"Хонзон" /өгүүллэг/

"Хонзон" /өгүүллэг/

Явган ширээн доор хэвтээд халз өмнөөс ширтэн байгаа хар нохойн, том хүрэн нүдийг Чулуун сая л анзаарлаа. Yл цавчрах тэр нүд, нохойн нүд огт биш байлаа. Тэр нохой Чулууныг гар, хөлөө хөдөлгөх төдийд хяламхийвч Дэмчигийг ширтээстэй, ер үл хөдлөх аж. Дэмчиг, буйданд зэрэгцэн суусан гангар шаазан шиг хэврэг цагаан бүсгүйн санчигны үсийг илбэн аргадах юмуу, булцгар цагаан гарыг барих, эсвэл ширээнээ өрсөн идээ сархдад хүрэх тоолонд хар нохойн сэрвээний зогдор босож, уруул жавьж нь татваганан, сахал нь чичигнэнэ. Гэвч архирч дуугарсангүй.

Нохой хааяа дээш үл мэдэг харц өргөхийг үзвэл Дэмчигийн чанх ард, хивс голлуулан зүүж, урт цэнхэр хадаг дамнуулан тохсон, гуутай зургийг харах бололтой. Yс сахал, хөмсөг, нүд нь хүртэл ширүүн догшин, эрс шийдэмгий төрхийг илтгэвч, жавьжиндаа тодруулсан үл мэдэг инээвхийллээр эерүүлэхийг хичээсэн мэт үзэгдэх, талийгаачийн энэ хөргийг харах бүрдээ нохойн нүдний аймшигт харц хачин зөөлрөн тунарч, хүүхэн хараа нь томрон бүүдийвч, агшны дараа цочих мэт сэртэсхийн, хүүхэн хараа нь зүүний сүвэгч төдий болтол нарийсан, галаар цоргих мэт болж, Дэмчиг дээр гөлрөн тогтох ажгуу. Энэ бол нохойн нүд биш, хүний нүд байлаа. Нохой ийм нүдтэй байдаггүй юм. Хоол горьдон эрхлэвч, гэрээ харамлан дошгировч, хүн шиг харцтай байдаггүйг Чулуун сайн мэднэ. Зэрвэсхэн харц нь тусах төдийд Чулууны нуруу хүйт оргин байлаа. Арга ядахдаа Чулуун бор бурамны хэлтэрхий өгч, аргадаж үзэхэд сайтар шиншилснээ аваад өмнөө тавьчихав. Чингээд мөнөөх аймшигт үзэн ядах харцаараа Дэмчигийг цоргих нь тэр. Чулуун Дэмчигийг өөр рүүгээ татаад

- Чи энэ нохойн нүдийг хараач! гэж шивэгнэхэд цаадах нь нэг сүрхий харснаа гар занган ярвасхийв. Гэвч Чулуун "явъя аа!" гэж шивэгнэж амжив.

- Охин хүргэн хоёр маань ирж хань болдоггүй бол ч энэ ханхай байшинд тогтож суухын арга алга байна шүү. Энэ муу нохой л оровч гаравч дэргэд байдаг юм. Чамайг ороод ирэх байх гэж цөхөртлөө хүлээлээ, Одоо айх эмээх юмгүй болсон юм чинь, ирж байна биз дээ гэж хүүхэн намуухан ярив.

- Ирэхээр ч барахгүй шүү гээд Дэмчиг зоримгоор инээд алдсанаа бүсгүйн чийгт сормуусыг эрхийгээр илбэн арчаад

- Yлий сахисан сар шиг, үхэхийг нь хүлээж байж дээ гэж чамайг зэвүүцэх болов уу гэсэндээ л ирээгүй юм гэх Дэмчигийн үг энэ удаа харин үнэмшилтэй сонсогдов.

 - Айхгүй юмнаасаа айж дээ, чи минь. Талийгаачийг байхад айгаагүй өдий хүрсэн ... гэтэл Дэмчиг үгийг нь тасалж

 - Тэр яахав найз аа. Одоо харин намайг хэзээ ч ирсэн хөөхгүй юм байгаа биз дээ гээд гарыг нь илэв. Бүсгүй гашуун боловч тааламжит дурдатгалаа санан ялимгүй ичингүйрэн духайснаа

- Чиний л дураар болдог шүү дээ гэж аяархан хэлэв.

- За тэгвэл болох нь тэр. Харин одоо энэ нохойг чинь бид аваад явъя. Хошуувч бий юу? гэж Дэмчиг дуугарав.

