Одон орон зурхай судлаач Д.Жавхлан: Ирэх 2020 УИХ-ын сонгуулийн судалгааны үр дүн гарсан. Зарим улс төрчид одоо бүр бурханаас аврал гуйдаг болсон

2019-12-31, 09:08 Зурхай 85,669 97
Одон орон зурхай судлаач Д.Жавхлан: Ирэх 2020 УИХ-ын сонгуулийн судалгааны үр дүн гарсан. Зарим улс төрчид одоо бүр бурханаас аврал гуйдаг болсон

-Одон орон зурхай болон манайд энэ салбар хэр хөгжсөн бол?

-Одон орон зурхай маш эртнээс үүсэлтэй. Одон орон зурхайн салбараа хаяж болохгүй, их чухал салбар. 4,6 тэрбум настай манай гариг дээр хүн, амьтан ургамал гээд гурван амьтай зүйл бий. Одон орны зурхай нь хүн, амьтан, ургамалд нар сар, од гариг эрхэс хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэдгийг судалдаг юм. Одон оронг хоёр хуваана. Нэг нь астрономи гэдэг салбар. Асторноми физик талд нь судална. Хүндийн жин, бүтэц, хэр хол орших вэ гэхчлэн...Астрологи буюу одон орон зурхай  амьд биетэд хэрхэн нөлөөлөх вэ гэж судална. Нэг нь физик, нөгөө нь нөлөөлөл. Маш эртний салбар, энэ салбарыг аль нэг улс өмчлөх боломжгүй. Дэлхийн одон орончдын үзэж байгаагаар одон орны зурхай Энэтхэгээс гаралтай, эртний Ведийн зурхайгаас эхлэлтэй гэж үздэг. Энэтхэгүүд нэг газраас сурсан байж таараа, монголчуудаас ч байж болно шүү дээ. Нэг хэсэг алга болж байгаад Хумхын эрин рүү ороод салбар эргээд сэргэж, хүн төрөлхтний сонирхлыг татаж байгаа. Хумхын эрин гээд яривал бүр тусдаа ярина л даа. Шинжлэх ухааны эрин, одон орон зурхайн эрин лүү бас орж байгаа. Одон орон зурхай гэдэг нүдэнд харагдаж байгаа нар сар, шинжлэх ухаан тал нь бодит. Нэг эрин 2000 настай. Одон орон зурхай Монголын эзэнт гүрний үед ч байсан. Хамгийн агуу ажиглалтын одон оронч Үлэгбэх 1393 онд төрсөн, доголон Төмөр хааны ач хүү байна. Манайд 17 дугаар зуунаас шарын шашин хүчтэй дэлгэрээд, төвдийн лит ороод ирсэн. Одоо ч төвдийн литийг барьж байгаа. Одон орон бол гариг эрхэс л юм байгаа юм. Одон орон зурхайн судлалаа хөгжүүлэх хэрэгтэй. Одон орон зурхай бол зурхайн дотроо хаан салбар нь гэж явдаг. “Astrology king subject” гэдэг. Хүний төрсөн жил асуухаасаа илүүтэй төрсөн сар өдөр, цаг минут гэж явдаг. Илүү дөхөм, илүү нарийвчилж үзнэ гэсэн үг.

-Одон орны зурхайн судлалын талаар монгол хэл дээр ном, эх сурвалж ер нь байдаг юм уу?

-Манайд одон орон зурхайн талын ном байхгүй. Номын сангуудаар яваад үзэхээр байдаггүй. Нар нь тийм, сар нь тийм гээд бүр нарийн задалсан ном байхгүй. Би номын сангуудаар явж үзлээ. Том гүрнүүдэд бол ханаар дүүрэн байдаг. Би Англид удаан амьдарсан, номын санд Астрологийн ном дүүрэн. Гэтэл манай Монголд нэг ширхэг ч нарийвчилж, задалж бичсэн ном байхгүй. Төвдийн лит, шар зурхай бий, харин одон орны зурхайн талын ном байхгүй. Астрономийн салбар манайд нэлээн хөгжсөн. Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэн, Жуковын хойно төв нь бий. Одон орон талын ном бий, астрологийн ном л байхгүй, хаягдсан. Одон орон зурхай, нөгөө тал нь бүр уначихаад байна. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Одон орон зурхай хүн амьтан ургамалд нөлөөлнө, өвөл ургамал алга болж байна. Бүтэн сар гараад ирэхээр нохой сар луу хуцдаг.  Энэ 12 орд хүний янз янзын хэсгүүдийг удирддаг. Нэг нь мөнгө санхүү, нөгөө ах дүүс, гэр бүл, хайр дурлал, эрүүл мэнд, албан тушаал, холын аялал ч байдаг юм уу, удирддаг. Хана нь тухайн жилд явж байгаа нар сарны хиртэлтүүд. Тэр үүд хаалгыг нь нээчихэж байгаа гэсэн үг л дээ. Нохойд ч ялгаагүй нөлөөлнө. Би овчарктай болохоор сайн мэднэ. Астрологи бол энэ дэлхийн хүн төрөлхтний мэдлэг, аль нэг улс өмчлөх боломжгүй.

