нимгэрэх шинжтэй.

Мэнгэний тохироог үзэхдээ эрэгтэй хүний мэнгийг эмэгтэй хүний мэнгэтэй харгалдуулсан хүрдээр үздэг. Дээд, дунд, доод хүрдэндээ тус бүр гурван нүхтэй. Дээдийн дээд, дээдийн дунд, дээдийн адаг, дундын дээд, дундын дунд, дундын адаг, адгийн дээд, адгийн дунд, адгийн адаг гэхчилэн 9 хүрдээр шинжээд, мэнгэний эр, эмийн зохиолдлогоор гаргадаг. Та дээдийн дээд хүрдэнд байна, дундын дунд хүрдэнд байна гэх мэтчилэн мэнгээр нь шинжинэ. Дээдийн дээд хүрдэнд байгаа хүмүүс ажил үйлс нь бүтэмжтэй, үр хүүхэд, эд баялаг сайтай, санасан нь сэтгэлчилэн бүтэж дэлгэрнэ гэх мэтчилэн байдаг. Дундын адаг гэхэд л ойр байсан ч хол юм шиг, эд баялаг байсан ч байхгүй юм шиг, эд баялаг нь амархан гарлага болж бусдын эд болж гарчихаад байдаг. Энэ шинжүүдийг яг энэ хүрдэн дээр байгаа гэр бүлээс, эсвэл суух гэж байгаа хүмүүсээс асуухаар яг тийм байна гээд таардаг. Олон хүнээс үзэхэд яг таардаг.

Махбодын тохироо нь гэр бүлийн өвчин зовлон, үр хүүхдийн талыг илүү сайн гаргаад байх шиг санагддаг. Махбодын тохироо сайнгүй хүмүүс үр хүүхэд олохгүй байх, эсвэл өвчин зовлон ороогоод байгаа нь ажиглагддаг. Махбодын тохирооны онцлог нь энэ. Эрэгтэй нь ус, эмэгтэй нь шороо бол үр хүүхэд нь өвчинд өртөгдөх гээд байдаг, бусдаар бол гэмгүй гэж гардаг. Дараагийнх нь бол нууц жилийн харш. Бидний мэдэх их харш, бага харш жил гэж бий. Үүнээс гадна зурхайн шүн дээр байдаг нууц жилийн харш гээд хүн болгон мэддэггүй харш жилүүд байна. Үүнийг бас онцолж хардаг. Хулганыг туулай хөөх харш, үхэр, бар хоёр тэмцэлдэх харш. Луу, могой хоёр ороолдохын харш, морины тагалцагийг тахиа тонших харш, хонины толгойг мич хуулах харш, нохой, гахай хоёр тус харш. Үүнээс харахад үхэр, бар жилтэй хүмүүс суусан тохиолдолд тэмцэлдээд байдаг байх нь. Мэнгэ, махбод, нууц жилийн харшийг голлож хараад сайн тохироотой байх юм бол амьдрал дахь саад бэрхшээлүүд арай бага байна гэсэн үг. Тохироо муу байлаа гээд хамт амьдарч болохгүй гэсэн үг биш. Харин энэ хүмүүс дотроо бодолтой байж, саад бэрхшээлээ бага болгохын тухайд жилд нэг удаа засал ном хийлгэчихдэг байх хэрэгтэй. Дээрх мэнгээр шинжихэд эрэгтэй, эмэгтэйн мэнгийг үсэргэх нь Монголын эм, зурхайг үндэслэгч Ламын гэгээний туурвисан шинжих ёс бөгөөд төвөдийн ч юмуу, өөр орны зурхайтай адил биш, ганцхан монголд л байдаг монгол хүний зохиосон арга юм.

-Дэмбэрлийн зурхай, ханийн буюу бэрийн зурхайг хэр зуруулж байна. Зурхай зуруулах ёс алдагдчихаад байгаа юм шиг?

