Дэлхийн хөгжил Монголд

Дэлхийн хөгжил Монголд

/Монголын тэмдэглэлүүд-4/

Ч.Ганжавхлан бид хоёрын дараагийн аялал Улаанбаатар хотын тѳв хэсгээр үргэлжлэв. Хѳгжлийн стандартын тухай “Хѳгжлийн замаар” нэвтрүүлэгт хѳндсѳн зарим стандартууд Монголд хэрхэн хэрэгжиж буй тухай тэрээр надад үзүүлсэн юм.

 

1.”MИШЭЭЛ” ЭКСПО

Америкийн “Home Depot” дэлгүүр шиг барилгын материалын тѳрѳлжсѳн дэлгүүр энд байгуулагджээ. Жижиг боловч боломжийн сонголттой, эмх цэгцтэй дэлгүүр байна. Бидний хүсч байсан шиг барилгын материалуудын үндсэн стандарт тогтоогдож түүний дагуу хангалтаа хийдэг болчихвол боломжийн санагдлаа. Үндсэн материалууд нь ихэвчлэн Европ стандарттай байв. Яг үүний дэргэд маш ѳргѳн сонголттой тавилгын дэлгүүр байна. Олон жилийн ѳмнѳ гэрийн тавилга авах гэж Бээжин рүү явж байсантай харьцуулахад эндээс сонголт хийх бүрэн боломж байна. Үнийн хувьд ч боломжийн санагдлаа. 14 жилийн ѳмнѳ энэ газар Барилгын материалын тѳрѳлжсѳн үзэсгэлэн гарч байсныг санаж байна.

 

2.”ХҮННҮ” ИХ ДЭЛГҮҮР

“Хүннү молл орж хүн болов” гэдэг хэллэгээр Яармагийн дэнж дээр зорьж очин энэ дэлгүүрийг сонирхлоо. Америкийн дундаж дэлгүүр шиг хэрнээ Монголын ѳвѳрмѳц онцлогийг тусгасан сайхан дэлгүүр байна. Яармагийн энэ дэнжид “МCS” компани залууст зориулсан эвсээрхэн хороолол байгуулж тэдэнд ойр үйлчилгээний тѳвийг байгуулжээ. Хотын зайдуу хэсэгт иж бүрэн үйлчилгээний байгууламж гэдгээрээ надад таалагдсан. Дэлгүүрийн доод хэсэгт байгаа гулгалтын мѳсѳн талбайд хүүхэд залуус дугаарлан хүлээж байгаад гулгаж байв. Даанч цаг нь их давчуу бололтой нэг харахад талбай хоосроод үүдээ түгжсэн байв. “Эзэн” нэртэй халуун тогооны газар Жавхаа бид хоёр хооллосон нь ихэд амттай байлаа. Үнэ нь ч боломжийн хэхэхэ.

 

3.”E MART” ХҮНСНИЙ ИХ ДЭЛГҮҮР

Солонгосын “E Mart” дэлгүүрийн салбар энд байгуулагдсан нь Америкийн “Costco”сүлжээ дэлгүүртэй тѳстэй санагдав. Энэ дэлгүүрийн 90 хувийг “Алтай Холдинг” компани, 10 хувийг Солонгосын тал эзэмшдэг гэнэ. Дээд давхартаа ѳргѳн хэрэглээний бараа болон гоо сайхны бүтээгдэхүүн, доод давхартаа хүнсний бүтээгдэхүүн арилжаалдаг юм байна.

 

Сонголт ихтэй барааны дийлэнх нь Солонгосын бас Монголын бүтээгдэхүүн байна. Хэрэглээний хугацаа нь дуусах дѳхѳж байгаа бараанууддаа хямдрал зарлаж сайн борлуулдаг жишиг нэвтэрчээ. Хэрвээ “Costco” шиг гишүүнчлэлийн карт олгож бараагаа бѳѳний зарчмаар илүү хямд арилждаг болчихвол хаа хаанаа ашигтай болж магадгүй санагдлаа.

 

4.”ШАНГРИ -ЛА” ИХ ДЭЛГҮҮР

“MCS” компани Хонг Конгийн талтай хамтран байгуулсан энэ дэлгүүр дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээтэй дэлгүүр байна. Олон Улсын стандарт хангасан болохоор дэлхийд нэр хүндтэй брендүүд ѳѳрсдийн бүтээгдэхүүнээ байрлүүлжээ. Миний жишсэнээр бол Виржина мужид байрладаг “Tysons Corner” дэлгүүрийн хэмжээнд санагдсан. Дээрээ кино танхимтай хүнсний болон хоолны газруудтай, ер дутуу юмгүй. Тансаг үйлчилгээтэй болохоор хүмүүс ч түүнд нь уусч байх шиг санагдав.

