Ш.Гунгаадорж: Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтийг наад зах нь 20 жил мөрдөх хэрэгтэй

Ш.Гунгаадорж: Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтийг наад зах нь 20 жил мөрдөх хэрэгтэй

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсны ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Ш.ГУНГААДОРЖТОЙ ярилцлаа. Түүний хувьд анхдугаар Үндсэн хуулийг багнлахад гар бие оролцож явсан депутатуудын нэг билээ.

-Шинэ Үндсэн хуулийг баталсны 28 жилийн ойн босгон дээр хоёр дахь удаагаа нэмэлт, өөрчлөлт орууллаа. Үндсэн хууль батлалцаж явсан хүний хувьд та энэ удаагийн өөрчлөлтийг хэрхэн  дүгнэж байгаа вэ?

-1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон хүний нэг нь би яах аргагүй мөн. Монголын бүх аймаг, сумыг хамарсан их өргөн хүрээний буюу 430 депутатын оролцоотойгоор шинэ Үндсэн хуулийг баталж байлаа. Тухайн үед ард түмний төлөөлөл жинхэнэ утгаараа энэ үйл явцад оролцсон гэж одоо боддог юм. Тийм ч учраас хоёр сар гаруйн хугацаанд ярилцаж, маргаж байж зөвшилцөлд хүрч байлаа. Хэлэлцүүлгийн явцад санал зөрөх, маргах нь бүү хэл гараад явах удаа ч олон байсан. Гэхдээ эцэст нь Үндсэн хуулиа баталсан. Үүнээс хойш 28 жил мөрдөхөд тухайн үед баталсан Үндсэн хууль өөрийн үүргээ биелүүлсэн. Одоо ч биелүүлэх бүрэн чадамжтай байна. Бүхэлд нь юмуу томоохон зарчмын өөрчлөлт оруулах хэмжээнд хүрээгүй буюу үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Гэхдээ 1990-1992 он бол Монгол Улс ардчилал, зах зээл рүү дөнгөж орж байсан үе. Улс төр, нийгэм, эдийн засгийн шилжилтийн тогтолцооны мөн чанарыг Үндсэн хуульдаа тусгаж чадсан гэж үздэг. Үндсэн хуулийг хоёр дахиа өөрчиллөө. Томоохон өөрчлөлт болох шиг боллоо. Гадна талаас зарим шүүмжлэл ирж байгаа нь МАН УИХ-д үнэмлэхүй олонх болсон үедээ буюу өөрсдийн санаачилгаар голлон баталлаа гэж яриад байх шиг байна. Гэхдээ мэдээж УИХ-ын гишүүн гэдэг аль ч намынх байсан улс орны эрх ашгийг хамгийн эхэнд эрэмбэлдэг байх учиртай.

Ард түмний эрх ашиг болон улс орны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хувь заяаг ямагт тооцдог байх ёстой. Нам, эвслээ бус ард түмний төлөөлөл гэдгээ хамгийн түрүүнд бодож гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөд хандсан байх гэж итгэж байна. Тийм учраас ганц намын эрх ашгийн үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн гэж ойлгохгүй байгаа. Зарчмын хэд хэдэн өөрчлөлт хийснийг онцолмоор байна. Тухайлбал, 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа манай улс парламентын бүгд найрамдах улс байхаар тогтсон төдийгүй засгийн эрх барих дээд байгууллага нь УИХ гэж хуульчилсан. Ингэхдээ нэг зүйлийг нэлээд ярилцаж маргаад шийдэлд хүрч чадаагүй юм.

Хууль тогтоох болон шүүх, гүйцэтгэх, засаглал гурав байх ёстой. Энэ тухайд тойруулж их ярьсан боловч парламентын сонгодог засаглалыг сонгож, тогтож чадаагүй, тийм боломж ч байгаагүй. Учир нь, сонгодог парламенттай улсад парламент нь Ерөнхий сайдаа батлаад Ерөнхий сайд нь Засгийн газраа байгуулдаг. Үүнийгээ Ерөнхийлөгчид төдийгүй УИХ-д зөвхөн танилцуулдаг. Үүнийг хийж чадаагүй. Парламентын сонгодог засаглалтай оронд Ерөнхийлөгч нь бие даасан биш. Хэрвээ Ерөнхийлөгчтэй байхаар бол УИХ-аас сонгодог, үгүй бол Засгийн газраа толгойлдог. Эдгээрийн алийг ч манайх авч чадаагүй. Ерөнхийлөгчийг тусад нь баталсан. Үүнээс хойших 28 жилийн хугацаанд үе үеийн Ерөнхийлөгч өөрийн эрхлэх ажлын хүрээнд эрх хэмжээгээ өсгөсөөр өнөөдрийн түвшинд эрх үүрэг нь нэлээд нэмэгдчихсэн. Ийм байдлыг харахаар парламентын засаглалтай улс юмуу эсвэл Ерөнхийлөгчийнх үү гэж зарим үед харахаар болсон. Үндсэн хуулийг анх баталж байхад өнөөдрийнх шиг ийм байдалд хүрэхвий гэдгийг ярьж байсан ч Ерөнхийлөгчөө тусад нь баталсан л даа. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед анх л хэлж ярьж байсанчлан сөргөлдөөн үүсч