-Тиймээ, энэ ёс алдагдчихаад байна. Дээр үед хүүхдийг дөнгөж төрөхөд нь лам багш дээрээ очиж дэмбэрэл буюу тэр хүүхдийн насан туршийнх нь төөргийг зуруулдаг байсан. Төөргийг нь харж байгаад тэр хүүхдийн сайн явахыг нь бэлгэдээд, муу дутагдал байвал тэрийг нь жаахан дарсан нэр өгдөг. Энэ ёс одоо алдагдчихаад, гэр бүлээрээ сууж байгаад “Тэдний хүүхэд гоё нэртэй юм билээ, тэр нэрийг өгчихье” гэдэг. Эсвэл гэр бүлээрээ сууж байгаад бүгд нэг, нэг таалагдсан нэрээ бичиж будаанд шигшиж, гарч ирсэн нэрийг өгдөг болчихоод байна. Энэ алдагдсан ёс нийгэмд, ирээдүйд сөрөг үр нөлөө авчирч байна. Эцэг эхчүүд 17, 18 настай, дунд сургуулийн хүүхэддээ их санаа зовж ирдэг. “Манай хүүхэд болохгүй байна, буруу замаар яваад байна” гээд ирдэг. Зарим нь мэргэжлээ буруу сонгочихсон дээд сургуулиа хаях гээд байна, одоо яах вэ гээд ирдэг. Энэ бол хүүхэд багаасаа өөрөө өөрийгөө таньж мэдээгүй буюу олоогүй, ямар мэргэжилтэй болохоо мэддэггүй, түүнээсээ болоод буруу сонголт хийх магадлалтай байдаг. Энэ бол маш их цаг хугацааг алдаж байгаа хэрэг. Үүнийг энэ уламжлал алдагдсантай хамаатай гэж үзэж болно. Өөрийгөө олоогүй хүн ажил мэргэжлээ олохгүй, хань ижлээ олохгүй л гэсэн үг. Бурханы шашинд алдсан, оносон ч бүх зүйлийг өөрөөсөө хайж, дотогшоогоо хардаг. Өөрийнхөө сэтгэлийг олдог, нээдэг, муу зан чанараа хардаг, тэвчдэг, сайн чанараа дэвжээдэг, дэлгэрүүлдэг. Үүний тулд дэмбэрлийн зурхай буюу төөргийн зурхай тусална. Дэмбэрлийн зурхай маш үнэн гардаг. Энэ зурхай дотор 24 улирлын төөрөг гэж маш гайхалтай зурхай бий. 24 улирлын төөрөг нь өрнийн зурхайн 12 ордыг нэг дахин нарийвчлалтай үзэж, хүний зан чанарыг маш нарийн гаргаж ирсэн байдаг. Маш гайхалтай. Ямар ч танихгүй хүнийг тэндээс хараад та ийм зан чанартай юм уу гэхээр яг л тийм байдаг.

-Мэнгэний зурхай дээр үр хүүхдийн заяа гарч байсан. Үр хүүхэд заяахгүй байгаа хүмүүс бас ханийн зурхайг зуруулах хэрэгтэй юу?

-Үр хүүхэд заяахгүй байгаа нь олон шалтгаантай. Үр хүүхэдтэй болохгүй байх,  өвчин тусах гэх мэт аливаа асуудал олон шалтгаантай байдаг. Махбод тохирохгүй хүмүүс гэр бүл болсон тохиолдолд үр хүүхэд олохгүй байх тал өндөр. Тэгэхээр махбодын тохироогоо үзүүлээд хэрвээ муу байх юм бол махбодын засал Жүншдором гэх мэт тохирох засал номуудыг асууж, үзүүлж, хийлгэх хэрэгтэй.

-Энэ дашрамд асуухад, өргөл барьц нь ямар утга учиртай юм бэ. Авах ёстой, авах ёсгүй гэж ярьцгаадаг шүү дээ?

-Өргөл, барьцыг харамж гэж хэлдэг. Хатуу гүрэм, дором буюу балинтай засал номонд харамж буюу төлбөр золиос заавал өгөх ёстой. Харамын сэтгэлээр өгвөл хийлгэсэн ном, засал нь хийлгэсэн болон хийсэнд муу болдог. Бурхан багшид өргөсөн өргөлийг тэрбээр илт  мэдлээр мэдээд, шавь нартаа: “Нэг тийм сэмэрсэн даавуу байгаа, түүнийг олж ир” гэдэг. Шавь нар нь бурхан багшийн хэлснээр хураасан өргөл дундаас хуучирч муудсан давуу олж ирдэг. Түүнийг бурхан багш харуулаад “Энэ их өргөл барьц дундаас хамгийн сайн нь, хамгийн харамгүй сэтгэлээр өргөсөн нь энэ байна” гэжээ. Тэр даавууг нэгэн ядуу хүн өгсөн байдаг. Бурхан багшийг номоо номлож, төгс гэгээрлийг олсон тухай сонсоод өглөг өгөхийг хүссэн ч өгөх зүйл юу ч байхгүй нууцаа халхлах давуунаас өөр юмгүй гуйлгачин учраас чин сүсгээрээ өөртөө байгаа хамгийн эцсийн зүйл болох нууцаа халхалсан хуучирч муудсан даавууг тайлаад өргөсөн байжээ. Өгөх ёстой юмаа сэтгэлийн харамгүй өгөх нь чухал болохыг дээрх үлгэрээс харж болно. “Үнэгүй юм өртэй” гэдэг үг ч байдаг. Тиймээс аливаа мэдлэг боловсрол, хоол хүнс, хувцас хунар, эд эдлэл, орон байр, эмчилгээ гээд өөртөө хэрэгтэй бүхэнд тохирсон төлөөсөө төлдөг нь ертөнцийн хууль юм даа.

-Ярилцсанд баярлалаа.

21
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417