*Улаанбаатар хотод дэлхийн жишгийн үйлчилгээтэй дэлгүүрүүд нээгдсэн нь гадна орчноосоо эхлээд хүмүүст соёлын хэм хэмжээг тогтоож байгаа нь шууд анзаарагдаж байв. Нѳгѳѳ талаасаа энэ дэлгүүрүүд бусад үйлчилгээний газруудад үйлчилгээний хэм хязгаарыг мэдрүүлж байгаа нь надад сайхан санагдсан. Энэ хэм хэмжээнээс доогуур үйлчилгээтэй газрууд аажимдаа үйлчлүүлэгчгүй болох эсвэл үйлчилгээ болон тохижилтоо энэ хэмжээнд хүргэх сонголтод хүрэхээс ѳѳр аргагүй болно. Дээрх дэлгүүрүүдээр ороход Монголын хѳгжил, дэлхийн хэмжээнд ойртож байгаа мэт таатай мэдрэмж тѳрѳв. Хүмүүсийн хѳгжилд гадаад орчин болоод үйлчилгээний соёл ямар ихээр нѳлѳѳлж байгааг анзаарч байв. Мѳнгѳтэй хүмүүс энэ мэтчилэн дэлхийн хэмжээний үйлчилгээ болон түүнийг дагалдсан соёлыг Монголдоо нэвтрүүлж байвал тэдэнд талархах хэрэгтэй дээ.

 

5. БАНКНЫ ГҮЙЛГЭЭ болон ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Миний тѳсѳѳллѳѳр бол Банкны гүйлгээний үйлчилгээ болон үүрэн телефоны үйлчилгээ дэлхийд шилдэг нь мэт санагдав. Аль ч банкны салбрын гүйлгээг гар утаснаасаа хамгийн хурдан шуурхай, хялбар байдлаар шилжүүлж байгаа нь миний мэдэх Америкийн банкнуудын үйлчилгээнээс хол илүү байна. Банкнуудын болон үүрэн телефоны газруудад ороход үйлчилгээний дарааллаа автоматаас авч ямар ч хүнд сурталгүй найрсаг үйлчлүүлж байгаа нь маш том дэвшил байлаа. Үйлчилгээний болон харилцааны соёлын хувьд ѳѳлѳх шалтгаан байсангүй. Бусад газруудаар орж амжаагүй болохоор мэдээж ийм үйлчилгээ нэвтэрсэн байх гэж найдаж байна.

Гэрийн интэрнетдээ Univision үйлчилгээг сонгохдоо би яльгүй зүйлээс болж бухимдав. Гэтэл үйлчилж байсан залуу надад “Ах минь юунд бухимдаа вэ? Бидний ажлын зарчим ийм байдаг юм аа. Та одоохон салбар руу очоод бичиг баримтын дутуугаа гүйцээчих, дүү нь гадаа машиндаа хүлээж байя. Таныг ирэхээр дүү нь хурдан холболт хийгээд ѳгнѳѳ” гэж учирлахад би ѳѳрѳѳсѳѳ ичих шиг болсон. Залуус их ѳѳрчлѳгдѳж байгаа нь анзаарагдаж байна. Үйлчилгээний газруудын зарчим хийгээд соёл залуусыг сайн дадалд сургаж байна. Аль ч газрын үйлчилгээний соёл хүмүүсийг ѳѳрийн эрхгүй инээмсэглэхэд хүргэж байгааг анзаарч болно.

*Эдгээрээс гадна гэр хорооллын зарим худгууд түгээгчгүйгээр цахим үйлчилгээнд шилжсэн нь надад сүпер санагдсан. Мѳн хооллохоор орсон хэд хэдэн газруудын үйлчилгээ ч үнэхээр таатай сэтгэгдэл тѳрүүлж байсан шүү.

Ѳмнѳ үзсэн гэр хорооллуудаас хэдхэн минутын хязгаарт дэлхийн жишигт ойртсон үйлчилгээ нэвтэрчээ. Энэ удаад хѳгжлийн сайн үзэгдлүүдийг сонгож үзсэн болохоор сэтгэлд ѳег байлаа. Хэрвээ хэдхэн минутын хязгаарын ялгааг багасгахад Тѳр санаа тавин бодлого хэрэгжүүлбэл хѳгжихѳд илүү ойрхон мэт санагдав. Бид цѳѳхүүлээ болохоор сэтгэлгээний эерэг хандлагууд бидний хѳгжилд хурдан нѳлѳѳлѳх мэт итгэлтэй мэдрэмж тѳрж байлаа. Ѳѳ тэгээд зѳндѳѳ газруудаар орж зѳндѳѳ хүмүүстэй уулзах болохоор ѳѳрийн сэтгэгдэлээ та нартай хуваалцсаар байх болно.

 

 

 

 

 

 

 

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

2020 оны 01 сарын 09                  Улаанбаатар хот

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417