-Та 2016 оны сонгуулийн дүнг урьдчилан зөв хэлсэн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялна гэж байсан, таны хэлснээр болсон.

 -Сүүлийн хэдэн сар нэлээн судалгаа хийлээ. Би 2015 оны сүүлчээр “Ютүб”-ээр одон орны талаар бичлэг хийж эхэлсэн. 2016 оны сонгуулийн дүнг дөрөвдүгээр сарын 21-нд оруулсан. Сонгуулиас хоёр сарын өмнө МАН илүү олонхи болно гэж байсан, миний зурснаар болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө судлаад үзэхээр Х.Баттулга гарна гэсэн. Одоо гурав дахь сонгууль. Энэ бол бас нэг шалгуур. Монголд байгаа зурхайчид зоригтой ил гараад, тайлагнаж байх ёстой. Бусад улс орон, гүрнүүдийг харж байхад одон орны зурхайчид өөрсдөө сонин хэвлэлээр аливаа нэг сонгуульд хэн ялах талаар байр сууриа илэрхийлдэг. Манайд сүүлийн 30 жил цагаан сараар л хэсэг хүмүүс үлгэр домог ярьдаг болохоос сонгуулийн талаар юу ч ярьдаггүй. Буруу хэлчихвэл яанаа гэсэн айдастай байдаг юм шиг билээ. Хүн алдаж болно, зурхайчид зоригтой болох хэрэгтэй. Өөртөө итгэлгүй байна гэдэг тэр хүн мэдэхгүй байгаан шинж. Бид сүүлийн 30 жилд зурхайн салбарт байгаа хүмүүсээ таньж мэдэх хэрэгтэй байгаа юм. Тэдний мэдлэгийн түвшинг шалгах хэрэгтэй. Цагаан сараар л зурхайчид гардаг, үнэн худлыг мэдэхгүй. Дадал болчихсон, цагаан сараар гарч ирдэг, энэ хүн мэдэх ёстой гэдэг.   

-Ирэх 2020 оны  сонгуульд ямар нам ялах бол?

-Миний судалгааны дүн гарчихсан, судалгаандаа, өөртөө итгэлтэй байгаа. Ирэх 2020 оны сонгуульд МАН ялна.  Өөр шарын зурхай, төвдийн лит байдаг юм уу, тэд байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна. Энэ салбар маань хөгжих хэрэгтэй байна. Би нам бус хүн. Одон орон зурхайн судлалаа хөгжүүлэхээр зорьж байна. Тэнд шар зурхай, төвд лит нь ч байж байг, нэгнээсээ суралцахад амар. Зогсож болохгүй, хөгжиж байх ёстой. Ядаж астрологийн ганц номтой, багштай болмоор байна, одон орон зурхайн их сургуулийн нэг ангитай болмоор байна. Бусад улсуудаас хоцорч болохгүй. Энийг мэддэг хүн хийхгүй бол хамаагүй хүн хийж болохгүй. Анагаахын мэдлэггүй, хэлтэй хүн зүрхний мэс заслын ном орчуулбал аймаар юм болно. Яг астрологи бол нарийн шинжлэх ухаан шаардсан салбар.

-Та хэзээнээс энэ салбарыг сонирхон судлах болов?