явсаар маргаантай асуудлын нэг болох төлөвтэй байна. Монгол Улсын онцлог гэж үзээд өнөөдрийн түвшинд байлгаад байдаг юм. Ер нь Ерөнхийлөгчтэй байх юм бол парламентаасаа сонгодог байх учиртай. Үгүй бол Засгийн газраа толгойлоод явах ёстой гэж би боддог. Энэ бол сонгодог парламентын засаглалын үндсэн хэлбэр л дээ. Гэхдээ манай улс өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гэсэн тогтолцоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

-1992 онд ярьж байгаад оруулж чадаагүй зарим өөрчлөлтийг нэмсэн гэдэг утгаараа энэ удаагийн өөрчлөлт дорвитой болсон гэж дүгнэх хүн олон байна. Энэ тухайд та ямар заалтыг нэрлэх вэ?

-Үндсэн хуульд сая оруулсан хамгийн том өөрчлөлтийн нэг нь Засгийн газрыг бие даалгасан явдал. Үүнийг бид анх Үндсэн хуулийг баталж байхад буюу 1992 онд оруулж чадаагүй юм. Цаашлаад сонгуулийн тогтолцоо томгосон мажоритар байна гэдгийг Үндсэн хуульдаа зааж өглөө. Тэр үед ярьж байгаад оруулж чадаагүй нэг өөрчлөлт нь Хотын эрх зүйн байдлын тухай хууль. Тухайн цагт улсын статустай нь Улаанбаатар хот байна гэж заагаад Эрдэнэт, Дархан зэрэг томоохон суурин газарт хотын статус өгөөгүй. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулахаар болсон ч шийдсэн зүйлгүй явсаар өнөөдөр Монгол Улс томоохон хэд хэдэн суурин газартай болчихлоо шүү дээ. Тэдгээрийг бие даалгаж, хотын статустай болгох эсэх асуудал асуулт хэвээр явж ирсэн. Энэ удаагийн өөрчлөлтөөр үүнийг шийдлээ. Тухайлбал, тус тусад нь хууль батлаад түүгээр зохицуулъя гэж тусгасан. Ингэхдээ Эрдэнэт, Дархан нь улсын зэрэглэлтэй хот байна гэж заалаа. Мөн улсын чанартай гэхээргүй атлаа томоохон суурин газрууд бий. Тэдгээрийг орон нутгийн чанартай жижиг тосгон гэж явахад зөрчилтэй байдаг. Жишээлбэл, хүн амынх нь тоо сумынхаас давчихсан. Энэ тухайд Сэлэнгийн Ерөө сумыг Бугант баг гэж явдаг. Гэтэл хүн амынх нь тоо гурван мянга давчихсан, сумаас хамаагүй олон хүн амтай. Модны томоохон үйлдвэртэй газар шүү дээ. Энэ мэт олон газар байгаа учраас цаашдаа эрх зүйн талаас нь бие даасан улсын хот биш аймгийн зэрэглэлд багтаах талаас нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулахаар зааж өгсөн нь онцлууштай. Энэ мэтээр олон томоохон өөрчлөлтийг оруулсан. Миний хувьд тоймтойг нь хэлэхэд ийм байна.

-Үндсэн хуулийг баталснаас хойш анх 2000 онд өөрчлөлт оруулсан. Гэтэл тэр өөрчлөлтийг “дордуулсан” гэж нэрлээд шаардлагагүй өөрчлөлт хийсэн гэж дүгнээд байдаг. Энэ удаагийн өөрчлөлтийн араас иймэрхүү шүүмжлэл хэр их гарах бол. Таны харж байгаагаар энэ удаад цаг үеийн, үнэхээр шаардлагатай өөрчлөлтийг хийж чадав уу? 

