Та эцэг эхтэйгээ амьдардаг насанд хүрсэн хүн бөгөөд дараах харилцааны хэв маяг та бүхний хооронд илэрч байна уу?

2020-01-07, 09:49 Гэр бүл 2,213 2
Та эцэг эхтэйгээ амьдардаг насанд хүрсэн хүн бөгөөд дараах харилцааны хэв маяг та бүхний хооронд илэрч байна уу?
  1. Тэд жижиг зүйлийг том болгож, үүнийгээ байж болох бүх л аргаараа томруулан харагдуулахыг хичээж яншиж, үглэдэг үү? (Юм асгах, аягаа угаахгүй орхих үед).
  2. Таны сэтгэл зүйг байнга тогтворгүй болгодог уу? (Та тэдний хажууд тайван биш, өөрөөрөө байж чадахгүй, үргэлж одоо ямар зан гаргах бол гэсэн түгшүүртэй байх)
  3. Танаас үргэлж өөрийнхөө хүсэж буй зүйлсийг хийхийг шаарддаг уу? Өөрөөр хэлбэл, таныг өөрийн чинь бус тэдний амьдралаар амьдрахыг тулгах.
  4. Тэд таныг бүрэн хяналтдаа байлгахыг хүсдэг үү? (Юу хийж, хэнтэй уулзаж, хэдэн төгрөг олдог зэргийг мэдэхийг хүсэх)
  5. Таныг шүүмжилж, харьцуулдаг уу?
  6. Таныг анхааралтай сонсож, харилцан яриа үүсгэж чаддаг уу эсвэл үргэлж өдөөн хатгаж байдаг уу?
  7. Таныг доромжилж, ичээдэг үү? Ингэхдээ өөрөө байнга хохирогчын дүрд тоглодог уу?
  8. Таныг буруутгаж, дайрдаг уу?
  9. Тэд хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж, уучлалт гуйдаг уу?
  10. Таны хувийн орон зайг хүндэлдэг үү?
  11. Тэд таны мэдрэмж, хэрэгцээг үл хайхарсаар байна уу?
  12. Танд атаархаж, өрсөлдөж байна уу?

Хэрэв эцэг эхэд чинь ийм шинж илэрдэг бол та хортой харилцаанд байгаа бөгөөд таны сэтгэл зүй хордож байна гэсэн үг. Ер нь бол хүн 18 нас хүрээд бие даан өөрийнхөө амьдралаар амьдрах ёстой байтал монголд соёлын болон санхүүгийн асуудлаас болоод эцэг эх, хүүхдүүд хамтдаа амьдрах үзэгдэл их байна. Үүрэг хариуцлагаа ойлгон үр хүүхдээ дэмжээд, өөрсдийгөө аваад явж буй эцэг эхчүүдээс гадна, сэтгэл зүйн гэмтэл, эмгэгтэй, хүүхдээ өөрийгөө тэжээх хэрэгсэл, амьд явах утга учир, шалтгаанаа болгосон олон хүн байна.

Хүүхэд байхад нь хангалттай, хайр энэрэл үзүүлээгүй, сэтгэлийн холбоос үүсгээгүй байж, хожим хүүхдээсээ ихийг шаардах эцэг эхчүүд ч байна. Энэ хүслээ биелүүлэхийн тулд тэд хүүхдээрээ голоо зогоож, гуйлга гуйлгуулах, биеийг нь үнэлүүлэх, сэтгэлийн болон биеийн хувьд хүчирхийлж, босож ирэхээргүй болтол нь сэтгэл зүйн гэмтэл учруулдаг. Иймд, хүн байнгын үл ойлголцол, хэрүүл тэмцэл, хүчирхийллээс ялгарах хороор өөрийн сэтгэл зүйг утуулахгүй байх, үүнээс үүдэх зүрх судасны өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд амар амгалан амьдрах орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд,

• Хүн бусдыг бодохоосоо өмнө эхлээд өөрийгөө л бодох хэрэгтэй. Өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч, таныг хордуулж буй харилцаанаас сэтгэлээ хамгаал. Өөрөөр хэлбэл, бусдын өмнөөс хариуцлага хүлээхээ боль. Харин өөрийн амьдралыг бүтээ.
• Эцэг эх тань, танaар бие, сэтгэлээ тэжээлгэдэг бол та тодорхой заагтай байх хэрэгтэй. Та өөрийнхөө бус тэдний амьдралаар амьдарсаар насыг барахыг хүсэж байна уу? Таныг зайгаа барьж эхлэх үед тэд таныг хамаг чадлаараа буруутгах болно.
• Та эцэг эхийгээ өөрчилж чадахгүй. Тиймд та өөрийгөө буруутгахаа больж, тэднээс үүссэн сөрөг сэтгэл мэдрэмжээ чөлөөлж, эрх чөлөөтэй амьдрахыг хичээ.
• Та эцэг эхтэйгээ амьдардаг бөгөөд өөрөө гэр бүл, хүүхэдтэй бол, эцэг эхээ биш өөрийн гэр бүлээ, үр хүүхдийнхээ сэтгэл зүйг бодох хэрэгтэй. Мөн та яах гэж хүүхэд төрүүлсэн тухайгаа бодоорой. Хожим хүүхдээрээ тэжээлгэнэ гэж боддог юм биш биз?
• Ерөөсөө хүн юуны төлөө амьдарч байна гэдгээ ухаарах нь чухал. Хожим хүүхдэдээ дарамт болохгүйн тулд одооноос хүр бүр хариуцлагатай ажиллаж, амьдарч, сурах хэрэгтэй. Гадны улс орны иргэд шиг тэтгэвэрт гарсан хойноо дэлхийгээр аялах, үхэхдээ хүртэл үр хүүхдэдээ дараа болохгүй гэж авсны мөнгө, оршуулгын зардлаа бэлдсэн байх зэрэг ухаантайхан амьдарч сурах хэрэгтэй.
• Настай хүмүүст чиглэсэн нийгмийн бодлого монголд үгүйлэгдэж байгаа харагдаж байна.

Сэтгэл зүйч Д. Мөнхцэцэг

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417