Өнөөдөр буюу 2020.01.01-ээс хэрэгжиж эхэлж буй онцлох хууль, журмууд

Өнөөдөр буюу 2020.01.01-ээс хэрэгжиж эхэлж буй онцлох хууль, журмууд

Нэг. ААН-үүд нэг хувийн татвар төлнө

Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч нь жилд нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувиар орлогын татвар төлөх хялбаршуулсан горим сонгох боломжтой. Өөрөөр хэлбэл, 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ 100 мянган төгрөгийн татвар төлөх боломжийг нээсэн байна. Манай улсад 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш 34 мянга гаруй аж ахуйн нэгж байгаа аж.

Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогыг нэг хувиар төлнө. Үүнд нийтдээ 47867 аж ахуйн нэгж хамаарах юм байна.

300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүд жилдээ хоёр удаа тайлан гаргаж, орлогоосоо 10 хувийн татвар төлөөд, 90 хувийг нь буцаан авна. Монголд 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой ААН-ийн тоо 54 мянгад хүрчээ. 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой ААН-үүд жилдээ дөрвөн удаа тайлан гаргаж байсныг 1-2 болгож, хөнгөлөлтийн горимтой болгосон байна.

Жилд хоёр тэрбум төгрөг бүхий татвар ногдуулах орлоготой ААН жилд хоёр удаа тайлан гаргана. Татварын тайланг нэг жилийн дотор аливаа торгуульгүйгээр залруулах боломжийг ААН-үүдэд олгосон байна. Мөн татварын алба үндэслэлгүйгээр илүү мөнгө авсан бол шууд ААН рүү шилжүүлэх заалтыг оруулжээ. Татварын өр төлөх хугацаа хоёр сар байсныг хоёр жил болгожээ.

Жич: Тайлангаа хоцроосон ААН, иргэнийг 1.5 сая төгрөгөөр торгоно.

Татвар ногдуулах хувь нь 10-25 болж шилждэг босго нь гурван тэрбум төгрөг байсныг зургаан тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, зургаан тэрбумаас дээш орлоготой ААН-үүд 25 хувиар татвар төлнө. Үүнд нийтдээ 164 аж ахуйн нэгж багтаж байгаа аж.

Хоёр. Орон сууцны татварын хөнгөлөлтөөр 6 сая хүртэлх төгрөг авна

Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц барьсан, эсвэл худалдан авсан иргэнд гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлдэг байсныг зургаан сая төгрөг болгож хоёр дахин нэмэгдүүлэв.

Ипотекийн зээлээр анх удаагаа орон сууц худалдан авсан бол татвар төлөгчид хөнгөлөлт эдлүүлнэ. Тухайн иргэн банкнаас 13 хувиар орон сууцны зээл авсан бол ипотекийн зээлийн журмын дагуу найман хувь руу шилжүүлж, наймаас арван гурав хүртэлх таван хувьд төлөгдсөн мөнгийг тухайн иргэнд буцаан олгох хөнгөлөлтийг тусгасан байна.

Гурав. Орон нутагт үйл ажиллагаа эрхлэх ААН-ийн татварыг 50-90 хөнгөлнө

Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН, хувь хүний төлсөн татварыг 50 хувиар хөнгөлнө. 1000 км-ээс дээш алслагдсан зайд ажиллаж байгаа ААН, иргэний татварыг 90 хувь хөнгөлөх заалт орсон. Сангийн яамны тооцоогоор 50 хувийн татварын хөнгөлөлтөд 11600 иргэн, 141 ААН хамрагдана. Харин 90 хувийн хөнгөлөлтөд 8268 иргэн, 55 ААН хамрагдана. Үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал, модны суулгац зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлого ногдох татварыг 50 хувь хөнгөлөхөөр болжээ.

Дөрөв. Татварын торгууль өвлөхгүй

Нас барсан буюу нас барсанд тооцогдсон хувь хүний татвар төлөх үүрэг түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчдад шилжинэ гэж одоогийн мөрдөж байгаа хуульд заасан. Иргэний хуульд, өвлөгч өвлөн авсан өрийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Тэгвэл шинэчлэн баталсан татварын хуульд, татварын өр буюу хариуцлагын асуудлыг үр хүүхдэд нь өвлүүлэхгүй гэж үзээд одоо мөрдөж байгаа заалтыг илүү тодорхой болгожээ. Ингэхдээ нас барьсан болон нас барсанд тооцогдож байгаа хувь хүний төлөх өрийг түүнтэй холбоотой өв залгамжлагчдад үүссэн хөрөнгөд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй гэж заасан.

Дөрөв. Өртэй гадаадын иргэнийг хилээр үл нэвтрүүлэхээр хандах боломжтой

Гадаадын иргэн, харьяалалгүй иргэн татварын өрөө төлж дуустал хилээр үл нэвтрүүлэхээр эрх бүхий байгууллагад хандах эрхтэй гэж заажээ. Энд хоёр нөхцөл давхар биелэх ёстой. Татварын өртэй этгээд өрөө барагдуулах хөрөнгө байхгүй, бусдаас авах авлагагүй бол, нөгөө нь нийт өрийн хэмжээ 20 сая хүрсэн бол гэж нөхцөлийг нь заажээ.

Тав. Орлого 50 сая төгрөг хүрэхгүй байсан ч татвар төлөх боломжтой

Иргэн хүн хувиараа бизнес эрхэлж, хөрөнгөө түрээслүүлж, орлого олсон бол орлогоосоо зардлаа хасаад ашгаасаа татвараа төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрэхгүй байсан ч гэсэн та хүсвэл орлогоосоо зардлаа хасаж, зөрүү буюу цэвэр ашгаасаа 10 хувийн татвар төлж болно.