-Амьдрал баян юм хойно аливаа шүүмжлэл гарах л байх. Аливаа өөрчлөлтийн араас шүүмжлэл гарахгүй байна гэж байдаггүй шүү дээ. Гэхдэр Үндсэн хуулиа баталснаас хойш гарсан зөрчил, маргаантай олон асуудлын гол хэсгийг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдсэн гэж би харж байгаа. Гэлээ ч цаашдаа аливаа шалтаг, шалтгаанаар шүүмжлэл гарахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь Үндсэн хууль дархлаатай байх ёстой. Таван жил болоод өөрчлөөд байдаг эрх зүйн баримт огт биш юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дор хаяж 20-30 жилийн хугацаанд дагаж мөрдөх чадамжтай байх учиртай. Онцгой тохиолдолд буюу дайн байлдаан төдийгүй улс орны эрх ашгийг хөндсөн томоохон асуудал үүсээгүй л бол ойр ойрхон өөрчлөөд байх шаардлагагүй. Тийм учраас энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг хамгийн багадаа 20 жилдээ мөрдөх байх гэж бодож байна.

-Энэ удаагийн өөрчлөлтөөр байгалийн баялаг ард түмний өмч байхыг хуульчилсан. Ахмадуудын тэтгэврийг нэг удаа тэглэсэн нь дээрх заалтыг “амилуулсан” явдал болох шиг боллоо. УИХ-ын гишүүдийн зүгээс энэ өөрчлөлтийг нэлээд онцолж байгаа. Байгалийн баялаг ихтэй манайх шиг оронд маш чухал заалт болсон гэх дүгнэлттэй та санал нийлэх үү?

-Байгалийн баялгийг ард түмэнд өмчлүүлэх тухай заалтыг УИХ-аар багагүй хугацаанд ярилцаж байж шийдэлд хүрэх шиг боллоо. Энэ нь алсдаа чухам хэр оновчтой шийдэл вэ гэдгийг хэлж мэдэхгүй юм. Ард түмний өмч, төр олон нийтийн өмч гэж янз бүрээр л ярилаа. Эцэст нь байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж орууллаа. Харин энэ заалтыг амьдралд хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг органик хуулиараа илүү тодорхой болгох хэрэгтэй. Нарийвчилж өгөөгүй учраас оньсого шиг байгаад байна л даа. Ард түмний мэдэлд байна гээд заачихаар өнөөх баялгийг захиран зарцуулах эрхийг нь яах юм. Ерөнхий заалт л оруулсан. Энэ заалтыг хэрэгжүүлэх тухайд Салхитын мөнгөний ордоос олсон орлогыг ахмадуудад хүртээх шийдвэр болж байна. Цаашдаа олон орд гарна шүү дээ. Тэр тохиолдолд төр ард түмний мэдэлд байх юмуу эсвэл зөвхөн төрийнх байх юм уу гэдэгт олон талаас нь, судалгаа шинжилгээний үндсэн дээр хандах ёстой. Эрдэмтэн мэргэдийн төдийгүй ард түмний санал онолыг авч, өргөн хүрээний хэлэлцүүлэг явуулж байж олонхынх санаа бодол аль талдаа байгааг харгалзан үзэж байж нэг талд нь гаргах ёстой. Цаашдаа Оюутолгойн хоёр дахь ордоос гадна Баян-Өлгийн мөнгөний орд зэргийг нэрлэж болох юм. Энэ мэтчилэн шинээр илрүүлэх орд ч гарч ирнэ. Тиймээс энэ бүхнийг цаашдаа ард түмэнд хэрхэн өмчлүүлэх юм гэдгээ илүү нарийвчлах шаардлагатай харагдаад байгаа юм. Үндсэн шалгуураа буурь суурьтай, үндэслэлтэйгээр тогтоож байж олон нийтийн санал дүгнэлтийг тусгаж төр засаг эцсийн шийдвэрээ гаргах ёстой байх.

-Таны ярианд олон нийтийн санаа бодолд үндэслэх тухай олон гарлаа. Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөд зөвшилцөл, олон нийтийн оролцоог хэр хангасан гэж хэлэх вэ. Үндсэн хууль бол зөвшилцлийн томоохон бичиг баримт гэдэг үүднээс нь асууж байна л даа?

-Зөвшилцлийг боломжийн түвшинд хангасан. Тухайлбал, парламентад суудалгүй намууд санаа оноогоо хэлээд л байсан. МАХН төдийгүй жижиг намууд Үндсэн хуульд оруулах саналаа дэвшүүлж байлаа. Тэдгээр саналыг хэр тусгасан бэ гэдэг тусдаа асуудал байх. Нөгөө талаас улс төрийн намууд юмуу олон нийтийн зүгээс гаргасан санал хэр оновчтой байсан бэ гэдэг ч тусдаа асуудал шүү дээ. Тийм учраас зайлшгүй шаардлага байхгүй гэж үзээд Үндсэн хуульдаа тусгаагүй байж ч болно. Үндсэн хуульд байх зарчим, шаардлага талаасаа энэ бүхэнд хандсан болов уу гэж би хувьдаа ойлгож байгаа. Заавал Үндсэн хуульд оруулал гүйгээр органик хуулиудаар зохицуулах боломж бүхий саналыг ч гаргасан байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас бусад намын саналыг тусгаагүй, ганцхан намын үзэл бодлын дагуу Үндсэн хуулиа баталчихлаа гэж ойлгож болохгүй.

