Бага сургуулийн байрны амьдрал - 80 жил…

Бага сургуулийн байрны амьдрал - 80 жил…

Удахгүй 80 жилийн ойгоо тэмдэглэх гээд дээр доргүй их багагүй бужигнаж байгаа Ургамал сумын бага сургууль маань анх 1940 онд зургаан гэр, хоёр багш, 52 сурагчтай Худаг уулын худаг дээр байгуулагдсан бөгөөд тус сургуульд  миний бие одоогоос яг тавин жилийн өмнө орж суралцахад А үсэг заасан анхны ангийн багшаар Ардын боловсролын тэргүүний ажилтан Даш Гаагаа багш, сургуулийн захирлаар Гомбосүрэн Гомоо,  байрны нярав комендантаар Лхамдорж ах ажилладаг байв.

Анхны багш Даш Гаагаа маань Галуутайн хүрээнд шавилан сууж байсан тангад номонд нэвтэрхий, япон самурайг Халх голд орос ах нартай нийлж бутцохиж явахдаа орос хэлэнд ус цас шиг суралцсан, цэргээс ирээд Ургамал сумын бага сургуульд 40 жил багшилсан эрдэмтэн хүн байв.

Харин Лхамдорж ах зөвхөн нярав төдийгүй манай сургуулийн үсчин, усчин, дархан, мужаан, мал нядлагч, анчин, галч гээд л бүхий л хар бор ажлыг нугалж байдгаараа Гомбосрэн Гомоо захирлын баруун гар аж ахуйн дарга байсан мэт санагддаг юм.  Үе үе сахилгагүйтэж байгаад Лхамдорж ахын алган боовны амтыг хааяа хүртдэг ч хүнсний склад сав /зураг дээр/-ыг нь сайн цэгцэлж янзалж өгснийх нь төлөө Каврышиг боовоор шагнуулж ч явлаа.

Өвөл болохоор, Лхамдорж ах багш нарын контоорын зүүн талын жижиг цагаан байшинд гал түлж, ус халааж, тааз түмпэн тавин бидний толгой дээрээс халуун бүлээн ус хийж усанд оруулдаг байв.  Гомоо захирал үсээ авхуулаагүй сахилгагүй нөхдийг газар дээр нь барьж аван хурц тонгоргоороо хусч байх үүргийг Лхамдорж ахад өгсөн бололтой. Тэрээр хурц цагаан тонгоргоо байнга бүсэндээ хавчуулж явна. Би хугацаанд нь үсээ авалгүй ахиухан ургуулснаас болж Лхамдорж ахад баригдан хэд хэдэн удаа үсээ хуурайгаар нь шар шар хийтэл нь түүний хурц цагаан тонгоргоор хусуулснаас хойш халшран нөхдийнхөө хамтаар гар машинаар өөрсдөө тайван айван авцгаадаг болсон доо.

Байрын багш захирал нар биднийг үргэлж бөндгөр халзан толгойтой байлгах нь бөөстүүлэхгүй гэсэн бодолтой байсан юм билээ хожим нь сонсоход. Долоо хоног бүр сургууль даяар явагдах ариун цэврийн үзлэг комисс анги ангиар орж хуруу хумс гарын сайрнаас эхлээд үс толгой дотуур хувцсанд дахь бөөс хуурсыг  ч шалгана. Тиймээс ангийн охидуудад шараа болж самбар дээр гарахгүйн тулд байранд чөлөөт цагаараа бие биендээ урьдчилан үзлэг хийж ялангуяа  дотуур хувцасныхаа  дөрвөн замын уулзвар хавийг бүр ч сайн шалгацгаана. 

Шинэ жилээр Лхамдорж ах байрны бүх хүүхдэд нэг нэг хөлдүү алим баярын нэмэгдэл гэж өгнө. Түүнийг хөлдүүгээр нь мэрж идэхгүй бол гэсэхээрээ шүүс нь гойжоод идэхийн аргагүй болдог. Бүтэн сайн бүрд Лхамдорж ах өдрийн хоолон дээр өөрийн биеэр ирж бүхэл мах тэгш хуваан өгч, шөлөнд Самбуубүжид ониогийн чанасан шар будааг цадталаа идэснээр долоо хоногт ямарч гэсэн нэг удаа гэдэс сайн гардаг байв. Мөн сард нэг удаа ааруул өгнө. Тэр ааруул дотроос ингэний ааруул нуугсан, зөөлөн, хамгийн амттай нь байдаг байж билээ.

Хавар болоод сургуулийн зоорины мах дуусахаас ч болсон уу, муудахаас ч болсон уу, эсвэл байрны хүүхдийн хоолонд нэмэр болох зорилгоор ч юмуу, мэдэхгүй, ямар ч гэсэн Лхамдорж ах ангийн буугаа үүрэн сумын урд талын Цагаан Хайрхан уулаас гурав дөрвөн харлаг тэх унаган бидний хоолонд нэмэрлэдэг байв. Тэхийн хавирга гэхэд л бярууны хавирга шиг том байсан санагддаг юм.

Намар болохоор, Лхамдорж ах Даш Гаагаа багшийн хамт сургуулийн хэдэн хүүхдийг аваад шавганд явна.  Нэг хүүхэд нэг удаа арван тэвэр шаваг түүх үүрэгтэй ч зарим нэг нь шавгийг сэгсийтэл нь тавьж оромдов ч Лхамдорж ахын хараанаас мултрахгүй. Хуурамч арван тэврийг Лхамдорж ах бүгдийг нь нийлүүлэн дээрээс нь ганц дэвсэн нэг тэвэр болгоод машины тэвш руу шидчихдэг байж билээ. Говь газар мод байхгүй тул нэг өвлийг давахын тулд тавь жаран машин шавга түүж сургуулийн зүүн хойд хэсэгт овоолно. Овоолсон шавганы оройд үе үе гарч олдсон идшээ багш захирлаас нуугдан  хуваан идэж үлдсэнийг шавган дотор жоорлоно.

Гуравдугаар ангид байхдаа нэг удаа манай ангийн Гайтав бид хоёр гэрээс нь илгээмж, бас хэдэн төгрөг ирсэн доод ангийн Монхор Бямбадоржыг шордож байгаад сумын дэлгүүрээс загасны консерв авахуулан гурвуулаа шавганы орой дээр гараад задалж идэх юм аядаж байтал тээр холоос сургуулийн захирал Гомоо “Хай тэр шавган дотор толгой нь гоголзоод байгаа нөхдүүд гараад ир” гээд л хашгирч байна. Гайтав бид хоёр хэзээний хашир бурхи мэт доош нуугдмагц, Бямбадорж годос хийн босоод гүйн Гомоо дээр очтол захирал чихдэн өрөөндөө дагуулаад орж байгаа харагдав. Бид хоёр консерваа айван тайван задалж идчихээд нөхрийг яасан бол хэмээн Гомоо захирлын өрөөны цонхоор сэмээрхэн шагайтал Бямбадорж маань захирлын өрөөны ханан дахь том бугын эвэрнээс бүсэлхийгээрээ өлгөөтэй, дөрвөн мөчөөрөө тийчигнэн нус нулимсандаа хутгалдсан байдалтай байхыг хараад хоёул нуг нуг инээн алга болж билээ /зураг дээр дотуур байрны хүүхдүүд тавиад жилийн дараа/.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417