- Би 2010 оноос одон орон зурхайг судлаад, гүнзгий судалгаа хийгээд явж байгаа.  10 жилд сурч байхад долдугаар ангид темперамент заасан. Дөрвөн темперамент заалгахад их сонирхолтой, залгуулаад сонирхоод орос хэлээр олж уншдаг байсан. Би Орос 3 дугаар сургуульд долдугаар анги хүртлээ сурсан. Зурхайн 12 ордын шинжийг хараад ангийнхаа хүүхдүүдийг ямар ордод төрсныг өдрөөр бодож, нийтлэг шинжийг нь судалдаг байсан. Багаасаа зурхай одон оронд сонирхолтой. Монголд 2013 онд ирсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийг нэлээн хэдэн сар судаллаа. Намууд өөр өөр төрсөн өдөртэй. Жишээ нь: МАН 3 сарын 1-нд тэмдэглэдэг. Намын лидерүүдийн төрсөн өдрийг харна. МАН-аас У.Хүрэлсүх, Г.Занданшатар, генсек, хотын дарга, Шинэ нам Ж.Батзандан, Л.Болд, АН-аас С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Энхболд МАХН гэхэд Н.Энхбаяр, С.Ганбаатар гээд удирдлагуудын төрсөн өдрийг харж, нөлөө бүхий хүмүүсийг хамруулан судаллаа. Судалгааны үр дүнд 2020 оны сонгуулиар МАН ялна гэж гараад байгаа.  Энэ миний кредит. Гэхдээ МАН 2016 оных шиг 65 суудал авахгүй, гэхдээ ялна. Би өөрийн хийсэн судалгаандаа итгэлтэй байна. Манай өвөө зоосоор мэргэлдэг хүн байсан. Одон орон зурхайч хүн, судлаач хүн хоёрын ялгаа гэж байдаггүй. Судлаач хүн судлаад бүгд аргачилалыг нь мэднэ. Зурхайч хүн судлаад л явна. Ялгаа хоорондоо байхгүй юм. Мөн аавын талд үздэг хүмүүс байсан. Аливаа юмны үндэс суурийг сайн тавих нь чухал. Монгол Улсын хувьд яг 6 сарын 29-нд УИХ-ын сонгуулиа явуулбал маш сайн өдөр байгаа. Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг гэдэг шиг төрийн сонгууль ямар өдөр явагдах нь маш чухал. Ямар өдөр хүнийг ямар өдөр хаан ширээнд залах уу гэдэг чухал.

-Мөнгө төлж засал ном хийлгэлээ гэдэг. Та засал хийдэг үү?

 -Засал гэж одон орон зурхайд байдаггүй. Хэн нэгэнд хийж үзээгүй, боломжгүй. Эзэнт гүрний үед Монголын нууц товчоонд мөр гаргах гэсэн үг байхгүй. Бурхан Халдунд очиж залбирлаа гэдэг, гараг ертөнц, нар байгальдаа ёсолж байна.  Гэрээсээ гараад маань мэгзэм уншаад цаас шатааж яваагүй. Өглөө ууланд гараад нарандаа ёсолчиход болно. Засал улирал хамаарахгүй, Гандангийн замын хоёр талд, 7 буудал, Баянхошуунд, захуудад хүртэл байна. Энийг ярихаар нэг бодлын эмзэг сэдэв. Тэр хүмүүс хоолоо олж идэж байна, гэтэл нэг залуу гарч ирээд үгүйсгэх хэцүү. Гэхдээ хувь хүний эрх ашиг уу, монголчуудын эрх ашиг уу. Бид Америк, Кувейт, Саудын Араб шиг бол тэнд хүмүүс хэдэн төгрөгөөр заслаа хийлгэнэ, хамаа алга. Үхээрийн бузар, сүнс нь зайлчихсан, тэдэн төгрөгөөр засал хийлгэхгүй бол болохгүй гэж тулгадаг. Айлгаж дарамталж байгаа хэрэг. Хүнээ харж байгаад мөнгөө хэлдэг. Надад мессенжерээр хүмүүс ханддаг. Ажил явдал гараад хүнээ алдчихсан, оршуулгын зардал буяны ажил гээд хамгаа шавхсан хүнээс засал хийлгэхгүй бол ахиад хүнээ алдана гэж мөнгө нэхсэн үзмэрч байдаг. Үнэхээр тийм юм байдаг юм уу. Надад бол харь гаригийн юм шиг сонсогдсон. Хүнд эерэг сайхан үг хэлээд гаргахад нөгөө хүн бодлын эрчим хүчээрээ ч гэдэг юм уу, сайныг татах боломжтой. Үзэж байна гээд хүн өмнөө суулгачихаад сэтгэл санаагаар унагааж зовоон байж засал хийж болохгүй. Монголчуудын амьдрал ямар байгаа билээ. Ядарсан хүмүүсийг өвчин зовлон дээр нь дөрөөлж, сүнс нь явчихсан байна гээд мөнгө авч засал хийдэг. Би эсрэг байр суурьтай байдаг. Харин сайн үйл хийх хэрэгтэй, ядарсан хүнд тус болж, хооллож хувцаслах зэрэг сайн үйл хийх зүгээр. Засал хийх шаардлагатай гээд зүгээр явж байгаа хүнийг айлгаад л.