Зургаа. НӨАТ-ын урамшууллыг улирал бүр олгоно

НӨАТ-ын урамшууллыг жилд дөрвөн удаа олгох бөгөөд НӨАТ-ын баримт өгөөгүй тухай гомдлыг гурав хоногийн дотор шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН-ийг 1.5 сая, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно.

ХҮҮХДИЙН ТООГООР НДШ ТӨЛСӨН ХУГАЦААГ 1.6 ЖИЛЭЭР НЭМНЭ

ХҮҮХДИЙН ТООГООР НДШ ТӨЛСӨН ХУГАЦААГ 1.6 ЖИЛЭЭР НЭМНЭ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим заалт өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Тухайлбал,

Нэг. Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох,

Хоёр. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох,

Гурав. Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс,

Дөрөв. Сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм.

НДШ-ИЙГ 2020 ОНД НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ 2020 онд нэг удаа нөхөн төлж, тэтгэвэр авах боломжтой. Тодруулбал, энэ шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг УИХ 2017 онд баталсан бөгөөд шинэ оны эхний өдрөөс мөрдөж эхлэх юм. Хууль хэрэгжсэнээр иргэн нэг сарын 42000 төгрөг, жилийн 504000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлнө. Урьдчилсан байдлаар 88 мянган хүн энэ нөхөн төлөлтөд хамрагдана гэсэн тооцоо байгаа аж.

ЖИЖИГ, ДУНД, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУ

ЖИЖИГ, ДУНД, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУ

Хуулийн шинэчилсэн найруулгад бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч гэж ямар байгууллага болохыг нарийн тодорхойлсноороо онцлогтой. Тухайлбал, “бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж. Харин “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10-50 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300 саяас нэг тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж. “Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 50-200 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 1-2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг хэлнэ хэмээн хуульд тодорхойлжээ.

Нэг. ААН-үүдийн хамтралыг дэмжинэ

“Кластер” гэж аж ахуйн нэгж нь үйлдвэрлэл, үйлчилгээний зорилго, төрөл, чиглэл, газарзүйн байршлын хувьд хорших, төрөлжих хэлбэрээр харилцан уялдаатай хамтран ажиллахыг хэлнэ хэмжээн хуульд тодорхойлжээ. Ийнхүү хамтарч ажиллаж буй аж ахуйн нэгжид татвар, санхүүгийн цогц дэмжлэг үзүүлж, дэд бүтцийн хангамжийг сайжруулахад анхаарна.

Хоёр. Зээлийн хэмжээг ангилав

ЖДҮХС-гаас зээл олгохдоо тухайн аж ахуйн нэгж, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зээлийн хэмжээг борлуулалтын орлогоос хамааран 300 саяас эхлэн 2.5 тэрбум хүртэлх төгрөг байхаар тогтоожээ.

Гурав. Бичил үйлчилгээ эрхлэгчид 300 сая төгрөгийн зээл авна

Бичил үвэр, үйлдйлчилгээ эрхлэгчдэд борлуулалтын орлогоос хамааруулан 300 сая төгрөг хүртэл зээлийг ЖДҮХС-гаас олгох бол ирэх оноос эхлэн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл авах боломжтой.

Дөрөв. Зээлийн сонгон шалгаруулалтад нөлөөлөхийг оролдсон хүнийг шийтгэнэ

ЖДҮХС-гийн зээлийг эрх мэдэл бүхий хүмүүс өөрсдийн хамаарал бүхий ААН-үүдэд өгсөн хэрэг гарсан. Тиймээс хуулийн шинэчлэлээр зээлийн сонгон шалгаруулалтад нөлөөлөхийг оролдсон албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулиар шийтгэл ногдуулна.

Тав. Бараа, бүтээгдэхүүнээ экспортловол зээлийн хүүг хөнгөлнө

Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргаж буй бол хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээр хуульд заажээ. Ингэхдээ банкнаас авсан зээлийн жилийн хүүгийн тав хүртэл хувийг ЖДҮХС-гаас олгож болно.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЗАРДАЛ НЭМЭГДЭНЭ

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЗАРДАЛ НЭМЭГДЭНЭ

Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоосон. Мөн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болгосон. I-V ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэсэн. Үүнийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх юм.

2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байв.

ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ НАЙМАН ХУВИАР НЭМНЭ

ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ НАЙМАН ХУВИАР НЭМНЭ

Шинэ оны эхнээс цалин, тэтгэврийг найман хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор болов. 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин нэг сая 70 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оны нэмэгдлээс хойш 48.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэ оны III улирлын байдлаар сарын дундаж цалин нэг сая 166.4 мянга, төрийн албан хаагчдын дундаж цалин 922.8 мянган төгрөг байна. Засгийн газар цалинг 2018, 2019 онд тус бүр найман хувиар, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 21.7 хувиар нэмжээ. Мөн наснаасаа эрт тэтгэвэрт гарсан 21 мянган иргэний тэтгэврийг энэ оны эхний өдрөөс 50 мянган төгрөгөөр нэмнэ.

Түүнчлэн Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулаад төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг ажилласан жилээс нь хамааран 5-25 хувь нэмэх юм байна.

ХОРТ ХАВДРЫН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ҮНЭГҮЙ ХАМРУУЛНА

ХОРТ ХАВДРЫН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ҮНЭГҮЙ ХАМРУУЛНА

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Өнгөрсөн аравдугаар сард УИХ-аар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.

Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон төрлийн хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан,

  • 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
  • 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,
  • 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах юм.

 

Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн тоо юм. Тэгвэл он гараад иргэд долоон төрлийн хорт хавдрын илрүүлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боллоо.

6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417