 - Яах гэж? хэмээн бүсгүй гайхав

 - Өөртөө дасгая. Тэгэхгүй бол ... Чи нүдийг нь хар даа

 - Нээрэн...ямар аймаар болчихоо вэ

- За түргэл...Хошуувчийг нь олж хий!

 - Тэгээд би,..гэж бүсгүй тээнэгэлзэн, дорой дуугарвал

 - Зүгээр, миний найз, нэг хоёр хоног тэвч! Бид хоёр эзэн, эрх хав хоёр болчихоод л ороод ирнэ.Тэр бүү хэл улавч авчирч өгдөг болгоно

Тэр гурав үнсэлцээд салав. Дэмчиг хар нохойг тэвэрч, бүсгүй хооллох салхинд гаргахыг зааварласаар доголон нулимстай хоцров.

Тэндээс Дэмчиг шууд гэртээ очсон боловч нохойг авсангүй. Төдөлгүй гонжгор хүүдийтэй юмс авчирч арын суудал дээр, нохойн дэргэд шидээд жолооны ард суух зуур

- Ан хийнэ ээ хө. Шөнийн анч сайхан шүү гээд инээд алдав. Хүн зөөн мөнгө олохоо л хэлж байна даа гэж Чулуун бодов. Бас хүнээр биш нохойгоор хань хийх нь ашигтай болохыг тооцож дээ хэмээн бодол зэхийрч явав. Гэвч Дэмчиг зорчигч арвинтай хотын төв рүү бус, харин хотын зах руу шууд давхихад баахан гайхаж бас арын суудал дээр яваа хар нохойн харц ширгээж, оч хаялсан нүд урд толинд үе үе тусан, ар шил рүү хүйт даалгахыг мэдэрсээр явлаа.

Чингэж давхисаар хотоос гарч хэрмэл бүдэг харгуй дагасаар ойн захад хүрээд зогсоход Чулуун гайхахын ихээр гайхавч асууж шалгаасангүй. Тэр бол ерөөс байхын бараа болж яваа хүн. Асууж шалгаах ч дургүй юм. Басхүү нэгэн ер бус хүйтэн зөн совинд автчихаад, дуугарах ч үгүй, хөдлөх ч үгүй, урд суудалд дөмбийж байв

Дэмчиг, хар нохой, гонжгор хүүдийтэй юм хоёрыг чирэн буулгаж, машиныхаа гэрэлд очив Нэг үзтэл мөнөөх бяцхан нохойн хүзүүвчнээс төмөр утсаар оосорлон чирч байв. Уллан цахдахад нь эргэж ирээд үсэртэл өшиглөв. Босч ирэхэд нь дахин нэг хийстэл өшиглөөд цасан дундуур чирсээр гэрлийн гол тусгал дахь зулзаган гацуурын дэргэд очиж, нохойг уяв. Пудль хэмээгч тэр өчүүхэн амьтан хавиргаа хэмхэртэл хэд өшиглүүлэхдээ ядаж ганц ганхийсэнгүй.

Уяулчихаад зогсож байхдаа хичнээн хөөрхөн харагдсан гэхэв. Арслан мэт босоо өрөвлөгтэй цээж битүү зогдортой бас эрхийн чинээ модгор сүүлтэй, төө хирийн далбагар чихтэй юм. Паацгар дөрвөн хөлөөрөө бат уллан, нааш эгц харан зогсоход хоёр нүднээс нь гал дүрэлзэж байлаа. Уяанаас алдуурах гэж, хайр ивээл гуйж элдэв хоёр болсонгүй, таг зогсож байлаа. Дэмчиг гонжгор уутнаас эвхдэг буу гарган угсарч, сумлаад, дэлгээтэй хаалган дээр тальбан шагайснаа

 - Хажуудаа нүдтэй новш чинь ... Уг нь тэр хоёр сүрхий нүдийг нь нэвт буудъя гэж бодсон юм. Тэгвэл яг дунд нь ... хэмээн үглэн чичигнэв. Чулуун тэр эрэлхэг бяцхан амьтны үхлээ хүлээн тайван зогсохыг харж байлаа. Буу тас хийхэд нохой татваганасхийснээ дөрвөн хөл нь дөрвөн тийш сарвайн жийж, хилэнгийн гал дүрэлзсэн нүд нь аажмаар цогшин унтраад хөх гэрэл гаргаснаа тэгээд таг болов. Дэмчиг том хутга барьсаар сандчин гүйж, төмөр утсыг хутгаар хэрчих гэж оролдоод өөрийгээ шоолон инээд алдаж тас цавчжээ. Бас хуруун чинээ сүүлийг нь цавчин авч, “хүн болж төр" гэж шившив бололтой хол шидэв. Чингээд цустай хутга гар хоёроор цас малтан нохойг хийв. Дээрээс нь лонх бензин асгаж гал тавиад машиндаа ирж суухад хамаг бие нь дагжин чичирч байлаа. Шил архины бөглөөг арай ядан онгойлгож амаар нь хөнтрөхөд шүд шил хоёр харшин тачигнаж сонсогдоно. Тэгээд ихээр амьсгаа түрж, духны хөлсийг арчихад

- Yзмээд чи юу гэж хэлнэ дээ? гэж эцэст Чулуун ам нээв

 - Очихгүй юм чинь гэж Дэмчиг хариулжээ.