-Үндсэн хуулийн 28 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнийг амьдралд дагаж мөрдөх, хэрэгжүүлэхийн тулд дагалдан гаргах хуулиуд чухал үүрэгтэй. Таны сая дурдсанчлан органик хуулиар нарийвчлан зохицуулалт хийх шаардлага бий. Энэ тухайд Үндсэн хуулиас дутахгүй ач холбогдол өгч ажиллах ёстой болов уу?

-Ерөөсөө хамгийн чухал зүйл нь энэ. Органик хууль гээд байгаа нь дагалдан гаргах хуулиудаа хэлээд байгаа юм. Жишээлбэл, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг анх 1992 онд Үндсэн хуулийг батлахад дагуулж гаргасан байдаг.Гэтэл өнөөдөр энэ тухайд шинэ заалтыг Үндсэн хуульдаа оруулсан учраас тухайн хуульдаа нийцүүлж дахин өөрчлөн батлах шаардлага үүсээд байна. Магадгүй энэ хуулиа задлаад хоёр тусдаа хууль болгохыг ч үгүйсгэхгүй. Цаашлаад байгалийн баялгийг ард түмний мэдэлд байлгах тухай заалтаа эрх зүйн талаас нь яаж баталгаажуулахыг дагалдах хуулиараа л нарийвчилна. Энэ мэтээр хүлээгдэж буй олон хууль, тогтоомж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ерөнхий зарчмыг л зааж өгсөн. Үүнийг жинхэнэ ажил хэрэг болгох нь салбар хуулиуд юм. Энэ ажлыг хаана, хэрхэн боловсруулж байгааг мэдэхгүй. Намрын чуулган завсарлах хугацаа болчихлоо.

Үндсэндээ энэ парламентад хаврын чуулган л үлдэж байна шүү дээ. Ингээд л дараагийн сонгуультай золгоно. Цаг хугацаа ийм давчуу байгаа ч шаардлагатай, цаг хугацаа тулсан хуулиудаа ямар ч байсан батлан гаргахаас өөр гарцгүй. Энэ УИХ чадахаасаа чадахгүй хүртэл ажиллах учиртай.

-Та бид хоёр Үндсэн хуулийн өдөрт зориулан ярилцаж байгаа учраас “эцэг” хуулиа дагаж мөрдөхийн ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ. Залуу хойч үе энэ өдрийг ямар байдлаар хүл.ээж авах ёстой юм бэ?

-Үндсэн хуулийг Монгол Улсын иргэн бүр дагаж мөрдөх учиртай юм. Өлгийтэй хүүхдээс өтөл буурал насныхан бүгд хэлбэрэлтгүй мөрдөх ёстой. Үүний тулд Үндсэн хуулиа сайтар уншиж, судлах хэрэгтэй. Нэг удаа ч бус хэд хэдэн удаа уншиж ойлгох нь чухал. Ерөөсөө Үндсэн хуулийг судлах, сурталчлах ажлыг энэ 28 жилийн хугацаанд тийм ч хангалттай хийсэнгүй гэж би дотроо боддог. УИХ-ын нэг үүрэг нь Үндсэн хуулийг сурталчлах, ард түмэнд ойлгуулах явдал юм шүү дээ. Сургуулийн сурагчдаас авахуулаад цэцэрлэг төдийгүй дунд сургуулийн сургалтын программд оруулах асуудлыг би нэг бус удаа хөндөж байсан. Ерөнхий боловсролынхоос эхлээд их, дээд сургуулийн программд оруулж байж хүн бүрт хүргэх ажил бодит болох юм. Нэг удаа уншаад ойлгуулж сурталчиллаа гэж үзвэл өрөөсгөл. Аягүй бол манай улсын гурван сая хүний тал хувь нь Үндсэн хуулиа уншаагүй л байгаа. Тиймээс УИХ-аас авахуулаад үүрэг хүлээсэн бусад байгууллага хуулийг сурталчлах ажлыг шат шатандаа сайтар зохион байгуулж, ард иргэддээ хүргэмээр байгааг онцлон хэлье.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417