-Та цагаан сараар Цагаан даваа, Улаанчулуутын хогийн цэгт очиж хүн хооллодог юм билээ.

-Одон орон зурхайд нар сар гараг ертөнц надтай надгүй хөдлөөд явна. Би хурдан удаан хөдөлгөх боломжгүй, телевиз шиг удирдлагаар удирдах, ухраах зогсоох боломжгүй. Гаригс хөдлөөд явж байгаа, би зогсоох, хурдлуулах, удаашруулах боломжгүй. Хүн сансар ертөнцийн хажууд хумхийн тоос. Сэтгэлзүйн засал бий. Хүн юу бодно, тэрийгээ татдаг, бодлын эрчим хүч гэж бий. Бодлын эрчим хүч маш хүчтэй, хүн болж өгвөл эерэг байвал зүгээр. Шашин хоосон чанар дээр суурилж байгаа. Өөрсдөө Лексус 570 унахаар ямар үлгэр дууриал өгөх вэ. Шашин хэрэгтэй, хүмүүсээс мөнгө авч ном уншсан бол тэр мөнгөө эргээд нийгмийн эмзэг хэсэгтээ зориулмаар байна. МУ-ын шашны төв байгууллагаас нийгэмд тустай ажил хийж, гэр хороололд байшин баривал том буян болно. Болж өгвөл тэр мөнгөө буяны үйлд зориулах ёстой юм. Шашны байгууллагыг хөгжүүлмээр байна. Өнгөрсөн жил хогийн цэгт очиж хүмүүс хооллосон. Найз нөхдөөрөө нийлээд гурван 40-ийн бидон цуйван хийгээд хүмүүст өгсөн. Тэр том буян, сайн эрчим хүч үүсгэнэ. Асрамжийн хүүхдүүд, халамжийн төвийн настай хүмүүсийг эргэж бай. Тэр хамгийн том засал болно. Хүн баярлаж байна, инээж байна, бодит сайн эрчим хүч үүсэж байна. Сүүлийн 30 жил мөр гаргалаа, засал хийлгэлээ, чулуу овоо тахилаа, колончлогдчихсон төвдийн адил маани мэгзэм хангалттай уншлаа, тэгээд байж байгаа бодит байдлаа харцгаая л даа. Бид нар шинжлэх ухаанч 21-р зуунд амьдарч байгаа шүү. Танин мэдэхүйн салбаруудаа хөгжүүлж иргэдээ эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй болгох ёстой байна. Энэ бол бид нарын итгэлээ өгч илгээсэн төрийн түшээд нарын хийх ёстой үүрэг нь юм. Тэрнээс биш бид 21-р зуунд бурханаас аврал мянга гуйгаад ч аврагдахгүй юм. Бүгдээрээ элэг бүтэн, аз жаргалтай, нүдэндээ галтай, цогтой жинхэнэ мөнх тэнгэртэнгүүд шиг амьдарцгаая л даа. Та нараас юу дутаж байна гээч. Эв найрамдал, сэтгэл, зориг л дутаж байна. Ядаж л зарим улстөрчид нь сүүлийн вариант руугаа ороод бурхнаас битгий тусламж гуйгаад урдуур, өмнүүр гүйгээд байлдаа. Монголчууд ойлгоноо, биднийг даатгаад явж байна гэж. Харин гадныхан гайхна.

-Та цахим хуудастаа 2019 оны зурхайг гаргасан нь үнэнд ойр санагдсан. Ирэх 2021 оны сонгуулийг сонирхож үзэв үү?

-Монгол улсын 2019 оны зурхайг нь 2019 он дөнгөж гаргаад фэйсбүүк дээрээ оруулсан байгаа. Банк санхүүгийн асуудал, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Доналд Трампын "Impeachment", ихрийн ордонд төрсөн төрийн эрхэмүүд зэргийн талаар бичсэн байгаа. 2021 оны сонгуулиар одоогийн ерөнхийлөгч албан тушаалаа үргэлжлүүлэх үү, үгүй юу эсэх тал дээр судалгаа хийгдсэн байгаа. Энэ талын дэлгэрэнгүй судалгааг хэдэн сарын дараагаас танилцуулъя.

481
таалагдаж байна

65
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417