Монгол Улсын төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

“Төрийн Банк” байт харвааны тамирчдыг дэмжин ажиллана

2020-01-20

“King Tower”: Захиалагч бүрт Land 200 авах эрх бэлэглэж байна

2020-01-20

Азийн хамгийн том цогцолбор сургуульд "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай хэрэгжлээ

2020-01-17

ХААН галерейд “Далны симфони” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

2020-01-16

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

Судлаач Ганаа: Ялалтын зовлонг дараа нь эдэлдэг...

2020-01-20

Улаанбаатарын утааны учир шалтгаан...

2020-01-20

Баялгийн хуваарилалт

2020-01-18

Газар газрын сэтгэхүй...

2020-01-17

Д.Тогтохсүрэн: Казиногийн хууль хэлэлцэх гэж байгаа учраас ямар зүйл байдгийг нь орж сонирхсон, харин тоглоогүй

2020-01-20
7:05

Сонгуульд нэр дэвшигчдийн ПАЯН

2020-01-19
1:43

Н.Номтойбаярын зодоон хийсэн бичлэг ил болжээ

2020-01-17

М.Ариунтулга: 1072-н Л.Наранбаатар миний Хэнтий аймаг дахь лицензийг Америк компанид зарсан

2020-01-16

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020-01-12

Хятадууд "дуураймал" хотуудаа хэрхэн босгодог вэ?

2020-01-12

С.Баяр Оюутолгойн гэрээний мэтгэлцээнд "Мад" тавиулж шившиг болов!

2020-01-20

Б.Жаргалсайхан: Нотариатчид гэмт хэрэгтнүүдэд боломж олгодог болжээ...

2020-01-20

Битгий давар бүсгүйчүүд ээ!

2020-01-18

Мэдрэлийн ядаргаа, депресс, сэтгэл гутрал, ЭМО

2020-01-17

Африкийн хамгийн чинээлэг эмэгтэй улсынхаа төсвийг хувьдаа завшсан нь илэрчээ

2020-01-20

Францын "Шар хантаазтан"-уудын тэмцэл дахин эрчимжиж, 59 хүн баривчлагджээ

2020-01-20

Хятад улс нэг удаагийн гялгар уутны хэрэглээг бүрэн хориглохоор болжээ

2020-01-20

Зөвхөн Австралид байдаг нугасан хошуут устах аюулд ороод байна

2020-01-20

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

Ferdi & Ziko-ын сонирхолтой podcast - (2020.01.17)

2020-01-17

Ziko Episode#1 - "Өөртөө Итгэх Итгэл"

2020-01-16

2020 онд таны заавал сонсох ёстой подкаст!

2020-01-15

НӨАТ-ын сугалаанаас ЗУРГААН АЗТАН тус бүр 10 сая төгрөг хожлоо

2020-01-20

Орхон голын мөсөнд цөмөрч орсон машинд нэг том хүн, гурван хүүхэд зорчиж явжээ

2020-01-20

МАК, МАН-ын дарга хоёрын хэн нь дийлэх вэ?

2020-01-20

Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна + Аймгуудын цаг агаар

2020-01-20

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Ерөнхийлөгч Х. Баттулга Давосын чуулганд оролцоно

2020-01-19

Суудлын автомашины импорт ТҮҮХЭН ДЭЭД хэмжээнд хүрлээ

2020-01-19

"Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь тэгш хуваарилалтын зарчим болсон"

2020-01-16

Далд эдийн засгийн хэмжээ 2,9 их наяд төгрөг

2020-01-14

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

2020-01-16

Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

2020-01-10

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.76%
АНУ
28.7%
ОХУ
6.48%
Арабын орнууд
4.63%
Хойд Солонгос
2.78%
Израиль
2.78%
Иран
1.85%
Африкийн орнууд
1.39%
Энэтхэг
1.39%
Турк
0.93%
Европын Холбооны орнууд
0.93%
Пакистан
0.46%
Афганистан
0.46%
Бусад
0.46%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,324

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,567

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,671

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,460