С.Эрдэнэболд: У.Хүрэлсүхийг "улаан хамгаалагчид" нь "хөөсрүүлж", вакумжуулаад байна ...

2020-01-14, 10:10 Улс төр 1,697 4
С.Эрдэнэболд: У.Хүрэлсүхийг "улаан хамгаалагчид" нь "хөөсрүүлж", вакумжуулаад байна ...

АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ы гишүүн С.Эрдэнэболдтой ярилцлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаас үүдэлтэйгээр УИХ тэтгэвэрийн зээлийг тэглэх хуулийг баталлаа. Ардчилсан намын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр  Х.Баттулгад иргэдийн өр зээлийг тэглэх саналыг хүргүүлж байсан.Тэгэхээр Ардчилсан Намын саналыг  Монгол Улсын Ерөнхийлөгч ажил хэрэг болгож байна гэж ойлгож болох уу?

-Энэ асуултанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын удирдлага хариулах ёстой байх.

-Иргэдийн өр, зээлийг тэглэх саналыг Ардчилсан намын зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад даалгавар болгож байсан нь үнэн шүү дээ. Иймээс таны хувийн үзэл бодлыг сонирхоё?

-Хоёр талтай. Жишээлбэл одоо нөгөө нэг зээл аваагүй хүмүүс нь яах вэ? гэдэг асуудал гарч байна.Ер нь бол хатуухан хэлэхэд халамжийн бодлогыг төр маш бодолтой, тооцоо, судалгааны үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой. Эдийн засгийн талаасаа инфляци бий болгох уу гэх мэт зүйлүүдийг нилээн сайн бодолцох шаардлагатай.

Тэр ч бүү хэл одоохондоо side effect буюу  үр дүн нь бас хараахан гараагүй л байна.

Нөгөөтэйгүүр хүн талаасаа бодоход, жишээ нь манай өвөө 90 настай хүн бий.  Тэтгэврийн зээлээ төлчихсөн л дөө,  чих хатуу хүн чинь телевиз дээрээ чихээ наах нь холгүй л  "Зээл аваагүй хүмүүст нь мөнгө төгрөг өгөх нүү, 1сая төгрөгний ваучер нь ямар учиртай юм” гээд асуугаад суудаг болж. Манай өвөө шиг хэдэн мянган хүн тэгэж бодож байгаа. Тэгэхээр зээл авчихсан хүмүүст бол гоё санагдаж байгаа нь нууц биш. Харин зээл аваагүй хүмүүст магадгүй  шударга бус санагдаж байгаа. Ерөнхий эдийн засгийн анатомоороо Монгол улсын хөгжилд урт хугацаандаа ямар үр өгөөж авчирах вэ? гэдгийг л хамгийн чухал шалгуур болгож бодох хэрэгтэй.

-Таныхаар  эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх магадлал нь түлхүү байна?

Ардчилсан нам өөрөө баруун төвийн үзэлтэй либерал нам. Улсын Дээд Шүүхэд 2019 оны 1 сарын 11-нд буюу одоогоос яг нэг жилийн өмнө үзэл баримтлалаа албан ёсоор бататган бүртгүүлсэн байдаг. Ардчилсан Намын үзэл баримтлалд заахдаа  халамжийн бодлогыг  хавтгайруулахыг буруу гэж үздэг. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна? 

Мэдээж олон хүчин зүйл байгаа . 

Эдийн засгийн, шударга ёсыг сахиулах , байгаль экологийн,  Инновацийн,  залуучуудын бодлого нь ямар байна гээд олон зүйл ярих хэрэг гарна.Ерөнхийдөө хувь хүнийхээ хувьд  мужик эр хүн бас ч гэж ажил хийх гээд хичээгээд байгаа нь харагддаг.  Гэхдээ улстөрчийнхөө хувьд эдийн засгийн тодорхой бодлогууд дээр шүүмжлэлтэй зүйлс их харагддаг.

 

-Жишээ нь?

Монгол  орон хоёр том хөрштэй.  Гэтэл Монгол улс өөрийнхөө эдийн засгийг тэтгэх хэмжээний цахилгаан станц, усан цахилгаан станц байгуулъя гэхээр дэмжихгүй байдаг ч юмуу.  Эсвэл Монголд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг бий болгодог үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэхээр хоёр хөршийн бодлого маш хүчтэй илэрч гарж ирдэг нь нууц биш. Энэ нь дотоодын улс төрчдийн үг хэл хийгээд ерөнхий эдийн засгийн хандлага, харилцааны хандлагаар анзаарагддаг. Өөрөөр хэлбэл хоёр том хөршийн дунд байдаг орны хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татна гэдэг бол маш хэцүү, эмзэг.

Иймээс ч Монголд аль ч нам засаглаж аль болох гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах, олон улсад Монгол улсыг найдвартай гэж харуулах шаардлагатай. Гэтэл яг энэ чиглэлд маш их популист шийдлүүд гарч байна. 

Ер нь бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүн загнаж болно, ажлаа хийхийг шаардаж болно, зөв.  Гэхдээ үүнийгээ ажил хэрэгч бус гагцхүү имиж бүрдүүлэх мэтээр хандахаар нөгөө ажил нь явдаггүй, өөрөө хичээгээд байдаг ч ажил нь явдаггүй гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүй болгож байна. Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүхэд бодит байдлыг нь хэлдэг хүмүүс цөөхөн болчихсон юм уу? 

Фанатууд буюу улаан хамгаалагч нар нь Ерөнхий сайдыг “хөөсрүүлээд” вакумжуулаад байна  уу даа гэсэн бодол надад төрдөг.

Мэдээж нөгөө талдаа  хууль бус лиценз , Салхитын мөнгөний орд зэрэг Монголд олон жил үргэлжилсэн шаардлагатай дээрэм тонуулыг нам харгалзахгүй хуулийн дагуу шийднэ гэдэг хамгийн чухал.Тэгэхгүй хувь хүний харизм, хүчирхэг байдлаар хуулийг даваад шийдчихээр тэр нь жишиг болчихвий дээ. Хойшид хэн нэг хүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болчихоод хуулийн биш замаар яг У.Хүрэлсүхийн бий болгож буй жишгээр  аливаа асуудлыг шийдээд байвал яваандаа хуулийн институтууд ажиллахаа болино. Тиймээс ямар ч тохиолдолд, ямар ч улс төрч хуулийн засаглал гэдэг зүйлийг маш сайн дээдэлж байх ёстой.

 

-Таны ярианаас дүгнэхэд Ерөнхий Сайдын явуулж буй гадаад бодлогод сэтгэл дундуур байгаа шинж ажиглагдлаа?

Гадаад бодлого гэж өргөн утгаар нь хэлэхээс нь илүүтэйгээр гуравдагч орны хөрөнгө оруулалт татах, цаашилбал Монгол дэлхийтэй нээлттэй харилцах нь хамгийн чухал.Монголд юу хэрэгтэй вэ?  валют орж ирэх л хэрэгтэй.Гаднаас валют оруулдаг салбар нь  уул уурхай л байгаа шүү дээ.Тиймээс уул уурхайн салбарт шударга ёсыг сахиулах хэрэгтэй, үнэн. Гэхдээ шударга ёсыг сахиулахын тулд хуулийн арга замаар явна уу гэхээс биш  “хүчтэй ганган” байгаадаа У.Хүрэлсүх аархаад  хуулин дээр даваад гишгэчих юм бол хожим нь Монгол төрд буруу жишиг болж үлдэнэ.

 

- УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна.2016-2020 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн  УИХ-ын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?

Энэ УИХ 4 тэрбум долларын гаднаас зээл авсан. Бид нар “Чингис” бондын үр өгөөж гэхээр мэддэг шүү дээ, зам тавьсан бүтээн байгуулалт хийснийг нь. Гэтэл МАН-ын авсан гэх 4 тэрбум доллараар юу бүтсэнийг та өөрөө сэтгүүлчийн үүднээс дүгнээд хариулах гээд үз л дээ. Дарханы замыг хуулаад хаячихсан, Налайхын замыг тавьсан гэхээр яг үнэндээ замын бүтээн байгуулалт хасах болчихсон явна. Хоёрдугаарт, энэ УИХ  түүхэнд байгаагүй дээрэмчин УИХ боллоо.Жирийн иргэдийн ЖДҮ хөгжүүлэх байсан тэр боломжийг зөвхөн эрх мэдэлтнүүд 130 гаруй тэрбум төгрөгөөр нь авчихсан байна .Ерөнхий Сайд  У.Хүрэлсүх үнэхээр шударга юм бол, хариуцлага ёс зүйг эрхэмлэгч юм бол ЖДҮ-тэй нэр холбогдсон УИХ-ын нэг ч гишүүнийг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх ёстой.

Мөн  60 тэрбумын хэргийг энд дурьдья. 2017 оны 6 сард  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгаланг би мэтгэлцээнд дуудаж, 60 тэрбумын асуудлыг ярилцахыг санал болгож байсан. Тухайн үед Д.Амарбаясгалан болон МАН, М.Энхболдыг улайран хамгаалж, 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг  гэж хэлж байсан.

Гэтэл тэр хүмүүс нь нэг жилийн дараа буюу 2018 оны 11 сараас МАНАН бүлэглэлийн эсрэг жагсаал хийгээд явж байсан.

Үнэхээр 60 тэрбумын хэрэгтэй тэмцэх гэж байсан бол М.Энхболд гэдэг хүнийг зөвхөн УИХ-ын даргаас нь огцруулаад зогсохгүй УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татаж, хуулийн өмнө дуудах ёстой. Тэгэхгүй зүгээр УИХ-ын даргаас нь огцруулаад өөр хүн тавьчихаж байгаа нь энэ анхнаасаа шударга ёсны төлөөх тэмцэл биш албан тушаалын төлөө Ардын намын дотоод зодоон байсныг л илтгэж байна.

Хүн алчихсан хүн УИХ-ын дарга байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд тэр хүнийг УИХ-ын даргаас нь огцруулчихаад УИХ-ын гишүүнээр нь үлдээж болохгүй биздээ?  гишүүнээс нь чөлөөлөөд тэр хүнийг шоронд нь явуулах ёстой биз дээ? Тэгэхгүй  нэг хүнийг албан тушаалаас нь ховхолж хаячихаад, найраанд орчиж байна гэдэг бол  У.Хүрэлсүх сайдын шударга ёсны илд хуйндаа гацаж байна л гэсэн үг. У.Хүрэлсүх гэдэг хүний  хийж байгаа тэмцлүүд   популзмаас ангид, шинжлэх ухааны судлагдахуунтай, мэдлэгтэй, бодит амьдралынх нь гүн рүү орсон, ард иргэдийнхээ зовлон жаргал дээр суурилсан л байх ёстой.

Тэгэхгүй болохоор ард түмний нэрийг барьж, тэдний төлөө тэмцэж буй мэтээр өөрсдөө эрх мэдэл албан тушаалд хүрдэг, мөнгө төгрөг завшдаг явдал гаарч байна. Үүнийг таслан зогсоох ёстой.

 

-Та УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших үү?

 

-Дэвшинэ.

 

За баярлалаа

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417